Дэлхийн өвд бүртгэгдэх ёстой баяр
Цаг он сар
774 0

Өнөө манай умард хөрш ОХУ тэмдэглэж буй бүх баяр нь Орос Киев Вант улс христийн шашин X зуунд авснаас хойших баяр болно. Орос улсад тэмдэглэж буй хамгийн эртний баяр нь Шинэ жил буюу Новый год. Уг баяр нь он тооллын баяр болно. Йанварь сарын нэгэнд он тооллыг Ромын их эзэн Юлий Цезарь НТӨ 46 онд болгожээ. Йанварь сар нь Йанус бурханд зориулагджээ. Манай умард хөрш Орос орон уг баярыг Европоос авсан ч Орос оронд Шинэ жилээс өөр эртний баяр үгүй юм байна. Өнөө Оросын холбооны улсын нутаг дэвсгэр дээр буй Навруз (шинэ өдөр) баярам нь хавар өдөр шөнө тэнцэх өдөр тэмдэглэдэг он тооллын баяр бөгөөд НЭ II зууны эх сурвалжинд анх тэмдэгдсэн гэжээ. XI зуунд Персийн астроном, математикч Омар Хайм “Навруз нома” буюу уг баярт зориулж бүтэн өгүүлэл бичжээ.

Манай Цаг оны баярыг Дунд орны түүхийн эцэг хэмээгдэх Сыма Цяни нь (НТӨ 145-86) Түүхэн тэмдэглэл номондоо “Он болгоны анхны сараар ахлагч нар Жангарын (Шаньюгийн) өргөөнд бага чуулганд ирж тахил өргөдөг“ гэж бичжээ. Тэгэхээр манай Цаг оны баяраас цаг хугацааны хувьд ах баяр өнөөгийн ОХУ-ын нутаг дэвсгэр дээр оршиж буй үндэстэн улсуудад үгүй юм байна.

Манай өмнөд хунш Дунд оронд хамгийн эртний ямар баяр өнөө өвлөгдөж вэ гэдэг асуултанд хариулахын тулд Дунд орон гэж ямар улс вэ гэдгийг бид мэдэх үүрэгтэй. Өнөөдөр Дунд орны нутаг дэвсгэр дээр 292 амьд хэл оршиж байна. Хамгийн сүүлийн мөхсөн хэлэнд Манж хэлийг оруулдаг юм байна. Тэгэхээр Дунд орны түүх нь 292 үндэстэй гэсэн үг. Үүнийгээ Дунд орны судлаачид хүлээн зөвшөөрдөг. Дунд орон нь 292 үндэстний нэгдэл гэж билэрч болно. Өнөө Дунд оронд тэмдэглэж буй хамгийн эртний баяруудыг бичье:

  1. 春节 “Шинэ ниен” буюу Шинэ жил. Уг баярыг Юань гүрний үеэс Дунд орны иргэд тэмдэглэж иржээ. Хамгийн сонирхолтой нь уг баярыг эрт үед тэмдэглэсэн бүртгэл Дунд орны сударт байхгүй.
  2. 植树节 Гуравдугаар сарын 12-ны өдөр нь “Мод суулгах өдөр”. Энэ хувьсгалтай холбоотой шинэ баяр болно.
  3. 中秋节 Еэвэн сарын баяр буюу өнөөгийн есөн сарын 15-ны сар гарах өдөр тэмдэглэнэ. Уг баярын утга учир Юань улсын мөхөлд оршино.
  4. 端午節" Луу завьтны баяр. Уг баярыг Хөх мөрнөөс өмнөшөө орших их газрынхан, Тайван, Хонгонг, Масао, Малайз, Сингапурт өргөн тэмдэглэдэг юм байна.

Сыма Цяни өөрийн Түүхэн тэмдэглэл номондоо Хөх мөрнөөс өмнөшөө орших улсуудыг Таван их эзний хэсэгтээ бүдүүлэг И болон Ман-гийн нутаг гэж бичжээ. Дунд Орон Хан төрийн үед эдгээр улсуудаас заримыг нь өөртөө нэгтгэжээ. Луу завьтны баяр нь эртний баяр боловч түүхэнд тэмдэглэгдсэн нь хожим юм байна.

Ингээд хоёр хөршид маань манай Цаг оны баяр шиг эртнээс түүхэнд бүртгэгдсэн өнөө хүртэл тасралтгүй тэмдэглэгдэж буй баяр үгүй юм байна.

Цаг оны баярын тухай товч хэдэн үг.

Цаг оны баярыг Хүннүчүүд нохой өдөр хийдэг байжээ. Энэ тухай Хожуу Хан улсын бичигт Фань.Э V зууны эхэнд бичжээ. Өнөөгийн хүмүүс цаг оны баярыг өнөөдрийх шиг төсөөлж байна. Ул бүтэц өөрчлөгдөхөөр бүх салбарт өөрчлөлт ордог. Өнөөдөр Цаг он сарын баярын эхний өдөр машинтай айл хэсэх амар. Тухайн үед Туул, Сэлэнгэ, Хануй, Хүнүйд оршиж байсан ахлагч нар Өтүгэнд өвлийн цагаар Бага чуулганд очих амаргүй. Тиймд нохой өдрийг сонгожээ. Нохой өдөр Жангарын өргөөнд төрийн бага тахил хийдэг байжээ. Өнөөдөр аймгийн дарга нар Төрийн гурван өндөрлөгтөйгөө хамт төрийн зан үйлийг хийж буй ганц төрийн баяр байна уу? Баян-Өлгий, Архангай болон бусад аймгуудын засаг дарга нар төрийн ёслолын зан үйлийг хамтаар хийж байна уу? Хариулт үгүй. Төрийн зан үйл нь улс орны маань газар усны бүрэн бүтэн байдалтай шууд холбоотой өнө бидэнд байхгүй, өвөг дээсийн минь ухаан юм байна.

Бид Цаг оны баярынхаа мөн чанарыг судлахын хирээр ямар гүн утга учиртайг нь, ямар ухаан үүнд оршиж буйг билэрэх юм. Цаг оныхоо баярыг Дэлхийн өвд бүртгүүлэх нь зөв болов уу.

Битигч Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн
Сэтгэгдэлээ үлдээнэ үү...