"Тэмүжингийн дээдэс" хэлэлцүүлэг
"Тэмүжингийн дээдэс" хэлэлцүүлэг
593 0

Доор хэсэглэв


Хэсэг 1. Чингис хааны уза ор.... Бөртөчинө Гоа марал хоёр бодит хүмүүс болох тухай өгүүлжээ. Уза гэдэг нь эртний гэсэн утга. Өнөө мануус Азаа буурал аав гэж өгүүлж байна.


Хэсэг2. Кабул хаан Хамаг Монголыг Мэдэн аббаа гэдгийг тайлбарлажээ


Хэсэг 3 Бөртөчино Тэмүүжингийн 22 дахь дээдэс болно. Дээд үеийн хоорондын зайг 25 жилээр авахад болж байна. Кабул Хаан, Дутум Мэнэнгийн оршиж байсан цаг хугацааг эх сурвалжийн огтолцоогоор тогтоож болж байна.


Хэсэг 4 Кабул хаан Алтан хааны сахлыг зулгаажээ. Алтан хаан Кабул хаан 1118 оноос 1123 оны хооронд уулзажээ.


Хэсэг 5 Дутум Мэнэнгийн оршиж байсан цаг хугацааг тогтоожээ. 962 оноос 1014 оны хооронд оршиж байжээ. Түүхэнд 1014 онд Кидан Джалаир луу их цэрэг хөдлөгжээ гэсэн баримт И Лүн лүгийн бичсэн Кидан төрийн Түүхэнд оржээ.


Хэсэг 6 Эх сурвалжуудын огтолцооргоор Кабул хаан, Мэнэн Дутмын оршиж байсан цаг хугацааг тогтоов. Бөртөчин НТ 612 он орчим төржээ. 630 онд тэнгис гэтэлж Онон мөрний тэрүүнээ иржээ.


Хэсэг 7 Бөртө чино Байгаль нуурыг гэтэлж иржээ.


Хэсэг 8 630 онд Бөртө чино Гоа марал Бай голыг гэтэлж Шивэйчүүд дээр иржээ.


Хэсэг 9 Шивэйчүүд хамтрал хэвшилтэй байжээ. Шивэйчүүд Түрэг төрийн хур байжээ. Шивэйчүүд хүн ам болон малынхаа тоог Түрэг төрд хүргэдэг байжээ. Шивэйчүүд Түрэг төрд цэргийн алба хашиж байжээ.


Хэсэг 10 Шивэйчүүд 630 онд Тан төрийн хур болжээ. Түрэг төрийн Ачим хааны үе эргэж Түрэг төрийн хур болжээ. 742 онд Түрэг төр мөхөхөд Шивэй нэр Тан төрийг дагажээ. Монгу Шивэй гэж Хуучин Тан төрийн бичигт анх удаа гаржээ.


Хэсэг 11 Манай Уйгур төр Өтүгэнд Орд Балга гэх маш том хот байгуулжээ. Их монгол хотын Хар хориноос 31 дахин том суурьтай хотыг Уйгур төр барьжээ. Шивэйчүүд манай Уйгур төрийн үед Тан төрийн хур байжээ. Сачи бэх, Их нүдэнгээс Торголжин баян хүртэлх үе болно.


Хэсэг 12 870-1118 оны хооронд Шивэйчүүд Киданы төрийн хур байжээ. Энэ үе нь Добу Мэргэн, Алан гоа эхийн үе болж байна. Алтан улсын Агуда хаан өөрийгөө 1118 онд их хаан гэж өргөмжилжээ


Хэсэг 13 Ро Ранг буюу Жужаны түүх Вэй улсын түүхэн дэх 91-р шастирт бий. Нирүн гэж улс байхгүй. Нирүн нь Алан гоа эх бэлэвсэн болсноос хойш төрсөн гурван хүүдийг овгын нэр гэж бичжээ. Монгол угсааны Нирүн улс гэдэг нь хэл зүй талаасааа буруу өгүүлжээ. Нирүн улс гэж байхгүй.


Хэсэг 14 Жужан нь Нирүн улс байсан гэх ямар ч үндэслэл байхгүй. Жужанууд Шивэйчүүд дээр очсон гэх нь мөн үндэслэлгүй. Ро ранг улсын Жин хуй цзи үлдэгдэл хүмүүсээ аваад Баруун Вэй улсыг зорьжээ.


Хэсэг 15 Кидан төр түшмэдийнхээ мэдлэгийн түвшинг байнга шалгалт шүүлгээр тогтоож байжээ.


Хэсэг 16 Нэг, хоёр, гурав нь Кидан тоо болно. Тэмүүжингийн дээдэс Кидан тоо авжээ. Тоо нь хэл биш, төрийн үйл явуулдаг хэрэгсэл.


Хэсэг 17 Тэмүүжингийн дээдсийг 22 үеэр...


Хэсэг 18 Монгол Улсын ерөнхий сайд асан Агданбуу-гийн Амар Монголчуудын дээдэс нь Хүннү нар гэдгийг хоёргүй санаагаар өгүүлжээ. Түүхийг Өтүгэнээр бичнэ. Хүн малын төвлөрөл зөвхөн Өтүгэнд оршино. Бөртө чиноос Тэмүүжин хүртэлх түүх нь хувь хүний дээдсийн намтар болно.


Хэсэг 19 Судар бичгийн хүрээлэнгийн нарийн бичгийн дарга Ч. Бат-Очир Монголчуудыг Хүннүгээс гарал үүсэлтэй гэжээ.


Хэсэг 20 Манай түүхийн гурван том алдаа


Хэсэг 21 1930-аад оныхон өөрсдийгөө Хүннүгээс гаралтай гэсэн ой санамжтай байжээ. ЗХУ-ын бичиж өгсөн түүхэнд төөрсөн хүмүүс өнөөгийн 40-90 настангууд болно.


Хэсэг 22 Мал аж ахуйтны нийгэм байгууламжийг билэрэхгүйгээр мал аж ахуйтны түүхийг билэрэхгүй. Энэ тухай хожим өгүүлнэ.


Хэсэг 23 Түүхийн төөрөгдөл нь хоёрхон үед хамаатай байна. Есөн үед энэ төөрөгдөл хамаарахгүй.


Асуулт 1 Бурхан халдуны тухай


Асуулт 2 Эргүнэ гүний домог


Асуулт 3 Монгол иргэд үнэр муутан, хувцас бараатан гэж Гүрбэсү хатан өгүүлжээ. Төвийн соёл, захын соёлын ялгаа болохоос үндэстэн хоорондын ялгаа биш тухай.


Түүх сэрж байна.

Сэтгэгдэлээ үлдээнэ үү...