Хүн хэл ба Орчин цагын гэх зохиомол хэл
Цуврал 2
1560 3

Шадавын Лувсанвандан орос дүрэм хүн хэлд нэвтрүүлэн хүн хэлний үйл үгийг хэрхэн гашилгасан тухай та бүхэнд тайлбарлах хоёр арга зам байна. Нэгдүгээр арга: Эхлээд зөвийг, дараа нь Ш.Лувсандангын бурууг тайлбарлах арга. Энэ арга нь зөв боловч хүмүүст уйтгартай байж мэднэ. Хоёрдугаар арга: Эхлээд бурууг нь хэлээд дараа нь зөвийг нь тайлбарлах арга. Энэ арга хүмүүст сонирхолтой боловч аргачлал нь сүүлд гарах тул унших хүмүүс зөвийг нь буруутай нь өөрсдөө харьцуулах илүү үйл хийнэ. СИЭ ТББ-ын судлаачид эдгээр хоёр аргыг хослуулахаар шийдэв.

Хүн хэлний үйлийн явц, цагын тухай

Нийт 2400 орчим үгүүлбэрээс бүрдэх, XIII зууны Алтан дэвтэр түүхэн эх сурвалжаас Зорилго үйл явц, Сэтгэмж явц, Бодит ганц агшинт явц, Хийсвэр давтагдах агшинт явц, Бодит хугацаат, Болж буй үргэлжлэн болох явц, Залган үргэжлүүлэх явц, Урсгал явц, Хугацаа тэг төгс явц, Үйл үүсгэх явц, Үйлийн эздийн үйл давхцаах (агшинт) явц, Үргэлжлэх төгс явц гэх мэт үйлийн 17 явцыг СИЭ ТББ-ын судлаачид судлан тогтоов. Мөн Гэрч хуучин цаг, Үйлээр холбох хуучин цаг, Холбох хуучин цаг, I биеэс үгүүлэх хуучин цаг, III биеэс бичих хуучин цаг гэх хуучин цагын таван хувилбарыг, I биеэс үгүүлэх Одоо цаг, Гэрч одоо цаг, III биеэс бичих одоо цаг гэх одоо цагын гурван хувилбарыг, I биеэс үгүүлэх ирэх цаг, уриалах ирэх цаг, зөвлөмж ирэх цагын гурван хувилбарыг СИЭ ТББ-ын судлаачид одоогоор бүртгээд байна.

1000 орчим үгүүлбэртэй VII-VIII зууны хүн үсэгт түрэг, уйгур төрийн бичээст гарах үйлийн явц, цаг нь Алтан дэвтэрт гарах үйлийн явц, цагаас хоёр дахин бага байна. Нэгт үгүүлбэр нь цөөхөн, хоёрт хадан дээр хүүрнэх хэлбэрээр үгүүлбэрээ шахаж бичжээ. Цаасан дээрх бичвэр Алтан дэвтэр түүхэн эх сурвалжид харилцан яриа их орсон учир одоо ирэх цаг нь бүрэн гаржээ. Хадан дээрх бичвэрт харилцан яриа үгүй учир ирэх, одоо цаг ховор байна. Дээрх үйлийн явц, үйлийн цагын нэршил бага зэрэг өөрчлөгдөж, тоонд нь бага зэргийн өөрчлөлт судалгааны үр дүнгээс хамааран гарч болно.

СИЭ-ий баримтлалаар аливаа нэршил тухайн үйлийн явц, цаг тээх үйлийн мөн чанарыг онож илэрхийлэх ёстой.

СИЭ-ий судлаачид энэ удаа хуучин цагын хоёр хувилбарыг та бүхэндээ тайлбарлана. Зөвийг нь эхэлж мэдээд буруутай нь харьцуулваас ухагч та бүхэнд бүтэн зураг нь хурдан дэлгэгдэнэ.

“+в” төгсгөлтэй Холбох хуучин цаг

Хүн үндэстэн монголчууд “явав”, “ирэв”, “очив” гэх мэтээр холбох хуучин цагыг өнөө хэрэглэсээр байна.

Холбох хуучин цаг VIII зууны хүн үсэгт хадан бичээст 𐰞‏𐰯-(алп-алав), 𐰆‏𐰞‏𐰺‏𐰯-(уларап- уларав), ‏‏𐰖‏𐰭‏𐰞‏𐰯-(йангилап-ангилав) гэх мэтээр хэрэглэгджээ.

Холбох хуучин цаг XIII зуун Алтан дэвтэр номд (ирэпэ)-(ирэв), (илэпэ)- (илэв), (төрэүлпи)-(төрүүлэв), (болупа)-(болов) гэх мэтээр оржээ.

Холбох хуучин цаг нь VIII зуунд Үтүгэн аялгаар “+п”, XIII зуунд Эргүнэ аялгаар “+пэ”, өнөө төв аялгаар “+в” гээн дуудагдаж байна.

Хүн хэлэнд цаг тээх үйл үг үгүүлэгдэхүүнийхээ бие, тоог дагаж хувирна. Зөвхөн холбох хуучин цаг үгүүлэгдэхүүнийхээ цаг, тоог дагаж үл хувирна.

Холбох хуучин цагын тодорхойлолт

Холбох хуучин цаг нь хоёр, хоёроос дээш (олон) хүүрнэх үгүүлбэрт хуучин цагт болсон үйлээр нэг үгүүлбэрийг нөгөө үгүүлбэртэй утга зүйгээр нь холбох үүрэг гүйцэтгэнэ. Холбох хуучин цаг нь I биеэс үгүүлэх буюу шууд үгүүлэх үгүүлбэрт хуучин цагт болсон үйл явдлыг тухайн үгүүлж бүй сэдэв, нөхцөл байдалтай утга зүйгээр холбох үүрэг гүйцэтгэнэ.

Энэ бүхнийг эх сурвалж дээр баталж та бүхэндээ үзүүлье.

Холбох хуучин цагын үүрэг 1.

Холбох хуучин цаг нь хуучин цагт тохиосон нэг үйлийг дараагын үгүүлбэрт орших үйлтэй утга зүйгээр нь холбох.

Жишээ 1.

“Чиңгис қаһанну һузаор дээрэ тэңкэри эчэ жайаату төрэксэн Бөртэчино ажуу, гэргэй инү Қоаймарал ажиай, тэңгис кэтүлжү ирэпэ. Онан мүрэннү тэриүнэ, Бурқан қалдунна нунтуқлажу, төрэксэн Батачиган ажуу.” (“Алтан дэвтэр” түүхэн эх сурвалж).

Эхний үгүүлбэр “ирэпэ” холбох хуучин цагаар төгсөх учир уг үгүүлбэрийн үгүүлэгдэхүүн Бөртэчино, үйлийн эзэн Қоаймарал арын үгүүлбэрийн “төрэксэн” хугацаа тэг төгс явцтай Батачиганы эцэг Бөртэчино, эх Қоаймарал гэх утга зүйгээр холбогдоно.

Үүнийг мэдэхгүйн улмаас орчин цагын монгол хэлээр “Чингис хааны узаор дээр тэнгэрээс заяатай төрсөн Бөртэчино ачу (дээд өвөг) тэнгис гэтэлж, Онан мөрөний тэрүүн дэх Бурхан халдун ирж, нутаглаж, Гоамарал ажиатай (дээд эмэг) сууж, Батачиган хүүг төрүүлжээ” гэж бичнэ.

Яг ийм жишээ VIII зууны хадан бичээсээс хүргэе.

Жишээ 2.

𐰘‏𐱅‏𐰃‏𐰘‏𐰈‏𐰔‏𐰉‏𐰆‏𐰡‏𐰃 𐰃‏𐰑‏𐰀‏𐱃‏𐱁‏𐰑‏𐰀‏⁚‏𐰴‏𐰞‏𐰢‏𐰾‏𐰃‏⁚‏𐰸‏𐰆‏𐰉‏𐰺‏𐰣‏𐰯

Үсэг шилжилт: Ида ташда калмси кобаранап. Йити йүж болти

Тайлбар: Ида (оногдмол нэр) хадандаа ирэгсийг хомронов (нийлүүлэв-хомроглов). Долоон зуун болжээ.

Эхний үгүүлбэр “хомроглов” холбох хуучин цагаар төгсөх учир хойд үгүүлбэрийн долоон зуун нь Ида хаданд ирэгсэд болж байна. Ингэж уг хоёр үгүүлбэр утга зүйгээр холбогджээ.

Яг ийм жишээ мөн Алтан дэвтэрт оршино.

Жишээ 3.

Алан қоа Добун мэргэнтүр ирэжү, қойар көүн төрэүлпи. Бүгүнүтэй, Бэлгүнүтэй нэрэтэн бүлээ

Эхний үгүүлбэр “төрэүлпи” (төрүүлэв) холбох хуучин цагаар төгсөх учир хойд үгүүлбэрийн Бүгүнүтэй, Бэлгүнүтэй нь утга зүйн хувьд Алан гоа-гаас төрөгсөд болж байна.

Холбох хуучин цагын үүрэг 2.

Хоёроос дээш үгүүлбэрийг цогц утгаар холбох

Жишээ 1.

“Дува соқор үгэй болуқсану қойина дөрбэн көүт ину Добун мэргэн абақа йуан уруқа үлү болқан доромжилажу, қақачажу, гэжү нэвүпэ. Дөрбэн обоқтан болжу, дөрбэн иргэн тэдэ болпа. Тэүнү қойина никэн үдүр Добун мэргэн Тоқочақүндүр дээрэ гөрөэлэрэ қарпа. Һой дотора Уриаңқатай хүүн жоэ буқу алажу, қабирқар ину абит ину ширажу бүгүйи жолуқажу Добун мэргэн үгүлэрүн: "нөкөр широлқада" кэжүү.” (Алтан дэвтэр түүхэн).

Тайлбар: Эхний үгүүлбэр “нэвүпэ” (нүүв) холбох хуучин цагаар төгсөх учир арын хоёрдугаар үгүүлбэр дэх “тэд” гэх үгтэй утга зүйн холбоо үүснэ. Хоёрдугаар үгүүлбэр “болпа” (болов) холбох хуучин цагаар төгсөх учир арын гуравдугаар үгүүлбэр дэх “түүний хойно” гэх үгтэй утга зүйн холбоо үүснэ. Гуравдугаар үгүүлбэр “қарпа” (гарав) холбох хуучин цагаар төгсөх учир арын сүүлийн үгүүлбэртэй цаг, орон зайн холбоо үүснэ. Дөрвөн үгүүлбэрийг холбох хуучин цагаар холбон хоорондоо утга зүйн уялдаа холбоотой агуулгыг илэрхийлж байна.

VIII зууны хүн үсэгт хадан бичээст холбох хуучин цагыг мөн ингэж хэрэглэжээ.

Эхний үгүүлбэр нь

𐰋‏𐰏‏𐰠‏𐰼‏⁚‏𐰉‏𐰆‏𐰑‏𐰣‏⁚‏𐰉‏𐰆‏𐰣‏𐰃‏⁚‏𐰾‏𐰃‏𐰓‏𐰭‏⁚‏𐱅‏𐰈‏𐰼‏𐰜‏⁚‏𐰉‏𐰆‏𐰑‏𐰣‏𐰍‏𐱅‏𐰃‏𐰼‏𐰯 𐰃‏𐰏‏𐰓‏𐰉‏𐰺‏𐰍‏𐰆‏𐱅‏𐰈‏𐰼‏𐰏

Арын үгүүлбэр 1 нь

𐰃‏𐰠‏𐱃‏𐰆‏𐱃‏𐰽‏𐰴‏𐰭‏𐰣‏⁚‏𐰉‏𐰆‏𐰦‏𐰀‏⁚‏𐰆‏𐰺‏𐱃‏𐰢‏⁚‏𐰖‏𐰭‏𐰞‏𐰯

Арын үгүүлбэр 2 нь

𐰉‏𐰆‏𐰦‏𐰀‏⁚‏𐰆‏𐰺‏𐱃‏𐰢 ⁚𐰈‏𐰠‏𐰾‏𐰚‏𐰭‏𐰤‏⁚‏𐰘‏𐰢‏𐰀

Энэ удаа үндсэн сэдвээсээ та бүхний анхаарлыг сарниулахгүйн тулд Хүн үсэгт хадан бичээсээ эс тайлбарлав. Хадан бичээст олон үгүүлбэрийг холбох хуучин цагаар холбож цогц утгыг мөн гаргаж байна.

Холбох хуучин цагын үүрэг 3.

Холбох хуучин цаг нь I биеэс үгүүлэх буюу шууд үгүүлэх үгүүлбэрт хуучин цагт болсон үйл явдлыг тухайн үгүүлж бүй сэдэв, нөхцөл байдалтай утга зүйгээр холбох.

Жишээ 1:

Дуудлага галиг: Баса Алан қоа…үгүлэрүн: "Та табун көүт мину қақча кээлиэчэ төрэпэ. Та туқарун табун мүсүт мэтү қақча қақча болуасу тэрэ нижиэл мүсүт мэтү кэнэ бэр килбара қуқултақун та. ..." ... (Алтан дэвтэр).

Бичиг шилжилт: Бас Алан гоа ... үгүүлэрүн: “Та таван хүүд мину гагц хээлээс төрөв. Та тугарун таван мүсүт мэт гагц болоосу тэр нижэл мүсүт мэт хэн бэр хялбар хугултахун та” гээв.

Тайлбар: Алан гоа “гагц хээлээс төрөв” гэж холбох хуучин цагаар утга зүйн хувьд өөрийн таван хүүдийг тухайн өдрийн сургамжтай (одоо цагтайгаа) хамааруулан холбож байна.

Жишээ 2.

Үсэг шилжилт: Даритай отчигин дэргэчэжү йабужу үгүлэрүн: "тэбэрикү чину дабаат олон дабапа. Уйилақдақу чину усут олон кэтүлпэ. Қайилаасу қалайижу үлү үжэкү чимайи, қайибасу қаулуқа ину үлү олқу чи сэм боли" ... (Алтан дэвтэр)

Бичиг шилжилт: Даритай отчигин зэргэцэж, явж, үгүүлэрүн: “ тэврэх чину даваад олон давав. Уйлагдах чину усад олон гэтлэв. Кайлаас (чанга яриваас) хялайж үл үзэх чамайг, хайваас хаалга инү үл олох чи сэм боли” ...(Алтан дэвтэр)

Тайлбар: Даритай отчигин “давав”, “гэтлэв” холбох хуучин цагаар “сэм боли” гэж ятгах үйлтэйгээ хамааруулж байна.

Холбох хуучин цагыг хэрэглэх зөвлөмж.

Хүнийг хоол дайлж байх үедээ “та идэв үү” гэж холбох хуучин цагаар асууна. “Идэв” гэж холбох хуучин цагаар хариулна. Энэ тохиолдолд “идэв” холбох хуучин цаг нь утга зүйн хувьд дайлах хоолонд шууд хамаарна.

Зарим нутагт нэрстэй хайлмаг хийнэ. Тухайн хүнийг нэрстэй хайлмаг идэж үзээгүйд 80 хувиас дээш хувийн итгэлтэй нэгэн уг хүнээс “та нэрстэй хайлмаг идэж үзсэн үү? эсвэл идсэн үү?” гэж хугацаа тэг төгс явцаар асууна. Хариулагч этгээд намайг нэрстэй хайлмаг идэж үзээгүй гээн тооцож ийнхүү асуув гэж билэрнэ. Тийм учир идсэн, идсэнгүй гэж хариулна.

Тавагтай хайлмагаар хэн нэгнийг дайлах үед “идэв үү” гэж холбох хуучин цагаар асууна. Хариулагч тухайн сэдэв, нөхцөл байдалтай холбож асуултыг ойлгоно.

Дүгнэлт: Хүн үндэстэн 2300 жилийн турш үсэг бичиг хэрэглэсээр өнөөг хүрэв. Манай ард түмний дээдэс асар өндөр үсэг бичгийн соёлтой байжээ. Манай дээдэс холбох хуучин цагаар багц үгүүлбэр дэх үгийн давхардлыг үгүй болгож, үгүүлбэрийг хооронд нь утга зүйгээр холбон цогц утга илэрхийлж байжээ. Үүнийг VIII зууны хүн үсэгт хадан бичээс, XIII зууны Алтан дэвтэр баталж байна.

Өнөө орчин цагын гэх тодотголтой, зохиомол хэлэнд Холбох хуучин цагыг хэрхэн тодорхойлж, хэрэглэж байгааг олж мэдье. Хэл зүйн ном дотроос “Орчин цагийн монгол хэлний үг зүй” номд “өнгөрсөн цаг”-ын хамгийн дэлгэр тодорхойлолт оршихыг бид олж мэдэв. Зохиогч нь ардын багш Ц.Өнөрбаян ажуу.

Өнөө орчин цагын гэх тодотголтой хэлний ардын багш Ц.Өнөрбаян “Орчин цагийн монгол хэлний үг зүй” номдоо холбох хуучин цагыг хэрхэн ангилсныг та бүхэндээ хүргэе.

Ц.Өнөрбаян: Өнгөрсөн цагаар төгсгөх –в нөхцөлийг үйл үндсэнд залгаж тухайн үйл хөдлөл эрт болж өнгөрснийг өгүүлэгч этгээд биеэр мэдсэн баймж утга илтгэнэ. Жишээлбэл: багшийн яриад байсныг одоо л дөнгөж ухаарав. (Д.М). Хүмүүс цуглаж дуусаад хурал эхлэв (С.Э) гэх мэт. Энэ нөхцөл нь ардаа “уу, үү, даа” гэх мэт чимэх үггүйгээр ярианд хэрэглэгдэх нь ховор. Харин бичгийн хэлэнд харьцангуй элбэг тохиолдож байна.

Ц.Өнөрбаян ямар эх сурвалжаас ингэж ангилав?

Энэ асуултын хариуг түүний номоос олцгооё.

Тэр номдоо “Үйл үгийн чухлыг хэл судлаач эрдэмтэн мэргэд онцлон тодорхойлсоор иржээ. Тухайлбал О.Есперсен ..., А.М.Пешковский...., А.Толстой..., Г.Д.Санжеев..., Ш.Лувсанвандан” гэж бичжээ.

Тэр ихэвчлэн гадаад судлаачдын конспект дээр ажиллажээ. Энэ нь маш хортой үйл болжээ.

Тэр хэний жишээ дээр тайлбарлав?

Ц.Өнөрбаян Дүгэржавын Маам, Сэнгийн Эрдэнэ (1929-2000) зохиолчдыг ишилжээ. Эд бүгд Ц.Дамдинсүрэн, Ш.Лувсанванданаас дүү хүмүүс бөгөөд тэд шинэ үсгээр боловсрол эзэмшиж, шинэ үсгээр бүтээлээ бичжээ. МУБИС-ийн багш Ц.Өнөрбаян эх сурвалж судалж, зохиолч нарынхаа алдааг залруулах ёстой байтал, харийхнаас конспект цуглуулж, зохиолоор жишээ татаж байна. Энэ нь буруу мөн хортой үйл.

Д.Маам, С.Эрдэнэ нарын холбох хуучин цагын тухай мэдлэгийг шалгахын тулд арын үгүүлбэрийг нь харах ёстой. Холбох хуучин цагыг үл мэдэх Ц.Өнөрбаян арын үгүүлбэрийг нь бичээгүй, мөн дээрх хоёр зохиолчийн ямар бүтээлээс жишээ татсан нь тодорхойгүй учир СИЭ-ий судлаачид тайлбараа үүгээр зогсоож байна.

“Өнгөрсөн цагаар төгсгөх –в нөхцөл... үйл хөдлөл эрт болж өнгөрснийг өгүүлэгч этгээд биеэр мэдсэн баймж утга” гэх түүний бичвэрээс Ц.Өнөрбаян холбох хуучин цагыг гэрч хуучин цагтай холин будилж байгаа нь СИЭ-ий судлаачдад тодоос тод харагдана.

Ингээд ардын багш Ц.Өнөрбаянд гэрч хуучин цагын тухай хэдэн мөр үгүүлбэр хүргэе.

Алтан дэвтэр түүхэн эх сурвалжид +пай, +пэй төгсгөлтэй “гэрч хуучин” бий. +Пай, +пэй төгсгөлтэй гэрч хуучин цагын үйлийн эзэн нь заавал олон тоонд оршино.

Жишээ 1.

Тоорил қан Жамуқа қойари Тэмүжин бүширэн үгүлэрүн: “Қан эчигэ мину Жамуқа анда қойара нөкөчэкдэжү, тэңгири қажара хүчү нэмэгдэжү эркэтү тэңгирдэ нэрэйитчү экэ Этүгэнэ хүргэжү эрэ һачиту мэркит иргэни эбүр ба ану һоқторқүй болқапай. Һэлигэ ба ану һэмтэлпэй бида. Оро ба ану һоқторқүй болқапай. Уруқун ба хүүнни үлүтгэпэй бида. …” кээлтүпэй. (Алтан дэвтэр).

Тэмүжин Мэргэдийг дарсан хамтын гэрч үйлээ “болқапай” (болговай), “һэмтэлпэй” (эмтэлвэй), “үлүтгэпэй” (үлүтгэвэй) гэх гэрч хуучин цагын үйлээр гэрчилж байна. Үйлийн эзэн нь олон тоонд оршино.

Жишээ 2.

Орбай Соқатай чиринэ үгүлэрүн: "Йэсүкэй баатури үкүпэү кээжү, көүти минү йэкэ үлү болуқуййача йэкэсүн кэсикэчэ, билэүрэчэ, саркутача йэкин қожидаулумуй та. Үзээт идэкүй, үлү сэргүүлүн нэвүкүн болупай та" кээжүү.

Тайлбар: Өэлүн үжин “болупай” (болвай) гэх гэрч хуучин цагын үйлээр Орбай, Сокатай хоёрын үйлийг гэрчилж байна. Үйлийн эзэн нь олон тоонд оршино.

Алтан дэвтэр түүхэн эх сурвалжид +даа, +дээ төгсгөлтэй “гэрч хуучин цаг” бий. Үйлийн эзэн нь заавал ганц тоонд орших ёстой.

Жишээ 1.

Тэмүжин Хасар, Бэлгүтэй хоёроор Жамухад "қурбан мэркиттэ ирэжү оробан һоқторқу болқақдаа би. Өнөр никэнтэн бусуту бида өсөлийэн кэр өсөкүн? Эбүрийэн һэмтүлдээ би. ...” гэж хэлүүлжээ.

Тэмүүжин “болқақдаа” (болгогдаа), “һэмтүлдээ” (эмтэлдээ) гэх гэрч хуучин цагаар өөрт тохиосон үйлээ гэрчилж байна. Үйлийн эзэн нь “би” ганц тоо.

Жишээ 2.

Амбагай хаан Кутула, Кадаан хоёрт “Қамуқун қаһан, улусун эжэн болжу өки бэн өэсүн һүдэкүй бэн намаар кэсэткүн! Татар иргэнэ бариқдаа би. Табун қуруудийан кимул тамутала, һарбан қуруудийан һауттала һачи мину абуран соритқун” гэж хэлүүлжээ.

Тайлбар: Амбагай хаан “бариқдаа би” (баригдаа би) гэж гэрч хуучин цагаар өөрт тохиосон үйлээ гэрчилж байна. Үйлийн эзэн нь “би” ганц тоо.

Гэрч хуучин цагыг хэрэглэх зөвлөмж

“Дорж аав, ээжтэйгээ сувилалд явбай” гэж үгүүлэх нөхөр нь уг үйлийн гэрч болно. Зөвхөн гэрч хүн хуучин цагын үйлийг ингэж үгүүлнэ. Тэгэхээр хүн хэлний сэтгэлгээгээр “хэмээвэй”, “ирвэй”, “дүгнэвэй” гэж олон тоонд орших үйлийн эзний хуучин цаг дахь үйлийг гэрчлэх этгээд үгүүлнэ. Өнөө бид ингэж үгүүлдэг ч цаад сэтгэлгээг нь гээжээ.

+даа, +дээ төгсгөлтөй гэрч хуучин цаг нь цэвэр дорно умарын Эргүнэ аялга уу, төв аялгад ямар байх ёстой гэх асуудлыг СИЭ-ий судлаачид одоогоор судалж байна. Хожим судалгааныхаа үр дүнг хүргэнэ.

Та бид гэрч хуучин цагыг олон тоонд, ганц тоонд хэрхэн хэрэглэдгийг мэдэж авав. Одоо Ц.Өнөрбаяны үйлд дүгнэлт өгье.

Ш.Лувсанвандангын зохиомол хэлний системээр хүн хэлний суурь мэдлэг нь буруу тавигдсан, шинжлэх ухааны аргачлалаар судалгаа шинжилгээ хийх чадваргүй болсон хүмүүсийг СИЭ-ий судлаачид системийн золиос гэж тодорхойлж байна. Үүний нэг золиос нь Ц.Өнөрбаян болно. Тэр О.Есперсен, А.М.Пешковский, А.Толстой, Г.Д.Санжеев, Ш.Лувсанвандан гэх хүмүүсийн конспект дээр ажиллажээ.

СИЭ ТББ-ын судлаачид VII, VIII, XI, XIII зууны бичгэн эх сурвалжийг сэрээж, уг сурвалж дахь хэл зүйг тогтоож, өнөөгийн халх мөн бусад аялгатай тулгах судалгааг хийж байна. Хүмүүсд СИЭ юуг яаж хийж байгаа нь ойлгомжтой бөгөөд тодорхой буй. Сэргэлэн Интернашионал Экспедишионий хамт олны судалгааны жанжин шугам нь үндэстнийнхээ бичгэн эх сурвалж судлах үйл.

Ш.Лувсанвандан орос дүрмээр хүн хэлийг журамлах ажлыг эхлүүлжээ. Ш.Лувсанвандангын ажил манууст ойлгомжтой бөгөөд тодорхой. Тэр энэ тухайгаа мөн номдоо бичжээ. Энэ тухай бид тун удахгүй үгүүлнэ. Ш.Лувсанвандагын үйл ажиллагааны жанжин шугам нь орос дүрэм хүн хэлэнд нэвтрүүлэх үйл.

Орчин цагын гэх тодотголтой хэлний нөхдүүд, түүний төлөөлөл Ц.Өнөрбаяны баримтлал манууст тодорхойгүй байна. Тэр хоорондоо зөрчилтэй, эрээвэр хураавар олон конспект дотор хөвж явна. Ц.Өнөрбаян танд жанжин шугам гэх ухагдахуун үгүй байна.

СИЭ-ий судлаачид ард түмэндээ цогц мэдлэг хүргэж байна. Энэ үйл жилээс жилд эрчимжиж байна. Бид хэлээ дэг сахилганд нь оруулахын төлөө зүтгэж байна.

Ш.Лувсанвандан амьд сэрүүн байсан бол орос дүрмээ нэвтрүүлсээр хэлээ их бага хэмжээгээр орос дүрмийн дэг сахилганд барих байсан болов уу.

Хэлний суурь мэдлэг үгүйн улмаас хэлний баримтлал үгүй, Орчин цагын монгол хэлний хөгжил гээн байнга үгүүлэх Ц.Өнөрбаян тан эх хэлээ өөрсдөө ч хянаж чадахгүй, юуг яаж хянахаа мэдэхгүйн улмаас хүн хэлнийхээ жолоог алджээ. Жолоогүй, залуургүйн улмаас хүн бүр хэл, сэтгэлгээгээ замбараагүй болгон нийгмээрээ оюуны дороотолд орж байна. Дундын хэл нь хувь хүний хэл, дундын сэтгэлгээ нь хувь хүний сэтгэлгээ болон үндсээ таслах, үндэстэн үгүй болох аюул бидэнд нүүрлэж байна.

Хүн хэлнийнхээ нарийн дэг, сахилгаар ямарч санаа бодлыг зөв илэрийлж болно. Энэ тохиолдолд та хэрхэн сэтгэж, сэтгэснээ үгүүлж байгааг сонсох этгээд яг тан шиг сэтгэж, таны үгүүлснийг билэрнэ. Мянга мянган жилээр манай хэл ийм байжээ.

Өнөө хүн бүр хэлнийнхээ дэг, сахилгыг мэдэхгүйн улмаас хэлээ эвдэн санаа бодлоо илэрхийлж байна. Хэлнийнхээ дэг, сахилгыг мэдэхгүйн улмаас сонсон буй этгээд таны үгүүлснийг өөрийн эвдэрхий хэлний хүрээнд сэтгэн хүлээн авч байна. Нэг санааг олон хувилбараар ойлгох аюул үүсэж байна. Үүнийг засах ёстой.

Энэ удаагын цувралд холбох хуучин цагаар олон үгүүлбэрийг утга зүйгээр холбож, үгийн давхцалыг арилган утга төгөлдөр санааг манай дээдэс хэрхэн ундрааж байсныг бид та бүхэнд хүргэв. Холбох хуучин цаг нь зөвхөн үйлийн цаг биш, хүн үндэстний мянга мянган жилийн сэтгэлгээг тээж байна.

Дараагын цувралд үргэлжлэх явцыг тайлбарлаж, Ш.Лувсанвандан орос дүрмээр үгүүлбэрийг хэрхэн задалсан логик дарааллыг та бүхэндээ хүргэнэ.

Битигч Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн
Сэтгэгдэлээ үлдээнэ үү...
Өөлд Д.Ганбаатар
2021-07-31 · 202.126.88.133
Тиймээ буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээнэ гэж Монгол өгүүлбэр зүй үгийн үнэ цэнэ онорлт эрлийзжин үе үеийг бичиг зүйн хүмүүн нар өртөөлөх явцдаа язгуур уг тулгуур сурвалжаа баримтлахгүй захлах маягаар шүүрч тайлбар утга агууламж зохиомжлон гаргасанаар үг нь өгүүлөэрээ эвдэж идэж өгүүлэмж нь үйл харилцаагаа эвдэж идэж өрнөсөнөөр хэл яриа хурлийзжин яс ёс чанараа алдан юу ч биш болж буй өнөө цагт машид чухөг зүйл хийж буй та бүхэндээ талархал аа сонордуулая.амжилт
𐰜‏𐰾‏𐰀‏𐰠 ‏‏‏‏
2021-08-02 · 69.251.251.84
ман бу явц гэх утгийг бурэн билрэхгүй байна та дараах битигдээ цаг явц гэх ухагдхуунаа томьёлон оруулбал мани ухан гүйцэд билрэх бизээ.
Jarnirway
2022-06-23 · 46.161.11.6
https://newfasttadalafil.com/ - Cialis Buy Albuterol Inhaler Canada Xkmaxs Qnywzp <a href=https://newfasttadalafil.com/>buy cialis online no prescription</a> https://newfasttadalafil.com/ - buy cialis daily online In order of occurrence the most common cancers in females are breast lung and colon. Qsdqpn