Хүн байгалиас хараат бус аж ахуйтай болсон анхны эрин үе
Эх сурвалжид тулгуурласан археологийн нийтлэл №2
2829 2
Солгой талаас: Зуух/Баянлиг/, Чулуун онгон /Дорнод Булган Норовлин уул/, Ооль /Сүхбаатар Түвшинширээ зараа уул/

Монголчуудын өвөг дээдэс дэлхийн хүн төрлөхтөний нэгэн адил чулуун зэвсгийн эрин үеийг туулсан олон зуун мянган жилийнхээ төгсгөлд чулууны бат бөх хатуулаг чанарыг улам таньж, цахиур чулууны бөх бат чанарыг ашиглан зэвсгийн төрөл зүйлээ улам сайжруулан хэрэглэсэн тэр эрин үеийг ШИНЭ ЧУЛУУН зэвсгийн эрин үе гэж түүхчид ангилан авч үздэг юм.

Яагаад “шинэ” болон “хуучин чулуун зэвсэг” гэж ялгаад байдаг юм бэ? Гэдэг асуулт гарах байх.

“Хуучин зэвсэг” гэдэг цаг хугацааны хувьд урт удаан үргэлжилсэн \800 000-12 000 жил\ нөгөө талаар байгаль дээр байх бүх төрлийн чулуу, модыг ашиглан өөртөө таарсан зэвсэг хийдэг байсан эрин үе. Мөн хуучин зэвсгийн үеийг дотор нь “доод үе” болон “дээд үе” хэмээн зааглан авч үздэг. “Доод үе”-дээ цэвэр байгалиас хараат ан агнуур, байгал дээр байдаг үр жимс түүх идэх зэргээр тухайн амьдарч буй орчиныхоо нөөцөд тулгуурлан амьдарч байсан бол “дээд үе”-дээ гал хэрэглэж, эзэмшиж эхэлснээр хоолоо болгож иддэг болсон учраас хүний бие организм, тархины хөгжил хурдан сайжирсан гэж судлаачид үздэг.

Ооль /ӨВ.Ар Богд. Шавартай/

Шинэ чулуун зэвсгийн эрин үедээ хамгийн хатуу сайн чанарын цахиур чулууг ашиглан зэр зэвсэг хийдэг болсон төдийгүй зэр зэвсгийн зориулалт, тоо чанар нь нэмэгдсэн. Шинэ чулуун зэвсгийн эрин үед байгаль дэлхийд гарсан томоохон өөрчлөлтийн нэг нь бага мөстлөгийн эрин үе дуусаж өнөөгийн манай Монгол улсын нутаг дэвсгэр дээр одоогийн дөрвөн улиралын нөхцөл байдал хэлбэржин тогтнож оюун ухаант хүн байгалиас хараат байдлаар амьдрах тэр эрин үе нь дуусаж өөрийн амьдрал ахуйдаа байгалиас хамааралгүй тэжээн тэтгэж байх өөрийн гэсэн бие даасан аж ахуйг бий болгож эхэлсэн байна. Хурдан хөдөлгөөнтэй, салаа болон битүү туурайтай олон сүрэг ан амьтанд ойртох ганц арга нь, аливаа зүйл хөвчирч нумраад буцахдаа маш их хүч гарган хол харвадаг мөн чанарыг таньж мэдсэн учраас анхны нум, сум гэдэг зэвсгийг санаачлан хийж эхэлсэн байна.

Ан агнуураас мал аж ахуй руу шилжсэн бол түүвэр аж ахуйгаас газар тариалангийн аж ахуй руу шилжсэн байна. Гэвч аажимдаа байгаль цаг ууур болон газар орны онцлог зэрэг нь газар тариалангийн аж ахуйг бус мал аж ахуйг дагнан хөгжүүлэх болгосон байна.

Ясан хутга /Дорнод Булган Норовлин уул/

8000 жилийн тэртээгээс эхэлсэн тэрхүү хүчит нум, сум гэдэг зэвсгийг хийдэг гол үндсэн материал мэдээж мод, чулуу хоёр байлаа. Сумны үзүүрийн зэвийг цахиур чулуу ашиглан засаж хийж чаддаг болсон учраас маш хөнөөлтэй зэвсэг болох нум, сум улам төгөлдөржсөн байна.

Цахиур чулуугаар хийсэн эдгээр сумын зэвүүд тухайн цагийнхаа хамгийн шилдэг, өндөр технологийн төгөлдөржсөн зэвсгийн төрөл болно. Ийм сумын зэвүүд манай говь, тал хээрийн нутгуудаас маш элбэг олддог юм. Хүний оюун ухаан сайжирч тэлэхийн хирээр аливаа зүйлийг танин мэдэх хүсэл эрмэлзлэл улам ихсэж, шүтлэг бишрэлтэй болсон, аливаа зүйлийг эзэнтэй хэмээн сэтгэж, түүнийгээ сүсэг бишрэлдээ илэрхийлэх болж чулуун онгон хийх, бөөгийн шаины эхлэл тавигдсан. Хүнээ тусгайлан оршуулж, “энэ нас” болон “хойд насны” тухай төсөөлөл бий болсон учраас тусгайлсан оршуулгын зан үйл бий болсон байна. Одоогийн байдлаар хүнээ тусгайлан оршуулдаг гурван төрлийн зан үйл манай Монгол нутгаас илэрч олдоод байгаа нь эхнийх нь Дорнод аймгийн Тамсаг булагийн нутгаас олдсон босоо хэлбэрийн нүхэнд суугаа бйдлаар оршуулсан эртний оршуулгын зан үйл, нөгөөх нь Дорнод аймгийн Булган сумын нутаг дахь Норовлин уулын булшнаас илэрч олдсон хүнээ тэнэгэр байдлаар тавьж оршуулаад түүний эдэлж хэрэглэж байсан эд зүйлс чулуун онгон, чулуун зуулга иртэй ясан хутга, хүзүүний зүүлт гоёл чимэглэл дагалдуулан тавьсан эртнй булш.

Гурав дахь нь Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн нутгаас илэрч олдсон олноор нь нэг нүхэнд оршуулсан оршуулгын зан үйл, мөн тэдний хэрэглэж байсан чулуун зуулга иртэй ясан хутга, чулуун сувсан зүүлт зэргийг дагалдуулан тавьсан эртний оршуулгын зан үйл зэрэг болно. Нэг нь нөгөөсөө ялгаатай зан үйл үйлдэж эхэлсэн нь хүмүүс бие биенээсээ угсаа гарвал, соёл, зан заншилаараа ялгарч эхэлсэн үе гэж үзэж болно.

Улаанбаатарын Их Сургуулийн Археологийн тэнхэмийн эрхлэгч, Түүхийн ухааны дэд доктор, профессор, Хатагины Д.Эрдэнэбаатар
Дорнод Булган Норовлин уул
Сэтгэгдэлээ үлдээнэ үү...
Gumnili
2022-12-17 · 37.139.53.10
Proposed work flow of the procedure to identify the ER О± promoting tamoxifen resistance related lncRNAs <a href=http://bestcialis20mg.com/>can i buy cialis online</a>