Шерпа гамбит
Шерпа гэдэг нь Балба улсын Дорно хэсгийн Жомолунгма тойрогт орших хүмүүсийг хэлнэ. Шерпа гэдэг үгний бүтэц нь Шер дорно, Па хүн буюу Дорно хүн гэсэн утгыг Балба хэлээр агуулна.
2477 39

Манай нэг ухагч “Хэдий болтол хүн шүүмжлэж суухав дээ, тэр эрдэмтдийн хийснээс илүүг хийж гаргах хэрэгтэй шдээ, ядаж ганц ном ч гэсэн гаргах хэрэгтэй шдээ” гэсэн коммент манай Ам үдэх гамбит нийтлэлийн доор бичжээ. Үүнд хариулая. 1996 онд Улаанбаатар хотод Элчин сайдын яамаа байгуулсан цагаас эхлэн өнөөгийн Хүн үндэстэн болох монголчуудын түүх соёлын эсрэг энхээс нь дуустал болосвруулсан төлөвлөгөөнийхөө дагуу түрэмгийлэл үйлдэж байна. Манай нийтлэлүүд хүн шүүмжлэх дөтийхнийг бичээгүй, харь улсын далд түрэмгийллийг цогцоор нь монголчууддаа хүргэж байна. Манай хойд хунш “сэрэмжлүүлэгдсэн нэгэн нь хамгаалах ухаанаа олно” гэж хэлдэг шиг “сэрэмжлүүлэгдсэн үндэстэнд дархлаа суух” учиртай. СИЭ ТББ хэл, түүх соёлынхоо салбарт ном гаргасан мөн цаашид юу хийж байгаа, юу хийх тухайгаа та бүхэндээ хүргэнэ.

Ингээд Шерпа гамбитыг өгүүлье.

Шерпа гэдэг нь Балба улсын Дорно хэсгийн Жомолунгма тойрогт орших хүмүүсийг хэлнэ. Шерпа гэдэг үгний бүтэц нь Шер дорно, Па хүн буюу Дорно хүн гэсэн утгыг Балба хэлээр агуулна. Монгол улс БНТУ-аас Дорно зүгт орших тул Туркуудын хувьд манай зарим иргэд Дорно хүн буюу Шерпа байж болох юм. Шерпа нар өндөрлөг газар аж төрөх учир өндөр уулын оргилд авирах уулчин альпинистуудад тэд орон нутагтаа замчилах, хүнд ачаа тээшийг уулын оргил өөд болон уруу зөөх үйлчилгээ үзүүлдэг. Тэдний энэ амь дүйсэн, хүнд, өдөр тутмын ажлыг хэдхэн рупи буюу цайны мөнгөөр үнэлэх боловч, тэд хувьдаа их хэмжээнд тооцогдох зоос олно. 1953 онд Эверестийн оргилд анх гарсан хоёр хүн нь Шинэ Зеландын иргэн Эдмунд Хиллари шерпа Дэнзэн болно.

Османы хойчис турк хүн болон Хүн үндэстэн монгол хүн хоёрын хооронд соёл, хэл, түүх болон шашны том зөрүү оршино. Исламын шашинт турк хүн Буддын шашинт монгол хүн хоёрын хооронд ертөнцийг харах үзэл бодлын зөрүү асар их. Мал аж ахуй соёлтой монгол, тариалан аж ахуй соёлтой турк хоёрын хооронд аж амьдралын зөрүү асар их. Өтүгэнд орших монголчууд Анатолийд орших туркуудын хооронд цаг уур, газар усны өндөр нам, байгаль нь бүгд зөрүүтэй. Зүс царайгаа өнөөгийн Хүн үндэстэн монголчууд огт өөрчлөөгүй, бусадтай холилдоогүй буюу аригаараа байхад 1923 онд анх удаа Турк нэрийг өөртөө авсан Османы хойчис араб, перс, курд, грек, славян үндэстнүүдтэй холилдон зүс царайгаа өөрчилжээ.

Өнөөгийн Монгол төрийн монголчууд болох Халх, Ойрд, Буриад нарын дээдэс Өтүгэн нутгаас хашаа ч яваагүй, мөн Өтүгэн нутагтаа тэд хаанаас ч ирээгүй.

Османы хойчис өнөөгийн Турк нь XIV зуунаас эхлэн Ази, Африк, Европын олон үндстэн дундаас холилдон үүссэн цоо шинэ үндэстэн юм.

Монголчуудаас ахуй, сэтгэхүйн хувьд асар том ялгаатай тул тэд монголчуудтай шууд тулж ажиллаж чадахгүй, монголчууд тэднийг ойлгохгүй. Тийм учир Эдмунт Хиллари өөртөө шерпа Дэнзэнг ажиллуулсан шиг өнөөгийн Турк улсын агентлагууд монгол шерпа нарыг ажиллуулж байна. Монгол шерпа нарт Туркууд юу хийж байгаа нь чухал биш, шерпагын ажил хийх нь тэдэнд чухал.

Урьд түүх соёл түрэмгийлэл гэсэн ухагдахуунтай монголчууд тулгарч байсангүй. Турк улсаас манай түүх соёлын эсрэг ийм шинэ үйл ажиллагаа хийж буй тул уг үйлийг зөв билэрэхийн тулд СИЭ шинэ ухагдахуун бий болгож байна. Хуучин ухагдахуун болон хуучин сэтгэхүйгээр шинэ сорилтыг билэрэхгүй. Энэ бол жам.

2019 онд “Өв соёлын өлгий нутгаар” баримтат кино гарсан. Уг киног хийх саналыг Туркын тал санаачилсан, бүрэн санхүүжүүлсэн болохыг МҮОНТ-ийн Монголын мэдээ сувгийн захирал Р.Гандиймаа өгүүлжээ. Уг кино-г Үндэсний Олон Нийтийн Телевизийн хөтлөгч Ш.Ёлк, захирал Р.Гандиймаа нарын тус дэмжлэггүйгээр хийсэн бол монголчууд хүлээж авахгүй. Өв соёлын өлгий нутгаар киноны гол зорилго нь Хүн үндэстэн монголчуудад “та нар энэ нутагт ирсэн ЦАГААЧ хүмүүс, бид энэ нутгаас явсан УУГУУЛ хүмүүс” гэх зохиомол үлгэрийг хүргэхэд оршино. Ийм ажилд нь Туркуудад Монгол шерпа нар хэрэгтэй.

Туркууд “Өв соёлын өлгий нутгаар” баримтат кино хийхэд манай Р.Гандиймаа, Ш.Ёлк нар шерпа ажлаа л хийсэн, шерпа үүргээ л гүйцэтгэсэн. МҮОНТ мөн шерпагынхаа үүргийг гүйцэтгэсэн.

Сэтгүүлч Б.Цэнддоо “Турк тэмдэглэл, ижил ба ондоо” нэртэй 23 мин 20 сек радио нэвтрүүлгийг хийжээ. Уг нэвтрүүлгийн гол зорилго нь өнөөгийн Хүн үндэстэн монголчуудад

“та нар тал нутагтаа ирсэн, өнөөгийн туркууд тал нутгаасаа яваад ирээгүй байгаа уугуул хүмүүс”

гэх зохиомол гаргалгааг хүргэхэд оршиж байна. Б.Цэнддоо-гийн радио нэвтрүүлэг түүхэн баримтгүй, буруу ухагдахуунтай нэвтрүүлэг болжээ. Сэтгүүлч Б.Цэнддоо Туркын талд шерпагаар ажиллах саналыг өөрөө тавьсан болов уу.

Б.Цэнддоогын “Турк тэмдэглэл, ижил ба ондоо” радио нэвтрүүлэг, Туркуудын хийсэн “Өв соёлын өлгийн нутгаар” баримтат кино нь түүх соёлоос хол жирийн монголчуудад та нар Орхон, Сэлэнгэ, Туул, Хануй, Хүнүй голын сав нутагт ирсэн хүмүүс шүү, Туркууд Орхон, Сэлэнгэ, Туул, Хануй, Хүнүй голын сав нутгаас явсан уугуул хүмүүс шүү гэсэн мэдээллийг хоногшуулахад оршино. Б.Цэнддоо шерпа ажиллаа хийжээ.

Р.Гандиймаа, Ш.Ёлк, Б.Цэнддоо нар түүх, хэл соёлын эх сурвалж судлаачид биш. Р.Гандиймаа, Ш.Ёлк “Өв соёлын өлгий нутгаар” баримтат кинонд гарах худал мэдээллийг хамгаалж чадахгүй.

Б.Цэнддоо “Турк тэмдэглэл, ижил ба ондоо” радио нэвтрүүлэгтээ гарах худал мэдээллийг мөн хамгаалж чадахгүй. Тэд хамгаалахыг хүсэхгүй. Тэд шерпа ажлаа хийхийг л хүснэ.

Туркуудын хувьд Шерпа гамбит нь дорд түвшингийн гамбит.

Хамгийн чухал нь Академик гамбит. Манай түүхийг буруу бичсэн МУИС-ийн Түүхийн хүрээлэнгийн эрхлэгч П.Дэлгэржаргал, манай Түрэг төрийн бичээсийг худал ухсан Ц.Баттулга, Л.Болд нар Стамбулын туркуудад хамгийн үнэ цэнэтэй хүмүүс. Эдний дэргэд Шерпа нар хямд. Академик гамбитын дараа Янычар гамбит орно. Янычарууд нь Монгол улсын Хэл түүх соёлын салбарын удирдлагад Турк улсаас бэлтгэгдэж буй хүмүүс. Янычарын дэргэд Шерпа нар Туркуудад хямд. Шерпаг хөлслөхөд хялбар. Академикуудтай ажиллахад, Янычаруудыг бэлтгэхэд цаг хугацаа санхүүжилт шаардана. Шерпа нар хаана ч байна.

Сэрэмжлүүлэг авсан хүн өөрийгөө хамгаалж чадна. Сэрэмжлүүлэгдсэн үндэстэнд дархлаа сууна. Өнөөгийн Хүн үндэстэн монголчууд бид Академик хутгагчид, Янычар, Шерпа нарыг зорилгоор нь, ажил үйлийн онцлогоор нь таньж ялган салгаж байвал, тэд нарыг хооронд нь хутгахгүй байвал үндэсний дархлаатай улс болно. Туркуудад түүхэн баримт үгүй тул монголчуудын толгойг монголчуудаар эргүүлэхээс өөр арга зам байхгүй. Академик гамбит, Премьер гамбит, Янычар гамбит, Ам үдэх гамбит, Шерпа гамбитыг мэдэж байж өнөөгийн Хүн үндэстэн монгочууд Турк улсаас ирж буй түүх соёл түрэмгийллийг цогцоор нь харж чадна. Монголчууд бид Турк гамбитыг цогцоор нь харж чадаж байж цогц хамгаалалтыг боловсруулж чадна. Цогц хамгаалалтыг ухагч та бүхэндээ хүргэнэ.

Битигч Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн
Сэтгэгдэлээ үлдээнэ үү...
Д.Болд
2021-01-17 · 66.181.190.219
Түүхэн баримтууд маш тодорхой байхад бид дотроо өөр өөр үзэл баримтлалтай байгаа нь тоогүй.Цаашдаа дунд дээд сургуулийн түүхийн хичээлд цогц өөрчлөлт оруулж хүүхэд залуусаа энэ чиглэлээр авах тодорхой ойлголттой болгох чиглэлд яаравчлах хэрэгтэй мэт...
энхээ
2021-01-17 · 202.126.88.190
Маш зѳв. Ѳѳрсѳнд нь түүх байхгүй нэн шинэ улс гүрнүүд гарал үүслээ тайлбарлах гэж бусдын түүхийг хулгайлж байна.Бидний ѳвѳг дээдсийн бүтээсэн үнэт зүйлсийг түрэг нэртэй л бол ѳѳрт хамааруулах гэж зүтгэнэ. Түрэг бол ѳнѳѳгийн та нарын нэрийг нь турк болгочихоод бидний гарал гэж зүтгээд байгаа тэр ѳвѳг дээдэс чинь бишшүү та нар оогт хамаагүй гэж хэлэх хэрэгтэй. Олон түүхгүй, гарал угсаагүй нэн шинэ ! улс орнууд ингэж дураараа бидний түүхийг хулгайлах гэж оролдох юм даа!
Хэхэ
2021-01-17 · 202.126.90.53
Галзуу шүү өөрөө хэхэ
Mongol
2021-01-17 · 202.9.40.67
Бидний түүхийг хулгайлахыг тэвчихгүй
Нямдорж
2021-01-17 · 64.119.20.79
Харийн орны хэдэн халтар мөнгө хараад шарваач шар нохой царайлагчид хөөрхий
Монгол
2021-01-17 · 202.21.108.195
Мөн ч олон хүнд нэр цол өгч байна даа энэ хүн. Тэгсэн атлаа өөрийнх нь юманд коммент ч бичихийг тэсэх чадваргүй. Өрөвдмөөр ч юмуу?