Хүннү ба тэдний генийн судалгаа 6
Ноён уулын булш нь Хүн төрийн тариалан эрхэлдэг ястангуудын оршуулга болно.
1711 5

Оросын ШУА Сибирь салбарын судлаачид “Archaeological and Anthropological Sciences” сэтгүүлд Төв Азийн мал аж аж ахуйтан Хүннүгийн митохондраль ДНК-ааг судалж, тэдний эм генийн сан нь Төв Азийн орчин үеийн монгол хэлт хүн амынхтай маш ижил байгааг олж мэдсэн талаар нийтэлжээ. Энэхүү генетик шинжилгээний үр дүнг Ноён Уулын түүхэн дурсгалыг судалсан Оросын багыг олон жил удирдсан түүхч Наталья Польсмак базаж тайлбарлажээ. Уг судалгаанд оролцсон археологч, генетикч, антропологч нарын мэргэжил бүрийх нь нарийн судалгаа, шинжилгээг техник ажилд тооцож болно. Базалтыг энэ нөхцөлд түүхчээс өөр хэн ч хийж үл чадна.

Оросын антропологч В.П. Алексеев, И.И.Гофман нар Монголд орших хүннүгийн булшнаас олдсон олдворыг судлан: “Нэг булшнаас олдсон олдвор нь илт монголжуу зүстэй, нөгөө булшин дахь нь европжуу” гэж бичжээ.

Монгол улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Д.Эрдэнэбаатар дээрх европжуу зүстэй олдвор нь “Ноён уулын малтлагаас гарсан олдвор, өөр ийм олдвор үгүй” гэж манууст хэлэв.

Хүннүгийн их хаадын булш Гол мод 1, Гол мод 2 нь Үтүгээнээс 150 км зайнд оршино. Ноён уул нь хүннү төрийн ястан хүмүүсийн булш, гэвч юу эрхэлдэг хүмүүсийн булш Үтүгэнээс 360 километрийн алсад байна вэ?

Энэ асуултанд түүхэн баримтаар хариу баръя.

Түрэг төрийн Тариатын бичээс (VI-VIII зуун)

𐱃‏𐰺‏𐰍‏𐰞‏𐰍‏𐰢‏⁚‏𐰾‏𐰚‏𐰔𐰾‏𐰠‏𐰭‏𐰀‏𐰆‏𐰺‏𐰸‏𐰆‏𐰣‏𐱃‏𐰆‏𐰍‏𐰞‏𐰀‏⁚‏𐰾‏𐰋‏⁚‏𐱅‏𐰠‏𐰓‏𐰈‏⁚‏𐰴‏𐰺‏𐰍‏𐰀‏‏⁚‏𐰉‏𐰆‏𐰺‏𐰍‏𐰆‏⁚‏𐰆‏𐰞‏𐰘‏𐰃‏𐰼‏𐰢‏𐰤‏⁚‏𐰽‏𐰆‏𐰉‏𐰢‏𐰣‏⁚‏𐰴‏𐰆‏𐰣‏𐰺‏𐰚‏𐰈‏𐰲‏𐰼‏𐰋‏𐰔‏

Тариг алхам (үрийг алхаж үрлэнэ): Сэгз, Сэлэнгэ, Орхон, Туула саб талду, Харага, Борого ул газар минь, суваг маань хүн хүчээр арбин.

Тариаг Сэгз, Сэлэнгэ, Орхон Туул, Хараа, Бороод тарьдаг байжээ. Харин Сэгз, Сэлэнгэ, Орхон, Туула (+а байршил тийн ялгал) сав талд, Харага (+а байршил тийн ялгал), Борого (+о байршил тийн ялгал) газар усанд гэж бичжээ. Мөн голын эдгээр сав талд, мөн зарим голын газар ус нь хүн хүчээр арвин гэж хадан дээр сийлжээ.

Уг бичээс өнөөгийн биднээс 1400 жилийн урьд, Хүн төрөөс 800 жилийн хойш бичигджээ. Түрэг төрийн үед ихээр тариалж байсан баримт Хуучин Тан төрийн бичиг дэх Түрэгийн шастир дээдэд бий. Зарим хүмүүс Жужан төрийн төмөрчин Түрэг аймгийнхан тариа тарих соёлгүй гээн эргэлзэж болно. Түрэг аймаг нь Үтүгэнд төрөө үүсгэсэн болохоос хүн амын бүтэц, тэдний хөдөлмөр эрхлэл хэвээр үлджээ. Тариа тарьж байсан хүмүүс тариагаа тарина, малаа маллаж байсан нь малаа маллана. Ганц ялгаа нь төрийн удирдлага, губчур сэлт мөхсөн Жужаан төрөөс шинээр үүссэн Түрэг төрд шилжжээ.

Урьдчилсан таамаг

Ноён уулын Хүннүгийн булш Бороо, Хараа голоос 50 км зайнд оршино. Хараа, Бороо нь аль эртнээс хүнээр хүч арвин байжээ. Хараа, Бороо нь Сэгс (Найман мөрөн), Сэлэнгэ, Орхон, Туулаас бага гол. Тариатын бичээст Том голуудын сав талд, Хараа, Бороо гэж жижиг голын газар усанд тариалдаг тухай бичжээ.

Тэгэхээр Тариатын хадан бичээсээс, Хуучин Тан төрийн бичгээс Ноён уул нь Хүннү төрийн баян тариачдын оршуулга гэж тамаглаж болно. Түрэг төрийн баримтаар Хүннү төрийг тариалдаг байсан тухай шууд баталж болохгүй тул уг таамгыг батлахын тулд Хүннү төр нь тулаанд жагсаасан 400 000 цэргээ, 6-7 сая хүн амхаа нүүрс ус буюу гурилаар хангаж байсан баримт нотолгоог бичгэн эх сурвалжаас олох ёстой. Тариа тарьж байсан баримтыг олох ёстой. Ийм үйлийг хамтаар хийцгээе. Дашрамд хэлэхэд мал аж ахуйтан Хүннү төрийн хүн амд уургын дутагдал байх ёсгүй.

Сыма Цяни Түүхэн тэмдэглэл номынхоо 111-р хэсэгт Вэй Жангжуны тухай шастирт “Хавар Юань Шоу-гийн дөрөвдүгээр он (түрүү тооллын 119 онд) Хань төрийн цэрэг умаршаа говийг гатлан нэг түм гаруй хүннүгийн цэргийг олзолж Дяньянь (Хангай) ууланд Чжао Синя-ийн хотод хүржээ. Ханьгийн цэрэг хүннүгийн нөөц хүнсийг олзолж, өөрийн цэргээ хүнсэлж, нэг хоноод хүннүгийн барилга байгууламж, үлдсэн нөөц хүнсийг нь шатаагаад буцжээ” гэж бичжээ.

Хавар шатааж болох нөөц хүнсэнд үрийн будаа, будаа, гурил, борц, ааруул, ээцгий, архи гэх мэт зүйлс орно.

Таван түмэн Хань төрийн морин цэрэг хүнслээд ард нь их хэмжээний нөөц үлджээ. Тэгэхээр Хүн төр нь тариалан эрхэлж байжээ.

Хүн төр тариа тариалж байсан бусад баримтууд.

Бан Гу I зуунд “Баруун орны шастир”-таа “Баруун хязгаарын улсуудын ихэнх нь суурьшин амьдарна. Хот суурин, тариалан, малтай. Хүннү Үсүнээс өөр заншилтай. Бүгд Хүннүгийн албат, харъяат. Хүннүгийн баруун талын ри - жү вангаас Тун-пү-пү-вэй томилон баруунд оронд элчлүүлж ... олон улсаас татвар авч хөрөнгө цуглуулдаг ажээ” гэж бичжээ.

Баруун орны шастирт:

  1. Жар ди-гийн (түрүү тооллын 86-74 он) үед “Хүннү морьт цэрэг явуулан Чэ-шид тариалж буй” гэж бичжээ.
  2. “Жао ди-гийн үе (түрүү тооллын 86-74 он), Хүннү ахиад дөрвөн мянган морьт цэрэгтэй Чэ-ши-д ирж тариалав” гэж бичжээ.
  3. Чэ-ши нь Хань улсыг дагасан тул Хүннү Чэ-ши лүү цэрэг илгээжээ. Хань төрийн тариалах цэрэг цөөн байсан тул тэд хот дотор ороод хамгаалав. Хүннү нь хотын доороос “Шанью энэ газрыг заавал авна, тариалан хийнэ” гэж хотыг хэдэн өдөр бүслээд оджээ гэж бичигджээ.

Баруун орон гэдэг нь Дунд орны өнөөгийн Ганьсу мужаас өрнөшөө бүх нутаг. Хүн төр хүчтэй байх үедээ Баруун орноос хүн амынхаа нүүрс усны зарим хэрэглээг хангаж байжээ. Хүн гүрэн тариалдаг байжээ. Тэр үед Баруун оронд улаан буудай тариалж байжээ. Хүннүчүүд нутагтаа амуугаа тариалж байв уу, шинээр буудай тариалах болов уу гэх асуултанд өдгөө СИЭ ТББ харилахад бэлэн биш байна.

Ноён уулны булшнаас гарсан европжуу зүстэй хүний олдворыг Хүннү төрийн тариалан ахуйн хөгжилтэй шууд холбож тайлбарлана. Түрүү тооллын III-I зуун нь тариалан аж ахуйн үсрэнгүй хөгжих цаг үе. Баруун орныг эрхшээх Хүннү төр нь Баруун орноос дэвшилтэд улаан буудайг нутагтаа авчирж тариалахын тулд Баруун орноос улаан буудайг нь мөн тариачныг нь авчирах ёстой. Хараа, Бороо нь улаан буудайг энгийн хөсгөөр тариалах хамгийн боломжтой нутаг юм байна.

Амуу Улаан буудай хоёрын ялгаа.

Амуу нь хүйтэн, уулархаг газар ургана. Улаан буудай нь дулаан шаардана. Амуу нь хөрс голохгүй, хурдан боловсорно. Улаан буудай нь хөрс голно. Хүннүгийн нутагт Хараа, Бороо нь уг шаардлагыг хамгийн сайн хангах газар ус тухайн үед байжээ.

Тэгэхээр Ноён уулаас олдсон европжуу зүстэй хүний яс нь нийт хүннүчүүдийг төлөөлөхгүй. Үүнийг Сибирийн судлаачид “Хүннүгийн митохондраль ДНК-ааг судалж, тэдний эм генийн сан нь Төв Азийн орчин үеийн монгол хэлт хүн амынхтай маш ижил” гэж тогтоожээ.

Ноён уулын булш нь Хараа, Бороо голын газар усанд удаан жилийн хугацаанд улаан буудай нутагшуулсан тариалан эрхлэгч хүннүчүүд болон Баруун орноос залагдан ирж хожим баяжсан тариаланчдын булш гэж СИЭ таамаглаж байна. Урьд Ноён уулын дурсгал нь зөвхөн хүннүгийн гэж тодотголтой байсан бол өнөө бичгэн эх сурвалжаас анхны улаан буудай тариалагчдын булш гэж тодорхойлогдож байна. Археологын судалгааг энэ чиглэлд хандуулах ёстой.

Сыма Цянь Түүхэн тэмдэглэл номдоо “Өвс ус дагаж нүүдэллэнэ. Хот хэрэм барьж нэгэн газар сууж тариалангийн ажил эрхлэхгүй” гэж мал аж ахуйтан хүннүчүүдийг тодорхойлжээ. Мал аж ахуйтан хүннүчүүд тариалан эрхлэхгүй, тэдэнд ийм боломж байхгүй. Хүннү төр үүсэхээс 2000 жилийн урьд Үтүгэнд амуй тариалалтаас мал аж ахуй салжээ. Хөдөлмөрийн хувиаралалт тэр үеэс бий болжээ.

Монгол улсад эх сурвалж судлал үүсэн хөгжиж бүй учир хүн үндэстэн монголчууд өдрөөс өдөрт өөрийн үсэг бичиг, түүх соёл, аж ахуйн талаар урьд байгаагүй гүн судалгааг, мөн няцаагдашгүй академик мэдлэгийг авч байна.

Үргэлжлэл бий...

Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн
Сэтгэгдэлээ үлдээнэ үү...
Зочин дэмжигч
2021-03-30 · 66.181.161.100
Олон зүсийн хүмүүсийн цуглаан байсан байхаа манай Хүн төр маань. Тариалан эрхэлж байсан явдал зайлшгүй байх л ёстой доо. Улаан буудайгаа амуйтайгаа хамт тариад л...
addinoRof
2022-08-19 · 46.161.11.6
<a href=http://iverstromectol.com/>ivermectin pills for sale</a> Acheter Kamagra Gel Grenoble
jumEssere
2022-10-23 · 37.139.53.30
House of Representatives to supportimmigration reform, and several voted for the bills grantingmore rights to immigrants living illegally in California <a href=https://bestcialis20mg.com/>cialis without a prescription</a> Although some may argue that an objective measure such as a weight measurement is not subject to bias, we suggest that the role played by a nonblinded assessor still poses a risk of bias in this measurement
avedgeJet
2022-12-07 · 37.139.53.30
There is your life before cancer, and your life after <a href=http://bestcialis20mg.com/>buy viagra cialis online</a>