СИЭ хэл, түүхийнхээ ул буюу суурь судалгааг хийж байна.
СИЭ хэл, түүхийнхээ ул буюу суурь судалгааг хийж байна. Дээдсийнхээ бичээсийг судлаж буй нэгэн нь өгүүлбэрийг эвдэж болохгүй, ганц ч үг сольж орлуулж болохгүй, ганц ч үг нэмж хасаж болохгүй.
554 0

СИЭ хэл, түүхийнхээ ул буюу суурь судалгааг хийж байна. Дээдсийнхээ бичээсийг судлаж буй нэгэн нь өгүүлбэрийг эвдэж болохгүй, ганц ч үг сольж орлуулж болохгүй, ганц ч үг нэмж хасаж болохгүй. Өгүүлбэрийг байгаагаар нь билэрэх ёстой. Ихэнхи хүмүүс үүнийг дийлэх сэтгэлийн тэнхээ үгүй учир бичээсийг өөрийнхөөрөө тайлбарлана. Жинхэн судлаач хүн өөрийнхөөрөө биш хөшөөнд юу бичсэнийг тайлбарлах үүрэгтэй. Суурь судалгаанаас анги манай түүх, хэлний докторууд гадаадын нэр хүндтэй гэсэн сэтгүүлд гарах нийтлэл болгоныг өөрийн хэл түүхийн эх сурвалжийн хэмжээнд үнэлж байна. Ул суурь судалгаа хийдэггүй манай докторууд хамхуул шиг салхи уруудан хийсэж буй. Салхи нь харийн сэтгүүлүүд болоод байна. Үндэсний эх сурвалж судлал нь үндэсний түүх, хэлний дархлаа юм гэж өгүүлжээ.


Харийх нь манай хэл, түүхийг судлана. Харийх нь судлах, судлахгүй нь гол биш. Бид өөрсдөө ул буюу суурь судалгаагаа хийх үүрэгтэй. СИЭ ул судалгааг хийж байна. Мехмет Өлмезийн баг Хүйс толгой бичээсийг НТ 610 онд хамааруулж байна. СИЭ уг бичээсийг НТ 583-587 онд хамааруулж байна. Турк Мехмет Өлмезийн багтай эх сурвалжаа тулгаж байж цаг хугацааг тулна. Эх сурвалж судлаач эх сурвалж судлаачтай хэл амаа сайн ойлголцоно. Эх сурвалжид Умард төрийн түүх, Хожуу Тан төрийн түүх орно.


НТ 552 онд Роранг буюу Жужан төр мөхжээ. 573 оноос хойш Түрэг төр нь Төрийнхөө үйлийг хүн үсгээр, Буддын шашны үйлээ брахми үсгээр хөтөлдөг байжээ. Хүн үсэг нь эртний арамей үсгийн ултай, түүнийг Персээс залжээ. Брахми үсэгг нь брахми ултай, түүнийг Энэтхэгээс Умард Вэй улсад залан нутагшуулж, дараа нь Умард Вэй улсын хойч Чи улсаас Түрэг төрийн Табэн хаан 573 онд Өтүгэнд залжээ. Түрэг төрийн хүн амын дийлэнх нь НТ 552 оноос НТ 630 он хүртэл Тэлэ нар байжээ. Тэлэ-гийн дээдэс Хүннүгийн хойчис гээн Умард төрийн түүх Түрэг Тэлэ-д бичжээ. Есөн угс нь Уйгурууд болно. Уйгурын дээдэс Хүннүгийн хойчис гээн Хожуу Тан Төрийн бичигт бичжээ. Түрэг төрийн хүн амын дийлэнх нь Хүннү нарын хойчсис байжээ. Ийм учир Түрэг төрийн албан хэл нь Хүн хэл байжээ. Түрэгийн дээдээс Хүннүгий өөр угсаа гэж Умард төрийн түүхэнд бичигджээ. Түрэгийн дээдэс Суо нь Хүннүгийн хур байсан учир тэд Хүннүгээс өөр угсаа гэж түүхэн эх сурвалжид бичжээ. Бичлэг дээр Сэргэлэн нь 552 оны оронд Буддын шашин залсан 573 оныг нэг удаа сольж дурьджээ. Үүнийг анхаарна уу.

Сэтгэгдэлээ үлдээнэ үү...