Премьер гамбит 2
Ардчилсан намын дарга, Монгол улсын Ерөнхий сайд Норовын Алтанхуягын амнаас хүссэн үгээ 2013 онд унагаж чадсан Турк улсын Ерөнхий сайд Эржэп Тайип Эрдоган дараа жил нь буюу 2014 онд БНТУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдов.
1698 4

Премьер гамбит нь Турк гамбитын улс төрийн салбар дахь хувилбар. Ардчилсан намын дарга, Монгол улсын Ерөнхий сайд Норовын Алтанхуягын амнаас хүссэн үгээ 2013 онд унагаж чадсан Турк улсын Ерөнхий сайд Эржэп Тайип Эрдоган дараа жил нь буюу 2014 онд БНТУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдов. Премьер гамбит үргэлжилсээр...

Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин Сайд М. Ахмет Язал Монгол улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монгол улсын сайд, Монгол Ардын Намын гишүүн Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэтэй хэрхэн ажиллаж буйг буюу Премьер гамбит хэрхэн үргэлжилж буйг ухагч та бүхэндээ энэхүү нийтлэлээр хүргэж байна.

“За та бүхэн өнөөдөр өглөө ажигласан бол Туркын онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд байж байсан тиймээ. Энэ хүн бол Орхоны хөндийн бүтээн байгуулалттай холбоотой, Аа, туркуудын ерөнхийдөө root (үндэс) гэж ярьдаг. Үндсэндээ угсаа гарал нь Архангай аймгийн Орхоны хөндийтэй холбоотой. Тийм учраас хэрвээ түүхэн аялал жуулчлал гэдэг энэ концепц Орхоны хөндий орох юм бол тийшээ туркууд томоохон хөрөнгө оруулалт хийх, бас энэ зундаа МУ ерөнхий сайд Турк руу айлчлах төлөв хийгдэж байгаа”
Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ 2019 онд болсон Түүхэн аялал жуулчлал-Хөрөнгө оруулалт Үндэсний чуулганд

гэж хэлжээ.

Л.Оюун-Эрдэнээр Элчин Сайд М. Ахмет Язал Монгол ард түмэнд ямар далд санаа агуулгатай сав (мессеж) хүргүүлэв гэдгийг задлан дүгнэцгээе!

Турк судлаачдын дүн шинжилгээний алба Монголчууд мөнгө, хөрөнгө оруулганд дуртай учир “Түүхэн аялал жуулчлал” концепцийг сэдсэн болов уу. Уг концепцийг эрхэм элчин сайд М.Ахмет Язал Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэд санал болгосны дагуу “Түүхэн аялал жуулчлал-Хөрөнгө оруулалт” Үндэсний чуулганыг ман эр хуралдуулсан болов уу.

Уг чуулганаар 2020 он гэхэд Монголд аялах гадаадын жуулчдын тоог 1 саяд хүргэх, салбарын орлогыг 1,1 тэрбум ам.доллар буюу 2,8 их наяд төгрөгт хүргэнэ гэж өгүүлсэн нь жирийн монгол иргэнд сайхан сонсогдох боловч үнэн хэрэгтээ манай Үндэсний статистикийн аргачлаар Ажил хэргийн аялал жуулчлалын ангилал зонхилдог юм байна.

Үүнд: зөвлөгөөнд оролцох, үзэсгэлэн худалдаа гаргах, оролцох, лекц унших, концерт жүжиг, тоглолтонд оролцох, барааг дахин боловсруулах, барааг зарж борлуулах зорилгоор худалдан авах гэх мэт Монголчуудын түүх соёлоос ангид зорилготой хүмүүс уг ангилалд ордог юм байна.

Удаах зонхилох ангилал нь Хувийн аялал жуулчлал юм байна.

Үүнд: Баяр ёслолд оролцох, амралт, зугаалгаар явах; Найз нөхөд, хамаатныдаа зочлох; Боловсролоо дээшлүүлэх, сургалтанд оролцох; Эрүүл мэндийн үйлчилгээ авах; Шашин мөргөл үйлдэх; Эд бараа худалдаж авах гэх мэт Монголчуудын түүх соёлоос ангид зорилготой хүмүүс уг ангилалд ордог юм байна.

Дараа нь Тур оператор, Тур агент, Жуулчны бааз, Ангийн отог ордог юм байна.

Уг чуулган дээр Түүхэн аялал жуулчлалаар Монгол улсад ирсэн жуулчдын тоог дурьдсангүй. Тэгэхээр Түүхэн аялал жуулчлал гэдэг нэр нь анхнаасаа зохиомол, түүхий нэр болох нь тодорхой болов. Уг чуулганд Хэнтий аймгийн Биндэр суманд “Их Монгол улс-Монголын эзэнт гүрэн”, Батноров суманд “Хүлэгбаатар Боорчи-Андлалын өргөө”, Норовлин суманд “Шихихутаг-Нууц товчоо” цогцолборуудыг улсын төсвийн 5.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулгаар, мөн Азийн хөгжлийн банкны 19 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр Хэнтий аймгийн Дадал суманд “Мянганы суут хүн-Их эзэн Чингис хаан” цогцолбор байгуулна гэж өгүүлжээ.

Хамгийн хачирхалтай нь Биндэр сумтай Тэмүүжин холбоотой нь үнэн боловч Их Монгол улс-Монголын эзэнт гүрэн Биндэр сумтай шууд холбоогүй. Биндэр нь мал аж ахуйтны нийслэл байж чадахгүй, Биндэрт ийм даац байхгүй. Хэнтий аймгийн Дадал сумтай Тэмүүжинг холбож болохоос Чингис хааныг холбож эс болно. Тэмүүжин нь Хэрэйд, Найманыг хураасны дараа Их эзэн болсон болохоос Дадал суманд их эзэн болоогүй, Дадал суманд мал аж ахуйтны төр байгуулах боломжгүй бөгөөд ийм даац Дадалд байхгүй. Мянганы суут хүн-Их эзэн Чингис хааны цогцолбор нь Их монгол улсын нийслэл Хар-Хоринд буюу Өтүгэнд байх ёстой.

Дадал суманд байгуулах цогцолбор нь утга агуулгын хувьд түүхэн үнэнд нийцэхгүй, буруу нэршилтэй, техник эдийн засгийн үндэслэл хийгдээгүй, их хэмжээний зээлийн санхуужилт орох, түүхий төсөл болж байна. Түүхэн аялал жуулчлал хийдэг хүмүүсийн статистик огт байхгүй нөхцөлд, ийм ангилал манай жуулчлалын системд байхгүй байхад юунд эрхэм Хэрэг эрхлэх газрын дарга яаран чуулган хуралдуулав гэсэн асуултын хариуг олох хэрэгтэй болж байна.

Юу болов?

Турк улсын элчин сайд М. Ахмет Язал Л.Оюун-Эрдэнээр дамжуулан монголчууд та нар Чингис хааныгаа аваад Хэнтийгээ хамаар, харин Туркууд бид Монгол улсын Засгийн газрын Түүхэн аялал жуулчлал-Хөрөнгө оруулалт хөтөлбөрийн дагуу Орхоны савд Осман өвөг дээдсийнхээ Түүхэн цогцолборт хөрөнгө оруулалт хийе. Монголчууд та нар Хэнтийгээ мэд, Туркууд бид Хангайгаа мэдье гэсэн далд утгыг монголчуудад хүргэж байна.

Л.Оюун-Эрдэнэ Премьер гамбитанд оржээ. Мал аж ахуйтны гал голомт нутаг нь Өтүгэн буюу Орхоны сав. Манай түүх Тэмүүжны дээдсээр бичигдэхгүй. Тэмүүжинийн дээдэс нь Бөртчиноосоо эхлээд манай Түрэг төрийн хур, дараа нь Тан төрийн хур, дараа нь Түрэг төрийн хур, хожим Кидан төрийн хур байжээ. Монгол гэдэг нь XI зуунд бий болсон Хүн үндэстний зүүн хойно орших овогтоны нэр болно. Манай түүхийн ноён нуруу буюу төв овогтон нь Хүннү, Тэлэ, Уйгур, Хэрэйд-Найман-Мэргэд бөгөөд өнөөгийн Халх, Ойрд, Буриадууд болно. Бид өөр овогтон боловч Хүн гэх нэг үндэстэн болно. Манай дээдэс Орхон, Сэлэнгэ, Туул, Хануй, Хүнүй голынхоо сав нутагт мянга мянган жилээр тасралтгүй оршиж ирэв.

Л.Оюун-Эрдэнийн энэхүү үйлдлийн тухай СИЭ-нээс 2019 онд нийтлэл гаргахад олон монголчуудын бухимдан бичсэн санал бодлоос хоёр жишээг хүргэе:

  1. Нүдэнд нь зоос л харагдаад хэрэг алга, төрийн албаны хүн байж ийм хамаагүй үг хэлээд үндэстнээ үл ойшоосон явдал бус уу Nyamjav Begz
  2. Л.Оюун-Эрдэнэ гишүүн тусгайлан энэ асуудлыг судалж байгаагүй байж болно. Тиймээс өөртэй нь уулзаж нарийн ярьж өгвөл зүйтэй байх даа Oyuntsetseg Durvuljin

Ихэнхи тохиолдолд газар усандаа хайртай манай иргэд бухимдлаа хараалын үгээр илэрхийлжээ.

Өнөө монголчууд бид аливаа ноцтой асуудлаар дундын дүгнэлт гаргаж сурах ёстой. Иймд хамтаар Л.Оюун-Эрдэнийн үйлдэлд дундын дүгнэлт гаргацгаая.

Турк улсын элчин сайд М. Ахмет Язал Л.Оюун-Эрдэнээр яаж өөрсдийнхөө эрх ашгийн дагуу Түүхэн аялал жуулчлал-Хөрөнгө оруулалт Үндэсний чуулган хуралдуулж чадав гэдэг мэдээлэл өдгөө хүртэл СИЭ ТББ байхгүй. Ахмет Язал гамбитандаа ямар хүү, ямар бод хаясан нь, Л.Оюун-Эрдэнэ ямар хүү, ямар бод идсэн нь “нэр устайгаа” хожим Монгол ард түмэнд мэдэгдэх тавилантай. Ахмет Язал хожихын төлөө нүүж байна, Л.Оюун-Эрдэнэ идэхийн төлөө нүүж байна.

Л.Оюун-Эрдэнэ Монгол улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын албан тушаалд очихдоо Монгол ард түмнийхээ үндсэн эрх ашгийн төлөө хичээнгүй зүтгэх төрийн түшээ байх ёстой гэсэн эрхэм үүргийг өөртөө ногдуулсангүй. Тэр харийн эрх ашгийг үндэснийхээ эрх ашгийн дээр тавьжээ. Л.Оюун-Эрдэнэ Монгол улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын албан тушаалыг үүрэг хариуцлага гэж харсангүй, харийханд ашигтай шийдвэр гаргах боломж гэж харжээ.

Монгол улсын Үндсэн хуулийн 7-р зүйлд “Монголын ард түмний түүх, соёлын дурсгалт зүйл, шинжлэх ухаан, оюуны өв төрийн хамгаалалтад байна” гэсэн заалтыг Л.Оюун-Эрдэнэ үгүйсгэн Монгол улсын сайдын эрх мэдлээс хэтэрсэн түүх, соёлын дурсгалт зүйл сэдвээр бүрэн эрхт Турк улсын эрх ашгийг хамгаалсан далд санаа агуулах мэдэгдэлийг чуулган дээр хийжээ.

Энэ удаа Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэд оновчтой дүгнэлт өгөх нь юу юунаас чухал.

Л.Оюун-Эрдэнэ жирийн монголчуудыг тэнэг гэж харж байна. Тэр их дээрээс мануусыг өчүүхэн бөгөөд оюуны чадваргүй гэж харж байна.

Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ нь төрийн түшээд байх эрдэмгүй хүн гэж СИЭ дүгнэж байна. Төрийн түшээ улс төрч хоёрын гол ялгаа нь Төрийн түшээ нь дараагийн үедээ санаа тавина, Улс төрч нь дараагийн сонгуульдаа санаа тавина. Эрдэм гэдэг үгийг Диван Лугат толинд сэтгэл зөв, үйл зөв хүнийг заажээ. Тэгэхээр Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэд төрийн түшээд байх эрдэм үгүй гэдэг нь төрийн түшээд байх зөв сэтгэл үгүй, зөв үйл үгүй нэгэн нь болж байна. Энэхүү дүгнэлтийг 30 жилийн дараа, 100 жилийн дараах монголчууд уншаад өнөөгийн бид нэр шиг шууд билэрнэ. Хойч үе маань уг дүгнэлтийг хэрэглэснээр уг ухагдахуун үндэсний ой санамжинд маань гүн орших болно. Зөв дүгнэлт маш чухал.

Турк улсаас нүүж буй Премьер гамбитанд Ардчилсан нам, Ардын нам гэхгүйгээр хүү, бод идэх дуртай төрийн өндөр албан тушаалтнууд өртөж байгаа нь Үндэсний аюулгүй байдалд бодит занал учруулж байна.

Битигч Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн
Сэтгэгдэлээ үлдээнэ үү...
Mymborp
2022-05-22 · 46.161.11.6
Priligy Farmacia Jjcrnz https://newfasttadalafil.com/ - Cialis Xomwkd In running there is an interval during the step when both feet are off the ground. <a href=https://newfasttadalafil.com/>Cialis</a> Pestfw Acquisto Viagra In Francia Cytotec 200 Microgrammes Comprime Secable Qlnvfo https://newfasttadalafil.com/ - cialis generic 5mg Ogvmuh
immalpila
2022-06-11 · 46.161.11.144
Rbtzqp Achat Kamagra Le Mans https://newfasttadalafil.com/ - generic 5mg cialis best price Dove Comprare Il Cialis Yahoo <a href=https://newfasttadalafil.com/>cialis online purchase</a> Etgeow Sumenta Evmyfu https://newfasttadalafil.com/ - Cialis
afteria
2023-01-07 · 37.139.53.50
<a href=https://bestcialis20mg.com/>cialis from usa pharmacy</a> Overview of the frequency of systematic instructions for monitoring score domains used in the drug monitoring advices of the discharge letters
avedgeJet
2023-01-20 · 37.139.53.30
We categorized interventions using the publication authors description <a href=https://bestcialis20mg.com/>cialis buy online</a>