Хүйс толгой бичээсийг Төрийн ордонд залжээ.
Хүйс толгой бичээсийг Төрийн ордонд залжээ. Уг бичээсийг анхнаас нь буруу тайлбарлаж байна.
450 0

Хүйс толгой бичээсийг Төрийн ордонд залжээ. Уг бичээсийг анхнаас нь буруу тайлбарлаж байна. Ийм сайхан түүхэн дурсгалтай улс мөртлөө үүнийгээ харийн судлаачдын дутуу дульмаг сэрээлтээр тайлбарладаг төрийн томчууд манайхаас өөр хаана байна. Хүйс толгой бичээс нь Түрэг төрийн бичээс бөгөөд уг бичээсэнд Нири хаан, Түрэг хаан гэж гарна. Нири хаан нь НТ 601 онд Өтүгэнд Тэлэ нарт ихээр ялагдсан нэгэн нь. Хүйс толгой бичээс нь Буддын шашны зан үйлийн агуулгатай манай Түрэг төрийн бичээс. Үүнийг манай лам нар мэдэх үүрэгтэй. Уг бичээсэнд Анкхуй гээн гардаг нь 552 онд өөрийгөө егүүтгэсэн Ро ранг (Жужан) хаан байх ямар ч үндэсгүй. Энэ нь хааны нэр биш, газар усны нэр болов уу. Нири хааны аав Або хааны авга ах Табэн хаан 573 онд Чи улсаас Буддын шашин анх залсан. Санскрит хэлээр бичигдсэн “Жин Мин”, “Не Пан”, “Хуа Ян”, зэрэг судруудыг мөн “Арван сахил”-ыг Табэн хаан залжээ. Уг шашныг брахми үсэгтэй хамт залжээ. Чи улс нь Умард Вэй улсын хойч бөгөөд Түрэг төртэй нэг хэлтэй. Хүйс толгой бичээсийн анхны өгүүлбэр нь: Бити нэр (лам нар), Хаан, тигэн "шинийн (шинээр) Бодь сатва төрөх хаан" (хойдхыг нь даах) хэмээх Будда их хүний ухаг (ном буюу тарни) ухажу (уншижу)...хөгбу (хөглөв буюу дуулж тарни уншихыг өгүүлж байна).

Бичиг шилжилт: biti-nar kagan digin sinin bodi-satva torox kagan buda kaganu ukax ukaju .... hugbu

Тайлбар: kagan гэдэг нь Ак хүн буюу Их хүн гэсэн үг гэж Хожуу Хан төрийн бичиг Ухаунь Сянбигийн шастиртаа Фан. Э тайлбарлажээ.

Нири хааны аав Або хааныг аавых нь үеэл Шэтү хаан амьдаар барьж үгүй хийжээ. Уг шинийн Бодь сатва төрөх номыг Або хааны хойдход зориулж буй болов уу.

СИЭ брахми үсгийн логикийг Хүн үсэгний логиктой харьцуулах ажил хийж байна. Түрэг төрийн брахми болон хүн үсэг нь бүгд гийгүүлэгч ултай. Хүйс толгой, Гол тигэн, Шинэ могой усны бичээс бүгд хүн хэлээр бичигджээ.

Хөшөөний өмнө хөшөөнийхөө агуулгыг мэдээгүй, хөшөөнийхөө зориулалтыг ойлгоогүй дөрвөн хүн зогсож байна.

Битигч Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн
Сэтгэгдэлээ үлдээнэ үү...