УЛ СОЛИГДОХООР БҮХ СУУРИНД ӨӨРЧЛӨЛТ ОРДОГ
Сэргэлэн Интернашионал Экспедишион ТББ Хүн үсэг бичгийн гуравдугаар сургалтаа явуулж байна.
588 0

Сэргэлэн Интернашионал Экспедишион ТББ Хүн үсэг бичгийн гуравдугаар сургалтаа явуулж байна. Гол тигэн, Билгэ хаан, Тонуйкук, Муянч хаан болон бусад манай Түрэг, Уйгур төрийн бичээс өнөөгийн бидний өгүүлж буй хүн хэлээр бичигджээ гэдгийг хөдлөшгүй, эргэж буцалтгүй нотлов. Хамгийн том нотолгоо нь уг бичээсийг 73 настай ахмадаас 22 настай залуу судалж байна. Наймхан удаагийн тэнхмийн сургалтаар тэд эх хэлээ дор нь сэрээж байна. Үүнээс илүү баталгаа нотолгоо гэж хаана ч байхгүй.

ЗХУ-ын зохиосон түүх буруу болохыг СИЭ батлав. Бид Түрэг төрийнхөө түүхийг эх сурвалжаар 552 оноос 742 он хүртэл хөөн гаргав. Манай Түрэг төр Стамбулын туркуудтэй огт хамаагүй гэдгийг хөдлөшгүйгээр, эргэж буцалтгүйгээр батлав. Уйгур төрийн түүх болон Уйгурын хойчис Хэрэйд, Найман нь өнөөгийн халхын дээдэс болохыг мөн батлав. Дэлхий хавтгай гэж бодож байсан шиг манай хэлний тухай хуучин ойлголт, манай түүхийн тухай хуучин ойлголт замхарч байна. Дэлхий хавтгай биш бөмбөрцөг, манай баримтад түүх Хамаг Монголоос биш Хүн гүрнээс эхтэй гэдгийг бид батлав. Цаашид баталгаа нотолгоо маань улам гүнзгийрнэ.

Манай ШУА Хэл зохиолын хүрээлэн, Түүхийн хүрээлэн, МУИС болон бусад их сургуулийн эрдэмтэд мэргэдийн хийсэн олон ажил утга учираа алдаж байна. Ул бүтэц өөрчлөгдөхөөр бүх зүйлд өөрчлөлт ордог жамтай.

Ул бүтэц буюу дэд бүтэц (буруу оноосон нэр) нь англи хэлээр Infrastructure болно. Ул бүтэц солигдохоор нийгэмд юу болдгийг харцгаая.

Хорин жилийн өмнөөс гар утас дэлгэрсээр утсан утас цөөрөн алга болов. Хот хоорондын холбооны салбарууд үгүй болов. Интернэт бий болсоор нүүр тулсан харилцаанаас төрөл бүрийн сошиал харилцаа руу шилжив. Хар зам тавигдсанаар шороон замын дагуу хоолны гэрүүд алга болж хоолны тохилог газрууд бий болсоор. Унтаж байсан эх бичиг, эх хэл сэрсээр түүх, археологи, монгол судлал, орчин цагийн монгол хэлний сууринд өөрчлөлт орох нь жам ёсны зүйл болов. Олон жилээр суурь үнэн гэж байгаа зарим тунхаг шороон замын хоолны гэр шиг үгүй болно. Бүх насаараа зүтгэн бий болгосон зарим бүтээл хуучин холбооны салбарууд шиг түүх болно. Хамгийн том гэгдэж байгаа зарим эрдэмтэн, тэдгээрийн зарим суурь бүтээл утсан утас шиг алга болно. Нэг талаас бөөн бухимдал бөөн эмгэнэл. Нөгөө талаас хойч үедээ бүтэн түүхээ, маргаан будлиангүй газар усаа, үндсэн баримтлалаа, гэмтээгүй эх хэл, эх бичгээ өвлүүлэх боломж. Энэ бүх өөрчлөлтийг “Сэргэлэн интернэшнл экспедишн” хийгээд байгаа юм биш ээ. Эх бичиг эх хэлний учир болно. Ул солигдохоор суурь чичирнэ.

Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн. “Сэргэлэн интернэшнл экспедишн
Сэтгэгдэлээ үлдээнэ үү...