Осман вирусний эсрэг тун 3.
Монгол Улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд зориулж бүтээв.
985 4

Сэдэв: Мэдлэг бол хүч, мэдлэг алдааг засна.

Монгол Улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танд мэдлэг гэх академик ухагдахууныг хүргэх нь зөв гэж СИЭ ТББ шийдлээ.

Л.Оюун-Эрдэнэ та Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын албыг хашиж байх үедээ “Аа, Туркуудын одоо ерөнхийдөө root гэж ярьдаг. Үндсэндээ угсаа гарал нь Архангай аймгийн Орхоны хөндийтэй холбоотой…” гэж өгүүлжээ.

Үндэсний эрх ашгаар наадан тоглох ийм аймшигт өгүүлбэрийнхээ араас Л.Оюун-Эрдэнэ та ард түмнээсээ уучлалт үл гүйсан тул Монгол Улсын өнөөгийн ерөнхий сайд уг бодлоо тээж яваа гэж бид дүгнэж байна.

“Аа, Туркуудын одоо ерөнхийдөө root гэж ярьдаг” - энэ өгүүлбэрээс өнөөгийн ерөнхий сайдад ямар хүмүүс ойр байдаг, ямар хүмүүс түүнд хүчтэй нөлөөлдөг гэх мэт түүний дотоод сэтгэхүйг нээж болно. Үг зүй, өгүүлбэр зүй, утга зүй, сэтгэл зүйн дүн шинжилгээг СИЭ ТББ өдөр болгон судалгаандаа хийж байгаа тул бид үүнийг мэргэжлийн түвшинд хялбар хийнэ.

Уг өгүүлбэрээс “одоо”, “ерөнхийдөө” гэх сул үгсийг хасахаар “туркуудын root гэж ярьдаг” гэх гол хэсэг нь үлдэнэ. Уг өгүүлбэрийн цаад эзнийг хоёр хувилбараар тогтооно. Эхнийх нь: Нөлөө бүхий турк биш харийн этгээд Орхон голын сав нь “туркуудын root” гэж ерөнхий сайдын ой ухаанд суулгажээ.

Нөгөө нь: Туркууд Орхон голын сав нь туркуудын “root” гэх ухагдахууныг түүнд хүчээр суулгажээ.

Root гэх англи үг нь манайхаар “үндэс” болно. Ямарч монгол судлаач түүнд “root” гэх үгийг ашиглаж ийм тайлбар хийхгүй, ийм тайлбар хийлээ ч “үндэс” гэх үгийг монголчууд энэ тохиолдолд эс хэрэглэнэ.

Монгол улсын Үндсэн хуулийн тунхаг хэсэгт “төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж”, уг хуулийн 4-р зүйлд “Монгол Улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улсын хил халдашгүй дархан байна” гэж хуульчилсан, орших эс оршихуйн тухай амин чухал энэ асуудалд Монгол Улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ та гадаадын багш (mentor) нарынхаа зааврын дагуу мэдэгдэл хийжээ.

МУ-ын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ таны дотоод орчин, дотоод сэтгэхүй харь элэгтэн хүмүүсийн нөлөөнд байна. Таны дотоод сэтгэхүйд тэд хүчтэй нөлөөлж байна. Үндэсний хэмжээнд учирч болох, дахин сэргэшгүй гай барцдыг та тээж байна.

СИЭ ТББ нь үндэстнийнхээ түүх, үсэг бичиг, газар усны дархлааг үндэстний эх сурвалж судлалаар, “зөөлөн хүчээр” хамгаалж байна. СИЭ ТББ нь аливаа нам болон улс төрийн хүчинд үл үйлчилнэ.

СИЭ ТББ энэхүү Осман вирусны эсрэг тунг хувь хүн Л.Оюун-Эрдэнэ танд хүргэж байгаа боловч таван жил, тавин жилийн дараа төрийн эрх барих олон Оюун, олон Эрдэнэ нэрт зориулж байна.

Үндэстэн оршин тогтнож дэвжихийн тулд улс төрийн нам, тэдгээрийн удирдагч, гишүүд нь үндэстнийнхээ эрх ашиг, ой санамжаар улс төр, бизнес хийж үл болно. Үндэстнийнхээ ой санамжийг бэхжүүлж бүй СИЭ ТББ шиг улс төрөөс ангид этгээд монголчуудад үндэстний эрх ашиг, улсын эрх ашиг хоёрын заагыг нь чанга татаж өгөх үүрэгтэй юм байна. Төр баригчид урсгал эрх ашгаа үндэстнийнхээ эр ашгийн дээр тавих цаг үе болгонд харийн захиргаанд орсон түүхтэй байна бид. Одоо энэ үе давтагдах аюул үүсэж байна.

Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн миний бие таны насыг тойроогүй дайраад гарсан билээ.

Хүнд дутуу ухаарах үе бий, хүн дутуу ухаардаг. Үсэг бичиг, түүх соёл, төрт ёс нь чухал гэж Үндсэн хуулиндаа тунхагласан боловч яагаад амин чухал гэдгийг тайлбарлах этгээд үгүйн улмаас, системтэй хөтөлбөр төрийн зүгээс боловсруулж чадаагүйн улмаас сүүлийн 30 жил ийм ажил эс хийгджээ. Үүнийг нэг тод бүтээгдэхүүн нь та!

Алдах цаг гэж байна. Засах цаг гэж байна.

Алдаагаа Хүн үсэг бичгээс эхлүүлэн засъя гэх саналыг Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн миний бие танд хүргэж байна.

Юуны урьд мэдлэг бол хүч гэдгийг танд дахин сануулая.

Мэдлэг нь танин мэдэх үйлийн үр дүн бөгөөд уг үр дүн нь амьдрал дээр нотлогдож, туршилт, практик дээр батлагддаг.

Хүнийг сайхан үгээр нь дүгнэхгүй, сайн үйлээр нь дүгнэнэ гэх ухаан өвөг дээдсээс минь ирсэн билээ. Бид сайхан үгэнд хууртагдахгүй, сайн үйлээр нь хүнийг тодорхойлно.

Танд хоёр үйл санал болгож байна.

Үйл нэг - сургалт

Их дээд сургуулиудын монгол хэл, түүх, аялал жуулчлалын ангид хүн үсэгт түрэг төр, уйгур төрийн бичээсийг заах хичээлийн хөтөлбөрийг боловсруулан 2022 оноос хэрэгжүүлье.

Үүний давуу тал нь Алтан дэвтэр түүхэн эх сурвалжаас урьд Орхон, Сэлэнгэ, Туул, Хануй, Хүнүй голын савд буюу Өтүгэнд төв аялга ямар байсан, ямар тийн ялгал, ямар үйлийн цаг, ямар үйлийн явц хэрэглэж байсан, ямар баян үгийн сантай байсан гэх мэт олон асуултанд хариулахын сацуу түүхээ, газар усаа хайрлан бахархах сэтгэгдэл сурагчдад төрнө. Таны хэрэглэсэн “ярьдаг” гэх үйл үгийн (+даг) төгсгөл Алтан дэвтэрт байхгүй, зөвхөн хүн үсэгт хадан бичээст бий.

СИЭ ТББ нь Гол тигэн хадан бичээсийн бага бичээсээр хоёр удаагын сургалт, их бичээсээр нэг удаагын сургалт хийж нийт 36 сурагчдыг төгсгөв.

Энэ хугацаанд СИЭ ТББ үндэстнийнхээ үсэг бичгийг тайлах аргачлалыг боловсруулан гаргав.

Монгол Улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танай Засгийн газарт Боловсрол шинжлэх ухааны яам гэж бий. Танд алдаагаа засах ийм боломж байна.

Үйл хоёр - солих.

Гол тигэн, Билгэ хаан, Тонуй кук хадан бичээсийн В.В.Радлов нарын хуучин тайлбарыг зөв тайлбараар нь солин үндэстнийнхээ үсэг бичгээ дээдлэх үйлийг хэрэгжүүлье. Үүний тулд танай Засгийн газарт Соёлын яам гэж байгаа. Танд алдаагаа засах ийм боломж байна.

Дээрх хоёр үйлийг та үл зөвшөөрвөөс танаас хүсэх нэг үйл байна.

СИЭ ТББ-ын үсэг бичгийн мэдлэгийг харийн мундаг зөвлөхүүдийг хөлслөн үгүйсгэнэ үү! Энэ нь зөвхөн бидэнд ч бус монголын ард түмэнд маш их хэрэгтэй байна.

Мэдлэг бол хүч. Сүхээр цохисон ч сөхөрөхгүй, балтаар балбасан ч бөхийхгүй.

Энэ үйл эрт орой хэзээ нэгэн цагт хэрэгжинэ. Таны үед үү? Таны дараа юу? Та сонгоорой!

Түүхэнд Монгол Улсын 33-р ерөнхий сайд ямар өв үлдээх нь Л.Оюун-Эрдэнэ таны гарт байна!

Битигч Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн.
Сэтгэгдэлээ үлдээнэ үү...
ТҮРЭГ!
2021-03-28 · 202.126.89.235
Түрэгийн хѳшѳѳ, дурсгал зэрэг газарт туркүүдийг ахиж бүү ойртуул. Түрэг гэдэг нэрийг минь бүү ашиглаад бай. Манай түүх рүү бүү хулгайлж довтлоод бай гэж хэлэх хэрэгтэй. Хавийн бүх улсууд Бид бол Чингис гэж орилдог боллоо. Арай л африкууд тэгж орилохгүй нь.
Зочин
2021-03-28 · 66.181.161.89
Зөвөө. ЕС үүнийг олж уншаасай. Буруу замаар будаа тээж байна гэдгээ олж мэдээсэй. Дан мөнгөний араас хөөсөөр эрт урьдын элэн хулангийнхаа оноог мэдэж үргэлжлүүлэхийн оронд алдааг шүүрч авч залгамжлаад байгаагаа ухаасай.
afteria
2022-12-21 · 37.139.53.50
<a href=http://bestcialis20mg.com/>brand name cialis online</a> Incidence of GI side effects