АЛТАН ДЭВТЭР сэдвээр хийсэн хэвлэлийн бага хурлын хэлсэн үг.
Энэ өдрийн мэндийг хүргье! Сайн байцгаана уу. Өнөөдөр “Алтан дэвтэр” түүхэн эх сурвалжийн тухай та бүхэндээ энэхүү хэвлэлийн бага хурлаар өгүүлнэ.
1663 0

Монгол хүн бүрийн хамгийн сайн мэдэх “Монголын нууц товчоо” түүхэн номын жинхэнэ нэр нь Алтан дэвтэр, харин Монголын нууц товчоо гэдэг нэр нь энэ номонд сүүлд оросуудын өгсөн, зохиомол нэр болно. Бодлогот баатар Цэнд гүн гэх мэт XX зууны эхэн үеийн хүмүүс Монголын нууц товчоо гэх нэрийг эс сонсож байжээ.

Алтан дэвтэр ном нь хааны орд дотор хадгалагддаг, зөвхөн тодорхой эрх бүхий хүмүүс судалдаг ном байсныг Рашид ал адин Судрын чуулган номдоо дурьдахаас гадна уг номонд Чингис хааны дээдэс, түүний бага нас, мөн Их хааны өв хэрхэн хуваагдсан тухай уг номд орших дөрвөн агууламжийг дурьджээ. Эдгээр дөрвөн агууламж нь Юань төрийн ордноос хураагдан номд оршино. Мин төрийг байгуулагч Чжу Юаньчжан хуанди Юань төрийн ордноос хураасан уг номыг хятад хэлрүү хөрвүүлэхийг хоёр хүнд зарлиг буулган даалгаажээ. Түүний нэг нь Хуо Юань Жи. Хуо Юань Жи Юань төрийн ордноос хураагдсан номын үг бүрийн дуудлагыг ханз үсгээр тэмдэглэжээ. Дараа уг номын утга агуулах хэсэг бүрийн доор тэр ханзаар хураанг орчуулга хийжээ. Мөн уг ном доторхи ихэнхи монгол үгийн доор утгыг нь ханзаар бичжээ. “Юань чао би ши” – “Юань төрийн нууц түүх” гэх шинэ ном хожим бий болсон учир ийм. Энэ мөчөөс “Алтан дэвтэр” номын эх үгүй болжээ.

XIX зуунаас барууны судлаачид уг ном доторх Хуо Юань Жи-ийн “Алтан дэвтэр”-ийн үг бүрийн дуудлагыг ханз үсэгт оруулсан ханз үсгийг латын үсэг рүү буулгах олон оролдлого хийжээ.

1936 онд олон судлаачдын бүтээл нэгтгэдэн шаардлага хангасан анхны латын галиг нь болжээ. Үүний үр дүнд монгол судлаач, зөвлөлт Козин 1941 онд “Нууц өгүүлэл-Юань төрийн нууц түүх” нэрээр номоо гаргажээ. Харин ЗХУ-ын академич Поппе “Монголчуудын нууц товчоо” гэж уг номыг нэрэлжээ. 1947 онд Ц.Дамдинсүрэн Монголын нууц товчоо номоо гаргажээ. Тэгэхээр Монголчуудын нууц товчоо, Монголын нууц товчоо гэх нэрс Юань төрийн ордноос хураасан номд орос судлаачдын хожим өгсөн, зохиомол нэр болж байна. “Алтан дэвтэр”-ийг латын галигт оруулах нь ханз судлалд гарч буй дэвшлийн улмаас өнөө асуудал огт биш болов.

СИЭ ТББ нь эх галиг дагуу уг номд орших өгүүлбэрийг зөв тасалж, өгүүлбэр доторхи үг бүр дэх эх дуудлагыг нь сэрээж чадаж байна. Нэг үгээр хэлэхэд манай Түрэг, Уйгур төрийн хадан бичээст орших өгүүлбэр зүй, үг зүй Алтан дэвтэр дэх өгүүлбэр зүй, үг зүй нэг байна. Хүн үсгээр үгнийнхээ дуудлагыг мэдэж бүй СИЭ-ны хамт олон галигнаас үгийнхээ дуудлагыг төвөггүй сэрээж байна.

Уг номд орших нийт үгний 65-70 орчим хувь нь Түрэг, Уйгур төрийн хадан бичээс, Диван Лугат толиор тайлбарлагдаж байна. Энэ бол том амжилт. СИЭ ТББ хамт олон “Алтан дэвтэр” түүхэн эх сурвалж номоо 2020 оны 10-р сарын 1-ний дотор сэрээнэ гэдгээ энэхүү хэвлэлийн бага хурлаар ард олныхоо урд амлаж байна.

Бид С.А.Козины ажлыг эх галигтай нь тулган шалгаж буй. С.А.Козин хүн хэлний өгүүлбэр зүйг дутуу мэдэх тул, олон өгүүлбэрийг буруу тасалжээ. Хүн хэлний үг зүйг дутуу мэдэх тул тэр олон үгийг буруу тайлбарлажээ. 1941 онд харь хүн С.А.Козин манай хэлийг ийм түвшинд судалжээ гэдэг нь өөрөө аугаа үйл. Харин Ц.Дамдинсүрэнгээс Ш.Чоймаа хүртэлх манай судлаачид судлаад, судлаад С.А.Козины бүтээлээс хэтэрсэнгүй. Тэд эх галигтай ажиллаж чадахгүй байна, тэдний хэл зүйн мэдлэг дутаж байна.

“Алтан дэвтэр” түүхэн эх сурвалжийн ач холбогдол

Өнөөгийн халх, ойрд, буриад гэх олон овогтон Тэмүүжинг даган зүүн хойноос Өтүгэнд эс ирэв. Тэд, тэдний дээдэс өнөө амьдарч буй газар усандаа Тэмүүжингээс урьд оршин сууж байжээ. Алтан дэвтэр номоос Тэмүүжингийн умарын аялга, Хэрэйд, Найманы төвийн аялга тод харагдаж байна. Хүн хэлээр Шар тэнгисээс Каспийн тэнгис, Бай голын умараас Шар мөрний өмнө орших бүх овогтон өгүүлдэг байсан нь энэхүү түүхэн баримтаар дахин нотлогдож байна. Хүн амын дийлэнх Өтүгэнийхны хэл нь төв хэл гэдэг нь уг эх сурвалжаар дахин батлагдаж байна. Маш олон үгсийн эх утга уг эх сурвалжаар сэрж байна. Манай өгүүлбэр зүй уг эх сурвалжаар сэрж байна. 74 жилийн завхарвал агуулах Орчин цагийн монгол хэл гэгч этгээд өнөөгийн бид, дээдсийн түүхэн эх сурвалж “Алтан дэвтэр” хоёрын дунд хагацал үүсгэжээ. Ингээд үүгээр хэлэх үгээ өндөрлөе.

Битигч Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн
Сэтгэгдэлээ үлдээнэ үү...