
Хүн үндэсний эцэг Модон шаньюгийн захиасыг хүн бичиг рүү шилжүүлэн тайлбарлах гэхээр Facebook хүн үсэг танихгүй тул кирил үсгээр бичиж үзүүлье. Хүн хэл рүү ийм болно.
Ер илийнхэ ул болмой. Эс барь
Ерөнхий боловсролын их дээд сургуулиудад үг, изгүрийг морфологоор нь задалдаггүй туд өдгөө мануус үгнийхээ эх утгыг мэдэхээ больжээ. Эх утгаас салаалсан шинэ хэрэглээ утгууд мануусд үлдэжээ. Ингээд дээрх үгсийг нэг нэгээр нь дэлгэр тайлбарлая.
Ер гэдэг үгийг хүн үсэг рүү шилжүүлхээр йир болно. Й, Ж зармих тул йир болон жир гээн дуудна. Өнөөдөр орон нутагт бороо их орсон, газар нойтон үед ирээр буюу йирээр (хуураагаар) нь, жирээр (хуураагаар) нь яв гэнэ. Хуурай гэдэг нь дэлхий даяр газар гэсэн утга.
Йир гэдэг үгнээс “газар” үг үүдэлтэй. Газар гэдэг үгийг МНТ-нд “Газар мөн Гажир” гээд оржээ. Уг үг Шинэ могой усны Уйгур төрийн бичигт гижир буюу “ги+йир” гээн оржээ. Ийр гэдэг үзийн дуудлага тул Ги гэдэг нь үзээр дуудагдажээ. Угын дуудлагаар гажир буюу газар болно. Г-нь жийргэвч болно. Уулыг уйгур бичгээр “агула”, Диван Лугатад “гул” гээн бичдэг шиг энэ өдгөө Өтүгэнийхэн газар, ер гээн хоёулангаар нь дуудаж байна.
Энэ өдгөө “ер бусын” гэхээр монголчууд хэвийн бус гээн билирнэ. Эх утга нь “газарын бус” буюу газарт байдаггүй гэсэн утга. Ердийн гэхээр хэвийн гээн ойлгоно. Эх утга нь ер (газар) +д (Орших) газарт байдаг гэсэн утга. Энэ ухагдахуунууд тэнгэр “итдэг” байх үеэс манууст иржээ. Ертөнцийг эзлэнэ гэхээр газартангуудыг эзлэн гэж өнөөгийн монгол хүнд буух болов уу? Ер+төн+ц (олон тоо). Мал+тан гэдэг нь мал эзэмшигч. Ертөнц гэдэг нь олон тоонд байгаа газар эзэмшигчид болно.
Ил гэдэг нь их улс, гүрэн гэсэн утга. Уг үгийг энэ өдгөө монголчууд эх утгын билирэхгүй хэргэлсээр байна. Элгээрэй энх амгалан нь илээрэй энх амгалан болно. Их улсаарай, гүрнээрэй энх амгалан гэдэг нь дайн дажингүй, ган зуд үгүй гэсэн утга. Элэг бүтэн гэдэг нь эл бүтэн буюу их улс, гүрэн бүтэн гэсэн утга. Эл хаанд улс гэдэг нь гүр хаанд улс гэдэгтэй утга нэг. Гүр хаан гэдгийн гүр нь гүрэн гэдгийн гүр буюу өнөөгийнхөөр хур хаан буюу хураагч хаан гэсэн утга.
Үндэс гэдэг нь тариаланч гарлын утга болов уу. Тариа, модны үндэс гэх мэт. Уг үгний 本 ханз бичлэг нь ургамлын үндсийг заана. Манай хүн хэлээр, хүн бичгээр Түрэг, Уйгур төрийн үед бичсэн бичээсэнд “ул” гэдэг төрийн хэллэг нь үндэс гэдэг үгтэй ойролцоо утгыг тээнэ. Хаан болсон нь ул аа цэгцэлдэг. Ул гэдэг нь ул суурийн ул шүүдээ. Энэ өдгөө монголчууд “шинэ юм зул болог, хуучин юм ул болог” гэдэг нь залгамж чанарыг агуулж буй нарийн ухаантай хэлц болно. Зул гэдэг нь лаанаас эхлээд од хүртэл бүх төрлийн гэрэл цацруулагч. Тэгэхээр шинэ болгон нь гэрэл гэгээ авчирж бай гэсэн утга. Хуучирхаараа ул бол гэдэг нь дараагийн хүмүүсд хэрэг бол гэсэн утга. Энэ өдгөө уг хэлцийг ингэж ойлгож болно. Нэг засгийн газар гарч ирээд олон сайхан зүйл гэрэлтүүлээд, тэр нь дараагийн засгийн газрын ул суурь болох ёстой. Тэгэхээр хийсан бүхэн үлдэцтэй байх ёстой гэсэн утга. Хэрэв хийж буй зүйл зөвхөн гэрэлтээд алга болвол түүнийг шоу гээн нэрлэж болно. Энд гутлын ул, зул огт хамаагүй. Ул суурьтай ажил гэдэг нь үлдэцтэй ажлыг өгүүлж байна.
Барь гэдэг нь бэлэг барь, цайныхаа дээжийг барь гэсэн утга. Өг гэдэг нь нэхэж авахад хэргэлдэг үг.
Тэгэхээр “Газар бол улсын үндэс мөн. Өгч эс болно” гэдэг нь манай Б.Батжаргалын хөрвүүлсэн орчин цагийн хэллэг. Хүн хэлээр “Ер илийнхэ ул болмой. Эс барь” Модон шанью. Энэ алдартай хэлц өөрийн түүхтэй, түүнийг сөхөцгөөё.
Модун эцгээ алаад ор сууж байх үед хүчирхэг Дунху (Дорно ху) түүнд элч явуулан эцэг Түмэнгийнх нь өдөрт 1000 ли (ойролцоогоор 500 км) газрыг туулдаг хөлөг агтыг нэхэв. Модун заагуч (заагч, зөвлөхүүд) нараасаа асуухад тэд өгүлэрүн: “Өдөрт 1000 туулдаг агт Хүн илийн алдар тул тэдэнд барьж эс болно” гэв. Модун өгүлэрүн “Хунш (хөрш) Илдээ (их улс даа) ганц агт яахан харамлах билээ” гээн агтыг тэдэнд барив (өгөв). Хэсэг хугацааны даараа Дорно ху-гаас дахин элч ирж нэг янжийг (хатныг, хатан-хожим гарсан үг) нь нэхэв. Модун дахин загуч нартайгаа ярилцав. Тэд өгүлэрүн: “Дорно ху нарт ёс зүй алга тэд танаас таны янжийг нэхэж буй учир тэднийг довтольё!”. Модун өгүлэрүн: “Хунш илээсээ ганц эм харамлах гэж үү” гээн янжийг Дорно ху нарт барив. Модун шанью өнөөгийн аялгаар хуншгүй хүн биш байв. Тэрээр хуншдаа ухаантай ханддаг нэгэн байв.
Тэр үед Хүннү Дорно ху нарын хооронд 1000 ли (500 км) маргаанаас болоод хүн амьдархаа больсон, орхигдсон газар ус байв. Хүмүүс маргааны улмаас хоёр захаар нь амьдарч байжээ. Дорно ху-гийн тэргүүн Хүннү рүү дахин элч явуулан уг орхигдсон газар танайхаас хол манайхаас ойр гээн Модунаас нэхэв. Модун дахин загуч нараасаа асуув. Тэдний зарим нь орхигдсон газар усыг барьж болно, зарим нь барьж эс болно гэжээ. Модун “Ер илийнхэ ул болмой. Эс барь” гэж хэлээд өгч болно гэсэн түшмэл болгоны толгойг огтлов. Дүгнэлт: Модун шанью газар усаа өгчихсөний дараа биш өгнө гэсэн санаа дээр нь түшмэлүүдийнхээ толгойг огтолжээ. Газар устай холбоотой яг ийм агуулгатай сургааль Гол тэгийн бичээсэнд байна. Энэ тухай хожим хүргэнэ.
Гэрийн ой санамжийг зөвхөн гэрийнхээ хүрээнээс авна. Харин үндэсний ой санамж буюу үндсэн ой санамжийг мянга мянган жилийн төрийн үйлээс авна. Үүний тулд эх сурвалжаа судлах ёстой. Таны машинаас, таны авгайгаас Монгол улсын газар ус харьцуулашгүй олон дахин үнэтэй гэж таныг танаа аав, ээж хүмүүжүүлэх үү? Аливаа түшмэлийн сайн мууг сайхан үгээр биш сайн үйлээр нь дүгнэнэ. Харин газар устай холбоотой асуудлыг үйлээр нь биш бодолоор нь шийтгэж байжээ. Энэ бол үндэсний ой санамж. Газар усан дээр хоёрдмол санаа байж болохгүй. Ийм ой санамж байгаагүй бол бүрэн эрхт, анги тогтонолт Монгол улс энэ өдгөө оршиж байх уу. Гэрийн хүмүүжлээр сайн муу хүн бий болно. Мянга мянган жилээр өвлөгдөн ирж буй илийг буюу улсыг зөвхөн хар хайрцагны бодлого буюу үндсэн ой санамжаар удирдаж үр хойчисдоо өвлүүлнэ. Үндсэн ой санамжийг сэрээх нь зайлшгүй хийх үйл.
𐰘𐰼⁚𐰃𐰠𐰭⁚𐰆𐰞⁚𐰉𐰆𐰞𐰢𐰀⁚𐰾𐰌𐰃𐰼
“Ер илийнхэ ул болмой. Эс барь”