Хүн хэл ба Орчин цагын гэх зохиомол хэл
Цуврал 7
2260 2
Цаг ба хугацааны философ буюу гүн ухаан.

Философ нь эртний грек “φιλοσοφία” гэх үг бөгөөд “ухаанд шимдэх” гэх утга. Манай VII зууны Түрэг төрийн брахми үсэгт Хүйс толгой бичээст “ухаг ухаж” буюу ухаант (ном) ухаж гэж гарна. Дээдсийн минь философ буюу дээдсийн минь гүн ухаан манай хэл зүйд оршино. Хэл, сэтгэхүй хоёр салшгүй холбоотой учраас тухайн үндэстний ахуйн соёл, хэлний үгийн сан, хэл зүйн дүрэмд шууд тусгалаа харуулдаг.

СИЭ-ий судлаачид +ж төгсгөлтэй Үргэлжлэх төгс явц, +д төгсгөлтэй Үйл дагуулах хугацаат төгс явц, +х төгсгөлтэй Болун үргэлжлэх явц, +в төгсгөлтэй холбох хуучин цаг, +вай төгсгөлтэй Гэрч хуучин цагын мөн чанарыг ухагч та бүхэндээ хүргэв. Цаашид дараагын явц, дараагын цагын мөн чанарыг хүргэх тул орон зай, цаг хугацаа гэх гүн ухааны хоёр чухал ухагдахуун дахь мөн чанарыг та бүхэндээ таниулж, Хүн хэл дэх хугацаа заах үйлийн явц, цаг тээх үйл хоёрын харилцан уялдаа холбоог таниулна. Тухайн ард түмний орон зай, цаг хугацааны тухай гүн ухааныг үл ойлгох нэгэн нь тухайн ард түмний хэл зүйг нь үл билэрнэ. Үйл үггүйгээр цагаан хугацааны ялгааг ч бас хэлдэг гүн ухааны олон сайхан зүйрлэл, хэллэгүүд манай хэлэнд бий. Жишээ нь :

Өсөхөд шүд цагаан
Өтөлхөд үс цагаан
Үхэхэд яс цагаан

Орон зай, цаг хугацаа нь юуны түрүүнд гүн ухааны ухагдахуун гэдгийг дахин сануулая.

Хоёр (өргөн, урт) хэмжүүрт орон зайд зураг, үсэг бичиг, гурван (өргөн, урт, өндөр) хэмжүүрт орон зайд биет зүйлс орно. Гурван хэмжүүрт орон зай дээр хугацаа гэх дөрөв дэх хэмжигдэхүүнийг оруулж дөрвөн хэмжүүрт ухагдахуун үүснэ. Мөн биет бус зүүд, бодол, санаа, хийморь гэх ухагдахуун нь гурван хэмжүүрт орон зайгаар хэмжигдэхгүй боловч хугацаагаар хэмжигдэнэ.

Цаг хугацааны талаарх эртний грекийн Гераклит, Платон, Архимед гэх ухаантнуудаас бүтээл, тайлбар, таамаг өнөө үеийхний хүртээл болж, өнөө үеийхэн уг сэдвээр тэдний юу бодож, хэрхэн сэтгэж байсантай нь танилцаж байна.

Харин эртний төрт, үсэг бичигт Хүн үндэстэн бидний ухаантан дээдсийн нэрс, орон зай, цаг хугацааны тухай тэдний философын тайлбар, таамагтай бүтээл бидэнд одоогоор ирээгүй, ийм баримт хойшид олдоно гээн найдаж сууна бид.

Гэвч Алтан дэвтэр түүхэн эх сурвалжийг судлах явцад гурван хэмжүүрт орон зайг, дөрвөн хэмжүүрт орон зай + цаг хугацааг уг номд ялгаж өгсөн нь СИЭ-ий судалгаанаас та бүхэнд тод харагдана. Мөн 700 жилийн хойно Ц.Нацагдорж мөн орон зай цаг хугацааг бүтээлдээ гайхалтай ялгаж салгасан тухай одоо үгүүлнэ.

Бай (байх, байна гэхийн бай) үйл үндэс “Алтан дэвтэр”-ийн ханз галигнаас латын дуудлага галиг руу “pajji” гээн үсэглэгдэн 73 удаа оржээ. Бай үйл үндсээс үүсэх бүх үйл үгийн үйлийн эзэн нь биет бөгөөд өндөр, урт, өргөн гэх гурван хэмжүүрээр хэмжигдэнэ. Бай үйл үндэстэй үйлийг гурван хэмжүүрт (урт, өргөн, өндөр) тодорхой байршилд биетийг байрлуулахад, мөн байршиж буйг нь шууд бөгөөд хүүрнэн үгүүлэхэд хэрэглэнэ. Үүний батлах хоёр жишээг “Алтан дэвтэр”-ээс, ганц жишээг Д.Нацагдорийн бүтээлээс хүргэе.

Жишээ 1:

Кирил галиг: Никэн үтүр ширқа ақтатан найман морит кэрүн дэркэтэ баййичу бүкүййи дээрмэ ирэчү, үчэтэлэ дээрмэтжү йоржипа.

Бичиг шилжилт: Нэгэн өдөр шарга агтатан найман морьд гэрийн дэргэд байж бүхүйийг дээрэм ирж, үзтэл дээрэмдэж зорчив.

Тайлбар: “байж” үргэлжлэх төгс явцын үйлийн эзэн нь “морьд” (биет), байршил тодотгол нь гэрийн дэргэд. “Байж” гэх үйл нь морьдыг гэрийн дэргэд байршуулж (байлгаж) байна.

Жишээ 2:

Кирил галиг: Тэмүжин үгүлэрүн: “нөкөр чи эндэ баййи…” кээпэ.

Бичиг шилжилт: Тэмүүжин үгүүлэрүн: “нөхөр чи энд бай...” гэв.

Тайлбар: “бай” захирах өнгө, үйлийн эзэн нь “чи” (биет), байршил тодотгол нь “энд”. “Бай” гэх үйлээр Тэмүүжин Боорчийг “энд” нь байлгах үгийг захирах өнгөөр хэлжээ.

Жишээ 3. Д.Нацагдорж, Харанхуй хад.

“...Найман сарын гучны бямба гараг (гариг), Харанхуй хад Ина хэмээх хэдэн үсгийг тэмдэглэсэн байх нь утга ба учир тодорхой үгүй, юун тухай бичсэн нь огт мартагдсан тул, дахин нэгэн удаа алгуурхнаар уншиж эцсийн үсэг дээр нь хүрвээс...”

Тайлбар: Уг хүүрнэх үгүүлбэрийн хэсэгт “байх” болун үргэлжлэх явц нь тэмдэглэлийн дэвтэр дэх буюу хавтгай дахь хоёр хэмжүүрт орон зай болох үсэг (биет) байршиж буйг нь үгүүлжээ.

“Алтан дэвтэр”-т гарах “морьд байж”, “чи...бай”, “Харанхуй хад”-д гарах “үсгийг...байх нь” нэг дэгээр бичигджээ.

“Бай” үйл үндэстэй үйл үг бүр зөвхөн гурван хэмжүүрт биетийг тодорхой байршилд байрлуулах үйлийг, байршиж буйг нь үгүүлэх үйлийг хийнэ.

Бай гэх үйл үндсийг VII-VIII зууны хүн үсэгт хадан бичээсээс СИЭ олоогүй.

“А” үйл үндэстэй үйл үг “Алтан дэвтэр”-т ажуу, апа, амуй, аасу, асуқай, аталаa гэх мэтээр галигдан оржээ. “А” үйл үндэстэй үйл үгийн үйлийн эзэн нь биет, биет бус байх бөгөөд заавал тухайн этгээдийн хугацааг тээнэ. Үүний батлах гурван жишээг Алтан дэвтэр-ээс, нэг жишээг Гол тигэн бичээсээс, нэг жишээг Ц.Нацагдоржийн бүтээлээс хүргэе.

Жишээ 1: (Алтан дэвтэр-ээс)

Кирил галиг: Қабул қаганну қойина, Қабул қаһанну үгэбэр долоан көүтийэн бөэтэлэ Сэнгум билгэйин көүн Амбақай қаһан Қамуқ моңқоли мэдэн апа.

Бичиг шилжилт: Хабул хааны хойно, Хабул хааны үгээр долоон хүүдийн бөэтэлэ Сэнгум билгийн хөвүүн Амбагай хаан Хамаг монголыг мэдэн ав.

Тайлбар: Энд “ав” гэх үйл үг нь “а” үйл үг үндэс, орш гэх утга; +в холбох хуучин цаг; ав нь оршив гэх утга. Өгөх авахын ав биш гэдгийг анхаарна уу. Үйлийн эзэн нь Амбагай (биет), бөгөөд “Хамаг монголыг мэдэн ав”-д орших “ав” үйл нь түүнийг үгүй болох хүртэлх хугацааг тээнэ. “А” үйл үндэс нь тухайн хүний өөрт орших хугацааг тээж байна. Энэхүү “хугацаа” ухагдахуун нь хэл зүйн ухагдахуун биш философийн ухагдахуун гэдгийг та сайтар анхаарна уу.

Жишээ 2: (Алтан дэвтэр-ээс)

Кирил галиг: Онан мүрэннү тэриүнэ, Бурқан қалдунна нунтуқлажу, төрэксэн Батачиган ажуу.

Бичиг шилжилт: Онон мөрний тэрүүнэ, Бурхан Халдунна нунтаглаж, төрсөн Батчигаан ажээ.

Тайлбар: “Ажээ” үйл үг нь “а” үйл үг, үндэс; +жээ хуучин цаг, үйлийн эзэн III бие, ганц тоо; ажээ нь оршжээ гэх утга. Үйлийн эзэн Батачигаан нь биет тул гурван хэмжүүрт орон зайгаар хэмжигдэж, мөн төрсөн цагаасаа өөд болтлоо оршжээ гэх утгыг буюу түүний хугацааг хуучин цагийн “ажээ” үйл тээж байна. Энд бидний үгүүлэх хугацаа нь гүн ухааны ухагдахуун болохоос хэл зүйн ухагдахуун биш гэдгийг дахин сануулъя.

Жишээ 3: (Алтан дэвтэр-ээс)

Кирил галиг: “… Чэйүдүн сайин чэйүдүлэпэ. Йаун чэйүдүн ақу...” кээжүү.

Бичиг шилжилт: “…Зүүдэн сайн зүүдэлэв. Юун зүүдэн ах...” гэжээ.

Тайлбар: “Ах” үйл үг нь “а” үйл үг, үндэс; +х болун үргэлжлэх явц; ах нь орших гэх утга. “ах” болун үргэлжлэх явцын эзэн нь зүүдэн биет бус, бүтэн үг учир гурван хэмжүүрт орон зайгаар үл хэмжигдэнэ.

Харин цаг хугацаанд орших тул цаг хугацаагаар хэмжигдэнэ.

“А” үйл үндэстэй үг үйлийн эзнийнхээ цаг хугацааг тээнэ. Үйлийн эзэн нь биет, биет бус оршино.

Жишээ 4. (Гол тигэн эх бичээс-ээс)

“А” үйл үндэс Гол тигэн эх бичээст 𐰖‏𐰺‏𐰞‏𐰴‏𐰔‏𐰆‏ гэж оржээ.

Кирил галиг: йарлақ ажу

Бичиг шилжилт: зарлиг ажээ.

Тайлбар: “Ажээ” үйл үг нь “а” үйл үг, үндэс; +жээ хуучин цаг, үйлийн эзэн III бие; ажээ нь оршжээ гэх утга. Үйлийн эзэн “зарлиг” нь биет бус учир гурван хэмжүүрт орон зайгаар үл хэмжигдэнэ. Зөвхөн цагаар хэмжигдэнэ. Зарлигыг цаасан дээр буулгах боловч зарлиг өөрөө биет бус ухагдахуун.

Жишээ 5. (Д.Нацагдорж, Харанхуй хад-аас).

“Эргэцүүлэн санаваас, эдгээр хэдэн үсэг нь түүний бие надаас салахуй дор миний дэвтэр дээр тэмдэглэж өгсөн сануулга лав мөн хэмээн сая мэдэвч, юун хэмээсэн утга нь басхүү далд амой.”

Тайлбар: “амой” үйл үг нь “а” үйл үг, үндэс; +мой одоо цаг. Амой нь оршмой, Алтан дэвтэр-т амуй гээн галиглагджээ. Үйлийн эзэн этгээд нь “утга” (биет бус) учир зөвхөн цаг хугацаагаар хэмжигдэж, орон зайгаар үл хэмжигдэнэ. “Гол тигэн бичээс”-т гарах “зарлиг ажуу”, “Алтан дэвтэр”-т гарах “зүүдэн ах”, “Харанхуй хад”-нд гарах “утга...амой” нэг дэгээр бичигджээ.

Зөвлөмж: “бай” үйл үндэстэй үйл үгийг зөвхөн биет этгээдийг байршуулах, байршиж буйг нь тодотгоход хэрэглэнэ. Биет бус этгээдэд үл хэрэглэнэ. Сайхан санаа байна, зөв утга байна, аймшигтай зүүд байна гээн үгүүлж үл болно.

“А” үйл үндэстэй үйл үг нь биет, биет бус этгээдийн өөрийх нь цаг хугацааг, хэрэв үгүүлбэрт заагдсан цаг хугацаа байваас тухайн цаг хугацааг тээнэ. “А” нь “орш” гэх үйлтэй утга дүйнэ. Сайхан санаа амуй, зөв утга амуй, аймшигтай зүүд амуй гээн үгүүлнэ.

Та энэ бүхнийг өдөр дутамынхаа хэрэглээнд мөрдөхийг хичээгээрэй.

Дүгнэлт: Мянган (нэг мянгаас дээш, арван мянгаас буюу түмээс доош тоон үзүүлэлт) жилээр орших Хүн хэл нь хоёр, гурван хэмжүүрт хэмжигдэх биетийг, цаг хугацаанд хэмжигдэх биет бусыг маш тод ялган салгаж, илэрхийлж буй. Үүний цаана ертөнцийг харах философ нь буй. Бичгэн эх сурвалжид хүн хэлний сэтгэлгээний дэг, сэтгэлгээний дэгийх нь цаана хүн үндэстний ертөнцийг харах философ нь оршино. Их зохиолч Д.Нацагдорж сэтгэлгээнийхээ дэгийг чанга сахидаг нэгэн байжээ.

Эх сурвалж судлалыг ул буюу суурь судалгаа гэнэ. СИЭ-ий энэхүү суурь судалгааны үр дүнг хэн нэгэн араас нь эх сурвалжаар шалгаж болно. Аливаа шинжлэх ухааны судалгаа шалгагддаг, шалгуур давж байж оршино. Шинжлэх ухааны жам нь иймээ.

Дээр амласан ёсоор нийтлэлийнхээ эхний хэсэг болох орон зай, цаг хугацаа гэх философийн хоёр чухал ухагдахуун хүн хэлэнд хэрхэн тусгагдсаныг та бүхэндээ товчоор тайлбарлав. Одоо сүүлийн хэсэг Хүн хэл дэх хугацаа заах үйлийн явц, цаг тээх үйл хоёрын харилцан уялдаа холбоог таниулах үлдлээ. Тэгэхээр эхэлж цаг, хугацаа гэх хоёр философын ухагдахууныхаа мөн чанарыг эх сурвалжаас таницгаая.

Цаг-гүн ухааны буюу философийн ухагдахуун.

Хүн хэлэнд Ц, Т заримлаж, угын үзийн сувгаар илэрнэ. Цаг гэх үг VIII зууны Гол тигэн бичээст, Билгэ хаан бичээст:

𐱅‏𐰭‏𐰼‏𐰃‏𐱅‏𐰏‏⁚‏𐱅‏𐰭‏𐰼‏𐰃‏𐰓‏𐰀‏⁚‏𐰉‏𐰆‏𐰞‏𐰢‏𐱁‏⁚‏𐱅‏𐰈‏𐰼‏𐰜‏⁚‏𐰋‏𐰃‏𐰠‏𐰏‏𐰀‏⁚‏𐰴‏𐰍‏𐰣‏.‏.‏
𐱅‏𐰭‏𐰼‏𐰃‏𐱅‏𐰏‏⁚‏𐱅‏𐰭‏𐰼‏𐰃‏⁚‏𐰖‏𐰺‏𐱃‏𐰢‏𐱁‏⁚‏𐱅‏𐰈‏𐰼‏𐰜‏⁚‏𐰋‏𐰃‏𐰠‏𐰏‏𐰀‏⁚‏𐰴‏𐰍‏𐰣‏.‏.‏.‏

Тэнгэр цаг Тэнгэрдээ болмц (болмогц) түрг билгэ каган...(Гол тигэн бичээс)

Тэнгэр цаг Тэнгэр зарлмц (зарламагц) түргэ билгэ каган...(Билгэ хаан бичээс) гээн бичигджээ.

Охор тайлбар: Билгэ хааны бичээст “зартмц” гээн үсэглэгджээ. Хүн хэлэнд нэр үгээс үйл үгийг “т”, “л” үсгээр “алтад, алтал” гэх мэтээр үүсгэнэ. Зартмагц, зарламагц ижил утга бөгөөд дуудлагын зөрүү нь орон нутгын аялгад оршино.

Дээрх хоёр үгүүлбэрээс “цаг” ухагдахуун нь болоогүй байж байгаад болдог, зарлаагүй байж байгаад зарлагддаг ухагдахуун болох нь тодорхой болов.

Алтан дэвтэр түүхэн эх сурвалжаас “цаг” гэх ухагдахуун орсон үгүүлбэр болон үгүүлбэр дэх хэсгийн утгыг задлан хүргье.

Жишээ 1.

Кирил галиг: Эдоэ иркү чақ болпа. Қоромут гүличэ.

Бичиг шилжилт: Одоо ирэх цаг болов. Хормууд хүлч (хүлээгээч).

Тайлбар: “цаг болов” гэх ухагдахуун VIII зууны хадан бичээс дэх “цаг болмогц” ухагдахуунтай нэг дэгээр бичигджээ.

Жишээ 2.

“эчигэйин чақун анда” (эцгийн цагын анд), “үчүгэн чақтур” (үчүгэн (бага насан) цаг дор), “Есүгэй қаану чақтур” (Есүгэй ханы цаг дор), “Монголын чақ жайаан буй жэ” (Монголын цаг заяан буй зэ) гээн цагыг эцгийн, үчүгэн, хааны, Монголын гээн эх сурвалжид харьяалуулжээ. Цаг тодорхой хугацаанд, тодорхой этгээдэд харьяалагддаг философийн субьектив ухагдахуун юм байна. XIII зууны хадан бичээст Тэнгэр цаг гэж цагыг тодотгожээ. Тэгэхээр цаг нь тэнгэрээс үүсэлтэй, тэнгэрт болдог, тэнгэр зарладаг, тэнгэр тодотголтой ухагдахуун болно. Дараа нь газарт орших хэн нэгэнд харьяалдаг субьектив ухагдахуун болно.

Жишээ 3.

“Ноқот ирэкүй чақтур” (нугус ирэхүй цаг дор), “уййитқу чақ” (уйдах цаг), “йабуқуй чақтур” (явхуй цаг дор) гээн цагыг үйл явцаар тодотгожээ. Цагын мөн чанар тодорхой үйлэнд оршиж байна.

Дүгнэлт: Цаг гэх хүн хэлний ухагдахуун нь субьектив буюу хүний төсөөллөөр тодорхойлогдох ухагдахуун болох нь эх сурвалжаас батлагдав. Цагыг хэн нэгэнд харьяалуулж болдог, аливаа үйлийг цагаар тодорхойлж болохыг бид мэдэв. Дээрх тодорхойлтод субьектив гэх үг орсон тул уг ухагдахууны тодорхойлтыг нэг харна уу.

Субьектив гэх ухагдахуун нь орчлонт ертөнцийг, түүний доторх үйл явдлыг хувь хүн болон хэсэг бүлэг хүмүүсийн хүсэл, тэмүүллээр төсөөлөн тодорхойлох үйл.

Цаг хугацаа гэх ухагдахуунтай холбоотой үгс.

Диван Лугат толины 84-д үд-цаг гэж оржээ. Өнөө бид их үд, бага үд гээн үгүүлнэ. Үд нь өнөө төв аялгаар тодорхой хугацааг заана. Хүн хэлэнд Д, Й заримлана. “Үд” нь “үй” буюу өнөө бичлэгээр “үе” болно. Буган сүлдэт төрийн үе, дөрвөлжин булштай төрийн үе, шоргоолжин булштай төрийн үе гэх мэт нэн эртний аль төрийн үед “үд” гэх ухагдахуун аль аялгаас, ямар ухагдахуунаар хүн хэлэнд орж ирснийг өнөө хэлэх боломжгүй.

Алтан дэвтэрт “хором” гэх үг оржээ. Мөн тодорхой хугацааг уг үг заана.

Харин хугацаа гэх үгийг XIII зууны Алтан дэвтэр, XI зууны Диван Лугат толь, мөн VII-VIII зууны хүн үсэгт хадан бичээсээс СИЭ-ий судлаачид эс олов. СИЭ-ий судлаачид уг үгийг эх сурвалжаас олоогүй гэдэг нь харьцангүй ойлголт болохыг та ухаарна биз ээ.

Цаг нь субьектив ухагдахуун бол хугацаа нь объектив ухагдахуун байх ёстой. Объектив гэдэг нь орчлонт ертөнц болон түүний доторх үйл явдлыг хувь хүн өөрийн хүсэл, тэмүүлэлдээ үл хамааруулан тодорхойлох үйл.

Хугацаа гэх үгийг XX зуунд Я.Цэвэл Хугацаа – үйл ажилд өдөр, хоног цаг болзож хэмжээлсэн хэмжээ; хугацаа хэмжээ хорш; гэж тодорхойлжээ. Хугацаа нь Я.Цэвэл буюу XX зууны ойлголтоор хэмжээ буй. Хэмжээ нь объектив ухагдахуун. Урт, өндөр, өргөн нь объектив хэмжигдэхүүн шиг хугацаа нь объектив хэмжигдэхүүн болно.

Тэгэхээр орчлонт ертөнц, түүнд орших үйл явц нь орон зай, хугацаанд оршиж байна. Хугацаа нь хэн нэгний хүсэл, тэмүүллээс үл хамааран тасралтгүй үргэлжлэх хэмжээ болно.

Ингээд цаг гэх хэн нэгэнд хамруулж болдог субъектив ухагдахуун, хугацаа гэх хэн нэгэнд хамруулж үл болдог объектив ухагдахуун хүн хэлэнд хэрхэн журамлагдсаныг харцгаая.

Гэрч хуучин цаг “+вай”

Цаг гэх ухагдахуун нь хэн нэгэнд харьяалагддаг субъектив ухагдахуун учир гэрч хуучин цаг нь гэрчилж буй этгээдийнхээ хувьд гэрч тодотголтой хуучин цаг болно.

Д.Нацагдоржийн 1926 оны “Улаанбаатараас Берлин хүртэл” бүтээлээс:

Хотын захад нэгэнт гармагц
Алс замын үзүүрт орвой
Хойт давааг өгсөн шогшихуй
Хол ойр элдвийг санан бодон явбай

Энэхүү бүтээлд Д.Нацагдорж Улаанбаатараас Берлин очиж суралцахаар явж буй үйлээ тэмдэглэжээ. Д.Нацагдорж өөрөө уг үйлийн гэрч итгээд, мөн Д.Нацагдоржийн хувьд уг үйлийг бичих үед уг үйл нь хуучин цаг болжээ. Нэг үгээр үргэлжлэх объектив хугацаанаас Д.Нацагдорж тодорхой цагыг өөртөө таслан харьяалуулж, өөрөө гэрч болон гэрч хуучин цагаар үйлээ бичжээ.

Алтан дэвтэр түүхэн эх сурвалжид Өэлүн үжин "Йэсүкэй баатури үкүпэү кээжү, көүти минү йэкэ үлү болуқуййача йэкэсүн кэсикэчэ, билэүрэчэ, саркутача йэкин қожидаулумуй та. Үзээт идэкүй, үлү сэргүүлүн нэвүкүн болупай та" гэж Орбай Соқатай хоёрт хэлжээ.

Өэлүн үжин гэрч хуучин цагаар “болувай” гээн үгүүлж байна. Д.Нацагдоржтой ижил Өэлүн үжин тасралтгүй үргэлжлэх хугацаанаас тодорхой цагыг өөртөө таслан харьяалуулж, өөрөө гэрч учир гэрч хуучин цагаар үйлээ бичжээ.

Одоо цаг, ганц тоо.

Алтан дэвтэр түүхэн эх сурвалжид “Би Маалиқ Баййаутай йадажу йабуму. Тэрэ көрөэсүнү миқанача нада өк…” гэх шууд үгүүлэл бий.

Хүн хэлэнд ганц тоонд орших үйлийн эзэн өөрийн одоо цагаа +му төгсгөлөөр илэрийлнэ. Маалик Байутай тасралтгүй үргэлжлэх объектив хугацаанаас өөртөө ганц тоонд одоо цагыг таслан харьяалуулж, ганц тооноос үгүүлж байна. Цаг нь хэн нэгэн хамаардаг субьектив ухагдахуун.

Д.Нацагдоржийн Ламбугайн нулимс бүтээлд “Ламбугай өршөө, өршөө, манай хөгшин эх өвдөөд үхэхийг хүлээж байнам. Хичээж манайд морилж, ном айлдаж хайрламу” гээн гэвш Лодонд Цэрэнлхам шууд үгүүлжээ.

Дээрх үгүүлбэрээс субьектив ухагдахуун цагыг зөвхөн өөртөө биш бусдад харьяалуулж болдог тул Цэрэнлхам “хайрламу” гээн ганц тоогоор одоо цагыг Лодонд харьяалуулж байна. Алтан дэвтэрт мөн ийм дэгээр бичигдсэн үгүүлбэр бий.

Одоо цаг олон тоо.

Алтан дэвтэр түүхэн эх сурвалжид “йэкүүжээй, ақа нар дэү нэр йэкин тэйин килтүмүй та...” гэж Өэлүн эх Тэмүүжин, Хасар хоёрт шууд үгүүлжээ.

Ах нар, дүү нэр олон тоод орших тул Өэлүн эх “хийлдмүй” гээн одоо цаг, олон тоонд орших үйлийг хэрэглэжээ. Цаг нь субъектив ухагдахуун учир Өэлүн эх одоо цагыг ах нар, дүү нэрт харьяалуулж байна. Алтан дэвтэр түүхэн эх сурвалжид ганц тоонд орших нэгэнд зөвхөн хүндлэл үзүүлэх үед “+муй” олон тооны төгсгөлийг мөн хэрэглэж байна.

Д.Нацагдоржийн 1926 оны “Улаанбаатараас Берлин хүртэл” бүтээлд “Халхын хэдэн хөвүүн тэрэгний дээр бөндөгнөмүй” гэх хүүрнэх үгүүлбэр бий.

Үйлийн эзэн “хэдэн хөвүүн” нь олон тоонд орших тул их зохиолч “бөндөгнөмүй” гэх олон тоонд хамаарах одоо цагаар тухайн үеэ дүрсэлжээ. Их зохиолч олон тоонд орших хэдэн хөвүүн гэх ухагдахуунд одоо цагыг харьяалуулж байна.

Их зохиолч +мой төгсгөлийг ганц тоонд орших үйлийн эзэнд мөн хамааруулж байна. Энэ нь нэмэлт судалгааны сэдэв учир үүгээр өндөрлөе.

Ирэх цаг нь мөн үйлийн эзний тоо, шууд үгүүлэх, хүүрнэн үгүүлэхээс хамаарч хувирч байна. Энэ тухай хожим үгүүлье.

Дүгнэлт: Цаг гэх ухагдахуун нь хэн нэгэнд хамааруулж болдог субъектив ухагдахуун учир Хүн хэлний зүй тогтлоор цаг тээх үйл үг нь үйлийнхээ эзний тоо, биеийг дагаж хувирна. Ийм зүй тогтол VII-VIII зууны хүн үсэгт хадан бичээс, XIII зууны Алтан дэвтэр түүхэн эх сурвалж, мөн хэл эвдлэхээс буюу 1947 оноос урьдах бичигт оршино.

Ингээд хугацаа гэх хэн нэгэнд хамруулж үл болдог объектив ухагдахуун хүн хэлэнд хэрхэн журамлагдаж буйг харцгаая.

Хүн хэл дэх үйлийн олон явцаас +ж төгсгөлтэй Үргэлжлэх төгс явц, +д төгсгөлтэй Үйл дагуулах хугацаат төгс явц, +х төгсгөлтэй Болун үргэлжлэх явцын мөн чанарыг “Хүн хэл ба Орчин цагын гэх зохиомол хэл” цуврал 3, 5, 6-гаар та бүхэндээ бид хүргэсэн билээ. Тийм учир эдгээр гурван өгөгдөхүүнийхээ хүрээнд хугацаа гэх ухагдахууныг та бүхэндээ тайлбарлая.

Объектив ухагдахуун болох “Хугацаа” –г хүн хэлэнд зөвхөн үйлийн явцаар илэрхийлнэ. Тухайн хугацаанд хийж дууссан үйлийг төгс явц гэнэ. Ийм үйлийн явцад Үргэлжлэх төгс явц, Үйл дагуулах хугацаат төгс явц орно. Харин тухайн хугацаанд хийгдэн буй мөн цаашид үргэлжлэн хийгдэх явцыг Болун үргэлжлэх явц гэнэ. Бид “тэнгис гэтэлж”, “гэж”, “заагдаж”, “ядаж” гэх үргэлжлэх хугацаат явцыг цуврал 3-д, “дэлдээд”, “одоод”, “ирээд” гэх Үйл дагуулах хугацаат төгс явцыг цуврал 5-д, “барих”, “үл заах би”, “одох” гэх Болун үргэлжлэх явцыг цуврал 6-д тайлбарласан билээ.

Хугацаа нь үйлийн эзний бие, тоогоор хувирахгүй.

Хугацаа нь хэн нэгэнд этгээдэд үл харьяалах тул хүн хэлэнд үйлийн явц нь үйлийнхээ эзнийг дагаж бие, тоогоор үл хувирна. Үүний жишээ нь “Би тэнгис гэтэлж...” (үйлийн эзэн нь I бие, ганц тоо), “Бид тэнгис гэтэлж...” (үйлийн эзэн нь I бие, олон тоо), “Чи тэнгис гэтэлж…” (үйлийн эзэн нь II бие, ганц тоо), “Та тэнгис гэтэлж...” (үйлийн эзэн нь II бие, олон тоо), “Бөртчино тэнгис гэтэлж...” (үйлийн эзэн нь III бие, ганц тоо), “Бүлэг аран тэнгис гэтэлж...” (үйлийн эзэн нь III бие, олон тоо) болно. Ийм мэтээр бусад хоёр явц нь мөн үйлийнхээ эзний бие, тоог дагаж үл хувирна.

Хугацаа нь аль ч цагт оршино..

Хугацаа нь объектив ухагдахуун тул субьектив ухагдахуун болох хуучин, одоо, ирэх гэх цагт оршино.

“Би тэнгис гэтэлж ирлээ” (хуучин цаг, ганц тоо), Бид тэнгис гэтэлж ирлээй (хуучин цаг, олон тоо), “Би тэнгис гэтэлж ирмү” (одоо цаг, ганц тоо), “Бид тэнгис гэтэлж ирмүй” (одоо цаг, олон тоо), “Би тэнгис гэтэлж ирсү” (ирэх цаг, ганц тоо), “Бид тэнгис гэтэлж ирэйэ” (ирэх цаг, олон тоо) гэх мэтээр мөн Үйл дагуулах хугацаат явц, Болун үргэлжлэх явц хуучин, одоо, ирэх цагт оршино.

Дүгнэлт: Бид хүн хэлэнд “бай” үйл үндэстэй үйл үг нь биет үйлийн эзнийг орон зайд байршуулдаг, мөн байршиж буйг нь илэрхийлдэг гэдгийг тайлбарлав. Мөн “а” үйл үндэстэй үйл үг нь биет үйлийн эзнийнхээ, мөн биет бус үйлийн эзнийхээ хугацааг заавал тээнэ. “А” үйл үндэс нь “орш” гэх утга болно.

Хүн хэлэнд цаг гэх ухагдахуун нь субъектив буюу тухайн хувь хүн, бүлэг хүмүүсийн хүсэл, тэмүүллийн төсөөллөөр тодорхойлогдоно. Цагыг хэн нэгэнд харьяалуулдаг тул хүн хэлэнд цаг тээх үйл үг нь үйлийнхээ эзний бие, тоог даган хувирна.

Хүн хэлэнд хугацаа гэх ухагдахуун нь объектив тул, хэн нэгэнд үл харьяалагдах тул хүн хэлэнд хугацааг илэрхийлэх үйлийн явц нь үйлийнхээ эзний бие, тоог дагаж үл хувирна. Хугацаа гэх ухагдахуун нь объектив учир хуучин, одоо, ирэх цаг гэх субъектив ухагдахуунд бүрт оршино.

Аливаа үндэстний хэлний зүй тогтлыг мэдэхийн тулд тухайн үндэстний орон зай, цаг, хугацааны тухай гүн ухааныг буюу философийг заавал мэдэх ёстой. Хүн үндэстний гүн ухаан нь хүн хэлний ноён нуруу болно.

Цаг хугацааны талаарх эртний грекийн Гераклит, Платон, Архимед гэх ухаантнуудын бүтээлийг өнөө үеийнхэн мэднэ. Харин эртний төрт, үсэг бичигт Хүн үндэстэн бидний ухаантан дээдсийн цаг хугацааны талаарх бүтээл өнөө үеийнхний хүртээл болоогүй ч Их зохиолч Д.Нацагдорж өөрийн бүтээлдээ орон зай, цаг, хугацаа гэх ухагдахууныг дээдсийн ухаанаар зөв хэрэглэжээ. Ийм учир Их зохиолчийг энэхүү цувралдаа грекийн ухаантнуудтай зэрэгцүүлэв.

Битигч Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн
Сэтгэгдэлээ үлдээнэ үү...
dsadsa
2024-03-08 · 59.153.113.168
Цагийн гээд зөв бичээд сурчихаад юм бичээч Мал сда