Халх түмний хэл Хамаг монгол хэл огт биш
Халх түмэн Хүннүгийн хойчис Халх түмэн нь Хүннү угсаатан болохоос Хамаг монгол угсаатан биш.
14021 0
Судлаач С.Сэргэлэн

Халх нэрний гарал үүслийг тогтоохын тулд СИЭ ТББ-ын судлаачид XIII зуунд бичигдсэн Монголын нууц тоочаан, XIV зуунд бичигдсэн Юань төрийн түүх, XVII зуунд бичигдсэн Эрдэнийн товч, XVIII зуунд бичигдсэн Мин төрийн түүх ном дахь баримтыг харьцуулан судлаж Халх нэр хэзээ бий болсон болохыг, Халх түмний дээдсийг тогтоож чадвай.

“Халх” нэр хэдэн оны үйл явдлыг үгүүлэх үгүүлбэрт гарсан бэ?

Дээрх дөрвөн эх сурвалжуудаас Батмөнх Даян хааны үйлийг XVII зуунд бичигдсэн "Эрдэнийн товч" номд:

“Арван хоёр Түмэдтэй, арван хоёр отог Халх тусла... Түмэдийг Халх хөдөлгөн, Юншээбүг Цахар хөдөлгөн атал, Ордосын Харгатаны Байчухур дархан, Хүйдийн Дарма дархан, Халигучины Удаач хөндлөн, Түмэд Ханлины Апчулай ахлах, Хонгирадын Баатар Хүрисүн, Юншээбү Бүриэдийн Согтагу Бурхангу, Харчины Мангулдай хошууч долуул нийлэлдэн, нэрээ дуудаж ирэн удирдаж ороод Урианханы дундуур туулж хөдөлгөн цавчиж явтал”

гэж бичсэн бөгөөд "Урианханы дундуур туулж хөдөлгөн цавчиж явтал" энэ үгүүлбэр цаг хугацааг тодорхойлох боломжийг бидэнд бүрдүүлэв.

Мин төрөөс хилээ хамгаалуулах зорилгоор Хар мөрний өмнүүр байгуулсан цэргийн бэхлэлтийг Урианхайн гурван харуул гэж нэрэлжээ. Урианхайн гурван харуул нь Мин төрд дагаар орсон мал аж ахуйтан ард байжээ.

Мин төрийн түүх ном дахь "Урианхайн гурван харуул" шастирт: "Хорин хоёрдугаар онд [1486] Татарын (Монголын) тусгай аймгийн Нахай гурван түмэн олныг авч Дани, Жиньшань-д халдаар ирээд Луухаг гаталж гурван харуулын дарга Баян таныг довтолж хороогоод хүн мал түмээр тоологдох олныг тонон дээрэмдээд эргэн одов. Гурван харуул иймээс хөгшид сул дорой ардыг авч хязгаар луу дутаан нуугдав" гэж бичсэн баримт байна. Энэ үед Батмөнх хаан 22 настай байжээ.

Халх гэх нэр 1486-р оны үйл явдлыг үгүүлсэн үгүүлбэрт оржээ.

Өнөөдөр 2024-р оны 7-р сарын 5-н бөгөөд халх нэрийг бид 538 жилийн хугацаанд буюу хагас мянган жил илүүтэй тээж яваа баримтыг та бүхэндээ хүргэвэй.

Мин төрийн түүх номд: “Тэр цагт [1532-р он] Шяованзы [Батмөнх Даян хаан] хамгийн баян хүчирхэг бөгөөд нум татах цэрэг эрс нь 10 орчим түм, олон адуу мал, эд хөрөнгөтэй бүлээ. Яваандаа цэргийн хэрэгт дургуй болж, эцэстээ орд өргөөгөө зүүн зүгт нүүлгэн шилжүүлээд Түмэн гэж нэрлэж баруун хойт хязгаар олон аймгийг хуваасан нь маш олон бүлээ” гэж бичжээ᠌. Энэ хэсэгт олон аймгийг хуваах үйлийг Батмөнх Даян хаан 1532-р оноос хойш явуулсан тухай баримт гарч байна.

Батмөнх Даян хаан үр хүүхдийнхээ дунд олон аймаг хуваасан үйлийн нэг хэсгийг Эрдэнийн товч номд: “...Алчуболд доторын таван отог Халх дээр, Гэрэсэнзэ арын долоон отог Халх дээр... сууж᠌“ гэж бичжээ.

Батмөнх Даян хаан аймгуудаа буюу захиргааныхаа нэгжийг хүүхдүүддээ хуваарилсан болохоос Хүн амын босоо хуваарилалтыг эс хийжээ. 1486-р оны халх аймгуудийн захиргаа нь хадгалагдан Алчу болд, Гэрэсэнзэ хоёрт 1532-р оноос хойш хуваарилагджээ. Халх нэр Батмөнх Даян хаанаас урьд үүсжээ.

Халх нэр хэзээ, хаанаас үүссэн бэ?

Халх нэр хэзээ, хаанаас үүссэн болохыг тогтоохын тулд Монгол төрөөс 1206-р онд хийсэн Хүн амын босоо хуваарилтаас Халх түмэн Гурван урианхай руу дайлсан 1486-р оны хооронд буюу 280 жилийн хугацаанд Өтүгүн нутагт Шинэ төр үүсэж Хүн амын босоо хуваарилалт хийгдсэн эсэхийг эх сурвалжуудаас шалгах ёстой. Тиймээс Шинэ төр бүрээс хийдэг Хүн амын босоо хуваарилалтын тухай баримтыг та бүхэндээ хүргье.

Хүн амын босоо хуваарилалт

Босоо хуваарилалт нь хуучин төрийн нум агшаагч эрчүүдийг нийгэм байгууламжаас нь буюу овог, аймгаас нь салгаж, нэг мянгат бүрээр багцлаад, тэдгээрээ дотор нь нэг зуут бүрээр дахин багцлаад мянгатын ноёд, зуутын ноёдыг томилж, тийнхүү хүн амаа хуваарилдаг нь үүссэн шинэ төр бүрийн гол үйл болно. Өөрөөр хэлбэл, босоо хуваарилалт нь шинэ төр бүрээс зайлшгүй хийдэг удирдлагын аргачлал бөгөөд шинэ төрийн эзэн өөрийн янагуудад [дотны үнэнч хүмүүст] хураасан ард түмнээ хуваарилаад тэднээр удирдуулах төрийн үйл болно. Босоо хуваарилалтын үр дүнд шинэ төрийг үүсгэгч хаан байгуулсан улсаа өөрийн биеэ удирдаж буй мэт улсаа удирддаг байжээ.

Өтүгүн нутагт үүссэн Хүннү, Сяньби, Жужан, Түрэг, Уйгур, Их Монгол улсыг байгуулагчид төрөө засахын тулд Хүн амын босоо хуваарилалтыг заавал хийдэг байжээ. Хүн амын Босоо хуваарилалт хийгдэхэд түрүүчийн төрөөс өгсөн засаг захиргааны (аймгийн) нэр, бүтэц үгүй болж шинэ төрөөс шинээр байгуулсан засаг захиргааны бүтэц, засаг захиргааны шинэ нэр бий болдог ажээ. Энэ тухай түүхэн эх сурвалжид орших олон баримтаас энэ удаа ганцыг нь та бүхэндээ хүргэе.

Эхний Түрэг төр мөхсөөр 630-р оноос 683-р оны хооронд Өтүгүн нутгийн ард түмэн Тан төрийн доор оров. Кай юаны дунд үеэр (681-р оноос 682-р оны дундуур) буюу Тан төрийн доор байх сүүлийн үеэр Уйгур аажмаар хүчирхэгжиж Өтүгүн нутгийн ард түмнээ хурааж, Хүн амын босоо хуваарилалтанд оруулж Есөн угс буюу Есөн аймаг гэх нэр бий болжээ. Хадан бичээст 𐱃𐰸𐰆𐰔𐰆𐰍𐰔 гэж Өтүгүн нутгийн үндсэн ард түмнийг бичсэн бол Хуучин Тан улсын бичиг дэх Уйгурын шастирт: “Арван нэгэн Ду ду түшмэл бий. Угтаа есөн овогтой аймаг байв. Нэг дэх нь Ерлого хааны овог болно. Хоёр дахь нь Ху дө гэ, гурав дахь нь Дө ло у, дөрөв дэх нь Могэ шич, тав дахь нь А у ди, зургаа дахь Гэ са, долоо дахь нь Ху вэн су, найм дахь нь Ёо угэ, ес дэх нь Ши е у гэдэг. Нэг аймаг нэг ду ду түшмэлтэй. Ба ши мийг (басмалыг) ялаад нэг аймаг нэгтэн авав. Гэ ло луг ялаад нэг аймгийг нэгтгэн авав. Тус бүр таван ду ду түшмэл тавьж нийлүүлээд арван нэгэн аймаг гээн нэрлэв" гээн бичжээ. Өтүгүн нутгийн ард түмнийг Есөн угс буюу Есөн аймагт хуваагаад дараа нь хоёр аймгийг нэмж арван нэгэн аймаг болгожээ. Энэ цаг мөчөөс Тэлэ ард түмэн гэх ухагдахуун үгүй болжээ. VII зуунд бичигдсэн Умард төрийн түүх дэх Түрэг Тэлэ шастирт: “Тэлэ-гийн дээдэс нь Хүннүгийн хойчис болно” гэж бичжээ. Тэлэ ард түмнийг хүн амын босоо хуваарилтанд оруулсны үр дүн Есөн угс бий болжээ.

Яагаад байгуулагдсан шинэ төр бүр Өтүгүн нутгийн ард түмнийг 11 угс, 12 отог гэж дугаарладаг вэ?

Өтүгүн нутаг буюу Орхон, Туул, Сэлэнгэ сав нутгийн ард түмэн хүн амаар хамгаас олон учир тэднийг хүн амын хуваарилалтанд оруулж аймаглахдаа заавал дугаарладаг байжээ. Мөн Улаан хад нутгийн ард түмний хүн ам их учир тэднийг шинээр аймаглахдаа Найман отог Цахар, Гурван урианхай гэж бас дугаарладаг байжээ.

Одоо Халх түмэн аль Хүн амын Босоо хуваарилалтаас үүсэв гэдгийг тогтоохын тулд 1486-р оноос урагшаа 1206-р он хүртэлх цаг хугацааг зай завсаргүй түүхэн баримтаар шалгах ёстой.

Юань мөхсөний дараа үе

Мин төрийн түүх дэх Татарын шастирт: “Татар буюу Монгол нь эртний Юань улсын хойчис болно” гэж бичжээ. Юань мөхсөний дараах нэгэн чухал үйлийг Мин төрийн түүх ном дахь Татарын шастирт: “Дайсан Төгстөмөрөөс хойш аймгийн тэргүүлэгчид харилцан самуурч таван үе уламжилсын дараа Гүнтөмөрт хүрч ирээд бүгд бусдын гарт амь үрэгдсэн учир эзэн хааных нь цолыг үл мэдмүй. Гүйлич гэгч этгээд хаан суурийг [1391-р онд] булаан авч хаан хэмээн нэрлээд улсынхаа нэрийг Татар хэмээн нэрлэсэн хэмээмүй” гэж бичжээ. Энэ баримт Хубилай хааны хойч Гүн төмөрийн удам тасарсан тухай бичжээ.

“Юунлө-гийн 3-р онд [1405-р онд] ...Түүнэс хойш Аругтай Гүйличи-г хороож улмаар Юань улсын хойч болох Буняширийг Бэшбалыкаас угтаж хаан ширээнд суулгажээ” гэх баримт байна.

Хоёр жилийн дараа [1412-р онд] Буняшири Ойрадын Махаму танд алагдав гэх баримт байна.

Мин төрийн түүх номд “Ойрад болбоос Монголын аймаг болно. Татарын баруун талд оршино” гэж бичжээ.

“Тогтобуха гэгч хуучны Юань улсын хойчис бөгөөд Татарын тэргүүлэгч болно. Ойрадын Тогоон Аругтайг довтолж хороосны дараа, түүний аймгийг хураан авч, басхүү Шянь-и, Аньлө хоёр вангийн олныг ч бас нэгтгэж, өөрийгөө хаан болгохыг санаархжээ. Олон зөвшөөрөөгүй тул эцэстээ Тогтобуха-г [1439-р онд] хаан болгож, Аругтайн олныг түүнд харьяалуулж, өөрөө чинсян болоод...” гэх баримт байна.

“Эсэн Тогтобухаг хороож, түүний гэргий, хүүхэд, адуу малыг хураан авч олон аймгийн харьяат ардад хуваан өгөөд, өөрөө хаан сув. Тэр цаг бол Жин хуандигийн 2-р он [1452-р он] ажээ. Засгийн газраас [Мин төрийн засгийн газраас] Эсэнийг Ойрад хаан хэмээн нэрлэсэн ажээ” гэх баримт байна.

“Зургадуугаар онд 1455 Алаг жыюань Эсэнийг довтолж хороов. Татар аймгийн Болай Алагийг хороож, Эсэний эх, гэргий болон түүний хаш тамгыг булаан авав” гэх баримт уг номд бичигджээ.

“Эсэн үхсэнээс хойш Ойрад бууран доройтож, албат харьяат нь хуваагдан сарниад тэдгээрийн залгамжилсан үе дарааллыг мэдэх арга үгүй ажээ” гэх баримт уг номд оржээ.

Ойрад төрийн тухай дүгнэлт:

XV зууны дунд үед Ойрад ноёд Өтүгүн нутагт ирж, сууж хүчирхэг болсон ч 1452-р он хүртэл төрийг татар хаан барьдаг байжээ. Ойрадын Эсэн 1452-р онд хаан болж, 1455-р он хүртэл гурван жил гаруй төр барьжээ. Энэ хугацаанд Хүн амын босоо хуваарилалт эс хийгджээ. Ийм үйл хийх боломж Эсэнд байсангүй.

1455-р оноос 1486-р он хүртэл 31 жилийн хугацаанд болсон үйлийн товчийг та бүхэндээ хүргье.

“Тэр цагт [1462-р онд] Маэркөэр дахин Болайтай харилцан өшөөлж алахыг завдав. Маэркөэр үхэж, олон бүгдээр Махагүргисийг хаан суулгаж, Шяованзы хэмээн өргөмжлөв” гэх баримт уг номд оржээ.

8-р оны хавар [1464-р он] байцаан үзэгч түшмэл Чень Шюань үгүүлэрүн: “Татар аймгуудаас Болай хамгийн хүчирхэг...” хэмээжээ.

“Удалгүй [1466-р он орчим] олон аймаг дотроо тэмцэлдэж, Болай Махагүргисийг хороож, Муулихай Болайг хороогоод өөр хүнийг хаан болгов. Оручи гэгч дахин Муулихайтай өсөн болж алахыг завдсанд Муулихай өөрийн ор суулгасан хаанаа хороож, Оручи-г хөөн зайлуулаад элч илгээж алба барив” гэх баримт уг номд оржээ.

“Харин Муулихай, Болунай, Оручи нар улмаар доройтож, Мандуул Хөтао-д 河套 (Хөтао нь Шар мөрний нэгэн том тохой бөгөөд зарим хэсэг нь ӨМӨЗО, Ниншя муж, Хотонгийн өөртөө засах оронд харьяалагдана) нэвтрэн орж, хаан хэмээн өргөмжлөгдөөд, Бэгэрсэнийг тайш болгов” гэж уг номын 1472-р оны үйлийг үгүүлэх хэсэгт оржээ.

“Удалгүй Мандуул бас үхэж, олон хүчирхэг тэргүүлэгч шил шилээ даран аажмаар үгүй болоод хязгаарын ард иргэд өчүүхэн амсхийх чөлөө бий болов” гэж уг номд оржээ.

“Хунжны тэргүүн оны [1487- р он] зун Шяованзы (Батмөнх) бичиг өргөн барьж алба барихыг хүссэн бөгөөд өөрийгөө Их Юань улсын их хаан хэмээн нэрлэжээ. Засгийн газар (Мин төрийн засгийн газар) уужуу тайвнаар хандахыг хичээж, үүнийг нь зөвшөөрөв” гэж уг номд оржээ.

Юань төр мөхсөн цагаас [1370-р оноос] Батмөнх Даян хаан болсон 1487-р он хүртэл нийт 117 жилийн хугацаанд Өтүгүн нутагт хүн амын босоо хуваарилт огт хийгдсэнгүй ажээ. Тиймээс Халх нэрийг 1370-р оноос урагшаах 1206-р он хүртэл буюу 164 жилийн хугацаанд хүн амын босоо хуваарилт Өтүгүн нутагт хийгдсэн эсэхийг шалгаад Халх нэр хэзээ үүссэн болохыг тогтоож болно.

Юань төрийн түүх номд Юань төрд болсон гол үйл явдлуудыг Жун-туны тооллоос буюу Хубилай хааны тооллоос он дараалуулан бичжээ. Юань төрийн түүх ном нь Дунд орны 24 албан түүх номноос хамгийн муу бичигдсэнд тооцогддог ажээ.

Жишээлбэр 1: Жун-туны 2-р он [1261-р он] 7-р сард Хубилай хаан өлсгөлөнд нэрвэгдсэн Хэ лин (Хар хорум) ард түмэнд тусламж үзүүлжээ.

Жишээлбэр 2: Жи-дагын 1-р оны 2-р сар [1308-р оны 3-р сар] умараас Хар хорумын олон ядуу хүмүүс ирэв. 100 мянган дин цаасан мөнгө өгч тусалжээ.

Юань төрийн хүн ам 81-ээс 90 сая байв. Өтүгүн нутаг дахь халх түмний хүн ам 500 орчим мянга байв. Халх түмэн Юань төрийн хүн амын 0,5 хувьд ч хүрдэггүй байжээ. Тийм учир Юань төрийн түүх номд Хархорум буюу Хархоринд хүн амын босоо хуваарилт болсон тухай нэг ч баримт үгүй.

Тэгэхээр халх нэр Юань төрийн үед үүссэнгүй, Юань төрөөс урьд үүсжээ. Ингээд Их монгол төр үүсэж хүн амын босоо хуваарилтыг хэрхэн хийснийг Монголын нууц тоочаан номоос харцгаая.

Халх түмэн нь Хэрэйд, Найман, Мэргэдийн хойчис ажээ.

XIII зуунд Хамаг монголууд Хэрэйд, Найман, Мэргэдийг хураасны дараа хүн амыг нь шинэ төрийн ээлжит босоо хуваарилалтад оруулсныг “Монголын нууц тоочаан” номны 202-р зүйлд бичжээ. 1206-р он буюу барс жил Онон мөрний тэриүнэ шинэ төр үүсгэгчид хурж, Чингис каганд хаан цол өгч, Өтүгүний буюу Орхон, Туул, Сэлэнгэ, Хүнүй, Хануй сав нутгийн үндсэн хүн амыг шинэ төрийн босоо хуваарилалтад оруулжээ. Халх нэр энэ үеэс үүсжээ.

Халх нь Хэрэйд, Найман, Мэргэд ард түмнийг хүн амын босоо хуваарилтанд оруулснаас үүссэн ард түмэн бөгөөд тэд Хэрэйд, Найман, Мэргэд ард түмний хойчис болно. Хэрэйд, Найман, Мэргэд нь Хүннүгийн хойчис болох баримтыг Халх түмний гарал үүсэл хэсэгт оруулвай.

Халх нэрний тухай

Хэрэйд, Найман, Мэргэдийн Хүн амыг Их монгол төрөөс Хүн амын босоо хуваарилтанд оруулаад хуучин бүтцийг нь эвдэж шинэ бүтэц болгоод оноосон шинэ нэр нь халх болно. “Халх” үгийг үг зүйгээр задлахаар үндэс нь "хал" буюу "кал" гэх үйл бөгөөд Диван Лугат тольны 3336-д кал - үлд (үлдэх, байх) гэх Өтүгүн үг бөгөөд + г (өнөө х болж хувирсан) нэр үг үүсгэгч. Халх гэх үг нь монгол хэлний "үлдэл, үлдэц, үлдэгс, буурь сахигч" гэх ухагдахуун болно. Халх нь Монгол төрөөс буюу XIII зууны шинэ төрөөс хийсэн Хүн амын босоо хуваарилтын үр дүн болно.

XIII зуунд Өтүгүн нутаг буюу Орхон, Туул, Сэлэнгэ, Хүнүй, Хануй голын сав талд Хамаг монголууд ирээд өнөөгийн халх түмний дээдэс Хэрэйд, Найман, Мэргэдийг Хүн амын босоо хуваарилтанд оруулжээ. Өтүгүн нутгийн үндсэн ард түмэн Хэрэйд, Найман, Мэргэд аймгуудын нэр үгүй болсон нь Хүн амын босоо хуваарилалтын үр дүн болжээ. Халх нэр үүссэн нь мөн Хүн амын босоо хуваарилалтын үр дүн байжээ.

Халх түмний угсаа

Хүннүгийн шууд хойчис нь Уйгур болно. “Уйгурын дээдэс нь Хүннүгийн хойчис бөлгөө” гэж Хуучин Тан төрийн бичиг Уйгурын шастирт бичигджээ.

Уйгуртай холбоотой дараагийн чухал мэдээллийг Рашид-ад-Дин Судрын чуулган номондоо ингэж бичжээ: “Найманууд Чингис хаантай дайсагнахаас урьд, тэдний хааныг Инанч-Билгэ Бугу хаан гэдэг байжээ. Инанч гэдэг үгний утга нь “үнэнч”, билгэ гэдэг үгний утга нь “том” (билгэ нь ухаан гэх ухагдахуун, энд Рашид том гэж буруу тодорхойлов). Эрт урьд Бугу хаан маш том эзэн байсан, мөн нэг модноос гаралтай гэдгээ уйгур болон олон овгууд хүндэтгэн ярьдаг. Инанч билгэ Буку хаан үнэхээр хүндтэй эзэн байсан бөгөөд олон хөвүүнтэй байжээ. Том хүүг нь Бай-Бука (Баян Бугу) гэсэн нэртэй байжээ. Киданы эзэд түүнийг Ай-Ван гээд дууддаг нь тэдний хэлээр “хааны хүү” болно”.

“Найманы хаан Инанч Билгэ Бугу хаан нь уйгурын хаан бөгөөд уйгур болон олон аймгууд нэг модноос гаралтай гэдгээ ярьдаг” гэж Рашид бичжээ.

Найман, Хэрэйд, Мэргэд ард түмний дээдэс уйгурын Инанч Билгэ Бугу хаан буюу тэдний дээдэс уйгурууд ажээ. Уйгурын дээдэс Хүннүгийн хойчис ажээ. Халх түмний дээдэс Хэрэйд, Найман, Мэргэд бөгөөд Хүннү-гээс гарал үүсэлтэй ард түмэн болно. Халх түмний болон тэдний үе үеийн дээдсийн уугуул нутаг нь Орхон, Туул, Сэлэнгэ, Хүнүй, Хануй голын сав тал нутаг юм. XIII зууны Найман, Хэрэйд, Мэргэд түмний ой санамжинд орших уйгурын Инанч Билгэ Бугу хаан ихээр яригддаг байсан тухай Рашид бичжээ.

Орд Балга хотын худгаас нэгэн үл таних үсгээр бичигдсэн, нөгөө нь ханз үсгээр бичигдсэн том чулуу олдож, уг чулууны ханз үсгээр бичигдсэн хэсгийг Мөнх хаан Киданаас хүн ирүүлж уншуулсан бол нөгөө үл таних үсгийг ухах хүн байсангүй гэж энэ үйлийн гэрч Ата Малик Жүвэйни Ертөнцийг эзлэгчийн түүх номдоо дурьдаж мөн ханз үсэг бичигт Буку хааны тухай үгүүлсэн хэсгийг уг номондоо тэр оруулав. Дээрх номонд: “Сонгур тэгинд гурван зуун мянган цэрэг гаргаж Монгол, Киргиз рүү довтлов. Котур тэгинд зуун мянган цэрэг гаргаж Тангудыг довтлов. Түкэл тэгинд мөн адил тооны цэрэг гаргаж Төвдийг довтлов. Өөрөө [Буку хаан] гурван зуун мянган цэрэгтэй Киданийг довтлов. Бүгд олз ихтэй ирэв. Тэд эзэлсэн газраасаа олон хүмүүсийг авчиран Орхон голын дэргэд Орду балга хотыг барив. Бүх дорно дахин түүний мэдэлд очив. Бугу хаан сайн сайхан амьдарсаар хорвоогийн мөнх бусыг үзэв” гэж тэр бичжээ.

Буку хааны Жэн гуаны (627-р оноос 649-р) онуудын үйлийг эх сурвалжид бичжээ. Тэр VII зуунд аж төрч байсан Дунд орны эх сурвалжид Пуса нэрээр бичигджээ. “Пуса маш зоригтой, их цөстэй, арга ухаан ихтэй, дайсантай байлдах бүрдээ өөрөө урьдаар тэргүүлэн ордог. Цөөнөөр олныг ялдаг. Аймаг дотроо чанга дэглэмтэй. Уйгурын мандал нь Пуса-гаас эхэлсэн билээ” гэж Хуучин Тан төрийн бичиг ном дахь Уйгурын шастирт Эхний Түрэг төр суларсан Жэн гуаны (627-р оноос 649-р) онуудын үйлийг бичжээ.

  • Халх түмэн Хүннү угсаатан ажээ.
  • Хамаг монгол түмэн Дунху угсаатан ажээ.
  • Халх түмэн Хамаг монголоос өөр, эртний угсаатай байна.
  • Халх түмний хэл Хамаг монгол хэлнээс өөр хэл байна.

Халх түмэн Хамаг монголоос өөр угсаатан

Зарим халх хүмүүс СИЭ ТББ-аас хүргэж буй энэхүү судалгааг ухаад баярлана. Зарим нь итгэхгүй. Энэхүү судалгааг анхандаа үзэн ядах хүмүүс гарч ирнэ. Харин манай судалгааг судлаад баримтаар няцаах судлаач дотоод болон гадаадаас гарч ирэхэд бэрх. Түүхэн эх сурвалжаас, тэр дундаас хэлний эх сурвалж, түүх баримт дээр суурилсан бүтэн судалгаанаас зөвхөн ганц зам гарна. Манай судалгаатай танилцсан судлаач эх сурвалж дахь баримтуудыг өөр нүдээр харж үл чадна. Эх сурвалж дээр суурилсан бүтэн судалгаа нь түүхэн ганц замруу бүгдийг хөтөлдөг жамтай. Халх түмэн Хамаг монголуудаас өөр угсаатан гэх судалгааны дүгнэлт "Дэлхий хавтгай байх ёстой" гэх хуучин танин мэдэхүйг "Дэлхий бөмбөрцөг хэлбэртэй᠌" гэж баталсан шинэ танин мэдэхүйгээр сольсонтой адил үйл бөгөөд энэ нь хөдлөшгүй, эргэж буцалтгүй баримт болж үлдэнэ.

Угсаатан гэх ухагдахууны тухай

Угсаа ухагдахууныг орос хэлээр “этнос”, англи хэлээр “ethnicity” гэнэ. Угсаатан буюу нэг угсаатай бүлэг хүмүүсийг орос хэлээр “этническая группа”, англи хэлээр “ethnic group” гэнэ. Угсаатан гэх ухагдахууныг улс бүр өөрийнхөө түүх, соёл, геополитикийн сонирхол, үндэстнийнхээ аюулгүй байдлаас хамааран ялгавартайгаар тодорхойлдог боловч гарал үүсэл, хэл, түүх соёл, зан заншил гэх эдгээр дөрвөн иж бүрдэл нь угсаатан ухагдахууны салшгүй хэсэг гэдгийг олон улсад хүлээн зөвшөөрдөг байна.

СИЭ ТББ-аас хийсэн судалгаагаар "Угсаатан гэж дундын угсаа, дундын хэл, түүх, соёл, болон нутагтай хүмүүсийг хэлнэ᠌" гэж тодорхойлсон нь 2200 гаруй жилийн он дараалуулан бичигдсэн түүхтэй өнөөгийн монголчуудын үндэстний аюулгүй байдалд тохирно.

Угсаатан гэх ухагдахуунд багтах халх угсаа Хамаг монголуудаас өөр болохыг бид баталж та бүхэнээ хүргэвэй. Одоо Халх хэлний тухай үгүүлье.

Халх түмний хэл Хамаг монгол хэл огт биш...

VI-VIII зуунд Өтүгэн нутагт хүннүгийн хойчсийг хурааж төрөө байгуулсан Түрэг төрийнхөө түүхийг хүннүгийн хойчис болох Монгол улсын хүн амын 83,8 хувийг эзлэх халх түмэн бид Турк улсад булаалгав. Турк улс Өтүгүний уугуул хүү Тоонай укакаас (Тоньюкукаас – буруу дуудлага) үлдээсэн үсэг бичгийн өвийг маань музей барин хашаалж, түүхийг маань хашаалснаа дэлхий даяар тун удахгүй тунхаглан зарлана.

Халх түмэн яагаад ийм тэнэг байдалд хүрэв? Бичиг соёлынхоо өвийг харь улсад булаалгасан халх түмнийг манай хойчис лавтай эс уучлана.

СИЭ ТББ-ын судлаачид сүүлийн 9 орчим жил хийсэн судалгаагаа та бүхэнд хүргэе. Халх түмэн бид ямар хэлтэй гэдгээ ойлгоогүйн улмаас эргэж засах бараг боломжгүй ийм тэнэг байдалд оров. Одоо халх түмний хэлний тухай хатуу үнэн баримтыг дэлгэж хамтаар ухаарцгаая. Хатуу үнэнийг дэлгэх цаг болов. Эх сурвалжуудад орших үнэн баримтаа ухаарах цаг болов. Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн би халх хүн бөгөөд халх түмэндээ энэхүү ухаарлыг хүргэж байна.

Халх түмний хэл Хамаг монгол хэл биш гэдгийг СИЭ ТББ-ын судлаачид хөдлөшгүйгээр, эргэж буцалтгүйгээр тогтоосон бөгөөд үүнийгээ та бүхэндээ тайлбарлаж ухааруулахыг хичээе.

Аливаа үндэстний хэлийг (хэл зүйг) үг зүй, үгүүлбэр зүй гэх хоёр ухагдахуунаар нь тодорхойлно. Үг зүй (Lexeme) нь хэлний нэгж бөгөөд нэг үндсээс хувиран үүсэх үгс, үүссэн үг бүрийн бүтэц ба тээх ухагдахууныг судлан тогтоох үйл. Үгүүлбэр зүй (Syntax) нь товчоор үгс хоорондоо хэрхэн нийлж үгүүлбэр бүтээж буй зүй тогтлыг судлан тогтоох үйл. Үүнд үгс хоорондоо үгийнхээ бүтцээр, тийн ялгалаар, үйлийн явцаар, үйлийн цагаар хэрхэн холбогдон үгүүлбэр бүтээж буй зүй тогтлыг судлан тогтоох үйл багтана. Өтүгүн нутгийн ард түмний хэл зүйг мянга гаруй жилийн хугацаанд бүтээгдсэн бичгэн эх сурвалжуудаар нь бид судлаад үгүүлбэр зүй нь тогтвортой, үгийн сан нь тогтвор багатай болохыг батлавай. Энэ тухай бид үгүүлэх болно.

НОТ-оос урьдах II зуунаас НОТ-ын VII зуунд Өтүгүн дэх мал аж ахуйтан төрүүдийн хэрэглэж байсан салангад үгс Дунд орны эртний төрүүдийн судар бичгүүдэд тэмдэглэгдсэн учир тайлбараа үгийн сангаас эхлүүлье.

Хүннү, Сяньби, Жужан төрийн бичгэн эх сурвалж бидэнд өвлөгдөж ирсэнгүй боловч эдгээр гурван төрийн 300 гаруй үгсийн авиа дуудлага Дунд орны судар бичигт ханз үсгээр галиглагджээ. Эдгээр судар бичигт дээрх төрүүдийн хаадын нэрс, төрийн албан тушаал, газар усны нэр, эд зүйл ба төрийн зарим зан үйлийн нэршлийг ханз үсгээр авиалбарлажээ.

Энэ удаа гурван үг дээр жишээ авч санаагаа хүргье. Хэвлүүлэх номондоо тайлсан үг бүрийнхээ нарийн задаргааг бид тавих тул энэ удаа хялбарчилсан аргаар хүргье.

Дунд орны эртний сударт 敕连, 可汗, 可贺敦 гэж ханз үсгээр авиалж галиглагдан бичигдсэн зээллэг үгс бий. Уг гурван үгийг Дунд орны нэн эртний дуудлагаар сэрээвээс 敕连 – тэнгэр, 可汗 – каган, 可贺敦 – катун гэж буув.

Эдгээр үгс Үсүнь газар усанд аж төрөх өнөөгийн казак, киргиз, Өтүгүн нутагт аж төрөх халх (бусад цөөнх ястнаа халхаар төлөөлүүлэв), Улаан хад нутагт аж төрөх дагуур, хорчин, цахар гэх ард түмний үгийн санд бий. Дунд орны судар бичгээс каган, катун гэх үгс анх Улаан хад нутагт аж төрж байсан ард түмнээс гаралтай гэдгийг олон улсын судлаачид мэдэв. СИЭ ТББ-ын судлаачид давхар батлавай.

Шар тэнгисээс Каспийн тэнгис хооронд өөр өөрийн хэлтэй олон үндэстэн аж төрөх боловч тэдэнд цөөнгүй дундын үгс бий. Хэзээ, яагаад эдгээр ард түмэн тодорхой хэмжээний дундын үгийн сантай болсныг тайлбарлахын тулд түүхэн баримтыг заавал сөхнө.

Хүн үндэстний он дараалуулан бичигдсэн түүх НОТ-оос урьдах III зуунаас эхэлжээ. Тэр үеэс өнөөг хүртэл 2200 гаруй жил өнгөрөв. 2200 гаруй жилээс 300 орчим жилийн хугацаанд Шар тэнгисээс, Каспийн тэнгис хооронд аж төрөх бүх ард түмнийг нэгтгэн захирсан нь Хүннү, Сяньби, Түрэг, Их монгол төрүүд ажээ. Татвар төлөх, цэрэгт дайчлах, төрийн тахилганд оролцох, нэгдсэн сургалтанд хамрагдах гэх мэт төрийн үйлээ дагаж төр барьсан угсаатны зан үйлд хэрэглэгддэг үгс бусад ард түмнийх нь үгийн санд дөрвөнтөө нэвтэржээ. Шар тэнгисээс Каспийн тэнгисийн хооронд аж төрөх ард түмэн цөөнгүй дундын үгийн сантай байгаа учир иймээ.

敕连 Тэнгэр - Улаан хадны ард түмнээс гаралтай юу? Өтүгүний ард түмнээс гаралтай юу? Үсүний ард түмнээс гаралтай юу?

Эдгээр асуултанд одоогоор хариулах боломж үгүй. Гарал үүслийг нь тодорхойлох боломжгүй үгс энэхүү сэрээсэн 300 гаруй үгсийн дотор олон байна. Төрийн үйлд хэрэглэгддэг үгс өөрөө маш хувирамтхай учир, Өтүгүн нутагт төрөө дагаж төрийн тоо, төрийн тахилгад хэрэглэх нар сарны нэр, зүг чиг заах үгс байнга солигддог учир дан үгээр тухайн ард түмний хэлийг тогтоох боломжгүй, мөн хойчсийг нь яг таг тогтоох боломж үгүй. Тухайн ард түмний хэлийг зөвхөн үгүүлбэр зүйгээр нь тогтооно.

НОТ-ын VII, VIII зуунд Түрэг, Уйгур төрийн хадан бичээс

НОТ-ын VII, VIII зуунд Түрэг, Уйгур төрөөс хүн үсгээр бичиж өвлүүлсэн хадан хөшөөнд бүтэн үгүүлбэрүүд бий. Мөн багц үгүүлбэрүүдээр гол санааг гаргаж бичсэн баримтууд олон байна. СИЭ ТББ-ын судлаачид бид үгүүлбэр зүйгээ судлаад Түрэг, Уйгур төрийн үндсэн хүн ам нь өнөөгийн халх түмний дээдэс болохыг тогтоож чадвай.

Халх түмний дээдэс Түрэг, Уйгур төрүүдийн үндсэн иргэд байсныг үгүүлбэр зүйн задаргаан дээр тайлбарлая.

Үгүүлбэр зүй гэх ухагдахуунд үгүүлбэрт орших үгс, үгс хоорондын барилдлагыг заах тийн ялгал, үйл явдлыг барилдлагаар нь заах үйл үгс (тухайн үйл төгс, үргэлжлэх гэх үндсэн ухагдахуунуудыг заана), тухайн үйл аль цагт хамаарах болохыг заах үйл үгс (хуучин, одоо, ирэх цагийг заана) орно.

Түрэг, Уйгур төрийн хадан бичээс дэх нийт үгсийн 80 хувийг өнөө халх түмэн хэрэглэсээр байна. VIII зууны Түрэг, Уйгур төрүүдээс үлдээсэн Хадан бичээсүүдээс өнөөгийн халх түмний үгийн санд орших 15 үгийг үг зүйгээр нь задалж, дараа нь Хамаг монгол хэл зүйгээр XIII зуунд бичигдсэн “Алтан Дэвтэр” ном дахь үгстэй харьцуулж та бүхэндээ тайлбарлана. Халх түмний үг зүй хамаг монголын үг зүйгээс өөр болохыг та мэдэх болно.

1. 𐰵𐰏𐰠𐰾𐰯 үглсп (үглэсэв) – холбох хуучин цаг; үг - нэр үг, ганц тоо, үндэс, Я.Цэвэл: үг - ухагдахууныг илгээхэд хэрэглэх ярианы нэгж, СИЭ: үг - ухагдахуун тээх хэлний нэгж; +л үйл үг бүтээгч; +c хамтын үйлийг заагч; +п холбох хуучин цаг.

Анхаарах зүйл: Өнөө зөвхөн халх хэлэнд “үглэсэв”, “болзов”, “явцгаав” гэж “с”, “з”, “ц” бүтээврээр хамтын үйлийг илэрхийлнэ. XIII зуунд Хамаг монгол хэлэнд “+элд, +алд” бүтээврээр üküleltüʧü” гэж хамтын үйлийг илэрхийлжээ. Үгүүлэлдүжү (үг зүйн задаргаа) –үргэлжлэх төгс явц; үг - нэр үг, үндэс, ухагдахуун тээх нэгж; +үл үйл үг бүтээгч; +элд; +жу үргэлжлэх төгс явц. Халх хэл, Хамаг монгол хэлэнд хамтын үйл өөрөөр бүтэж байна. Мөн халх түмэн “үглэх”, хамаг монголууд “үгүлэхү” нэг ухагдахуун илэрхийлэх өөр хоёр хэлний үгс болно.

2. 𐰽𐰉 саб (сав) - нэр үг, ухаан гэх утга; Я.Цэвэл: сав – төлөв, оюун билэг; сав тэнцүүлэх (эрдмийг тэнцүүлэн албанаа хэрэглэх); сав сайтай (оюун сайтай). СИЭ: Сав - цогц ухаан, мэдлэг, мессеж; ДЛ 5384 саб – зүйр үг, үгүүлэл, хүүрнэл, үг, мэдээ.

Анхаарах зүйл: Саб (сав) үгийг халх түмэн өнөө “саваагүй (ухаангүй) нөхөр” гэх мэтээр хэрэглэсээр байна. Сав буюу ухаан гэх үгийг Өтүгүн нутгийн халх ард түмэн VIII зуунаас XXI хүртэл хэрэглэсээр буйг нотлох баримтыг бид дэлгэв. Хамаг монгол хэлэнд сав гэх үг үгүй.

3. 𐰯𐰀𐰢 апам (аавм) – нэр үг, өөрт харьяалуулах тийн ялгал; апа – нэр үг, ганц тоо, аав, Я.Цэвэл аав – биеийг үүтгэсэн эрэгтэй хүн; амьтныг үүтгэсэн эрийн нь; эцэг мал; +м I биед хамааруулагч.

Анхаарах зүйл: Өнөөгийн “аав” дуудлага руу шилжсэн “апа” үгийг Өтүгүн нутагт VIII зуунд хэрэглэж байсныг дээрх соёлын өвөөс СИЭ ТББ-ын судлаачид олж, судалж, тогтоов. Орхон, Туул, Сэлэнгэ, Хүнүй, Хануй нутгийн ард түмэн аав гэх ухагдахууныг VIII зуунаас хэрэглэсээр өнөөг хүрэв. Өнөөгийн “эцэг” дуудлага руу шилжсэн “эчигэ” үгийг Хамаг монголуудаас Өтүгүний ард түмэн XIII зуунаас аажим авжээ. Халх түмний эх (анхны) үг нь аав, хамаг монгол түмний эхний үг нь эчигэ ажээ.

4. 𐰉𐰴𐱃𐰀𐰺 бахатар – нэр үг, баатар; Я.Цэвэл: баатар – айж шантрахыг мэдэхгүй эрэлхэг зоригтой.

Анхаарах зүйл: Бахатар бичлэг дэх “х” үсгийг гээж уншиж болно. VIII зуунд Өтүгүн нутгийн ард түмэн баатар гэж хэлж байсан бол XIII зуунд Хамаг монголууд “pa'at'ur” гэж хэлж байжээ. Баатар дуудлага нь өнөөгийн халх түмний дуудлага мөнөөс мөн.

5. 𐰦𐰸 Натук – нэр үг, нутаг; Я.Цэвэл: нутаг – оршин суух газар орон; сумын нутаг; аймгийн нутаг; нутаг дэвсгэр.

Анхаарах зүйл: XIII зуунд хамаг монгол хэлэнд нутаг үгийг “nunt'uq” гэж бичиж, дуудаж байжээ. Халх түмэн “нунтуг” гэж үл дуудна. Өнөө Халх түмэн натуг биш нутаг гэж дуудах болсон нь хамаг монгол хэлний “нунтук” дуудлагын нөлөө болно.

6. 𐱃𐰆𐰞𐰸𐰆 толго (толгой) – нэр үг, ганц тоо, өнөө толгой, Я.Цэвэл: толгой – нүүр гавал хоёроос бүтсэн, хүн амьтны биеийн эрхтэн.

Анхаарах зүйл: Халх түмэн өнөө толгой гэж хэлнэ. Толгой үгийг XIII зуунд хамаг монголууд “t'eri'ün”, “hek'i” (эки) гэж хэлж байжээ.

7. 𐰯𐰼𐰾𐰼 ирсэр (ирсээр) – үйл дагуулах үргэлжлэх явц; ир – үйл үг, үндэс, Я.Цэвэл: ирэх – явахын эсрэг утга; +сэр - үйл дагуулах үргэлжлэх явц.

Анхаарах зүйл: Халх түмэн VIII зуунаас өнөөг хүртэл ирсээр гэж үгүүлсээр байна. XIII зуунд хамаг монголууд “iregseer” гэж Үйл дагуулах үргэлжлэх явцаа илэрхийлжээ. Халх түмэн “ирсээр”, хамаг монгол түмний “ирэгсээр” үгс нь ижил ухагдахууныг тээнэ. “Ир” үйл үг Өтүгүнээс гаралтай, Улаан хаднаас гаралтай гэж батлах боломж өнөө үгүй.

8. 𐰉𐰆𐰞𐰸𐰍 болкох (болгох) – болон үргэлжлэх явц; бол – үйл үг, үндэс, нэг зүйлээс нөгөө зүйл болж хувирахыг, нэг шинжээс нөгөө шинж рүү хувирахыг заана; + г бай заагч; +х болон үргэлжлэх явц.

Анхаарах зүйл: Халх түмэн VIII зуунаас өнөөг хүртэл болгох гэж үгүүлсээр байна. XIII зуунд хамаг монголууд “pↄlqaqu” (болгаку) гэж үгүүлж байжээ. Халх түмний болгох, хамаг монгол түмний болгаку хоёр ижил утга тээнэ. Халх түмэн “болгох” гэж үгүүлэхээс “болгаку” гэж үл үгүүлнэ.

9. 𐰉𐰆𐰞𐰢𐰔 боломж – нэр үг; бол – үйл үг, үндэс, нэг зүйлээс нөгөө зүйл болж хувирахыг, нэг шинжээс нөгөө шинж рүү хувирахыг заана; +мж нэр үг бүтээгч; Я.Цэвэл: боломж – бололцоо, нөхцөл, арга.

Анхаарах зүйл: Зөвхөн халх хэлэнд үйл үгийг + мж бүтээврээр нэр үг болгоно. XIII зууны Алтан дэвтэр буюу Монголын Нууц Тоочаан номд үйл үгийг +мж бүтээврээр нэр үг болгосон ганц ч үг үгүй.

10. 𐰴𐰍𐰣𐰞𐰍 Қаһанлаг – нэр үг, хаантай байх гэх ухагдахуун; Қаһан үндэс, нэр үг, ганц тоо, өнөө хаан гэх ухагдахуун; энэ үг анх удаа 1400 жилийн тэртээд, Хүйс толгой бичээст брахми үсгээр Каган гэж бичигджээ, XIII зууны Алтан дэвтэрт- каган, ДЛ 5004 хан – каган, хаадын хаан; + л үйл үг бүтээгч (хаантай болох, хаан бол гэх утга); +г нэр үг үүсгэгч. Қаһанлаг буюу хаанлаг гэж хаангүй байгаад хаантай болсон ард түмэн үгүүлнэ.

Анхаарах зүйл: Халх түмний үг зүйд нэр үгийн араас “+лаг; +лэг” бүтээвэр залгаж шинэ ухагдахууныг үүсгэнэ. Хаанлаг гэдэг нь хаангүй байсан одоо хаантай гэх утга. Халх хэлэнд “царайлаг” гэдэг нь царай муутай байсан өнөө царай сайтай гэх утга, мөн нуруулаг гэж намхан байсан өнөө өндөр болсон нэгнийг үгүүлнэ.

XIII зууны Хамаг монгол хэлэнд “abliγ” буюу “аб” үйл үндсийн хойноос “+лиг” бүтээвэр залгаж аблиг буюу авлага гэх үг үүсжээ.

Тэгэхээр нэр үгийн хойноос +лаг, +лэг бүтээвэр залгаж үүссэн царайлаг, нуруулаг гэх үгс нь халх түмний үг зүйгээр бүтсэн үгс болно. Үйл үгийн хойноос +лаг, +лэг бүтээвэр залгаж үүссэн авлага, зарлага, ухуулаг гэх үгс нь хамаг монгол түмний үг зүйгээр бүтсэн үгс болно. Энд хоёр хэлний системээс гарал үүсэлтэй, хоёр өөр үүрэг бүхий “+лаг”, “+лэг” бүтээврүүдийг та бүхэндээ танилцуулав.

11. 𐱅𐰇𐰼𐰇 (төрө) - нэр үг, үндэс; Я.Цэвэл: төр – улсын засаг; Сэргэлэн Интернашионал Экспедишн: “төр” үгний эх утга буюу этимолог нь удам дамжуулж барих засаглал болно.

Анхаарах зүйл: Төр үгийг Өтүгүн нутагт XIII зуунаас өнөөг хүртэл хэрэглэсээр байна. XIII зуунд Хамаг монголууд törö (төрө) үгийг хэрэглэж байжээ. Төр үг аль ард түмнээс гарал үүсэлтэйг өнөө тогтоох боломж үгүй.

12. 𐰆𐰢𐰖 умай – нэр үг, Я.Цэвэл: умай – эмэгчин амьтны үр хээл торниж биелэх дотоод эрхтэн, сав, эхийн умай.

Анхаарах зүйл: Өтүгүн нутгийн ард түмэн VIII зуунаас өнөөг хүртэл умай үгийг хэрэглэсээр байна. Хамаг монгол хэлний хээл үг нь халх түмний умай үгтэй ижил ухагдахуун болно.

13. 𐱃𐰆 то (тоо) – нэр үг, Я.Цэвэл: тоо – аливаа үзэгдэл юмыг тоолсны үндсэн дээр хэд хичнээн болохыг тогтоосон хэмжээ; СИЭ: тоо – аливаа үзэгдэл, юмыг ширхэглэж, багцалсан хэмжээ.

Анхаарах зүйл: Өтүгүн нутагт тоо гэх үгийг VIII зуунаас өнөөг хүртэл хэрэглэсээр байна. Хамаг монголууд XIII зуунд тоо үгийг мөн хэрэглэж байжээ.

14. 𐰆𐰺𐰑𐰆 ордо (орд) – нэр үг, Я.Цэвэл: орд – хүндэтгэвэл зохих эрхэм хүний байрлан орших орон.

Анхаарах зүйл: Өтүгүн нутгийн ард түмэн VIII зуунаас өнөөг хүртэл орд үгийг хэрэглэсээр буй баримтыг бид хүргэв. Хамаг монгол түмэн “ордо гэр” гэх ухагдахууныг XIII зуунд хэрэглэж байжээ.

15. 𐰖𐰺𐰞𐰴 йарлаг – нэр үг, зарлиг, Я.Цэвэл: зарлиг – улсын дээд эрхийг барих газраас гаргасан хуулийн чанартай шийдвэр: зар – нэр үг, үндэс, Я.Цэвэл: зар – олонд зарлан нийтлэх үг буюу мэдээ; +л үйл үг үүсгэгч, +к нэр үг үүсгэгч.

Анхаарах зүйл: Өтүгүн нутгийн ард түмэн VIII зуунаас өнөөг хүртэл зарлиг үгийг хэрэглэсээр буй баримтыг бид хүргэв. Хамаг монголууд XIII зуунд “jarliγ” (жарлиг) гэж дуудаж байжээ. Йарлак үг нь халх түмний дээдсийн үг зүйгээр буюу “йар, зар” нэр үндсийн хойноос +л үйл үг үүсгэгч, +к нэр үг үүсэгч орж бүтжээ. Хамаг монголуудын үг зүйгээр зар буюу зарах гэх үйл үгийн араас +лиг нэр үг үүсгэгч бүтээвэр орох ёстой. Зарлиг нэр үгний үндэс нь зар буюу зарах гэх үйл үгтэй огт холбоогүй тул Өтүгүний ард түмний “йарлак” үгийг “зарлиг” аялгаар тэдний дээдэс зээлж, халх түмний дээдэс XIII зуунд зарлиг дуудлагыг шинэ төрөө даган авжээ.

Дүгнэлт: Та бүхэндээ хүргэсэн 15 үгнээс тэнгэр, тоо, ирсээр, ордо, төрө, багатар, зарлиг гэх 8 үгийг Өтүгүний ард түмэн VIII зуунаас өнөөг хүртэл хэрэглэсээр буй баримт, Хамаг монгол түмэн XIII зуунд хэрэглэж байсан баримтыг бид хүргэв. Эдгээр найман үгс Хамаг монгол, Халх түмний дундын үгс бөгөөд төрийн зан үйлд хэргэлэгддэг үгс болно. Хамаг монгол, Халх түмний дээдэс Хүннү, Сяньби, Жужан, Түрэг төрийнхөө доор нэгдэж байсны учир ийм найман дундын үгстэй болжээ. Харин эдгээр найман үгсийн гарал үүсэл аль төрөөс үүссэн болохыг тогтоох боломж үгүй.

Зөвхөн Өтүгүн дэх ард түмний үгийн санд орших, хамаг монголуудын үгийн санд үл орших сав, умай, толгой, аавм гэх 4 үгс хадан бичээст байна.

Зөвхөн Халх түмний үг зүйгээр бүтсэн, хамаг монгол түмний үг зүйгээр бүтээгүй үгэлсив, боломж, хаанлаг, болгох, зарлак гэх 5 үгс хадан бичээст байна.

Харин өнөөгийн нутаг гэх үг Өтүгүний натуг, Хамаг монголын нунтуг гэх үгсийн дундаас бүтжээ.

Бид та бүхэндээ Халх, Хамаг монгол хэлний дундын үгийн санд орших үгсийг, зөвхөн халх түмний үг зүйгээр буюу үг бүтээх аргаар бүтсэн үгсийг, хоёр хэлний дундаас шинэ авиалбартай болсон үгийг тайлбарлахын тулд Түрэг, Уйгур төрийнхөө хадан бичээс дэх нийт 1000 гаруй үгсээс зөвхөн 15 үгийг төлөөлүүлж хүргэв.

Халх түмний үгийн санд Их монгол төрөөс нэвтэрсэн үгс...

Их монгол төрийн зан үйлд хэрэглэгддэг үгс Өтүгүний ард түмний үгийн санд он цагийн эрхэнд нэвтэрсэн 5 баримтыг Түрэг, Уйгур төрийн хадан бичээсүүдээс та бүхэндээ хүргье.

1. 𐰋𐰃𐰼 бир – нэр үг, нэг гэх ухагдахуун.

2. 𐰏𐰃 эги – нэр үг, хоёр гэх ухагдахуун.

Анхаарах зүйл: бир (нэг), эги (хоёр) нь Өтүгүн нутгийн тооны системийн үгс болно. Нэг, хоёр нь Улаан хад нутгийн тооны системийн үгс болно.

Өтүгүн нутгийн ард түмэн Сяньби, Жужан, Их монгол төрийнхөө үед Улаан хадны тооны системийг, Хүннү, Түрэг, Уйгур төрийнхөө үед Өтүгүний тооны системийг хэрэглэж байжээ.

Тоо нь төрийн үйлийг явуулдаг чухал хэрэгсэл тул төр барьж буй овогтны тоо нь түүнд хураагдсан ард түмнийх нь үндсэн тоо болно. XIII зуунд Их Монгол төрийн нийслэл Хархориноос алсад аж төрж байсан өнөөгийн Тува ард түмний дээдэс бир, эги тоогоо хадгалжээ. Өтүгүний ард түмний үндсэн нутаг дээр Хамаг монголууд ирж төрөө байгуулж, Өтүгүний ард түмнийг хураасан тул тэдэнд тоогоо хадгалах боломж үгүй байжээ.

Гэвч халх түмний үгийн санд бир, эги үгс өнөө хүртэл хадгалагдаж буй баримтыг хүргье.

Айл бүр (нэг), хүн бүр (нэг) гэж халх түмэн хэрэглэнэ.

Ихэр – иги (хоёр) +эр (хүн) гэж халх түмэн хэрэглэнэ. Хамаг монгол хэлээр ихэр ухагдахууныг “төгс” гэж XVII зууны “Эрдэнийн товч” номонд оржээ. Хүн, мал, адгуурс тоолоход хэрэглэгддэг мянга, түм гэх их тоонууд VIII зууны хадан бичээс дээр, XIII зууны Монголын Нууц Тоочаан дээр байна. Эдгээр том тоонууд аль ард түмнээс гарал үүсэлтэйг тогтоох боломж өнөө үгүй.

3. 𐰚𐰇𐰤 гүн – нэр үг, наран (нар) гэх ухагдахуун.

Анхаарах зүйл: Хамаг монголууд “нар” үгийг Их монгол төрийнхөө зан үйл, бичиг, баримтад хэрэглэсэн тул гүн үг аажмаар халх түмний үгийн сангаас гээгджээ.

4. 𐰴𐰺 кар – нэр үг, цас гэх ухагдахуун.

Анхаарах зүйл: Халх түмэн “хаврын тэнгэр хартай” гэх сэрэмжлүүлгийг хэрэглэсээр өнөөг хүрвэй. Энэ нь дөрвөн сарын сүүль, таван сарын эхэнд хар буюу цас ордог шүү гэдгийг сэрэмжлүүлсэн үгүүлбэр. Цас нь Хамаг монголуудын үг, кар нь Өтүгүн нутгийн үндсэн үг болно. Хоёр өөр хэлний цас, хар гэх үгс нэг ухагдахууныг илэрхийлэх тохиолдолд нэг үг нь нөгөөгөө “ганибалчилдаг” буюу “үгүй болгодог” зүй тогтол аливаа ард түмний хэл зүйд бий.

5. 𐱅𐰇𐰤 түн – нэр үг, шөнө гэх ухагдахуун. Я.Цэвэл: Түнэр – хав хар үзэгдэх. Түнэр харанхуй.

Анхаарах зүйл: “Түн”, “шөнө” хоёр үг нэг утгыг илэрхийлнэ. Т, Д-(ц, ш, с, з, ж,ч) Шуугих гийгүүлэгчтэй заримлана: үүс-үүд, үүсэл-үүдэл, гутар-гуцар, адил-ижил, түн-шөнө, ард-эрс, намжчихаар-намдчихаар, өвдөх-өвсөх гэх мэт. Түн, шөнө хоёр нэг үгний хоёр аялга тов тодорхой бөгөөд VIII зуунаас олон зуун жилийн урьд ижилссэн үг болох нь судлаачид бидэнд тодорхой харагдаж байна.

Өтүгүний ард түмэн XIII зуунаас түн үгээ шөнө үгээр сольжээ.

Дүгнэлт: 𐰋𐰃𐰼 (бир - нэг), 𐰏𐰃(эки - хоёр), 𐰚𐰇𐰤(гүн - наран), 𐰴𐰺(кар - цас), 𐱅𐰇𐰤 (түн - шөнө) гэх төрийн тоо, аж ахуй, тахилганд хэрэглэгддэг Өтүгүн нутгийн таван үгс Их Монгол төрийн үед нэг, хоёр, нар, цас, шөнө гэх хамаг монгол хэлний таван үгээр аажим солигджээ. Өөр хоёр хэлний нэг үхагдахуун илэрхийлэх хоёр үгнээс нэг үг нь нөгөөгөө “ганибалчилдаг” буюу “үгүй болгодог” зүй тогтол хэл зүйд байдгийг бид та бүхэндээ тайлбарлавай.

VIII зуунаас XVII зуун хүртэл Өтүгүний ард түмний хэрэглэж байсан 3 үгийг та бүхэндээ хүргье.

1. 𐰞𐰯 алб үгийн тайлбар:

𐰞𐰯 Алп (алб)– нэр үг, зориг, баатар; XI зууны Диван Лугат тольны 62-т алб – эрэлхэг; XIV зууны араб, перс, түрэг (зохиогч түрэг нэрээр Дунд азийн ард түмнийг төлөөлүүлжээ), монгол хэлний буюу дөрвөн хэлний Мукаддимат Ала-адаб толь бичигт: алб – зориг, эрэлхэг, баатар гэж бичжээ.

VIII, XVII зууны сурвалж дахь баримт харьцуулга:

VIII зууны хадан бичээст:

𐰞𐰯𐰴𐰍𐰣𐰼𐰋𐰾 "алб каган эрмс (байжээ)" гэж бичжээ.

XVII p-зууны “Эрднийн товч” номд:

“Ариунаа тогтсон төр чинь
Албилан (зориглон) хураасан улс чинь тэнд булгээ” гэж бичжээ.

Анхаарах зүйл: VIII зуунаас XVII зуун хүртэл Өтүгүн нутгийн ард түмэн “эрэлхэг”, “баатар” утгаар “алб” үгийг хэрэглэж байжээ. Хамаг монгол хэлэнд “алба, албан” гэх үгс бий бөгөөд дээрх “алб” үгнээс өөр утга заана. Өтүгүн нутгийн “алб” үг Хамаг монгол хэлний “алба, албан” гэх үгс нь хоёр өөр хэлний системийн өөр утга тээдэг, ойролцоо дуудагддаг үгс болно.

2. 𐰴𐰔𐰍𐰣 (кажхн) хашна - үгийн тайлбар:

Авиалбар буюу яаж дуудаж болдог тухай.

𐰴𐰔𐰍𐰣 каж(х)н үйл үгэнд орсон (х) үсгийг халх түмний аялгаар гээж, зарим нь аялгаар гээхгүй дуудна. Үүнийг батлах баримт хадан бичээст олон бий. Кажна гэх үгний ж нь өнөөгийн халх аялгаар ш авиагаар, зарим аялгаар ж авиагаар дуудна. 𐰴𐰔𐰍𐰣 үгийг хашна гэж өнөөгийн халх аялгаар дуудна. Энд Ш.Лувсанвандан орос хэлний авиалбартай кирил үсэг буюу буруу авиалбартай үсэг авсан гэх мэт олон зүйлийг эс бичив.

𐰴𐰔𐰍𐰣 (хашна) – үйл үг; хаш – үйл үндэс, Я.Цэвэл: хаших – юмыг тойруулан хүрээлж халхлах; СИЭ: хаших – хамгаалах; +н үйл үгэнд шинэ утга өгөгч (төлөв байдлаар); СИЭ ТББ-ын судалгаагаар хадан бичээст үйл үгийн хойноос +н залгавар залгагдахад тухайн үйл үг үйл үгээрээ үлдэж байна.

VIII зууны хадан бичээст 𐱅𐰇𐰼𐰇𐰏⁚𐰴𐰔𐰍𐰣 - төрөг хашна буюу төрийг хамгаална гэж оржээ.

XVII зууны Эрдний товч номд:

  • Би их төрийг чинь хашсугай (хамгаалсугай)
  • ...энд сууж миний төрийг хашваас (хамгаалваас ) хоёр их улс нут жарган буй хэмээгээд...
  • Бүрэн төрийг нь хашилцаж (хамгаалалцаж)

Анхаарах зүйл: Төрийг хаших буюу төрийг хамгаалах гэх хэллэг VIII зуунаас XVII зууны хооронд Өтүгүн нутагт хэрэглэгдэж байжээ.

Дүгнэлт:

Халх түмний хэл Хамаг монгол хэлнээс өөр хэл болохыг батлахын тулд үг зүйн шинжилгээ хийж та бүхэндээ хүргэв. Дунд орны эртний бичвэрүүдээс Хүннү төр, Сяньби төр, Жужан төрийн хэрэглэж байсан нийт 300 орчим үгийг бид сэрээв. Эдгээр нь бүгд нэрлэх тийн ялгалд орших нэр үгс учир үг бүрийг задалж судлах боломжгүй, мөн гарал үүслийг нь тэр бүр тогтоох боломжгүй. Энэ удаа тэнгэр, каган, хатан гэх сэргээсэн гурван үгээ та бүхэндээ хүргэв. Өнөөгийн халх түмэн эдгээр гурван үгийг өнөө хүртэл хэрэглэж байна.

Харин VIII зууны хадан бичээс дэх үгсээс 22 үгийг ухаж та бүхэндээ хүргэв. 𐰵𐰏𐰠𐰾𐰯 (үгэлсэв), 𐰽𐰉 (сав), 𐰯𐰀𐰢 апам (аавм), 𐰉𐰴𐱃𐰀𐰺 (баатар), 𐰦𐰸 (нутаг), 𐱃𐰆𐰞𐰸𐰆 (толгой), 𐰯𐰼𐰾𐰼 (ирсээр), 𐰉𐰆𐰞𐰸𐰍 (болгох),𐰉𐰆𐰞𐰢𐰔 (боломж), 𐰴𐰍𐰣𐰞𐰍 (хаанлаг), 𐱅𐰇𐰼𐰇 (төр), 𐰆𐰢𐰖 (умай), 𐱃𐰆 (тоо), 𐰆𐰺𐰑𐰆 (орд), 𐰖𐰺𐰞𐰴 (зарлиг), 𐰋𐰃𐰼 (бир – нэг), 𐰏𐰃 (эки - хоёр), 𐰚𐰇𐰤 (гүн - наран), 𐰴𐰺 (кар - цас), 𐱅𐰇𐰤 (түн - шөнө), 𐰞𐰯 (алб), 𐰴𐰔𐰍𐰣 (хашна) гэх үгс дотор нэр үг, үйл үг орсон бөгөөд зарим үг дээр нь бид үг зүйн задаргааг хийж, XIII зууны Монголын нууц тоочаан номд орших үгстэй харьцуулсан судалгааг та бүхэндээ хүргэв. Төрөө дагаж улс төр, аж ахуйн үгс өөрчлөгддөг, гээгддэг бөгөөд Хамаг монгол хэлнээс Өтүгүний хэл рүү XIII зуунаас аажим нэвтэрсэн болохыг та бүхэндээ хүргэв. Мөн VIII зууны хадан бичээс дэх үг бүтэх зарчим нь хамаг монголуудых биш харин халх түмнийх болохыг бид батлав. Дээрх 22 үгсээс зарим ижил үгс VIII зууны хадан бичээс, XIII зууны Монголын нууц тоочаан номд байна. Эдгээр үгс нь VIII зуунаас урагш үед буюу Жужан, Сяньби, Хүннү төрийн үед ижилссэн байх магадал өндөр байна.

Дээрх 22 үгсээс 2 нь гээгдсэн, 20 нь халх түмний үгийн санд өнөө орших бөгөөд хамаг монголын үг зүйгээр биш халх түмний үг зүйгээр бүтсэн болохыг бид хөдлөшгүйгээр, эргэж буцалтгүйгээр баталж та бүхэндээ хэргэв. СИЭ ТББ-аас ном гарахаар та бүхэн дээрх 23 үгийн тайлбартай яг ижил 1000 гаруй үгийн тайлбарыг хүргэнэ.

ҮГҮҮЛБЭР ЗҮЙН СУДАЛГАА

VIII зууны Түрэг, Уйгур төрийнхөө хадан бичээс дэх үгүүлбэр бүрт үгүүлбэр зүйн судалгаа хийж, уг бичээсийг Халх түмний дээдэс бичиж үлдээсэн болохыг одоо та бүхэндээ батлан хүргэе. Манай уншигчид мэргэжлийн хэл зүйчид биш учир та бүхнийгээ залхаахгүйн тулд бүтэн үгүүлбэр дээр биш (үгүүлбэрт орсон бүх үгийг тайлбарлаваас манай нийтлэл сунжирна) тийн ялгал, үйлийн явц, үйлийн цаг дээр жишээ авч, XIII зууны Монголын нууц тоочаан ном дахь үгүүлбэр зүйтэй харьцуулан тайлбарлая.

Харьяалах тийн ялгал

VIII зууны хадан бичээс дэх тийн ялгал нь өнөөгийн халх түмний тийн ялгал болохыг халх хүн та мэдэх болно. Мөн харьяалах тийн ялгал нь маш өргөн бөгөөд нарийн утга тээдэг болохыг та ухаарах болно.

Харьяалах тийн ялгалууд

1. 𐰃𐰤;𐰃𐰣 (+ин; +ын) төгсгөлөөр үүсэх Харьяалах тийн ялгал VIII зууны хадан бичээст харьялах тийн ялгалыг “+ин”, “+ын” тийн ялгалаар бүтээж байна.

Илин 𐰃𐰠𐰃𐰤 үгний задаргаа нь ил – нэр үг, үндэс, их улс гэх ухагдахуун, Уйгур төрийн бичээст эл гэж бичжээ; +ин харьяалах тийн ялгал.

Табхач каганыхаа илин төр үүсэн гэж доор бичигджээ.

𐱅𐰇𐰼𐰇𐰾𐰃𐰤 : 𐱃𐰉𐰍𐰲 : 𐰴𐰍𐰣𐰴𐰀 :𐰃𐰠𐰃𐰤

Йагын 𐰖𐰍𐰃𐰣 үгний задаргаа нь йагы – нэр үг, үндэс, дайсан гэх ухагдахуун; +ын харьяалах тийн ялгал үүсгэгч.

Йагын баши – Дайсны тэргүүн (тэргүүн хэсэг) гэж доор бичигджээ.

𐰖𐰍𐰃𐰣𐰉𐱁𐰃

Өнөө халх түмэн “+ын” төгсгөлийг угаар дуудагдах (эр үгээр дуудагдах) үгийн хойноос залгаж “аавын”, “номын”, “ахын” гэж харьяалах тийн ялгалыг бүтээж байна. Яг 1300 жилийн тэртээх Түрэг, Уйгур төрийнхөө хадан бичээс дэх харьялах тийн ялгалыг халх түмэн өнөө хүртэл хэрэглэсээр байна.

VIII зууны хадан бичээс дэх хэл зүйгээр ээжин, бичгин гэж харьяалах тийн ялгалыг үүсгэнэ. Өнөө халх түмэн үзээр дуудагдах (эм үгээр дуудагдах) үгийн хойноос “+ийн” төгсгөлийг залгаж “ээжийн”, “бичгийн” гэж харьяалах тийн ялгалыг бүтээж байна. Энэ зөрүү нь хожим XX зуунд буруу журмалсны үр дүн болно. Энэ тухай энэ удаа биш хожим нарийн тайлбар хүргэнэ.

Хамаг монгол хэлний харьяалах тийн ялгал үүсгэх зүй тогтол нь Халх түмний харьяалах тийн ялгал үүсгэх зүй тогтлоос өөр...
  • Хамаг монгол хэлний хэл зүйгээр каган үг “н” үсгээр төгсөх учир “+ну” төгсгөл залгаж каганну гэж харьяалах тийн ялгалыг үүсгэнэ.
  • Хамаг монгол хэлэнд эгшигээр төгсөх экэ, Тамача, чино гэх үгсийн хойноос +йин төгсвөр залгаж экэйин, Тамачайин, чинойин гэж харьяалах тийн ялгал үүсгэнэ.
  • Гийгүүлэгчээр төгсөх Бодончар, мэркид гэх үгсийн хойноос “+ун” төгсгөл залгаж Бодончарун, мэркидүн гэж харьяалах тийн ялгал үүсгэнэ.

2. 𐰚𐰀 (+хээ), 𐰴𐰀 (+каа) төгсгөлөөр үүсэх Харьяалах тийн ялгал

Төпөдэхээ 𐱅𐰇𐰯𐰇𐱅𐰚𐰀 – өнөө төвдийхээ гэх үг болно. VIII зуунд Төвд үгийн хойноос +хээ төгсгөл залгаж Төвдэхээ хэмээн харьяалах тийн ялгалыг үүсгэжээ. Төвөдэхээ хичэг (хэсэг) гэж доор бичигджээ.

𐱅𐰇𐰯𐰇𐱅𐰚𐰀 : 𐰚𐰃𐰲𐰏

Өнөө ээжийхээ, бичгийхээ, Төвдийхээ гэж “+хээ” төгсгөлийн урд “+ий” залгаад дуудаж байгаа нь XX зуунд буруу журмалсын учир болно.

Каганакаа 𐰴𐰍𐰣𐰴𐰀 - өнөө хааныхаа гэх үг болно. Каган үгийн хойноос “+каа” залгаж харьяалах тийн ялгалыг үүсгэж байна. Табхач каганахаа илин төр үүсэн гэж доор бичжээ.

𐱅𐰇𐰼𐰇𐰾𐰃𐰤 : 𐱃𐰉𐰍𐰲 : 𐰴𐰍𐰣𐰴𐰀 :𐰃𐰠𐰃𐰤

Өнөө буриад хэлэнд аавыхаа биш аавыгаа гэж дуудна. Халх түмэн аавыхаа гэж дуудна. “+каа”, “+хаа” хоёрын зөрүү нь аялгын зөрүү болохоос хэлний зөрүү биш.

Халх түмэн 1300 жилийн тэртээх бичигдсэн Түрэг, Уйгур төрийнхөө хадан бичээс дэх зүй тогтлоор харьяалах тийн ялгалаа үүсгэсээр байна.

3. 𐰭𐰀 (+нгаа, +нхээ) төгсгөлөөр үүсэх Давхар харьяалах тийн ялгал

Жиринхээ, еиринхээ 𐰘𐰃𐰼𐰭𐰀 – жир; йир нэр үг, газар гэх ухагдахуун, өнөө халх түмэн жирийн (газрын) хүн ба эсрэг утга нь тэнгэрийн хаан; жирийн (газрын) үзэгдэл; жирийн бус үзэгдэл гэж үгүүлнэ. Бас халх түмэн ерийн үзэгдэл (газарын) үзэгдэл; ер (газар) бус; +нхээ харьяалах тийн ялгал.

Киркз жирэнхээ тэги (дэвсгэр, нутаг дэвсгэр) цэрэг илгээж гэж дор бичжээ.

𐰇𐰠𐰓𐰢𐰕 ⁚ 𐰶𐰃𐰺𐰴𐰔⁚𐰘𐰃𐰼𐰭𐰀⁚𐱅𐰏𐰃

Мөн хадан бичээст жирэхээ тэги 𐰘𐰃𐰼𐰚𐰀 :𐱅𐰏𐰃 гэж бичигджээ.

Аавынхаа, ээжийнхээ, ахынхаа гэж зөвхөн халх түмэн 1300 жилийн тэртээх хадан бичээс дэх хэл зүйгээр үгүүлнэ.

Аавын, аавыхаа, аавынхаа гэж өнөө халх түмэн үглэнэ. Харьяалах тийн ялгалд орших өөр өөр төгсгөлөөр бүтсэн эдгээр гурван үгний үүргийг тайлбарлахын тулд үгүүлбэр бүрийг задалж их нурших болно. Энэ удаагын нийтлэлийн гол зорилго халх хэлний нарийн мэдлэгийг хүргэх биш, халх түмний хэл зүйгээр VIII зууны хадан бичээс бичигдсэн болохыг таниулахад оршино.

4. 𐰴𐰃 (+ки), 𐰚𐰃 (+хи) Харьяалах тийн ялгал

Өнөө халх түмэн Ойрх (Ойрхи) Дорнод гэж үгүүлнэ. Энд Ойрхи гэх үгний арын “+хи” харьяалахын тийн ялгал үүсгэгч бөгөөд зөвхөн зүг чиг заах үгэнд оржээ. Хадан бичээст өнгөр 𐰇𐰭𐰼 – дорно, бэр 𐰋𐰼 – өмнө, кор 𐰸𐰆𐰺 - өрнө, йир 𐰘𐰃𐰺 – умар дөрвөн буланг хэлнэ. Казак, киргиз, узбек, турк ард түмний үгийн санд ийм үгс үгүй. XIII зууны Монголын нууц тоочаан номд dorona, ümer, emüne гэж зүгийг бичжээ. Халх түмний дээдэс Хэрэйд, Найман, Мэргэдийн нутагт XIII зуунд Хамаг монголууд дорно зүгээс ирж төр барьсан үеэс хамаг монголын зүг заах үгс аажмаар халх түмний хэрэглээ болжээ. Зөвхөн Тоонай укакаас бичиж үлдээсэн бичээст өнгөрхи 𐰇𐰭𐰼𐰚𐰃 , бэрэйхи 𐰋𐰼𐰘𐰚𐰃, корайки 𐰸𐰆𐰺𐰖𐰴𐰃, йирайки 𐰘𐰃𐰺𐰖𐰴𐰃 гэж бичжээ. Уг бичээст өнгөрхи, бэрэйхи, корайки, йарайки ард түмэн гэж харьяалах тийн ялгалыг үүсгэжээ. Өнгөр үгний араас шууд “+хи” залгасан бол бусад зүг (булан) заах үгсийн хойноос “+айки, +эйхи” залгажээ. “Манайхи”, “танайхи᠌" гэж харьаялах тийн ялгалыг зөвхөн халх түмэн үүсгэж үглэнэ. Мөн Ойрхи дорнод гэж өнөө зөвхөн халх түмэн үглэнэ (үгүүлнэ). Өнөө “хорь” буриад гэх хэллэгт орох “хорь” нь өрнө зүг гэж бид таамаглахаас үүнийг баталж дийлэхгүй.

5. 𐰖𐰀 (+йа), 𐰘𐰀 (+йэ) төгсгөлөөр Харьяалах тийн ялгал үүсгэнэ.

VIII зууны хадан бичээст зүг чиг (булан) заах үгийн хойноос 𐰖𐰀 (+ай), 𐰘𐰀 (+эй) төгсгөл залгаж харьяалах тийн ялгалыг үүсгэжээ. Өнөө халх түмэн манай, танай гэж үглэнэ. Мөн буриад түмэн аавын гэхийг аавъя (аавйа) гэж үглэнэ.

Дүгнэлт:

VIII зуунд Түрэг, Уйгур төрөөс үлдээсэн хадан бичээст харьяалах тийн ялгалын таван хувилбар оржээ. Эдгээр таван хувилбарыг Монгол улсын ард түмнээс зөвхөн халх түмэн бүрэн хэрэглэсээр байна. Халх түмний харьяалах тийн ялгал хамаг монголын харьяалах тийн ялгалаас шал өөр гэдгийг халх хүн та сэрж үүнийг үр хойчисдоо өвлүүлэх үүрэгтэй. VIII зууны Түрэг, Уйгур төрийн хадан бичээс монгол хэлээр бичигдээгүй учир монгол хэлээр тайлах боломж үгүй. Зөвхөн халх хэлээр уншиж тайлна.

Үйл чиглүүлэх тийн ялгалууд

1. 𐰍𐰺𐰆 (+ хру; +ру); 𐰏𐰼𐰇 (+хрү; +рү) төгсгөлөөр Үйл чиглүүлэх тийн ялгалыг үүсгэжээ. Алива нэр үгийн хойноос уг төгсгөлийг залгаж арын үйл үгийг уг үгрүү чиглүүлнэ. Хадан бичээст коригру сү элв (илгээв) 𐰸𐰆𐰺𐰃𐰍𐰺𐰆 : 𐰾𐰇𐰠𐰯 Табхачгруу баради (бараад буюу очоод) 𐱃𐰉𐰍𐰲𐰍𐰺𐰆 : 𐰉𐰺𐰑𐰃 гэж бичжээ. Манайхруу, Танайхруу гэж зөвхөн халх түмэн үглэнэ. Хадан бичээс дэх 𐰍𐰺𐰆; 𐰏𐰼𐰇 төгсгөлийн 𐰍; 𐰏 зарим орон нутгийн аялганд гээгдэж уншигдана. Хадан бичээст Туул голыг Тугла 𐱃𐰆𐰍𐰞𐰀 гэж бичээд Туул, тухсака 𐱃𐰆𐰍𐰽𐰴𐰀 гэж бичээд нар тусаха гэж уншина. Өнөө халх түмэн Үйл чиглүүлэх тийн ялгалаа +руу; +рүү төгсгөлөөр илэрхийлнэ.

2. 𐱁𐰀 шаа; шээ үгээр Үйлийг чиглүүлнэ. Халх түмэн урагшаа, хойшоо, өмнө шөө гэж үгүүлнэ. Хадан бичээст шаа, шээ нь бие даасан үг бөгөөд төгсгөл шиг үгийн хойноос үл залгагдана. Хөгмөн (нутгийн нэр) шээ киргиз жиринхээ тэги (дэвсгэр, нутаг дэвсгэр) цэрэг илэгээж гэж доор бичигджээ.

𐰾𐰇𐰠𐰓𐰢𐰕 𐰚𐰇𐰏𐰢𐰤 : 𐱁𐰀 : 𐰶𐰃𐰺𐰴𐰕 : 𐰘𐰃𐰼𐰤𐰴𐰀 : 𐱅𐰏𐰃 :

+руу; +рүү; +хруу; +хрүү төгсгөлөөр, мөн шаа, шээ үгээр VIII зууны хадан бичээст Үйл чиглүүлэх тийн ялгалыг үүсгэжээ. Өнөө энэ дэлхийд зөвхөн Халх түмэн Үйл чиглүүлэх тийн ялгалаа яг ингэж үүсгэж байна.

Хамаг монгол хэлний Үйл чиглүүлэх тийн ялгал Халх түмний Үйл чиглүүлэх тийн ялгалаас өөрөөр бүтнэ.

  1. Хамаг монгол хэлэнд “+на”; “+нэ” төгсгөлөөр үйл чиглүүлэх тийн ялгалыг үүсгэнэ. Жишээ: “...Китадун Алтан каһанна абчу откуйдур...”; “…Килқо мүрэннэ хүрчү” гэж Монголын нууц тоочаан номд оржээ.
  2. Хамаг монгол хэлэнд гийгүүлэгчээр төгссөн үгийн хойноос “+а”; “+э” төгсгөл залгаад “Жамуқа болжал қажара қурбан үдүр урида хүрчүүй”; “Сэңкүр қороқана кэртүрийэн күрпэ” гэж Үйл чиглүүлэх тийн ялгалыг үүсгэнэ..
  3. Хамаг монгол хэлэнд “+гши”; “+ши” төгсгөлийг нэр үгийн хойноос залгаад Үйл чиглүүлэх тийн ялгалыг үүсгэнэ. Жишээ: “...uruqʃi pasa qara'ul ilerün...” гэж “Монголын нууц тоочаан” номд оржээ.

Халх түмний Үйл чиглэх тийн ялгал Хамаг монголын үйл чиглэх тийн ялгал өөр бөгөөд Халх хэл нь Хамаг монгол хэл биш, Хамаг монгол хэл нь Халх хэл огт биш ээ.

III биед Харьяалуулан заах тийн ялгал

Одоо та бүхэндээ Халх хэлэнд өнөө журамлагдаагүй, халх түмний аман ярианд хэрэглэгддэг, VIII зууны хадан бичээст журамлагдсан III биед Харьяалуулан заах тийн ялгалыг тайлбарлая.

Халхууд бид аавын өргөөд; ахын магтаад; дүүгийн загнаад гэж үгэлсээр байна. Ийм тийн ялгал Хамаг монгол хэлэнд үгүй. Хадан бичээст: Каганын эндээ алуулж
𐰴𐰍𐰣𐰃𐰤 : 𐰦𐰀 : 𐰇𐰠𐰼𐱅𐰢𐰕; илин (улсын) авхуулж 𐰃𐰠𐰃𐰤 : 𐰞𐱃𐰢𐰕 гэж оржээ. Каганын гэдэг нь түүний хааныг гэх утга, илин гэдэг нь тэдний илийг гэх утга болно. III биед Харьяалуулан заах 𐰃𐰤 “+ын”, “+ин” төгсөлтэй тийн ялгал Харьяалах тийн ялгалын 𐰃𐰤 “+ын”, “+ин” төгсгөлтөй ижил боловч Харьяалуулан заах тийн ялгалд орших үгийн хойноос заавал үйл үг, Харьяалах тийн ялгалд орших үгийн хойноос заавал нэр үг орно.

Сэргэлэн Интернашинал Экспедишны судлаачид Халх түмний хэл нь Хүннүгийн хойчсийн хэл, Хамаг монголын хэл нь Дунхугийн хойчсийн хэлний нэг аялга болохыг мэдсэн учир бидний оюун санааны хүлээс (чөдөр) тайлагдаж манай судалгаа өсөн нэмэгдэх хурдаар явагдах болвой. Түрэг, Уйгур төрийн хадан бичээс дэх тийн ялгалууд зөвхөн Халх түмний тийн ялгал болохыг халх хүн та ухааран мэдэх үүрэгтэй. СИЭ ТББ-ээс ном гарахаар та бүхэн маань бүх тийн ялгалын тайлбарыг авна.

“Бид” үгийн тухай

Орчин цагын “бид” үг нь VIII зууны хадан бичээс дэх “биз” 𐰋𐰃𐰕 үг, XIII зууны Монголын нууц тоочаан ном дахь бида (bida) үгээс үүсчээ. Хамаг монголын бида нь угын дуудлага, Түрэг, Уйгур төрийн биз нь үзийн дуудлага. XIII зуунаас хойш Орхон, Туул, Сэлэнгэ, Хүнүй, Хануй голын ард түмэн “биз” үгийнхээ “з” хамаг монголын “д” үсгээр сольжээ. Цөөхөн хамаг монголууд угийн “бида” дуудлагаа үзийн “бидэ” дуудлага болгожээ. XIII зуунаас хойш угын дуудлагаас (эр үгийн дуудлагаас) үзийн дуудлагаруу (эм үгийн дуудлага) шилжсэн үгс бий.

Түрэг төрийн Тоонай укук, Көл тигэн, Билгэ хаан бичээст, Уйгур төрийн Тариат, Могой шинэ усны бичээст “биз” үг 15 бичигдэж 6 тийн ялгалаар хувирчээ. Өнөөгийн халх хүн та “биз” үгийг “бид” гэж уншиж VIII зуунд өвөг дээдсийнхээ хэрэглэж байсан тийн ялгалыг танина уу.

  1. Бид 𐰋𐰃𐰕 – халх хүн ингэж дуудна.
  2. Бидэнг 𐰋𐰃𐰕𐰭 – халх хүн “бидэнг” гэж үглэнэ.
  3. Бидни 𐰋𐰃𐰕𐰤𐰃 – халх хүн “биднээ” гэж үглэнэ. Бидни нь Биднээ болсон нь хожим авиаг журмалсны учир.
  4. Бидэнтээ 𐰋𐰃𐰕𐰤𐱅𐰀 – халх хүн “бидэнтэй” гэж үглэнэ. Бидэнтээ нь бидэнтэй болсон нь хожим авиаг журмалсны учир.
  5. Бидэнгээ 𐰋𐰃𐰕𐰭𐰀 – халх хүн “бидэнгээ” гэж хэлнэ.
  6. Бидэхи 𐰋𐰃𐰕𐰚𐰃 – бидийх буюу бидэхи гэх дуудлагыг сонсоогүй боловч халх хүн минийх, манайх гэж дуудах учир бидийх гэж байж болно.

Халх түмэн VIII зууны хадан бичээст “биз” гэж бичигдсэн, XIII зуунаас “бид” болсон үгний зургаан хувилбараас одоо тавын хэрэглэсээр байна. VIII зууны Түрэг, Уйгур төрийн хадан бичээсүүд нь Халх түмэнд Халх түмний дээдсээс үлдээсэн бичээс болно.

XIII зууны Монголын нууц тоочаан номд “бида” үндэстэй үг 211 удаа бичигдэж, 9 тийн ялгалаар хувирчээ. Үүнийг халх хүн та харна уу.

  1. Бида - халх хүн “бида” гэж угын дуудлагаар үглэхгүй, “бидэ” гэж үзийн дуудлагаар үглэнэ.
  2. Бидан – халх хүн “бидан” гэж угын дуудлагаар үглэхгүй, “бидэн” гэж үзийн дуудлагаар үглэнэ.
  3. Бидану – халх хүн “бидану” гэж үглэхгүй.
  4. Бидани – халх хүн заах тийн ялгалыг “бидани” гэж хэлэхгүй.
  5. Бидандур – халх хүн ингэж дуудаж байгаагүй.
  6. Бидануай – халх хүн ингэж дуудаж байгаагүй.
  7. Биданача – халх хүн “биднэсэ” гэж дуудна.
  8. Бидана – халх хүн ингэж дуудахгүй.
  9. Биданлуа – халх хүний үгийн санд “луа” бүтээвэр байхгүй.

XIII зууны Монголын нууц тоочаан номд орсон бида үгний 9 хувилбараас “биданлуа”, “бидандур”, “бидануай”, “бидану”, “бидана” гэх дөрвөн үгс нь цэвэр хамаг монгол хэлний тийн ялгалаар хувирсан үгс бөгөөд 1949-р он хүртэл төрийн албан бичиг хэрэгт хэрэглэгдсээр байжээ. Халх түмэн дээрх таван үгийг XIII зуунаас төрийнхөө бичгэн хэлээс мэдэх болсон боловч аман яриандаа огт хэрэглэдгүй байжээ.

VIII зууны хадан бичээст орсон “бидни”, XIII зуун МНТ номд орсон “бидани” хоёр ижил дуудагдах боловч хоёр өөр хэлний, хоёр өөр тийн ялгалд орших үгс болно. Халх түмний өнөө “бидэнг” гэж аман ярианд хэргэлдэг тийн ялгалыг “биднийг” гэж хэлний нөхөд журамлажээ.

Монголын нууц тоочаан номд Гарах тийн ялгалаар хувирсан “биданача” үг Түрэг, Уйгур төрийн таван бичээст орсон “биз” үндэстэй 15 үг дотор үгүй боловч Тэнгир үг Гарах тийн ялгалаар Тэнгриси 𐱅𐰭𐰼𐰃𐰾𐰃 гэж бичигджээ.

Өнөө Их сургуулиудад багш нар нь XIII зууны гарах тийн ялгалыг +ача, +эчэ төгсгөлөөр бичиж байгаад хожим +саа, +сээ төгсөлөөр илэрхийлэх болов гэж тайлбарлана. Энэ худал мэдээ. Халх түмний дээдэс VIII зуунд гарах тийн ялгалыг “+иси” төгсгөлөөр илэрхийлж байгаад XIII зуунаас Их монгол төрийнхөө бичгэн хэлийг дагаж “+сээ”, “+саа” гэж дуудах болжээ.

Анхаарах зүйл: Хамаг монгол хэлний гарах тийн ялгал, Халх түмний дээдсийн хэлний гарах тийн ялгал ижил байна. Энд “+ача”, “+иси” гэх жижиг аялгын зөрүү тооцогдохгүй. Тэгэхээр VIII зуунаас нилээн урьд аль нэг төрийнхөө доор хоёр өөр хэл дундын гарах тийн ялгалтай болжээ гэж СИЭ ТББ-ын судлаачид дүгнэж байна.

Үйлийн явцын тухай

Халх түмний хэлэнд, Хамаг монгол хэлэнд цаг заадаггүй, явц заадаг бүлэг үйл үгсийг үйлийн явц гэж СИЭ ТББ-аас нэрлэв. Эдгээр үйл үгсийг 1949-р оноос Ш.Лувсанвандан хэрхэн буруу журмласан тухай энэ удаа бид бичихгүй.

Үйлийн явц нь цаг тээхгүй боловч тухайн үйл хэрхэн, яаж үйлдэгдэж буйг, мөн бусад үйлүүдтэйгээ хэрхэн холбогдож буйг илэрхийлнэ. Үйлийн явц нь үйлийнхээ эзний биеийг, мөн тоог дагаж цаг заах үйл үг шиг үл хувирна. Бүх үйлийн явцыг хамгийн түрүүнд үргэлжлэх явц, төгс явц гэж хоёр ангилалд хуваана. Төгс гэдэг нь тухайн үйл хийгдээд дууссан, үргэлжлэх гэдэг нь тухай үйл үргэлжилсээр буйг заана. Ингээд VIII зууны хадан бичээст, мөн XIII зууны Монголын нууц тоочаан номд буюу хоёр өөр хэлний дундых болсон 3 үйлийн явцыг та бүхэндээ эхэлж толилуулая.

Болон үргэлжлэх явц

𐰚𐰃 (+хи); 𐰚 (+х); 𐰴 (+к) бүтээврээр VIII зууны хадан бичээст Болон үргэлжлэх явц илэржээ. Хадан бичээст “бирхи” 𐰋𐰃𐰼𐰚𐰃 буюу өнөө “төр барих” гэх үгэнд орох барих, “мянга күнлэх” 𐰚𐰇𐰤𐰠𐰚 буюу мянга өдөрлөх (мянган өдөр болох), “хара болгох” 𐰉𐰆𐰞𐰸𐰍 буюу харц болгох гэж бичжээ. Өнөөгийн халх хэлэнд төр барих, сайн хүн болгох гэж Болон үргэлжлэх явцаар үглэнэ. Халх түмэн Орхон, Туул, Сэлэнгэ, Хүнүй, Хануй нутагтаа яг VIII зууныхаа хадан бичээс дэхь Болон үргэлжлэх явцаар 1300 жил үглэсээр өнөөг хүрсэн хөдлөшгүй, эргэж буцалтгүй баримтыг бид хүргэвэй.

Харин XIII зууны Хамаг монгол хэлэнд Болон үргэлжлэх явц нь +ку, +кү бүтээврээр “qan bolγaqu”, “güyičejü bariqu” гэж илэржээ.

Анхаарах зүйл: Өтүгүн нутгийн Болон үргэлжлэх явц, Улаан хад нутгийн Болон үргэлжлэх явц (үүнд хамаг монгол хэл орно) дуудлагын жижиг зөрүүтэй боловч ерөнхийдөө ижил байна. Хоёр өөр хэлэнд Болон үргэлжлэх явц ижилссэн нь VIII зуунаас урьд үед хамаарна.

Өнөө их сургуулиудад “болгаку”, “барику” гэж XIII зуунд бичиж байгаад хэл хөгжихийн хэрээр орчин цагийн хэлэнд “болгох”, “барих” гэж бичих болсон гэж багш нар оюутнууддаа заадаг нь ор үндэсгүй зүйл болохыг СИЭ ТББ-ын судлаачид баримтаар батлавай. Мөн монгол хэлэнд “болох” гэж эхний “о” дуудлагаа дагаж хоёрдугаар эгшиг нь “о”дуудлага болдог гэх мэт сургааль ор үндэсгүй болохыг СИЭ ТББ-ын судлаачид мөн баримтаар батлав. Хамаг монгол хэлэнд “болгаку” гэж дуудна. Зөвхөн халх хэлэнд “болгох” гэж бичнэ. Өнөө их сургуулиудын багш нар хоёр өөр хэлний дотор төөрсөөр байна.

Үйл дагуулах, үргэлжлэх явц

+саар, +сээр бүтээврээр үүсдэг Үйл дагуулах үргэлжлэх явц

𐰽𐰺 (+сар); 𐰾𐰼 (+сэр) бүтээврээр VIII зууны хадан бичээст Үйл дагуулах үргэлжлэх явц бичигджээ. Хадан бичээст болсор 𐰉𐰆𐰞𐰽𐰺, ирсэр 𐰃𐰼𐰾𐰼 гэж бичсэн өнөө халх түмэн болсоор, ирсээр гэж үглэнэ. Харин XIII зууны Хамаг монгол хэлэнд iregseer, boluγsaar гэж бичжээ. Халх түмэн Орхон, Туул, Сэлэнгэ, Хүнүй, Хануй нутагтаа яг VIII зууныхаа хадан бичээс дэх Үйл дагуулах үргэлжлэх явцаар 1300 жил үглэсээр өнөөг хүрсэн хөдлөшгүй, эргэж буцалтгүй баримтыг бид хүргэвэй.

Анхаарах зүйл: Өтүгүн нутгийн Үйл дагуулах, үргэлжлэх явц, Улаан хад нутгийн Үйл дагуулах, үргэлжлэх явц (үүнд хамаг монгол хэл орно) дуудлагын жижиг зөрүүтэй боловч ерөнхийдөө ижил байна. Хоёр өөр хэлэнд Үйл дагуулах үргэлжлэх явц ижилссэн нь VIII зуунаас урьд үед хамаарна. Хэл хөгжөөд 8 зууны хугацаанд болугсаар нь болсаар, ирэгсээр нь ирсээр болсон гэдэг нь ор үндсэгүй болохыг СИЭ ТББ-ын судлаачид батлавай. Өнөө халх хэлэнд “+саар”, “+сээр” гэж уртаар дуудах болсон нь хамаг монгол хэлний авиалбараар журмалсны учир болжээ. Хоёр өөр хэлний дотор төөрч болохгүй.

Үйлийнхээ үрээр үйл дагуулах төгс явц

𐰑𐰃 (+ади); 𐰓𐰃 (+эди) бүтээврээр VIII зууны хадан бичээст Үйлийнхээ үрээр үйл дагуулах үргэлжлэх явц илэрчээ. Хадан бичээст баради 𐰉𐰺𐰑𐰃 буюу “нас бараад” гэх утгаар, итэди 𐰃𐱅𐰓𐰃 буюу засаад гэх утгаар илэрчээ. XIII зууны Хамаг монгол хэлэнд Үйлийнхээ үрээр үйл дагуулах үргэлжлэх явц нь (+эд), (+ат) төгсгөлөөр “үгүлэд”, “одуат” (одоод) гэж оржээ.

Анхаарах зүйл: Өтүгүн нутгийн ард түмний Үйлийнхээ үрээр үйл дагуулах төгс явц, Улаан хад нутгийн ард түмний Үйлийнхээ үрээр үйл дагуулах явц (үүнд хамаг монгол хэл орно) дуудлагын жижиг зөрүүтэй боловч ерөнхийдөө ижил байна.

XIII зууны Хамаг монгол хэлэнд байхгүй, VIII зууны хадан бичээст мөн өнөөгийн халх түмний хэлэнд орших +моц, +мац; +даг, +дэг; +дог, +дөг бүтээвэртэй үйлийн явцууд бий. Энэ тухай ном гарахаар та бүхэн бүтэн мэдээлэлтэй болно.

Дүгнэлт:

VIII зууны Түрэг, Уйгур төрийн хадан бичээс дэх Үйлийн явц бүрийг XIII зууны Монголын нууц тоочаан ном дахь үйлийн явцс, XVII зууны Эрднийн товч ном дахь үйлийн явц болон өнөөгийн халх түмний үйлийн явцтай бид харьцуулан судалсаар байна. Урьдчилсан байдлаар VIII зууны хадан бичээс дэх үйлийн явцаас 30 гаруй хувь нь хамаг монгол хэлний үйлийн явцтай таарав. Мөн 40 гаруй хувь нь хамаг монгол хэлэнд байхгүй боловч өнөө халх хэлэнд хэрэглэгдсээр байна. Үлдсэн 20 гаруй хувийг нь бид 1300 жилийн хугацаанд гээжээ.

Цаг тээх үйл үгс...

VIII зууны хадан бичээст, XIII зууны Монголын нууц тоочаан, ХVII зууны Эрдэнийн товч номд цаг тээх үйл үгс үйлийнхээ эзний тоог дагаж хувирч байна. XIII зуунаас Өтүгүний ард түмний бичгэн хэл нь зүй ёсоор төрөө дагаж хамаг монгол хэл болжээ. Өтүгүн нутгийн үндсэн ард түмэн XIII зуунаас өнөө XXI зууны хооронд халх, хамаг монгол үгийн сантай буюу хольмог үгийн сантай, тийн ялгалаа 100 хувь хадгалж, үйлийн явцаа 100 хувь хадгалж, цаг тээх үйл үгээ хамаг монгол хэлний төгсвөрөөр сольжээ. Хамаг монгол, халх хэлэнд цаг тээх үйл үг үгүүлбэрийн адагт орох бөгөөд хэний үйл хэдийд болсныг илэрхийлэхээс тухайн ард түмний хэл зүйд бага нөлөөтэй болно. Энэ тухай хожим үгүүлнэ.

Одоо цаг тээх үйл үг үйлдэгчийн бие (I,II,III), ганц болон олон тоог заавал илэрхийлнэ.

Хамаг монгол хэлэнд Хуучин цаг илэрхийлэх (+лаа), (+лээ) төгсгөлүүд

XIII зууны Монголын Нууц Тоочаан номд (+лаа), (+лээ) төгсгөлөөр ганц тоонд орших эдгээд I биеэс хуучин цагт хийсэн үйлдлээ илэрхийлнэ.

Жишээ: “Бодончар мунхаг дүү йүэн энэ Онон мүрэн уруу одулаа” гэж Бух Кадаг ах нь үгүүлжээ. Энд “... Онон мүрэн уруу одулаа би” гэж хэлэх шаардлага үгүй. Учир нь одулаа гэх үгэнд би гэх ухагдахуун орсон бөгөөд би гэх этгээд хуучин цагт хийсэн өөрийнхөө үйлийг үгүүлэн буй нь тодорхой гэсэн утга.

Мөн үг номд (+лаай), (+лээй) төгсгөлөөр олон тоонд орших этгээдүүд I биеэс хуучин цагт хийсэн үйлдлээ үгүүлнэ.

Жишээлбэр: "Бороан бэр болуасу болжалдур қура бэр болуасу хуралдур бү қожидайа эсэү гээлтүлээй бида?” гэж Жамухын шууд үгүүлсэнийг Монголын нууц тоочаан номд бичжээ. Үүнийг халх хэл рүү утгачлан хөрвүүлэхээр “Бороо орсон ч болзоондоо, хур орсон ч хуралдаа бү хоцор гэж тохиролцлоой бид” гэж Жамух үглэжээ. Хамаг монгол хэлний “гээлтүлээй” гэх үгэнд бид гэх ухагдахуун орсон тул зарим тохиолдолд “бид” үгийг гээж бичих бөгөөд бид гэх ухагдахуун хуучин цагт хийсэн үйлдлээ үгүүлж буй нь тодорхой гэсэн утга.

Өтүгүн хэлэнд Хуучин цаг илэрхийлэх 𐱃𐰢 (+там); 𐱅𐰢 (+тэм) төгсгөлүүд

VIII зууны хадан бичээст 𐱃𐰢 (+там); 𐱅𐰢 (+тэм) төгсгөлөөр ганц тоонд орших эдгээд I биеэс хуучин цагт хийсэн үйлдлээ үгүүлнэ.

𐰴𐰍𐰣⁚𐰆𐰞𐰺𐱃𐰢(каган улартам) буюу “би каган орноо суулаа” гэх утга болох бөгөөд би гэх төлөөний үг ихэнхи тохиолдолд орохгүй.

𐰑𐰢 (+дам); 𐰓𐰢 (+дэм) төгсгөлөөр олон тоонд орших этгээдүүд I биеэс хуучин цагт хийсэн үйлдлээ үгүүлнэ.

𐰖𐰆𐰺𐱃𐰑𐰢 (йортдам) – йорчдам; XIII зууны Монголын нууц тоочаан номд йорчижү (yorčiju); йорчив (yorčiba) гэж адил йор үндэстэй оржээ. “Т”, “Ч” хоёр заримлах учир “йорт”, “йорч” хоёр дуудлагын зөрүүтэй болохоос утгын зөрүүгүй үгс болно. Йортдам гэх үгээр “бида зорчлаай” гэж хамаг монгол хэлтэнгүүд билэрнэ.

Хамаг монгол хэлний +лаа; +лээ төгсгөлүүд хадан бичээс дэх +там; +тэм төгсгөлүүдтэй ижил утга илэрхийлнэ.

Анхаарах зүйл:

Өнөө +лаа; +лээ төгсгөлүүдийг хүүрнэх үгүүлбэрт хэрэглэж байгаа нь хэл эвдэрсний үр дүн юм. Жишээлбэр: “Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНБУ-ын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко нар мэдээлэл хийлээ” гэсэн хэл зүйн алдаа бүхий хаягтай нийтлэл Монгол улсын ерөнхийлөгчийн Тамгын газрын Вэб хуудас дээр гарчээ. Зөв нь “Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНБУ-ын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко хамтарсан мэдээлэл хийв” гэж (хэрэв шинэ мэдээлэл бол) хүүрнэх үгүүлбэрээр бичих ёстой. Хэрэв уг мэдээ шинэ биш бол “хийжээ” гэж Хамаг монгол хэлний зүй тогтлоор бичнэ. А.Г.Лукашенко нутагтаа очоод “Я провёл пресс-конференцию в Монголии” гэж мэдэгдэл хийсэн бол энэ үгүүлбэрийг дээрх найруулгаар “Монгол улсад би мэдээлэл хийлээ” гэж хөрвүүлнэ. Хамаг монгол хэлэнд +лаа, +лээ төгсгөлөөр үүсэх хуучин цаг нь I бие, ганц тоонд орших нэгэн нь өөрийнхөө үйлийг үгүүлэхэд хэрэглэнэ. Хүүрнэх үгүүлбэрт үл хэрэглэнэ. Ийм мэт хэлж засах зүйлс маш их байна.

VIII зууны Хадан бичээст I бие, ганц тоонд орших этгээдээс хуучин цагт хийсэн өөрийнхөө үйлийг +тэм, +там төгсгөлөөр гаргаж байсан бол өнөө халх болон баруун монгол түмэн +цим, +сим төгсгөлөөр “Би чамайг их хүлээсим” гэх мэтээр илэрхийлсээр байна. Хүн хэлэнд “Т”, “Ц” хоорондоо заримлах тул +тэм, +там нь өнөөгийн +цим, +сим төгсгөл мөн.

VIII зууны Көл тигэнд зориулж босгосон хадан бичээст ганц удаа, Тоонай укакаас бичиж үлдээсэн хадан бичээст мөн ганц удаа тэнгри зарлиг ажу 𐱅𐰭𐰼𐰃 : 𐰖𐰺𐰞𐰴𐰕𐰆 гэж оржээ. Бидний судалж буй таван гол бичээст +жу 𐰔𐰆 төгсгөлөөр илэрсэн ганц ч цаг тээх үйл үгүй. Үүний учир нь Тэнгри, Зарлиг гэх үгс төрийн хэллэгийн үгс учир 552-р онд үгүй болсон Жужан төрөөс өвлөгдөж ирсэн төрийн хэллэг гэж СИЭ ТББ-ын судлаачид таамаглаж байна.

Шууд үгүүлбэрт ирэх цаг бүтээх 𐰲𐰃 (+чи) болон 𐰲𐰃𐰚 (+чих) төгсгөлүүд

Өнөө халх түмэн “үүнийг авчи”, “түүнийг зодчи” гэж +чи төгсгөлөөр шууд үгүүлэх үгүүлбэрт ирэх цагаар ашиглана. 1300 жилийн тэртээх хадан бичээст: Есөн угс Табхач руу Хонь сэнгүнийг явуулж чиний Табхачыг алчи 𐰇𐰠𐰼𐱅𐰲𐰃, Тонгра сэмийг Кидан руу явуулж Киданыг алчи 𐰇𐰠𐰼𐱅𐰲𐰃, Миний Есөн угсыг алчих 𐰇𐰠𐰼𐱅𐰲𐰃𐰚 гэж Түрэгтэй тохиролцлоо гэж хадан бичээст бичжээ. Үлэртчи 𐰇𐰠𐰼𐱅𐰲𐰃 энэ үгийг ”алчи үгээр хялбар” тайлбарлаж байна.

Зөвхөн халх түмэн “Табхачийг алчи, Киданыг алчих, миний Есөн угсыг алчих” гэх үгүүлбэрийг ойлгоно. “Миний Есөн угсыг алчих” гэдэг нь Есөн угсаар Табхач, Киданыг үгүй хийлгэхийг Түрэг овогтон санаачилжээ гэж халх түмний хэл зүйгээр ойлгогдоно. Энэ үгүүлбэрийг Томсон, Радлов, Малов гурав “намайг бас ална” гэж буруу хөрвүүлжээ.

“намайг түүнийг зодчих, “намайг тэгчих гэж ирэх цагаар зөвхөн Халх түмэн үглэнэ. Хамаг монгол хэлэнд ийм ирэх цаг байхгүй.

Халх түмэн VIII зуунаас XXI зуун хүртэл хэлээ хадгалжээ.

Халх түмний хэл, төрийн хамаг монгол хэлнээс өөр хэл болохыг та бүхэндээс СИЭ ТББ судлаачид хөдлөшгүй, эргэж буцалтгүйгээр батлав. Харин XX зууны эхэнд Монголд ирж хэл зүйн судалгаа хийсэн Б.Я.Владимирцов (1884-1931) “Бичгэн хэл, халх аман аялга дахь хэл зүйн харьцуулга” номдоо халх түмний аялга бичгэн монгол хэлнээс маш их зөрүүтэй, халх түмэн бичгэн монгол хэлээ өөрийнхөө аялгаар уншдаг байсан тухайг гэрчилж бичжээ.

“Монгол бичгэн хэл нь бичгэн уран зохиолын хэл бөгөөд хүмүүс энэ хэлээр бичдэг боловч огт ярьдаггүй” гэж Б.Я.Владимирцов тодорхойлжээ. Монгол бичгэн хэлээр ярьдаг хүн үгүй гэдэг нь цөөн хамаг монголууд XIII зуунаас XX зууны хооронд аль хэдийнхээ халх түмэнд уусаж үгүй болсны учир болно.

Б.Я.Владимирцов халх аялга нь хамгийн түгээмэл учир Өргөө (Улаанбаатар), Түшээт хан, Сэцэн хан, Засагт хан, Сайн ноён хан аймагт халх аялгаар ярьдаг гэж бичжээ.

Б.Я.Владимирцов “Халх аялга нь монголчуудын уран зохиолын хэлтэй (монгол бичгэн хэлтэй) огт ойр биш, харин ч хамгийн хол нь” гэж бичсэн нь Халх хэл хамаг монгол хэлээс хамгийн хол хэл гэх утга ажээ. Б.Я.Владимирцов (1884-1931) уг номондоо халх түмний авиалбарыг (фонемыг) судалж, халх түмний үг зүйг судалж XX зууны монгол бичгэн хэлтэй харьцуулалт хийжээ. Б.Я.Владимирцовын судалгаагаар буюу зөвхөн авиалбар, үг зүйн судалгаагаар халх хэл нь хамаг монгол хэл огт биш болохыг тогтоож эс чадна. СИЭ ТББ-ын судлаачид VIII зууны Түрэг Уйгур төрийнхөө хадан бичээс дэх үг зүй, тийн ялгал, үйлийн явц, үйл тээх үйл үгийг судалж өнөөгийн халх түмний хэл зүй болохыг хөдлөшгүй, эргэж буцалтгүйгээр тогтоов. Мөн Хамаг монгол түмний бичгэн хэл дэх үг зүй, тийн ялгал, үйлийн явц, үйлийн цагийг халх түмний хэл зүйтэй харьцуулж хоёр өөр хэл болохыг бид тогтоовой. Б.Я.Владимирцовт манай судалгаа байгаагүй учир, цаг хугацааны хувьд байх учиргүй учир тэр халх хэл гэж бичсэнгүй, халх аялга гэж бичжээ.

Халх түмэн XIII зуунаас XX зуун хүртэл монгол бичгэн хэлээсээ ангид өөрийнхөө хэлийг хадгалж чадсан нь тэдний уншлагад байжээ.

Б.Я.Владимирцов “…читают согласно этой системе, переделывая каждое слово из Формы письменного языка в Форму, известную в данном говоре” гэдэг нь “энэхүү системээр бичгэн хэл дэх үг бүрийг өөрийн аялга дахь үгийн хэлбэрээр сольж уншдаг” гэж бичжээ. Энэ юу гэсэн утга вэ? Б.Я.Владимирцов XX зууны эхэнд халх түмэн монгол бичгэн хэлээ өөрийнхөө тийн ялгалаар, өөрийнхөө үйлийн явцаар, өөрийнхөө цаг тээх үйл үгээр уншдаг тухай баримтыг бичжээ. Халх түмэн монгол бичгэн хэлээ өөрийнхөө хэлээр уншдаг тухай тэр гэрчилж, бичжээ.

1949-р онд төрийн бичгэн хэл болох хамаг монгол хэлийг халх хэл рүү шилжүүлэх, төрийн уйгур үсгийг халж, кирил үсгийг төрийн үсэг болгох даалгавар төрөөс авсан Ш.Лувсанвандан уг хариуцлагтай ажлыг хийжээ. Кирил үсгийг төрийн үсэг болгох үйл нь зөвхөн үсэг солих үйл огт байсангүй бөгөөд үнэндээ хамаг монгол хэлний тийн ялгал, үйлийн явц, үйлийн цагийг халх түмний тийн ялгал, үйлийн явц, үйлийн цагаар сольсон үйл болжээ. 1949-р оноос Монгол улсын хүн амын үнэмлэхүй дийлэнх олонх Халх түмэн ярьдаг хэлээрээ бичдэг болжээ. Өнөөгийн Орчин цагийн монгол хэл гэх ухагдахуун нь огт монгол хэл биш халх хэл болно.

Ш.Лувсанвандан 1949-р онд Орчин цагын хэлийг журамлахдаа онож, алдсанг энэ удаа бид бичихгүй.

Хамаг монгол хэл, халх түмний хэл, казак, киргиз түмний хэл нь гурван өөр гарал үүсэлтэй, газар зүйн өөр өөр байршилд үүссэн хэлүүд болно.

Улаан хадны соёл

Хамаг монгол хэлний байршлыг газар зүйгээр нь Улаан хад гэж тодорхойлж болно.

Улаан хад нь Дорны мал аж ахуйтны түүхэн нутаг байжээ.

Хүрэл бий болохоос 7000 жилийн урьд Ши Ляо голын сав талд амуйг (шар будайг) тариалж байсан археологын баримт олджээ. Улаан хад нь Их Хянганы нурууны баруун өмнө орших ба Улаан хадаар Ши Ляо (西辽河 Xīliáo Hé буюу Баруун Ляо) гол урсана. Хар мөрөн, Лууха гол хоёр нийлснийг Ши Ляо (Шиляо) гол гэнэ. Улаан хад нь эртний Дунху, Ухуань, Сяньби, Умарт Вэй, Кидан төр үүссэн гал голомт нутаг болно. Улаан хад төв нь боловч том зургаар Улаан хадны соёл гэж доорх газар усыг нэрлэж болно.

Дунху төрийн соёл, Ухуань төрийн соёл, Сяньби төрийн соёл, Умарт Вэй төрийн соёл, Кидан төрийн соёл гэж нэрлэж болох боловч эдгээр төрүүд нь түүхийн охор хугацааг төлөөлдөг учир соёл гэх ухагдахууны "бүтэн зураг" үл харагдана. Төр нь солигддог, ард түмэн нь солигддоггүй учир хамгийн чухал газар усных нь нэрээр тухайн соёлыг нэрлэх нь зөв болно.

Улаан хадны соёлд хамрах Кидан, Шивэй, Зүрчин, Эвэнк гэх олон ард түмэн (нийгэм байгууламжийн нэршил солигддог тул X зууны нийгэм байгууламжаар нь төлөөлүүлэн нэрлэв) сүүлийн 2200 жилийн хугацаанд үргэлж дундын төртэй байсан учир тэдний хэл ихээр ижилсжээ. Улаан хадны хэлний умарын нэгэн аялга нь Хамаг монгол хэл болно.

Хамаг Монгол нь нийгэм байгууламж бөгөөд түүний эртний нэршил нь Монгу Шивэй буюу Хамаг Шивэйгийн нэгэн бүрэлдэхүүн нь байжээ. БНХАУ-ын бүрэлдхүүнд эргэж буцалтгүй орсон, Улаан хад нутагт аж төрөх эртний Дорны мал аж ахуйтан ард түмний өнөөгийн хойчис хэлээ асар хурдтайгаар гээж 100 хувь хятад хэлтэн болсоор байна.

Үсүний соёл

Үсүнь нь өнөөгийн Казахстан нутгийн өмнөд хэсэг бөгөөд НОТ-оос урьдах II зууны Дунд орны эх сурвалжид "Үсүнь улс", НОТ-ын X зуун эх сурвалжид "хуучин Үсүний нутаг" гэж бичигджээ. Үсүнь нь эртний Үсүнь, Роу жи, Түргэс, Сэлджүк төрүүдийн гал голомт нутаг болно. Дунд орны түүх бичлэгт Үсүнь нутгийн ард түмний тухай мэдээлэл их байгаа боловч Өтүгүн, Улаан хад нутгийн ард түмэн шиг он дараалсан түүх бичлэг байхгүй. Мөн Персийн эх сурвалжид Түргэс төрийн тухай мэр сэр баримт байгаа боловч тэр нь он дараалсан түүх бичлэг биш учир тэдний түүхийг бүтэн зургаар нь гаргах боломж үгүй. Үсүнь нутгийн ард түмэнд өнөөгийн казак, киргиз, узбек ард түмэн орно.

Өнөөгийн казак, киргиз, узбек ард түмний хэлэнд үгийн сан, аялгын зөрүү бий боловч ерөнхий хэл зүй нь ижил буюу нэг хэлтэн гэж тодорхойлж болно. Тэд сүүлийн 2200 гаруй жилийн хугацаанаас үнэмлэхүй дийлэнхийг нь дундын төрийн доор аж төржээ.

Улаан хадны ард түмний хэл зүйг хооронд нь харьцуулан судлах боломж өнөө үгүй бол Үсүний ард түмний хэл зүйг харьцуулан судлах боломж бий. Ийм судалгаа ч хийгдсэн, хийгдсээр байна.

Өтүгүний соёл

Өтүгүн нь Хотонт, Хархорин, Хужирт, Бат-Өлзий, Цэнхэр сумуудын дунд сүндэрлэх Өндөрсант оройтой уулс буюу Хуучны Хангай хайрхан гэгдэх уулс болно. Хамгийн анх Өтүгүн нэр нь Дунд орны НОТ-ын V зууны эх сурвалжид бичигдэж, хожим Түрэг төрийн хадан бичээст бичигджээ. Өтүгүний соёл гэх ухагдахуунд Орхон, Туул, Сэлэнгэ голын сав нутгыг юу юуны түрүүнд хэлнэ. Өтүгүн нутгийн ард түмэн Улаан хад, Үсүнь нутгийн ард түмний дунд оршдог тул он дараалуулж баримтжуулсан 2200 гаруй жилийн түүхэн хугацаанаас дорны Улаан хадны ард түмэнтэй, өрнийн Үсүний ард түмэнтэй 300 орчим жилийн хугацаанд дундын төртөй аж төржээ.

Өтүгүн нутгийн үндсэн хүн ам нь Хүннүгийн хойчис тэлэ, уйгур, XIII зууны Хэрэйд, Найман, Мэргэд мөн түүний хойчис өнөөгийн халх түмэн болно.

Халх түмний хэл нь Өтүгүний ард түмний үндсэн хэл болно. Хамаг монгол хэл нь Улаан хад нутгийн умарын аялга болно. Казак, киргиз, узбек хэл нь Үсүнь нутгийн үндсэн хэл болно. Өтүгүн хэл нь Хүннү, Түрэг, Уйгур төрийг байгуулсан хүмүүсийн хэл бөгөөд 1949-р оноос Монгол улсын төрийн хэл болжээ. Улаан хадны хэл нь Дунху, Сяньби, Жужан, Их монгол төрийг байгуулсан хүмүүсийн үндсэн хэл болно. Үсүнь хэл нь Үсүнь, Роужи, Түргэс төрийн хэл бөгөөд өнөөгийн Киргиз, Казах, Узбек ард түмний хэл болно.

Сүүлийн 2200 гаруй жилийн хугацаанд Өтүгүн нутагт төр барьсан овогтны гарал үүслийг доор зурагаас харна уу

Халх түмний түүх

Хүннү төр

Сүүлийн 2200 гаруй жилийг он дараалуулан бичигдсэн халх түмний түүх Хүннүгээс эхэлжээ. Орхон, Туул, Сэлэнгэ, Хүнүй, Хануй голын сав тал нутагт буюу Өтүгүн нутагт сүүлийн 2200 жил аж төрсөөр буй ард түмэн нь Халх түмэн ба тэдний дээдэс юм.

Сяньби төр

Хэди-гийн (НОТ-ын 89-р оноос 105-р он) дунд үеэр Сяньби Хүннүгийн нутагт буюу Өтүгүнд ирж, төрийг нь цохиж үлдэгдэл арав илүү түмэн өрхийг нь өөртөө нэгтгэжээ. Нэгтгэгдсэн Хүннүгийн хойчис бүгд өөрсдийгөө сяньбичууд хэмээцгээв гэж Хожуу Хан улсын бичигт тэмдэглэгджээ. Халх түмний дээдэс хүннү ард түмэн Сяньби-гийн Ляодун хааны төрийн иргэд болж, түүнд захирагдаж, зүтгэж байсан учир Ляодун хааныг манай хаан, Сяньби төрийг манай төр гэж өнөөгийн халх түмэн хэлэх ёстой. Төр, улс нь нийгэм байгууламж болохоос гарал үүслийн холбоо биш. Хаан нь тухайн үеийн нийгэм байгууламжийн хамгийн дээд албан тушаал байжээ. Сяньбичууд гэх ухагдахууныг Сяньби-гийн Ляодун хааны ураг төрлийн хүмүүс гэх эндүүрэл байж болохгүй. Сяньби төрийн үед Халх түмний дээдэс Өтүгүн нутгаасаа хаашаа ч яваагүй, хаанаас ч ирээгүй гэдгийг бид түүхэн баримтаар нотловой. Өтүгүн нутагт төр нь солигдсон болохоос ард түмэн нь өөр ард түмнээр эс солигджээ.

Жужан төр (Ро Ран төр)

Вэй төрийн түүх номд 394-р оноос хойш болсон үйл явдалд "Шэлүн нь говийн өмнөөс цөөн хүмүүстэй ирж Тэлэ нарын нутгыг, дараа нь үлдэгдэл хүннүчүүдийн нутгыг эзэлж хүчтэй Жужаан төрийг үүсгэсэн" тухай бичигджээ. “Тэ Лэ-гийн дээдэс нь Хүннүгийн хойчис болно᠌"” гэж Умард төрийн түүх дэх Түрэг Тэлэгийн шастирт бичигджээ.

Өтүгүн нутагт Шэлүн хааны төр үүсээд Өтүгүн нутгийн ард түмэн бүгд өөрсдийгөө Жужанчууд гэх болжээ. Тэр үед Өтүгүн нутагт төр нь солигдсон болохоос үндсэн ард түмэн нь эс солигджээ. Сяньби-гийн Ляодун хаан төрөө эхэлж Сяньбидаа байгуулж, дараа нь Өтүгүн нутгийн ард түмнийг өөртөө нэгтгэсэн бол Шэлүн цэргүүдтэй ирж, Өтүгүн нутгийн ард түмнийг хураагаад төрөө анх Өтүгүнд байгуулжээ.

Өнөө Халх түмэн Шэлүн хааныг манай хаан гэж бардам хэлэх ёстой. Учир нь Халх түмний дээдэс Жужан төрд зүтгэж байжээ. Жужан төрийн үед Халх түмний дээдэс Өтүгүн нутгаасаа хаашаа ч яваагүй, хаанаас ч ирээгүй гэдгийг бид түүхэн баримтаар нотловой. Өтүгүн нутагт төр нь солигдсон болохоос ард түмэн нь өөр ард түмнээр эс солигджээ.

Түрэг төр

“Түрэг аймаг эхэлж Хүннүгийн хойчис зарим Тэлэ ард түмнийг хураагаад НОТ-ын 552-р онд Жужан төрийг цохиж, Өтүгүн нутагт төрөө байгуулсан тухай Умард төрийн түүх дэх Түрэг Тэлэ шастирт бичигджээ.

Түрэг аймгийн тэргүүн Түмэн захирагч Шэлүний хойч Жужан төрийн Анагүй хааныг буулгаж өөрийгөө Ил хаанд өргөмжилжээ. 552-р онд Өтүгүн нутагт Жужан төр Түрэг төрөөр солигдсон болохоос халх түмний дээдэс Тэлэ ард түмэн аль нэг өөр ард түмнээр эс солигджээ.

Өнөө Халх түмэн Түрэг төрийн Түмэн хааныг манай хаан гэж бардам хэлэх ёстой. Учир нь халх түмний дээдэс тэлэ ард түмэн Түрэг төрийн хүн амын үнэмлэхүй олонх нь байж, Түрэг төрдөө зүтгэж байжээ.

Уйгур төр

Уйгур төр 744-850

742-р онд Зүүн Ша цэрэг аван Дэн ли хааныг алж өөрийгөө Усум ши хаан гэж өргөмжлэв. Түүнийг хүмүүс нь хүлээн дагахгүй байв. Басмал аймаг бослого гаргаж Усуми ши хаан зугтаж улс орон нь үймэв гэх баримт Хуучин Тан төрийн бичигт бий. Уйгур төрөөс үлдээсэн Могой шинэ усан дахь хадан бичээст "Усумс тигэн хан болжээ"” гэх баримт бичигджээ. Уйгур Е ху түшмэл 744 онд Басмалыг ялж өөрийгөө Гу дө ло билэгч хаан гээн өргөмжилсөн тухай Хуучин Тан төрийн бичиг дэх Уйгурын шастирт тэмдэглэгджээ.

Мөн уг шастирт "Уйгурын дээдэс Хүннүгийн хойчис байв. Хожим Вэй улсын үед Тэлэ аймаг гэсэн нэртэй байв᠌" гэж тэмдэглэгджээ. Тэлэ нь Түрэг төрөөс явуулсан Хүн амын босоо хуваарилтаар Уйгур нэрийг авжээ.

XIII зууны Хэрэйд, Найман, Мэргэд түмний дээдэс нь Уйгур байсан тухай бид энэхүү нийтлэлийнхээ эхэнд бичвэй.

Өтүгүн нутагт төр солигдсон боловч халх түмний дээдэс эс солигджээ.

Уйгур төр нь халх түмний дээдсийн байгуулсан төр ажээ.

Киргиз төр

836 онд Уйгур төр үймж, уйгур Жун лу мо хэ жанжин Киргизын арван түмэн морьт цэргийг дагуулан ирээд Уйгар хотыг (Орд балгыг) эвдэж, уйгур хаан Са же лу-г алжээ. Энэ мөчөөс олон уйгур аймаг таран бутарсан боловч дорно зүгт Шивэй аймагт очсон бүх уйгуруудыг Өтүгүн нутагт буцаажээ. СИЭ ТББ-ын судалж буй Хуучин Тан төрийн бичиг, Шинэ Тан төрийн бичиг номд Киргиз төрийн тухай дэлгэрэнгүй баримт огт алга. Мөн Өтүгүнд байгуулагдсан Киргиз төрийг үгүүлсэн баримт ямар эх сурвалжид байдаг тухай мэдээлэл бидэнд одоогоор алга.

Их Монгол төр

XIII зуунд дорно зүгээс Татар аймгийг хураасан Чингис хаан эхэлж Хэрэйд аймгийг цохиж, дараа нь Өтүгүн нутгийн үлдсэн аймгуудыг өөртөө нэгтгээд хүн амын босоо хуваарилтыг хийв. Үр дүнд нь халх түмэн бий болжээ.

Халх түмэн Их Монгол төрд зүтгэж байсны учир Чингис хаан нь халх түмний хаан мөнөөс мөн. Казак, киргиз болон бусад ард түмний дээдэс халх түмэн шиг Чингис хаанд хураагдаж, Их Монгол төрд зүтгэсэн учир тэд Чингис хааныг “манай хаан” гэж өнөө зүй ёсоор тооцож байна. Хаан гэх ухагдахуун нь нийгэм байгууламжийн хамгийн том тушаал учир тэд Чингис хааныг ингэж хэлэх бүрэн эрхтэй. Нийгэм байгууламж нь яс, цусан төрөл буюу ахан дүүсийн холбоо биш. Харин Тэмүжин гэх хувь хүний гарал үүсэл халх, казак, киргиз болон бусад ард түмний гарал үүслээс өөр ажээ.

Өнөөгийн халх түмний угсаа хувь хүн Тэмүүжины угсаанаас өөр ажээ.

Утга тээхгүй хэллэгийн тухай хэдэн үгс...

Өнөөгийн зарим монголчууд бид Чингис хааны үр сад гэж үгүүлнэ. Энэ хэллэг нь арифметик тооцоогоор зөв. Дээдэс нь хоорондоо огт суугаагүй гэх нөхцөлөөр тооцвоос ямарч хүн дээшээ хорь дахь үеийнхээ дээдсүүдийг тоолвоос нэг сая дээдэстэй болно. Энэ нь арифметик тооцоо. Нэг хүн доошоогоо хэдэн үеийн дараа нэг сая хүүхэдтэй болохыг тооцох бэрх. Учир нь хүн бүрийн хүүхдийн тоо янз бүр. Ихэнх хүмүүс хорин үеээс дотогш нэг сая үр садтай болно. Мөн үргүй хүмүүс ч байдаг.

“Өнөөгийн монголчууд бид Чингис хааны үр сад” гэж үгүүлэх нь арифметик тооцоогоор зөв. Мөн Өнөөгийн монголчууд бид Хэрэйдийн Тоорил хааны үр сад, Жужаны Шэлүн хааны үр сад, Хүннүгийн Модун хааны үр сад гэж арифметик тооцоогоор үгүүлж болно. Гэвч энэ бүхэн утга тээхгүй хэллэг гэж ангилагдана. Учир нь нэг хүн цаг хугацаанаас хамааран олон сая дээдэстэй, ихэнх хүмүүс олон сая үр хойчистой байдаг.

Юань төр

Хубилай Дунд улс, Их Монгол улсыг хурааж Юань гүрнийг байгуулсан их хаан юм. Юань төр нь Хубилайн төр бөгөөд зөвхөн түүний хойчис төр барьдаг болжээ. Юань улсын хүн ам 80-аас 90 орчим сая болжээ.

Өнөө БНХАУ-ын олон угсаа гарлаас иж бүрдэх иргэд Хубилай хааныг “манай хаан” гэж зүй ёсоор хэлнэ. Тэдний дээдэс Хубилай хаан болон түүний хойч хаадад алба хашиж, татвараа төлдөг байсан тул ингэж үгүүлэх бүрэн эрхтэй тэд. Хаан ухагдахуун нь нийгэм байгууламжийн хамгийн том албан тушаал болохоос цусан төрөлт бүлэг хүмүүсийн ахлагч гэх ухагдахуун огт биш ажээ. Халх түмэн мөн зүй ёсоор Хубилай хааныг манай хаан гэж өнөө тооцсоор байна.

Татар төр

“Дайсан Төгстөмөрөөс хойш аймгийн түргүүлэгчид харилцан самуурч таван үе уламжилсын дараа Гүнтөмөрт хүрч ирээд бүгд бусдын гарт амь үрэгдсэн учир эзэн хааных нь цолыг үл мэдмүй. Гүйлич гэгч этгээд хаан суурийг [1391-р онд] булаан авч хаан хэмээн нэрлээд улсынхаа нэрийг Татар хэмээн нэрлэсэн хэмээмүй” гэж Мин төрийн түүх дэх Татарын шастирт бичжээ.

Татарын Гүйличийн төр эхэлжээ. Халх түмэн Гүйличийн доор байжээ.

Ойрад төр

1452-р онд Эсэн татарын Тогтобуха хааныг хороож, хаан сув. Мин төрийн засгийн газраас Эсэнийг Ойрад хаан хэмээн нэрэлжээ. Энэ үед дөрвөн ойрад, дөчин монгол гэх ухагдахууны дөчин монголын дийлэнх нь халх түмэн байжээ.

Умард Юань төр

“Хунжны тэргүүн оны [1487- р он] зун Шяованзы (Батмөнх) бичиг өргөн барьж алба барихыг хүссэн бөгөөд өөрийгөө Их Юань улсын их хаан хэмээн нэрлэжээ. Засгийн газар (Мин төрийн засгийн газар) уужуу тайвнаар хандахыг хичээж, үүнийг нь зөвшөөрөв” гэж Мин төрийн түүх дэх Татарын шастирт оржээ. 1486-р онд Гурван Урианхайг ихээр дайлах үед 12 отог халх оролцожээ.

Манж Чин төрийн үед халх түмэн Ар монголыг бүтэн төлөөлөх болжээ. Богд хаант Монгол улсын хүн амын үнэмлэхүй олонх нь халх түмэн байжээ.

Түүхийн ээдрээг СИЭ ТББ-ын судлаачид залруулвай.

Энэ жил 7-р сарын 11-ээс 12 ны хооронд Тулгар төр байгуулагдсаны 2233 жил, Их Монгол улс байгуулагдсаны 818 жил, Ардын хувьсгалын 103 жилийн баярыг Монгол төр, Монголчуудтайгаа хамт тэмдэглэнэ.

Тулгар төр байгуулагдсан 2233 жил гэдэг Григорян он тооллоор НОТ-оос урьдах 209-р онд Хүннү төрийн Модун шанью (хаан) болоод засаг авсан жил болно. Их Монгол улс байгуулагдсаны 818 жил нь Григорян он тооллоор НОТ-ын 1206-р он бөгөөд энэ жил Шинэ байгуулагдсан Их Монгол төрөөс Хүн амын босоо хуваарилтыг хийж, Чингис хаанд Тэмүүжинг өргөмжилж, үр дүнд нь халх нэр үүссэн жил ажээ.

Хүннү төрийг үүсэгч Модун Өтүгүн соёлын хүн, Их Монгол төрийг үүсгэгч Тэмүжин Улаан хад соёлын хүн, Хүннү төр нь нийгэм байгууламж, Их Монгол төр нь мөн нийгэм байгууламж бөгөөд Модун, Тэмүжин хоёрын угсаа шал өөр, мөн 1400 гаруй жилийн он цагийн зайтай аж төрсөн хүмүүс бөгөөд Чингис Модун хоёр холбогдохгүй, мөн Их Монгол төр нь Хүннү төртөй огт холбогдохгүй. Мөн Сяньби, Жужан, Түрэг, Уйгур төрийг үүсгэгчид хоорондоо угсаа гарлаар холбогдохгүй боловч соёлоор холбогдоно. Сяньби, Жужан, Их монгол төрийг байгуулагчид нь Улаан хадны соёл, Хүннү, Түрэг, Уйгур төрийг байгуулагчид нь Өтүгүн соёлт ард түмний төлөөлөл ажээ.

Хүннү, Сяньби, Жужан, Түрэг, Уйгур, Их монгол төрүүд нь хоорондоо хүн амын дийлэнх олонх халх түмний дээдсээр холбогдох бөгөөд дараагийн төрүүд нь (үүнд Юань төр орохгүй, Юань төрийн хүн амын үнэмлэхүй олонх нь халх түмэн огт биш хань үндэстэн учир) халх түмнээр холбогдоно.

Энэ утгаараа Дунд орны түүхтэй манай Өтүгүн нутгийн түүх ижил.

Дунд орны Цинь, Хань, Гурван улс, Жинь, Умард ба Өмнөд улсууд, Суй, Тан, Сун, Юань, Мин, Манж Чин гэх нэртэй улсыг өөр өөр хэлтэй, өөр өөр гарал үүсэлтэй хүмүүс Дунд оронд үүсгэжээ. Эдгээр төрүүдийн холбоос нь Дунд орны ханз үсэгтэй хань үндэстэн юм. Тэд өөрсдийгөө дөрвөн далайн хооронд сүүлийн 3500 жилийн хугацаанд аж төрсөөр буй ард түмэн гэдгээ баталсан учир БНХАУ-ын иргэн бүр дээрх төрүүд өөрсдийх нь төр гэдэгт бат итгэлтэй өнөө явна.

Халх түмэн Өтүгүн нутгийн үндсэн ард түмэн учир зөвхөн халх хүн та Өтүгүн нутагт байгуулагдсан бүх төрүүдийн түүхэн холбоос гэдгээ та мэдэж, ухаарах үүрэгтэй.

Халх түмэнд орших нийтлэг алдаа

Энэ алдаа нийгэм байгууламж гэх ухагдахууныг угсаа гэх ухагдахуунаас ялгаж салгаагүйгээс гарав.

Нийгэм байгууламж нь орсоор Общественный строй, англиар A social system гэх ухагдахуун бөгөөд тухайн нийгэм ямар бүтэц зохион байгуулалттайг тодорхойлно. Нийт том зургаар нийгмийн бүх салбар, мөн уг нийгэм доторх хувь хүмүүсийн үүргийг төрөөс зохицуулан хамгаалдаг бүтцийг нийгэм байгууламж гэнэ. Нийгэм байгууламж нь угсаа биш.

Манай Хүннү, Сяньби, Түрэг, Уйгур, Их монгол төрүүд нь нийгэм байгууламж бөгөөд Хүннү төрийн ард иргэд өөрсдийгөө хүннү нэр, Сяньби төрийн иргэд өөрсдийгөө сяньбичууд, Түрэг төрийн үед түргчүүд, Уйгур төрийн үед уйгурууд, Их монгол төрийн үед монголчууд гэж нэрэлж байжээ.

Хүннү нь монгол юм, Сяньби нь монгол юм, Түрэг нь турк биш монгол юм гэж хэлэх нь утга зүйн том алдаа бөгөөд Дунд орны иргэд Хань нь манж юм, Тан нь Минь юм гэж нэг нийгэм байгууламжийг нөгөө нийгэм байгууламжаар орлуулж үгүүлдэггүй, ийм бүдүүлэг утга зүйн алдааг гаргадаггүй байна.

Зөв нь Хүннү, Сяньби, Түрэг, Уйгур, Их монгол нь Хүннүгийн хойчис өнөөгийн халх түмний төр улсууд гэж хэлэх ёстой. Олон улсад ингэж хэлэхээр ойлгогдоно.

Халх түмний дээдэс XIII зуунд Чингис хаантай хамт Өтүгүн нутгийн хүн амыг хураасангүй, харин халх түмний дээдэс хураагджээ. Үүнийг халх хүн бүр мэдэх үүрэгтэй.

Энэ жил 7-р сарын 11-ээс 12 ны хооронд Тулгар төр байгуулагдсаны 2233 жил, Их Монгол улс байгуулагдсаны 818 жил, Ардын хувьсгалын 103 жилийн баярыг тэмдэглэх бөгөөд Хүннү төр, Их монгол төрийг зөвхөн Өтүгүн нутгаас хаашаа ч яваагүй, Өтүгүн нутагт хаанаас ч ирээгүй Хүннүгийн хойчис өнөөгийн халх түмэн та холбож байгаа гэдгээ ой тойндоо ортлоо мэдэх үүрэгтэй.

Халх хүн та их түүхээ өлгийдөн авахын тулд Хүннү төрийн Модун жангар, Сяньби төрийн Ляодун хаан, Жужан төрийн Шэлүн хаан, Түрэг төрийн Түмэн хаан, Уйгур төрийн Муянчир хаан, Их монгол Төрийн Чингис хааныг ижил түвшинд үзэж их түүхээ сэрээх ёстой. Өнөө түүхийнхээ нарийн учрыг мэдээгүй бид Их монгол улсын Чингис хааныг, Хүннү төрийн Модун жангарыг онцлоод бусдыг нь огт дурдахгүй байна. Ийм бүдүүлэг алдааг манай урд хөрш эс хийдэг, ийм бүдүүлэг алдааг манай хойд хөрш эс хийнэ. Халх хүн таны түүх XIII зуунаас огт эхлээгүй, XIII зуун нь бусад зуунуудтай адил таны түүхийн урсгалын нэг л мөч гэж ойлгох ёстой. Халх хүн та бүх төрийнхөө түүхээр бахархаж чаддаг байх ёстой.

Үсэг бичгийн соёл

Халх хүн та маш эртний үсэг бичгийн соёлын өвтөй гэдгээ ухаарах үүрэгтэй.

Нийтийн он тооллоос урьдах 176-р онд Модун шаньюгаас Хань төрийн Вэн ди хуандийд “Тэнгэрээс тохиосон Хүннүгийн их шаньюйгаас хааны амгаланг хүндлэн асуув. Урьд хаан эв ураг больё..." гэж эхэлсэн захиаг явуулсан нь “Түүхэн тэмдэглэл” номд бичигджээ. Мөн Хань төрийн Вэн ди хуандийгаас "Хаанаас Хүннүгийн их шаньюйн амгаланг хүндлэн асуув..." гэж эхэлсэн захиаг Модунд бичиж байжээ. Модон шанью Хан улсын хаантай захиагаар харилцдаг байжээ. Мөн Модунаас төр залгамжилсан Лайшин шанью Хан төрийн хаантай харилцаж байсан баримт Түүхэн тэмдэглэл номд оржээ. Хүннү төрийн хаад, түшмэд үсэг бичгийн соёлтой байжээ.

Өөр нэг баримт нь Лайшин шаньюд Хан улсаас барьсан гүнжийг дагаж ирсэн тайган Жон Хан Юэ шаньюгийн ойрын нөхдийг хүн ам, малын тооллогыг дэлгэрэнгүй бүртгэх аргад сургажээ гэж уг номд бичжээ. Энд дэлгэрэнгүй бүртгэх аргыг заасан гэдэг нь хуучин бүртгэлийг нь боловсронгүй болгосон гэх ухагдахуун болно. Хүннү төрийн түшмэд хүн, малаа бүртгэдэг өөрийн аргачлалтай байсныг нь Жон Хан Юэ тайган илүү дэлгэрэнгүй болгожээ. Бүртгэлийг үсэг бичигтэй ард түмэн хөтөлдөг ажээ.

Хүннү төрийн ажил үсэг бичгээр явагддаг байжээ.

故虽无礼义之书,刻骨卷木,百官有以相记,而君臣上下有以相使。

“Хэдийгээр тэдэнд ёс журмыг зохицуулах бичиг [ном, өнөөгийн хэллэгээр эрх зүйн зохицуулалт] үгүй боловч тэд яс сийлж, мод эвхэж (модыг хулс шиг нарийн зүсэж, нүхлэн утсаар хооронд нь холбож, ном шиг эвхэх гэх утга), олон түшмэд бичиж тэмдэглэдэг ба бусад түшмэдийн хэлснийг тэмдгэлдэг учир хаан нь ноёдуудад тушаах [бичгээр], дээдэс нь доодох хүмүүсээ [бичгээр] тушаах боломж бий” гэж Хүннү төрийн түшмэлүүдийн үйл "Давс Төмрийн хэлэлцүүлэг" номын 52-р бүлэгт бичигджээ. Энэ үед цаас гараагүй үе бөгөөд дунд оронд бийрээр хулс, торгон дээр бичдэг байсан бол Өтүгүнд яс, зөөлөн модон дээр үсэг сийлж бичдэг байжээ. Бусад түшмэдийн хэлснийг тэмдэглэх боломжтой гэдэг нь үсэг бичигтэй гэх ухагдахуун мөнөөс мөн. Харин шанью (хаан) түшмэдээ хол ойрыг үл харгалзан бичгээр тушаах боломжтой гэдгийг дурьджээ. Модун шанью нэг доор 40 түмэн цэрэг хөдөлгөж байсан нь үсэг бичгийн хүч буюу зарлигийн хүч байжээ.

Халх түмний дээдэс Нийтийн он тооллоос урьдах III зуунд бичиг үсгийн соёлтой байсан баримтыг бид хүргэвэй.

VIII зууны Түрэг, Уйгур төрөөс үлдээсэн хадан бичээс нь халх түмний хэл зүй буюу халх түмний хэлээр бичигдсэн үсэг бичгийн соёлын өв ажээ.

VIII зууны Түрэг, Уйгур төрийн үйл монгол хэлээр биш халх хэл зүйгээр явагддаг байжээ. СИЭ ТББ-ын судлаачид бид Монгол хэл, Халх хэл нь өөр хэл болохыг та бүхэндээ баталсан билээ.

Яагаад Түрэг төрөөс VIII зуунд үлдээсэн хадан бичээсийг турк бичээс гэж нэрших болов?

VIII зууны Түрэг төрийн Көл тигэнд зориулж босгосон хадан хөшөө дэх үсэг бүрийг анх тайлсан Дани улсын хэл судлаач В.В.Томсон (1842–1927) тайлсан үсэг бүрээ авиалаад энэ нь турк хэлний нэгэн аялга гэж тодорхойлжээ. Товчоор В.В.Томсон хэл зүйгээр нь биш зөвхөн үсэг бүрийн авиагаар турк хэл гэж тодорхойлжээ.

Харин В.В. Бартольд Томсоны ажлыг “Данийн эрдэмтэн Томсон бичээсийг унших түлхүүрийг олоод гуч гаруй жил болж байгаа ч бичээс бүрэн тайлагдаагүй, зарим хэсгийн тайлан маргаантай хэвээрээ байна. Уг хэлний жинхэн мэдлэг дээр суурилаагүй одоогын орчуулгаар аливаа түүхийн дүгнэлт хийхдээ маш хянамгай байх нь зүйтэй” гэж Тюрки 12 цуврал лекцэндээ тодорхойлжээ.

В.В.Радлов (1837-1918) Үсүний буюу Дунд азийн турк ард түмний хэл зүйгээр Түрэг төрийн хадан бичээсүүдийг тайлж тодорхой амжилт гаргасан боловч уг бичээс дэх тийн ялгал, үйлийн явц, зарим цаг заах үйл үг дээр мухарджээ.

Бартольд хэл зүйч хүн учир Түрэг төрөөс үлдээсэн хадан бичээсүүдийг “уг хэлний жинхэн мэдлэг дээр суурилаагүй одоогын орчуулга” гэж яг өнөөгөөс зуун жилийн тэртээд Томсон, Радловын ажлыг дүгнэж хэлжээ. Түрэг төрөөс үлдээсэн уг бичээсийн үр хойчсийг олоогүй тохиолдолд уг бичээс дэх хэлний жинхэн мэдлэг олдохгүй.

Монгол нэр доор нуугдаж, Их монгол төрийн үйлд хэрэглэгддэг тоо, зарим үгсийг авсан, мөн төрийн бичгэн хэл нь монгол хэл дээр явагддаг халх түмнийг Хүннүгийн хойчис биш XIII зууны монголын хойчис гэж тооцсон Томсон, Радлов болон бусад судлаачид халх түмний хэл зүйгээс уг бичээсийн жинхэн хэл тайлагдана гэдгийг огт зүүдэлсэнгүй ажээ.

Халх түмнээс уг бичээсийн жинхэн мэдлэг гарав гэж СИЭ ТББ-аас тунхаглав.

Хадан бичээс тайллыг бид Томсон, Радловын тайллаас хол урагшлуулав.

Уйгур үсэг

Босоо уйгур үсгийг Их Монгол төр халх түмний дээдэс Хэрэйд, Найманаас авжээ.

Уйгурууд VIII зуунд Сири-ээс эрт үедээ христийн шашин авсныг гэрчлэх доорх бичээс Турфанаас дорношоо орших Булаик суурингаас олджээ.

Уг бичээст Вифлеемийг – Бидильхим; Иродыг – Иродис хан; Мессия –Мсиха гэж бичжээ. Уг бичээст уйгур гэх үг байхгүй боловч судлаачид уйгурын бичээс гэнэ. СИЭ ТББ-ын судлаачид энэ сэдвээр хийсэн судалгаагүй тул энэ удаа байгаа материалыг хүргэнэ.

Плано Карпины "Монголуудын түүх" номондоо "Чингис хаан хэсэг завсар авсны дараа бэлтгэлээ базаж Гуирын нутаг руу дайтахаар морьдов; тэр хүмүүс - христийн шашны несториан урсгалтан; тэр тэднийг дайрж эзлээд урьд бичиг үсэггүй байсан Татарууд [Хамаг монголууд] тэдний үсгийг авч Монгол үсэг гэж нэрлэх болвой" гэж бичжээ. Плано Карпины Хэрэйдийг Гуир гэж бичжээ. Тэгэхээр Хамаг монголууд үсэг бичгээ христийн шашны неосторян урсгалтанаас авжээ.

Рубрук Бэш балга хотын уйгурууд нь умарын загалмайтан мал аж ахуйтан, исламын шашинт саррацин хоёр холилдож үүссэн ард түмэн гэдгийг хоёргүй санаагаар хэлжээ. Уйгурыг бүрдүүлсэн загалмайтнууд нь умаршаа Хархорины эргэн тойрон бэлчээр дагаж аж төрж буйг тэр бичжээ. Рубрукын энэ хэсэг халх түмний түүхэнд маш чухал учир эхийг нь уншина уу.

Рубрук Дорны улсаар аялсан номондоо: “Дурьдагдсан Югурууд нь загалмайтан, саррацин [ислам шашинт ард түмэн] хоёрын холиос [ирлийз] бөгөөд миний бодлоор буюу хувийн минь дүгнэлтээр тэд "ганц бүтээгч"-ийг [God; Бог] шүтнэ.

Тэд Чингис хаанд дагаар орсон хотуудад амьдарч байсан бөгөөд тэдний хаанд тэр [Чингис хаан] охиноо өгчээ.

Нөгөө Каракарум (Хархорум) тэдний нутагт оршдог бололтой бөгөөд мөн Пресвитер Иоан хаан болон түүний дүү Унка-гын (Ван хааны) газар тэдний нутагийг тойрон хилэлдэг ажээ.

Сүүлийх нь умаршаа бэлчээр дагаж, Уйгурууд өмнөшөө ууланд аж төрнө. Үүнээс Моалууд (Монголууд) тэдний үсэг бичгийг авч, уйгурууд тэдний гол бичигчид бөгөөд бараг бүх неосториан шашинтан үсэг бичигтэй” гэж бичжээ. Тэр Хархоринг уйгурын газар ус гэж хэлж байна. Мөн несториан шашинт Хэрэйд Ван хааныг Рубрук уйгурт оруулж, несториан болгон Уйгур бичиг мэднэ гэж тэр бичжээ. Неосторян шашинт уйгурууд нь халх түмний дээдэс тул монголууд халх түмний дээдсээс буюу неосторян шашинт Хэрэйд, Найманаас үсэг бичгээ авжээ.

Пресвитер Иоана хааны тухай хэдэн үг: Пресвитер – загалмайтан шашинтны ахлагч гэх ухагдахуун. Өтүгүн нутагт мал аж ахуйтан, загалмайн шашинт Пресвитер Иоана хаан гэгч нэр хүндтэй хаан аж төрж байжээ. Түүнийг зарим судлаачид “Онг” болон “Иоан” хоёр ижил дуудаглагтай учир Хэрэйдийн Онг буюу Ван хаан байх гэж таамаг дэвшүүлжээ.

Рубрукийн бичсэн газар нутгийн баримжаагаар Пресвитер Иоана хаан нь шашин төрийг хослуулж барьсан, эрт үеэс загалмайн шашин дэлгэрсэн Хэрэйдийн хаан, эсвэл Найман хаан байх магадалтай. Мөн Эрт үедээ Хэрэйд, Найманы ард түмэн нэг захиргаанд байх үеэс алдаршсан нэгэн хаан байх магадалтай гэж энэ сэдвээр өөрийн судалгаагүй СИЭ ТББ-ын судлаачид бид таамаглаж байна.

Несториан (НОТ-ын 386-451) нь Констатнинополь дахь нэгэн сүмийн тэргүүн сири хүн байжээ.

Уйгурууд Бэш балга-д очсон баримт

Хуучин Тан төрийн бичиг номд: “Арван таван аймаг баруун тийш Хэ ло луд (Харлагад) очив. Нэг нь Ту фанд (Турфан-өнөөгийн Шинжаан Уйгурын өөртөө засах орон, Турфан тойргийн хот) очив. Нэг нь Ан шид очив” гэж 836-р онд Киргизууд ирж Уйгурын орд балга хотыг шатааснаас болж зугтсан зарим уйгур аймгийг бичжээ.

Бэшбалик хотын туйр БНХАУ-ын Шинжаан Уйгурын өөртөө засах орны Джимсар хошуунд бий. Доорх зургыг харна уу.

Хамаг монголууд XIII зууны эхэнд үсэг бичиггүй байсныг Жүвэйни, Рашид, Плано Карпины, Рубрук дөрөв баталжээ.

Дүгнэлт: Халх түмэн НОТ-оос урьдах 209-р оноос буюу Хүннү төрөөсөө өнөөг хүртэл 2233 жил үсэгтэй бичигтэй аж төрсөөр байна. Хамаг монголууд үсэг бичгээ XIII зуунд халх түмний дээдсээс тухайн үеийн неосториан шашинт, өөрсдийгөө албан ёсоор Хэрэйд, Найман гэх боловч заримдаа югур, гуир гэж нэрэлж байсан ард түмнээс үсэг бичгээ авжээ. Бид Хүннүгийн хойчис халх түмний түүхийг Монгол төрийн түүхэнд нууснаас болж 2233 жилийн үсэг бичгийн соёлтой ард түмэн гэдгээ олж харсангүй байжээ.

Монголын төрт ёсны соёл

Монголын төрт ёсны соёл гэхээр Монгол улсын өнөөгийн судлаачид XIII зуунаар сэтгэсээр байна. Монголын төрт ёсны соёлыг Хүннү төрийн төрт ёсны соёлын XIII зуун дахь үргэлжлэл гэж харах ёстой. 1000 гаруй жилийнхээ төрт ёсоор буюу Хүннү төрөөс уламжлагдсан төрт ёсоор Чингис сэтгэж байжээ.

XIII зуун Цончин Бумбыг залах Чингис хааны зарлигаас ишлэлийг “Chuo geng lu” буюу “Тариалах зуурын тэмдэглэл” номондоо “᠌Т᠌энгэр илбэрлээр эрхэм хүндийг олов. Өмнөөшөө Чао Сун улс хүрнэ, барууншаа Хуй хэ-тай хиллэнэ. Зүүншээ Ша Ши И бүгдийг харьяат болгов. Бодохоор манай шаньюгийн төрд мянган жил зуун үеээс нааш ийм юм болоогүй ажээ” гэж Тао Жонг Уй буулгажээ.

Чингис хаан тухайн үед өөрийнхөө төрийн нутгыг урагшаа Сун улс, барууншаа Уйгур буюу өнөөгийн Шинжаан, Зүүншээ Солонгос хүрнэ гэж тодорхойлжээ. Мянган жил гэдэг нь нэгэн мянга гэх ухагдахуун огт биш маш олон жил гэх ухагдахуун ажээ. Шанью гэдэг нь Модун шанью буюу Модун жангарыг хэлнэ.

Модун жангар, Чингис хааны гарал үүсэл өөр боловч НОТ-оос урьдах II зуунд Модун жангар Умарын бүх мал аж ахуйтныг хураасан учир, Чингис хааны дээдэс түүнд хураагдаж зүтгэж байсан учир тэр зүй ёсоор "манай шаньюгийн төрд" гэж хэлжээ.

Төрийн соёл үсэг бичгийн соёлоос эхэлнэ.

“Татар хүмүүс өөрийн бичиг үсэггүй байсан тул Чингис хаан монгол хүүхдэд Уйгур бичиг сургах зарлиг буулгажээ” гэж Жүвэйни “Ертөнцийг эзлэгчийн түүх” номондоо бичжээ. Монгол төрийн үсэг бичиг Хүннүгийн хойчис өнөөгийн халх түмний дээдэс уйгуруудын үсэг бичиг ажээ.

Их монгол төрийн хүн ам тооллого, цэргийн аравт, зуут, мянгатын зохион байгуулалт, хууль цааз бүгд Хүннү төр, Сяньби төр, Жужан төр, Түрэг төр, Уйгур төрөөр шалгагдан ирсэн төрт ёсны залгамжлал болно.

Их монгол төрийн хүн амын үнэмлэхүй дийлэнх нь Өтүгүн нутгийн үндсэн ард түмэн болсон Найман, Хэрэйд, Мэргэдээс иж бүрджээ. Их Монгол төрийн төрт ёс нь Өтүгүн нутгийн төрт ёсны соёлын уламжлал мөнөөс мөн.

Нутаг

Модун жангар “Нутаг бол төрийн үндэс. Бүү өг” гэж хэлснийг НОТ-ын I зуунд Сыма Цянь Түүхэн тэмдэглэл номондоо бичжээ. Нутаг нь төрийн захиргаанд орших газар. Нутаг гэх ухагдахуунаас төрийн захиргаа гэх ухагдахууныг хасваас газар гэх ухагдахуун үлдэнэ. Модун жангар өөрийн төртөй байхын тулд заавал нутагтай байх ёстой. Нутаг нь хамгаас үнэтэй учир бүү өг гэж хэлжээ.

Монгол улсын иргэд бид нутагтай, нутагтай учир төртөй.

Манай хойд хөршид аж төрөх буриад түмэн ОХУ-ын буюу Орос төрийн нутагт, өвөг дээдсийнхээ газарт аж төрсөөр байна. Манай өмнөд хөршид аж төрөх дагуур, харчин, хорчин гэх олон ястангууд БНХАУ-ын буюу Хятад төрийн нутагт, өвөг дээдсийнхээ газарт аж төрсөөр байна. Монголчууд бид өөрсдийнхөө нутагт, Монгол төрийнхөө нутагт, өвөг дээдсийнхээ газар усанд аж төрсөөр байна. Бид газар усныхаа түүхээр нутгаа хамгаалах үүрэгтэй. Дэлхийн бүх улс орон газар усаа түүхээрээ хамгаалдаг билээ.

Өнөө манай судлаачид халх түмний түүхийг хамаг монголуудын түүхээс салгаж, таньж чадаагүйн улмаас дэлхийн түүхчид өнөөгийн монголчуудыг XIII зуунд Чингис хаантай хамт Өтүгүн нутагт ирсэн гэх баримтлалыг чанд мөрдөж байна. Энэ бол аюул. XIII зуунаас урьдах манай газар ус монголуудаас өөр угсаатан болох хүннү, түрэг ард түмний газар ус байсан гэх баримтлалыг тэд хатуу мөрдөж байна. Эдгээр баримтлалууд манай нутаг усны халдашгүй байдалд аюул авчирж байна. СИЭ ТББ-ын судлаачид Их Монгол төрийн түүх доор нуугдаж байсан халх түмний түүхийг хамаг монголуудын түүхээс салгаж чадсанаар манай газар усны түүхийн дархлаа 2233 жилийн тэртээгээс өнөө хүртэл баримтжуулагдав. Өтүгүн нутгаас хашаа ч яваагүй, хаанаас ч ирээгүй нь өнөөгийн халх түмэн болно.

Өнөө манай зарим улс төрчид болон түүхчид Чингис хааныгаа нутгаасаа дээгүүр тавьж байна. Жишээлбэр: Улс төрч Норовын Алтан хуяг: "...турк улсын иргэд эцэг дээдсийнхээ нутагт чөлөөтөй ирэх боломж бүрдлээ᠌" гэж Ерөнхий сайд байхдаа Төрийн ордонд хэлсэн нь халх түмний нутгийн түүхийг, халх түмнээс эс асуун Турк улсад амаараа бэлэглсэн үйл болжээ.

Туул голын савд орших Тоонай укакын хөшөөг өнөөгийн Монгол улсын төр Турк улсад бэлэглэж байгаа нь халх түмний хэл соёлын өвийг, халх түмнээс эс асуун Турк улсад бэлэглэж буй үйл болно.

Бид Чингис хаантайгаа байхад газар усаа хуваалцаж болно гэх баримтлал зарим улс төрч, түүхчдэд дээрх хэлбэрээр тод илэрч байна. Ингэхээр Чингис хаан чухал уу? Нутаг чухал уу? Энэ эргэлзээнд цэг тавих үе ирэв.

XIII зуунд аж төрж байсан Чингис хаанаас өнөөгийн манай нутаг олон дахин үнэ цэнтэй.

Халх хүн бүр Модун жангарын “Нутаг бол төрийн үндэс. Бүү өг” гэж хэлснийг яс махандаа шингээж явах үүрэгтэй.

Үүнийг зөвхөн СИЭ ТББ-ын судлаачид хэлээд байгаа биш манай Үндсэн хуульд мөн тунхаглажээ.

Монгол Улсын Үндсэн Хуулийн 4-р зүйлд: “Монгол Улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улсын хил халдашгүй дархан байна” гэж оржээ. Монгол Улсын Үндсэн Хууль: “Мэдэхтүн, сахихтүн!” үгээр өндөрлөжээ. Үндсэн хуульд Чингис хааны тухай зүйл заалт үгүй. Тэгэхээр нутаг хамгаас чухал гэдгийг Монгол улсын иргэн бүр ойлгох ёстой. Бид үр хойчисдоо нутгаа өвлүүлэх үүрэгтэй. Нутгаа өвлүүлнэ гэдэг нь төрөө өвлүүлнэ гэсэн үг болно.

Халх түмний түүхийг Хамаг монголуудаас салгаснаар Өтүгүн нутгийн уугуул ард түмний түүх, Өтүгүн нутгийн үнэн түүх сэрвэй.

Үндэстний эв нэгдэл ба Халх түмэн

Зарим хүмүүс СИЭ ТББ-ын судлаачид Халх түмний түүхийг сэрээх үйлийн доор Монголчуудыг талцуулж байна гэж эхэн үедээ хэлэх болов уу. Үүнд бид хариу өгье.

Талцах гэх үгний үндэс нь тал гэх нэр үг болно. Монгол улсын хүн амын 83.8 хувийг эзлэх халх түмний 50 хувьд буюу талд нь хүрэх ястан байхгүй. Халх түмний 5 хувьд хүрэх ястан байхгүй. Тэгэхээр талцуулах, эс талцуулах гэх ойлголтыг энэ тохиолдолд үл хэргэлэнэ.

Зарим нөхөд СИЭ ТББ-ын судлаачид халх түмнийг онцолсоор үндэстний эв нэгдлийг сарниулж байна гэж хэлэх магадлалтай. Үүнд хариу барья.

Хоорондоо муудалцахгүй бол эв нэгдэл гэж зарим нөхөд төсөөлөх юм.

Эв нэгдэл нь дундын зорилго, дундын эрх ашиг дээр эвлэрч нэгдэхийг хэлнэ. Эв нэгдэл гэдэг нь дундын хариуцлага гэж ойлгож болно.

Хамаг монголын түүх дотор нуугдаж байсан халх түмний түүхийг СИЭ ТББ дэлгэж тавьсанаар Хүннү төр, Сяньби төр, Жужан төр, Түрэг төр, Уйгур төр, Их монгол төр зөвхөн халх түмэн болон түүний дээдсээр холбогддог болохыг бид мэдвэй. XIII зуунаар огтлуулсан түүх маань уртсаж НОТ-оос урьдах III зууныг хүрэв. Түүх урт болсон Монгол улсын иргэд бидний дундын зорилтонд нийцнэ. Урт түүхэндээ бид эвлэлдэж нэгдэх ёстой.

Халх түмний түүхийг сэрээснээр бид эртний үсэг бичгийн соёлтой ард түмэн болж байна. Орос түмнээс хамаагүй эрт үсэг бичгийн соёлтой байсан ард түмэн болж байна. Эртний үсэг бичгийн соёлтой болсон нь Монгол улсын иргэд бидний дундын зорилтод нийцнэ. Эртний үсэг бичгийн соёлоо хамгаалах үйлсэд бид эвлэлдэн нэгдэх ёстой.

Халх түмний түүхийг сэрээснээр Өтүгүн нутгийн халдашгүй байдал бэхжиж байна. Өтүгүн нутгаас хаашаа ч яваагүй, хаанаас ч ирээгүй ард түмэн нь халх түмэн ба тэдний дээдэс болно. XIII зуунд Чингис хаан Өтүгүн нутагт ирж төр барьсан цагаас мянга, мянган жилийн урьд халх түмний дээдэс уг нутагтаа аж төрсөөр байжээ. Халх түмэнтэй Өтүгүн нутгийн газар усны талаар түүхэн маргаан хийх ганц ч ард түмэн үгүй. Газар усныхаа түүхийг зөвхөн халх түмэн болон түүний дээдсээр зөв сэрээв. Өөр гарц байхгүй. Газар усныхаа түүхийг хамгаалах үйлсэд та бид бүгд нэгдэх үүрэгтэй.

Хамгаас дээрх Чингис хааныг маань Хүннү төрийн Модун, Сяньби төрийн Ляодун, Жужан төрийн Шэлүн, Түрэг төрийн Түмэн, Уйгур төрийн Муянчир нартай нэг түвшинд үзэх ёстой гэж СИЭ ТББ-ын судлаачид хэлж байна. Үүнтэй санал нийлэхгүй гэх хүмүүс эхэндээ олон гарч ирнэ.

Халх түмний угсаа хамаг монголуудын угсаа өөр. Энэ бол баримт. Халх түмний хэл хамаг монголуудын хэлнээс өөр. Энэ бол баримт. Халх түмний уугуул нутаг хамаг монголуудын уугуул нутгаас байршил өөр.

Халх түмний баримтжуулагдсан түүх нь хамаг монголын баримтжуулсан түүхээс мянган гаруй жилээр урт.

Халх түмний дээдсийн төр барьсан түүх нь хамаг монголуудын төр барьсан түүхээс мянга гаруй жилээр урт.

Том түүхээ өлгийдөж авахын тулд Халх хүн та дээрх таван их хаадыг нэг түвшинд үзэх үүрэгтэй.

Монголууд ба монголчууд

Халх түмний үг хэрхэн бүтдэг, бүтсэн үг ямар утга тээдэг бүрийг мэдэх нь хэл зүйч бүрийн үүрэг мөн. XIII зууны Монголын Нууц Тоочаан номд нэр үгийн хойноос "+чин"” бүтээвэр залгаж шинэ ухагдахуун үүсгэжээ.

Жишээлбэр: eüdečin - үүдчин буюу үүд онгойлгож хаадаг нэгэн, aduučin - адуучин буюу адуу хариулдаг нэгэн нь, qoničin - хоньчин буюу хонь хариулдаг нэгэн нь гэж хамаг монгол хэлэнд шинэ ухагдахууныг үүсгэдэг байна.

XIII зууны халх түмний хэл зүйгээр бичигдсэн Түрэг төрөөс үлдээсэн хадан бичээст: тамагч буюу тамаг хариуцдаг нэгэн нь, тамгалдаг нэгэн нь; уйгч – уй гашууг илэрхийлдэг нэгэн нь, уйлдаг нэгэн нь гэж нэр үгийн хойноос “+ч” бүтээвэр залгаж шинэ ухагдахуун үүсгэжээ.

Өнөө халх түмэн малчин, малч гэх мэтээр аль алинаар нь үглэнэ.

“+ч” бүтээвэр зөвхөн хүнтэй хамаатай гэж ойлгож бас болохгүй.

Та бүхэндээ улс төрийн товчоо, тээврийн товчоо гэх хэллэгт орсон товчоо үгний этмимолог буюу үүслийг нь тайлбарлая. Я.Цэвэлийн Монгол хэлний товч тайлбар тольд: товчоо - ямар нэгэн зүйлийг эрхлэх албан газар; улс төрийн товчоо (ардын хувьсгалт намын төв хорооны тэргүүлэгч гишүүд) гэж тайлбарлажээ. Я.Цэвэл үг зүй дээр ажилссангүй, зөвхөн XX зууны хүмүүс “товчоо” үгийг ямар утгаар хэрэглэдэг, яаж ойлгодгийг тэр бичжээ.

Тов нэр үгийн хойноос шинэ ухагдахуун үүсгэгч “+ч” бүтээвэр залгаж товчоо үг үүсжээ.

Я.Цэвэлийн тольд: тов – шийдвэр гэж бичжээ. Тов+ч нь шийдвэр гаргагчид, шийдвэр гаргадаг газар гэх шинэ ухагдахуун болно. Хойноос орох +оо нь эрт үедээ ганц +о бөгөөд ижил дуудлагтай өөр утга заах товч (дээлийн товч); замагны товч гэх үгнээс ялгах зорилго бүхий дуудлага ажээ. Тэгэхээр Улс төрийн товчоо гэдэг нь улс төрийн шийдвэр гаргагчид; тээврийн товчоо гэдэг нь тээврийн шийдвэр гаргагчид, тээврийн шийдвэр гаргах газар гэх эх утга буюу этимологтой хэллэг болно.

Монголч эрдэмтэн гэдэг нь монгол судлах эрдэмтэн гэх утгаар өнөө хэрэглэгдэнэ. Гэвч монголч гэдэг нь монгол болсон гэх утгаар мөн хэрэглэгдэж болно. Монголчууд гэдэг нь монгол болсон хүмүүс гэх ухагдахуун ажээ. Монголчууд гэж Инжаннаши Хөх судар номондоо XIX зуунд бичжээ. Хамаг монголууд нь жинхэн монголууд бол монголчууд гэдэг нь Хамаг монголуудад хураагдсан ард түмэн болно. Өнөө монголчууд гэж халх, дөрвөд, баяд, буриад болон бусад бүх ястанг хэлнэ. Мөн монголчууд ухагдахуун доор манай улсын казак ард түмэн зүй ёсоор орно. Монгол төрийн доор аж төрөх бүх хүмүүс угсаа үл харгалзан бүгд монголчууд болно.

Өнөө халхчууд гэх ухагдахуун байхгүй. Халхууд гэх ухагдахуун бий.

Сэргэлэн Интернашионал Экпедишн төрийн бус байгуулгаас Халх түмний түүх, хэл, угсаа, соёл, нутаг гэх сэдвээр эрдэм шинжилгээний цуврал хурал хийх тул түүх, хэлний судлаачдыг өргөн оролцохыг уриалж байна.

Битигч Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн
Үргэлжлэл бий
Сэтгэгдэл бичихийг хаав!