Монгол-Туркын парламентын холбооны дарга Т.Аюурсайханд
Монгол-Туркын парламентын холбооны дарга Т.Аюурсайханд
502 0

Энэ өдрийн мэнд.

Таныг манай дүүргээс сонгогдсон, төрийн хүн, сайн улс төрч гэж үздэг, дэмжиж явдаг нэгэн байна.

Монгол-Туркын парламентын холбоог даргалдагыг сая мэдлээ.

Төр, засаг маань Турк улстай харилцахдаа нэг том алдаа гаргаж буйг та бүхэн давтан, лавшруулж байгааг дуулгах хүсэлтэй байна.

Турк нь түрэг угсаатан биш, тэдний өвөг манай түрэг төрийн үед энэ нутагт байгаагүй. Хадны бичээсийг, эртний хэлийг орос эрдэмтэд "эртний турк" гэж буруу тайлж, буруу нэрлэснээс үүдэлтэй:

  • эртний түрэг хэл,
  • түрэг хэлтэн улсууд, гэх худал ухагдахуун туркээс гарган ирж дэлхий дахины тархийг угааж байна.

Хадны бичээс нь хүн гүрний үеэс уламжилаж ирсэн бичиг үсгээр хүн хэлээр бичсэн бичээс болно.

Хүн хэл нь өнөө бидний монгол хэл бөгөөд бичиг үсгийн хувьд хүн бичгийг уйгур, уйгуржин монгол, латинаас түүвэрлэсэн орос бичиг үсэг болж солигдсон. Орос үсэг авснаар үг, үсгийг зөвхөн орос дуудлагаар дуудах сонголттой болж, үүний дагуу хэл маань орос хэл бичгийн дүрмээр журамлагдаж, хүн хэлний үргэлжилэл монгол хэл маань тал дутуу хэл болж хуульчлагдан, орос дүрмэнд багтахгүй үлдсэн хэлний маань үгийн сан, дүрэм шууд хаягдсаар ирлээ.

Түрэг гэгдээд байгаа хэл, бичиг нь хүн хэл, хүн бичиг юм, бид танагдаж агшсан хүн хэлээ өнөөдөр монгол хэл хэмээн нэрлэж, хэрэглэж байна.

Манай хэлний энэ хаягдаж, мартагдсан хэсгийг тусад нь түрэг хэл хэмээн нэрлэж хэлийг маань тасдан өмчилж, улмаар түүхийг маань мөн биднээс булааж байгаа, цаашлаад өв соёл, газар нутгийг маань булаахаар өнгөлзөж буй урьдчилан төлөвлөсөн ажил хэрэгжиж буйг та бүхэн анхаарна уу.

Түрэг судлал, түрэг хэл нь эртний туркийн хэл мөн хэмээн манай ШУА хүлээн зөвшөөрсөн үйлдэл нь ШУА-ын зүгээс судалгаа шинжилгээгүй, гадны хүний үгийг сохроор даган хуулбарлаж, харийн бодлогод шүтсэн цөөн хэдэн хүний хувийн амбицад автсаны улмаас үйлдсэн буруутай үйлдэл болжээ.

ШУА нь хүлээн зөвшөөрч, батлан илэрхийлсэн тул төр засгийн гишүүд тэр дагуу байр суурь илэрхийлж, газар усаа бусдынх гэж батламжилахдаа тулаад байгаа тул таныг энэ тал дээр анхаарна уу, яаралтай залруулах арга хэмжээ авах ажлыг эхлүүлнэ үү хэмээн хүсэж байна

Хүндэлж буй Рэнцэндоржийн Амар (ил захидал)
Сэтгэгдэлээ үлдээнэ үү...