1883 онд Лондонд хэвлэгдсэн letts's компаний Russia in Asia, chinese empire газрын зураг дээр Хөхөү дабаан (Хангайн нуруу), Хангай уул, Хангай хамар, мөн Хар хорин, Өгий нуур, Жарантай гол тэмдэглэгджээ. Хангай уул нь Хангай хайрхан бөгөөд өнөөгийн Цэнхэр, Хотонд, Хар хорин, Хужирт, Бат-Өлзий сумын дунд орших уул болно. Өндөр сант уул нь Үтүгэн болно. Энэ тухай нийтлэл манай хуудсанд байгаа.
ШУ-ны гавьяат зүтгэлтэн Д.Эрдэнэбаатар анд дээрээ очиж, “Гол мод 2” -ын тухай түүнтэй ингэж хөөрөлдөв. Энд "Түүхэн тэмдэглэл" гэж хэлэхийн оронд "Судрын чуулган" гэж андууран үгүүлжээ. Өнөө Хүннү төрийн цэцэглэн мандах үед хамаарах хаадын оршуулга олдоогүй байна. Хүннү төр буурах, хуваагдах үед хамаарах хиргэсүүр дээр манай археологчид өнөө ажиллаж байна.
Бунхан ба Булш
Улаанбаатарт “Гол мод 2” болон бусад археологын малтлагын тухай эрхэм анд Д.Эрдэнэбаатар маань манд (надад) олон зүйл ярьж байсан ч нүдээр харж, үзээгүй учир миний төсөөлөл бодит байдлаас хол учир бичгэн эх сурвалж судлаач бид археологын олдворыг эх сурвалжаар тайлбарлах боломжийг олж хараагүй өдийг хүрэв. Гол мод 2 дээр өөрийн биеэр очиж, нүдээрээ харж, үзэж, андынхаа тайлбарлахыг сонсож, Монгол улсын урьд үеийн, мөн өдгөө үеийн археологчдын үйл дэх давуу, сул талыг нь олж илрүүлэв. Археолог судлал заавал бичгэн эх сурвалж судлалынхаа (түүх судлаачынхаа) доор явагдах ёстой гэдгийг бид хоёр ухаарав. Үг хэллэг, зөв нэр томъё дээр археологчид огт анхаардаггүй гэдгийг анзаарч, хотод ирээд бусад археологчдын номыг ухан уг дүгнэлтээ улам бататгав. Хүннү төрийн жангарын бунхан гэж үгүүлэх нь зөв юм байна. Хүннү төрийн үед хааны гаралтай биш ястан болон жирийн ардыг авсалж, газар булан оршуулдаг байжээ. Харин жангарт (хаанд) газар доор орон гэрийг нь барьж, түүнийгээ хөрсөөр хучиж байжээ.
Бичгэн эх сурвалж, археологын олбор нийлж археологын олдвор, үүнээс улбаалах зан үйлд шинжлэх ухаанч тайлбар өгдөг юм байна. Нэг үгээр эх сурвалж судлаачгүй археологч ганц далавчтай нэгэн, археологын судалгаанаас хол бичгэн эх сурвалж судлаач мөн ганц далавчтай нэгэн болно. Бичгэн эх сурвалж судлаач мэргэжлийн археологч хоёрын ажил нийлж хос далавч үүснэ. Эх сурвалж судлаач нь эмч, археологч нь сувилагч болно. Онош, мөн эмчлэх горимыг эмч тогтоож, сувилагч эмчилгээг гардан хийдэгтэй ижил юм байна.
Эрдэнэбаатартайгаа хамт Буган сүлдтэй төрд хамаарах хамгийн том хоёр хэрэгсүүр дээр ирж хөөрөлдөв.
Түрүү тооллын арван тавдугаар зуунаас наймдугаар зууны хооронд оршсон Буган сүлдтэй төрийн нэрийг бичгэн эх сурвалжаас өнөө хүртэл хэнч гаргаагүй юм байна гэдгийг бид хоёр ухаарав. Бичгэн эх сурвалж, археологын баримтыг нийлүүлэн судлах практик манайд үүсээгүй байна. Тун удахгүй Буган сүлдтэй төрийн нэрийг СИЭ-ний судлаачид бичгэн эх сурвалжаас тодруулж, үүнийгээ баримт нотолгоогоор батлана. Энэ үйл нь түүх археологын салбарт нэг том нээлт болно.
“Дөрвөлжин булштай” төр.
Түрүү тооллын IX-VIII зуунд Хангай нутагт ирж тэд төр барьжээ. Буган сүлдтэй төр, Дөрвөлжин булштай төр гэж одоохондоо нэрлэе. Эдгээр төрийн мөн чанарыг ухахаар нэршил өөрчлөгдөх магадал өндөр.
Археолог нь (ἀρχαῖος «эртний» + λόγος «үг, боловсрол» гэх грек үг) хүн төрлөхтний эртний түүхийг баримтат олдвороор судалдаг боловсрол.
Баримтат олдвор буюу баримтат сурвалж нь үйлдвэрлэлийн багаж, мөн түүгээр хийсэн баялаг: үүнд байгууламж, зэвсэг, чимэг хэрэгсэл, сав суулга, урлагын бүтээл, зан үйлийг илэрхийлэх эд мөрийн баримт орно.
Бичгэн эх сурвалж дах үгүүлэл нь “буган сүлдэт төр”, “дөрвөлжин булштай” төрийн үйлийг, мөн тэдний нэрийг тэмдгэлжээ. Хүн төрийн түүхийг жил дараалан тэмдгэлэн үлдээсэн бол “буган сүлдэт” төр, “дөрвөлжин булштай” төрийн түүхийн нэр, зарим түүхэн үйл, цөөн хэдэн хаадын нэрийг бичин үлдээжээ. СИЭ-ий судлаачид ойрын үед эдгээр төрийн нэрийг, мөн эдгээр төрд хамаарах бичгэн баримтыг та бүхэндээ хүргэнэ. Өнөөгийн зарим нэршил өөрчлөгдөх нь тодорхой байна.
Бичгэн эх сурвалж нь байгаа энэ тохиолдолд "хэрэгсүүрийн соёл", "дөрвөн булшны соёл" гэж үгүүлэх ёсон үгүй. Бичгэн эх сурвалж үүсэхээс урьдах өөр төрлийн оршуулгад, оршуулга байрших газар усны нэрээр нэрэлж, уг нэрээр тухайн үеийг "соёл" гэж нэрийднэ.
Хануй голын сав
Түрүү тооллын I зуунд Түүхэн тэмдэглэл бичигтээ Сыма Цяни Хүннү гүрний тухай бичив. Ноён уул дахь эртний булшинд 1924-1925 оны хооронд П.К.Козловын хийсэн археологын малтлагын үр дүнгээр Сыма Цяни бичвэр дэх Хүннү гүрэн оршиж байсан нь батлагдав. Эхэлж бичгэн эх сурвалж нь бичигдэж, дараа нь археологын олдвор нь илэрч, түрүү тооллын IV зуунаас өдгөө тооллын II зууны түүх цогц болов. “Эхэлж бичгэн эх сурвалж, дараа нь археологын олдвор” гэх судалгааны зарчим энд харагдаж байна.
Үр дүнд нь өдгөө тооллын XIII зуунаас эхлэх манай түүх түрүү тооллын IV зуун хүртэл нийт мянга нэг зуун жилээр урагшлав.
Буган сүлдтэй төр, хиргэсүүр, дөрвөлжин булш, галбирт (шоргоолжин) булштай төр бүрийн хувьд эхэлж археологын судалгаа нь гарч, дараа нь бичгэн эх сурвалжийг нь мөргүүлэх судалгааны зарчим энд хийгдэж байна. Буган сүлдтэй хөшөө нь түрүү тооллын мянга таван зуун онд хамрагдах учир энэ удаа манай түүх дахин мянга нэг зуун жилээр урагшилна.
Хүн үндэстэн монголчууд 3500 жилийн түүхтэй болж байна. 3500 жилийн хугацаанд төр нь олон солигдож, уг хугацаанд ард түмэн нь газар усандаа эзэн суусаар байна. Үүнийг бичгэн эх сурвалж, археологын баримт баталж байна.
Удахгүй бид хиргэсүүрийн соёл, дөрвөлжин булшны соёл, галбирт (шоргоолжин) булшны соёл гэж үгүүлэхгүй, төр бүрээр нь, төр бүрийх нь нэрээр үгүүлэх болно.
Д.Эрдэнэбаатарын хээрийн ажил дууссаны хойно, энэ намар та бүхэндээ баримт, нотолгоог дэлгэнэ.