Үндэсний эх сурвалж судлал гэдэг нь өөрийн түүх, бичигтэй холбоотой эх сурвалжуудыг аргачилтай судлахыг хэлнэ. Холбоотой гэдэгт тухайн түүхэн үйлийн гэрч, гэрчийн хэмжээнд тооцогдох, цаг хугацааны хувьд хамгийн ойр мэдээлийг агуулсан баримтийг хэлнэ. Хүн, брахам, согд бичигтэй хадан бичгүүдээс өмнөх манай түүхэн үйлийг өгүүлсэн эх сурвалж зөвхөн дунд орны үе үеийн төрийн бичигт байна. Зөвхөн дунд орны үе үеийн түүхэн бичгээс мануус Хүн, Сяньби, Ру ру, Түрэг, Уйгур төрийн түүхэн үйлийг мэддэг. Сар Түрэг төрөөс үлдээсэн Тонуйкук, Гол тэгин, Билгэ хааны болон бусад бага бичээсүүд, Уйгур төрийн Шинэ Могой ус, Тэсийн болон бусад бага бичээсүүд дотоодын нарийн мэдээлэл агуулна. Дунд орны төрийн бичиг, дотоодын хадан бичгүүд нийлээд манай түүхэн үйлийг урьд байгаагүй тодоор сэргээж байна.
Харамсалтай нь манай Түүх археологийн хүрээлэнгийн ул (суурь) судалгаа хийх ёстой нөхөд цаг хугацааны хувьд XIX зууны сүүлээс XX зууны орос, зөвлөлтийн эрдэмтэдийн хийсэн бэлдэц дээр ажилласнаар түүхээ эх сурвалж судлал гэдэг ухагдахуун энэ өдгөө монголд үгүй болов. Үндэсний эх сурвалж гэдэг ойлголт үгүй болсоноор үндэсний ой санамж өссөн хурдаар үгүй болж байна. Үндэсний ой санамжаа гээсэн үндэстэн орших тавилангүй. Энэ өдгөө манай түүх, хэл ямар аюултай байдалд байна гэдгийг уншигч таньд билирүүлэхийг хичээе. “Дээдсээс нь таслахын тулд бичгийг нь үгүй болго, үндэстэнг мөхөөхийн тулд түүхийг нь үгүй болго” гэсэн үйлтэй энэ өдгөө мануус нүүр тулаад байна.
Энэ удаа манай түүхтэй холбоотой нэг жишээ, хэлтэй холбоотой нэг жишээ, хэл түүхтэй холбоотой нэг жишээ, нийт гурван жишээ таньд хүргэе.
Манай түүхтэй холбоотой жишээ
Лев Гумилев (1912-1992) зөвлөлт болон оросын эрдэмтэн, битигч, орчуулагч. Археолог, дорно судлаач, газар зүйч, түүхч, угсаа зүйч, философч.
Лев Гумилевын зартай хэллэгт дүн шинжилгээ хийцгээе!
Лев Гумилев: буряты - это древние монголы, а хунну были тюрками
Лев Гумилев: Буриад-эртэний монголууд, Хүннү түргүүд байсым.
Гумилев өнөөгийн Монгол улсын Халх, Баргут, Буриад, Торгууд, Баяд, Төрвөд гэх мэт олон овгуудын дээдэсийн түүхийг тайлбарлаж байна. Сэргэлэн Интернашионал Экспедишионы 57 нийтлэлийг судалсан уншигч та өөрөө Гумилевын дүгнэлтийг шинжлэн ухааныг нь олох түвшинд өнөөдөр хүрсэн байх ёстой. Таньд мануусын хүргэсэн эх сурвалж ийм дүгнэлт хийх хангалттай ул суурь болж чадна. Энэ удаа хамттай шинжлэн ухааныг нь олцгооё.
“Буриад-эртэний монголууд, Хүннү түргүүд байсым” Лев Гумилёв.
Хүннү түргүүд байсым. Тодорхой биш зүйл нь Гумилев Ашна овгийг өгүүлж байна уу, Түрэг овогтонг өгүүлж байна уу, Түрэг илийг өгүүлж байна уу гэдэгт байна. Хэрэв Ашна овог, Түрэг овогтонг өгүүлж байвал хариу дараах эх сурвалжид бий: “Түрэг хэмээгч дээдэс нь Өрнөд далайн баруунд амьдардаг. Тусгаар аймаг болно. Хүннүгийн өөр угсаа болох магадалтай ажээ. Овог нь Ашина болно” Умард төрийн түүх Түрэг Тэлэ нийтлэл 39. Уг эх сурвалжид Хүннүгийн өөр угсаа болох магадалтай гэдэг нь Хүннүгийн шууд угсаа биш Хүннүгийн хур байсан гэсэн утга. Түрэг илийн тухайд “Зан заншил нь хүннүтэй ихэнхдээ адил” (Умард төрийн түүх Түрэг Тэл нийтлэл 39) гэдэг нь Түрэг ил дотор хамгийн их хүн амтай Хүннүгийн шууд хойчис Тэлэ, Шо ян то, Есөн угс, Уйгур овогтонгууд байсаны учир болно.
“Тэ Лэ-гийн дээдэс нь Хүннүгийн хойчис болно. Төрөл зүйл нь хамгийн олон” Умард төрийн түүх Түрэг Тэлэ нийтлэл 41 .
“Уйгур дээдэс нь Хүннүгийн хойчис бөлгөө. Хойно Вэй улсын үе. Тэ лэ аймаг гэсэн нэртэй байв” Хуучин Тан төрийн бичиг Уйгурын шастир. Эх сурвалжаар Түрэг овогтон яагаад ч Хүннүгийн хойчис эс байжээ. Зөвхөн Тэлэ, Уйгур Хүннүгийн хойчис байв. Мануус зөвхөн Уйгур дээдсээр Хүннү дээдэстэйгээ холбогдоно, өөр зам байхгүй. Лев Гумилев эх сурвалжийн дутагталтай байжээ.
Буриад-эртэний монголууд. Буриад-баркут нэг газараас, нэг гарал үүсэлтэй овгууд. “Ду Ло хэ голын хойгуур Пү Гү, Тун Ло, Вэй хэ, Ба е гү, Дян Ло бүгдээр Ай жин гэж нэрлэгдэнэ” Умард төрийн түүх Түрэг Тэлэ нийтлэл 41. Ба е гү-гэдэг нь барук болно. Гол тегины хадны бичигт 𐰉𐰆𐰖𐰺𐰸 буйрук гээд орсон нь барук болно. Тэгэхээр Баркут Тэлэ доторхи нэг овог байжээ. Баркут буюу өнөөгийн барук, буриад нар хүннүгийн шууд хойчис болно.
Монгол овогтоны дээдэс Монгу шивэй болох тухай нийтлэл 52,53-аар өгүүлсэн болно. Монгу шивэй нь тэнгис (Байгаль нуур) гаталж ирсэн, Баргут тэнгисийн өмнө орших Баргужин тохом болон түүнээс урагш Үдээ гол орчим байжээ.
Сонирхолтой хэдэн үгс: “Бартан багатур Чингис хааны өвөө, монголоор өвөөг эбугэ гэнэ. Түүний том гэргий нь Сунигул үжин нэртэй баргут овгийх байв” Судрын чуулгана. Тэгэхээр Есүхэй багатур 50 хувийн хүн цустай байжээ. Энд нэг зүйл хамгийн чухал гэвэл Есүхэй багатурыг төрөхөөс мянга, мянган жилийн өмнө мал ахуйтанууд гений хувьд нэг үндэстэн болсон байв. Харин овог бол өнөөгийн ухагдхуунаар улс төрийн ойлголт. Төрийг зөвхөн овгоор барьдаг байв.
Хүннүгийн нутаг дэвсгэр дээр олон мал ахуйтан овогтон, овгууд оршиж байжээ. Харин Хүннүгийн шууд хойчис Тэлэ, Шо ян то, Есөн угс, Уйгур, Хэрэйд, Найман, хожмын халх гэх мэт болно. Түрэг нь ойрдын дээдэс болно.
Дүгнэлт: Эх сурвалж судалж буй Сэргэлэн Интернашионал Экспедишионы хамт олон Лев Гумилевийн баримтлалыг өөрийн сайнаар, өөрийн үзэмжээр биш түүхэн эх сурвалжаар няцааж чадав. Түүхэн эх сурвалжийн өмнө мянган Гумилев ч үнэ цэнгүй. Гумилев өөрөө эх сурвалж биш. Хэрэв мань эр 2000 насалсан бол тэр яах ч аргагүй эх сурвалж тээгч мөнөөс мөн байх байв. Гумилев мэтийн хүмүүс манай сүүлийн 2000 жилийн түүхийг хэсэгчлэн үгүй хийж байна гэдэгтэй уншигч та санал нийлэх байх. Гумилевт буруу байхгүй, эх сурвалж судлал буюу академик судлал манайд эс байгаад учир байна.
Эх сурвалж судалдаггүй монголчууд Гумилевийг Википедиа толинд ингэж үнэлэв: Лев Гумилев нь Оросын түүхийг үнэн бодитойгоор харуулах, түүний бүрэлдэхэд монголчуудын оруулсан хувь нэмрийг үнэн зөвөөр үнэлэх, Азийн буюу оросуудын хувьд дорнын түүхийг үнэн зөвөөр ойлгуулахын төлөө өөрийн судалгааны ажлыг чиглүүлсэн Оросын түүхч-угсаатны зүй судлаач юм”.
Үндэстэнг мөхөөхийн тулд түүхийг нь үгүй болго
Ийм л байна даа.
Манай хэл соёлтой холбоотой жишээ
Сергей Ефимович Малов (1880-1957) орос зөвлөлтийн лингвист, дорно судлаач-турк судлаач, ЗХУ ШУА-ийн сурвалжлагч гишүүн. Турк хэлээр мэргэшсэн. Эртний турк рун бичгийг сэргээж хэвлүүлсэн.
С.Е.Малов манай дээдэсийн хэлийг мануусын өмнөөс Памятники древнетюрксой письменности номондоо ингэж ангилав. Үүнд С.Е.Малов манай хэлнээс бусад бүх
А. Нэн эртэний түрэг хэл: Булгар, Чуваш, Уйгур (шар уйгур) Якут
Б. Эртэний түрэг хэл: Угус (руни бичгийн), Уйгур (руни бичгийн уйгур дурсгалын)
В. Шинэ түрэг хэл: Азербайджан, Гагауз, Куманд, Кыпчак, Печен, Полов, Салар, Турк, Туркман, Уйгур (Дунд орны мусульман уйгур буюу Дорно Туркестан), Узбек, Чагатай, Чулым
Г. Нэн шинэ түрэг хэл: Башкир, Казах, Каракалпак, Киргиз, Кумын, Ногай, Ойрд (уулын алтайн), Татар (казан, касимов, маширск, барун сибир, Чуваш, якутск)
Малов Алтайгаас Каспийн тэнгис хүртэлхи хуучин Үсүни нутаг дэвсгэрт оршиж буй овгуудын хойчсийг бүгдийг багтаав. Маловын уран сэтгэмж энд оржээ. Яагаад Малов Шар уйгурын хэлийг нэн эртэний түрэг хэлэнд оруулав? Эх сурвалжтай таарахгүй байна. Есөн угс – хүннүгийн хойчис нийтлэл 46-д: Шар уйгур хэн бэ?
“Сун улсын түүхэнд Уйгурын шастирт Тан төрийн сүүлчээр зарим Уйгурууд барууншаа Ганьсү газар нүүсэн түүхийн тэмдэглэл байна. Тэд нарыг шар уйгур гэдэг байв” уг сурвалжийн орчуулага мануусд байхгүй тул Б.Батжаргалаар шүүлгэв. Энэ өдгөө Ганьсү мужид өөрсөдийгөө югур гэдэг хүмүүс байна. Тэднийг тэндэхийн монголчууд шар уйгур гэнэ. Уйгур югур хоёр үгний зөрүү нь аялага болхоос хэл биш.
Тэгэхээр шар уйгурууд Тан төрийн сүүлээр Дунд орны Ганьсү газар нүүсэн гэдэг нь IX зууны сүүл, X зууны эхээр болж байна. Манай Уйгур төрийн Шинэ могой усны хадан бичиг, Тэсийн хадан бичиг VIII зууны бичиг. Шар уйгурууд Уйгур төр Киргизид цохигдосоны дараа IX зууны сүүлээр нүүдэл хийжээ. Малов Шар Уйгур хэлийг нэн эртэний түрэг хэл гээн бичсэн нь эх сурвалжтай нийцэхгүй байна. Маловын дүгнэлт морьдохын хазгай байна.
Дээрхи ангилд Перстэй нийлсэн Сельджукууд перс арабчсан хэлтэй болсоныг дахин сануулая. Уг ангилыг хийхдээ цэвэр Хүн хэлтэй нь хэн бэ, хүн, перс, араб холимог хэлтэй хэн бэ гээн хожим мануус ангилах болно. Манай Түрэг төр, Уйгур төрийн хадан бичигт ганц ч перс, араб үг байхгүй гэдгийг хатуу хэлье.
Их монгол улс Уйгур хэл, Уйгур бичигтэй байсан тухай нийтлэл 56 өгүүлсэн болно.
Тэд уйгур хэл, уйгур бичгийг эрдэм мэдэхийн оргил гээн өргөмжлөв” “Ертөнцийг эзлэгч” Жүвэйний. Энэ өгүүлбэр маш чухал учир перс хэлнээс англи хэл рүү хөрвүүлсэн орчуулагыг та бүхэнд үзүүлье:
Малов Уйгур Хүннүгийн хойчис болох тухай эх сурвалжтай огт танилцаагүй нэгэн байжээ.
Маловын хүн хадан бичгийг хэрхэн буруу тайлсан тухай хожим хэлний тухай цуврал нийтлэлээр уншигч таньд хүргэх болно.
Дүгнэлт: Эх сурвалж судалж буй Сэргэлэн Интернашионал Экспедишионы хамт олон С.Е. Маловын баримтлалыг өөрийн сайнаар, өөрийн үзэмжээр биш түүхэн эх сурвалжаар няцааж чадав. Түрэг, Уйгур төрийнхөө хадан бичгийг тайлсан мануус Маловын буруу хөрвүүлэгийг няцаасан нийтлэллийг та бүхэнд хожим хүргэнэ.
Дээдсээс нь таслахын тулд бичгийг нь үгүй болго.
Харийхны тархи угаалтаар өнөөг хүртэл мануус өөрийн шууд өвөг дээдсийн бичгээ харийн Түрэг төр, Уйгур төрийн бичиг гээн итгэн өнөөг хүрэв. Өөрийн өндөр соёлтой түрэг, уйгур дээдсээсээ өөрсөдийгөө таслав.
Энд Маловын буруу байхгүй. Брахам, Хүн бичгээ судлаагүй, уг бичгүүдийг гээсэн Хэл зохиолын хүрээлэнгийн нөхдүүдийн буруу. Өнөөдөр уг хүрээлэнд уг бичгийг мэддэг ганц ч хүн байхгүй. Харин Маловын орос эхийг монгол болгон хөврүүсэн ганц академич нь Р.Болд болно. Ийм л байна даа.
Манай түүх, хэл соёлтой холбоотой жишээ
Илья Владимирович Зайцев (1973 он) оросын түүхч, дорно судлаач, түүхийн ухааны доктор, Оросын ШУА-ийн Нийгмийн ухаан, эрдэм шинжилгээний мэдээлэлийн хүрээлэнгийн захирал. Оросын ШУА-ийн профессор.
И.В.Зайцев Оросын шинжлэх ухааны академийн салбар хүрээлэнгийн захирал, өнөөгийн Оросын шинжлэх ухааны академи манай түүхийн тухай ямар байр суурьтай байна гэдгээ илэрхийлж байна. Оросын Шинжлэх ухааны академи нь Оросын Дум-ээр батлагдсан хуультай бөгөөд уг Академийн нэгдсэн төсвийн залруулагыг зөвхөн Оросын Засгийн газрын тогтоолоор хийгдэнэ.
Зайцевийн ярилцлага (орос хэлээр):
“Собственно значит следует сказать, что Монголы современные они не являются автохтонном, то есть коренным населением той территори которое мы сейчас называем Монголией. В перво начально это племена, которые жили Приамурье, более того небыли кочевыми это очень важно. Занимались скотоводством, тоже земледелием, разводили свинью, собаку там. Сеяли зерно. А потом результате довольно длительного движения народов вот в этом регионе, после разгрома нескольких государств, уйгурского каганата в частности, они сдвинулись далеко на юг, юго запад, и заняли ту территорию которого до этого занимали собственно тюрки, организовавших до этого несколько тюрских каганатов. Вот и естественно выйдя пределов степи становиться кочевниками, начинают разводить лошадей, коз, меньшей степени верблюдов, большей степени баранов.
Тут мы можно проследить турский след. То есть они, все лексика, все слова которые так иначе относиться к нынешнему монгольскому включая скотоводческую сферу они все не монгольского произхождения, а тюрского произхождения. Что означает заимсвованы монголами, оседлимы монголами которые пришли из севера востока на территорию современной Монголии. Нынешные монголы это не совсем монголы.
Точно также что нынешные татары не совсем татары, скорее всего волжские булгары”.
Зайцевын ярилцлага:
“Өнөөгийн Монгол гээн мануусын нэрлэдэг нутаг дэвсгэрийн автохтон буюу үндсэн оршигч нь орчин үеийн Монголчууд биш гэдгийг хэлье. Анх энэ овогууд Амар мөрний савд оршиж байв. Мөн тэд нүүдэлчин биш байсан нь их чухал. Мал тэжээдэг, тариалан эрхэлдэг, гахай нохой тэндээ тэжээж байжээ. Үр тарьж байв.
Дараа нь уг бүсэд [өнөөгийн Монгол газар] нэлээн удаан хугацааны турш олон ард түмний хөдөлгөөн хийгдэсний үр дүнд, ялангуяа хэдэн төр цохигдосны, тэр дундаа Уйгур ил (каганат) цохигдосны дараа тэд баруун өмнөшөө очин [Эргүнэ гүнээс өнөөгийн Монгол газар руу] хэд хэдэн түрг ил байгуулсан түргийн нутаг дэвсгэрийг эзлэв.
Тал нутагт ирсээр нүүдэлчин болж адуу, ямаа, бага хэмжээгээр тэмээ, их хэмжээгээр хонь үржүүлж эхлэв.
Энд түргийн ул мөрийг харагдаж байна. Юу гэвэл өнөөгийн монголчуудад хамаарах бүх толь, үгс, тэр дундаа мал ахуйн салбарын [толь, үгс] монгол гарал үүсэлтэй биш, туркийх.
Энэ юуг хэлж байна гэхээр орчин цагийн Монгол нутаг дэвсгэрт зүүн хойноос ирсэн суурин монголуудад өвлөгдөн үлдэжээ. Өнөөгийн монгол яг монгол биш (өөр болсон монгол гэсэн санаа). Мөн өнөөгийн татар яг татар биш бараг ижил мөрний булгар болно”.
Оросын холбооны улсын ШУА-ийн төлөөлөлийн ярилцлагаар Монгол улсын үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой манай газар ус, хэл соёлын асуудал манууст сөрөг гарч ирэв. И.В.Зайцевын чухал ярилцлагад хамтдаа шинжилгээ хийцгээе. Ийм боломж манай уншигчдад өнөөдөр бүрдсэн. Энд монгол овогтоны гарал үүсэл, өнөөгийн газар ус угаасаа хэнийх вэ, өнөөгийн монголчуудын хэл угаасаа хэнийх вэ гэдэгт эхний ээлжинд шинжлэн дүгнэлт өгцгөөе.
Гарал үүсэл:
“Анх энэ овогууд Амар мөрний савд оршиж байв. Мөн тэд нүүдэлчин биш байсан нь их чухал. Мал тэжээж, тариалан эрхэлдэг, гахай нохой тэндээ тэжээж байжээ. Үр тарьж байв” И.В. Зайцев. Зайцев Гумилев, Маловын дэргэд Дунд орны үе үеийн төрийн түүхэн бичгийг маш сайн судалсан нь харагдаж байна. Уг сэдвээр манай уншигчдад дутуу байхгүй. Нийтлэл 52 Шивэй Хамаг Монголын дээдэс-д: “Бага урц бариад дээгүүр нь арьсаар хучиж цугларан сууна. Хэдэн зуун айлын тоонд хүрнэ. Мод хусаж анжис болгоно. Төмөр хошуу тавихгүй, хүн чирээд тариална. Чадахгүй болбоос үхэр хэрэглэнэ. Зундаа будан бороо ихтэй. Өвөл нь цаc шуурга ихтэй. Нохой гахай элбэг тэжээнэ. Хашаалж тэжээж алж иднэ. Арьсаар нь нэхий хийж, эр эмгүй хувцас хийж өмсөнө” Хуучин Тан төрийн бичиг, Бэйди.
Зайцев мануустай ижил эх сурвалжийг барьж байна. Эх сурвалж дээр маргахыг академик маргаан гэнэ. Энэ маш сайн. Аливаа газар усны маргаанд эх сурвалж гол баримт гэдгийг уншигч та билэрч буй байх.
Зайцев мал ахуйн соёлыг билирэхгүй, номоор өгүүлж байгаа нэг жишээ нь скотоводство гэдэг үгийг Эргүнэ, Орхонд ижил хэрэглэж байна. Эргүнэ нь өвөл бэлчээргүй учир өвөлийн турш малаа хадсан өвсөөр тэжээдэг. Тэжээл дууслаа мал үхлээ. Орхонд мал нь тарга аваад өвөлөө давдаг. Энд эдийн засгийн хамтрал хэвшил түүнээс 50 дахин өгөөжтэй мал ахуйн хэвшилийн тухай өгүүлэгдэж байна. Үүнийг Зайцевт (дэлхийд) тайлбарлах ёстой.
Малов Шивэйчүүдийг суурин амьдралтай гэжээ. Эх сурвалжаар тэд зундаа өөр, өвөлдөө өөр газар оршидог тухай манай уншигчид мэднэ.
Кочевники буюу нүүдэлчин
Зайцев кочевники буюу нүүдэлчин гэсэн ухагдахууныг хэрэглэв. Нүүдэлчин гээн мануус өөрсдийгөө хэзээ ч хэлж байгаагүй. Нүүдэлчин гэдэг нэрийг оросууд манууст өгсөн ухагдахуун. Мануусд нүүдэлчин гэдэг ухагдахуун огт таарахгүй. Мануус буурь сэлгэдэг. Мануус мал ахуйтан, малаа дагдаг, малынхаа ашиг шимээр амьдардаг. Буурь сэлгэхийн төлөө буурь сэлгэдэггүй. Дунд орны бичигт нүүдэлчин гэдэг үгээр мануусыг эс дуудав. Нүүдэлчин гэдэг ухагдахуун “кочевники” гэдэг үгийг орчуулахын тулд сүүлд зохиосон утга. “Кочевник” гэдэг үгийг миний мэдэхээр хамгийн анх академик түвшинд Василий Бартольдын "Тюрки. Двенадцать лекций по истории тюркских народов Средней Азии" анх 1926 онд бичигдэн, хожим хэвлэгдэсэн номонд хэргэлжээ. Тэгэхээр нүүдэлчин гэдэг үг нь зохиомол үг. Уншигч та боддоо. Сайн мал ахуйтан гэхээр хамгийн их малтай, малынхаа үр шимийг сайн авдаг нэгийг хэлнэ. Сайн нүүдэлчин гэхээр хамгийн хол нүүдэл хийж буй нэгийг хэлэх үү? Энэ өдгөө мянгат (мянгаас дээш малтай) малчин цол байна. Мянгат (жилдээ мянгаас дээш километр) нүүдэлчин гэдэг цол үгүй. Сайн малчин цол байна. Сайн нүүдэлчин цол үгүй. Хамгийн хол нүүдэл хийдэг нь хамгийн тарчиг газар устай, хамгийн бага малтай нь байна. Өтүгэнд зуншлага, өвөлжөө 2-4 километрийн зайнд оршино. Нүүдэлчдийн соёл иргэншил, нүүдэлчдийн үнэт зүйлс гэх мэт харийн ухагдхууныг гашилгаж байж үндсэн ой санамж сэрнэ. Нүүдэлчин гэдэг үгийг гашилгаж харийнханд мал ахуйтан гэдгээ таниулцгаая.
Монгу шивэй нь киад, боржигон овгийн дээдэс болохоос өнөөгийн халх, буриад, өөлд, торгууд, баяд, баргут нарыг дээдэс биш гэдгийг уншигч та эх сурвалжуудаас мэднэ. Монгу шивэй, хожмын хамаг монгол нь Хүн үндэстэний гол овог биш, олон өчүгхэн овгодын нэг гэдэг тухай уншигч таньд эх сурвалж байгаа.
Газар ус:
“Өнөөгийн Монгол гээн мануусын нэрлэдэг нутаг дэвсгэрийн автохтон буюу үндсэн оршигчид нь орчин үеийн Монголчууд биш гэдгийг хэлье” Зайцев.
“Дараа нь уг бүсэд [өнөөгийн Монгол газар] нэлээн удаан хугацааны турш олон ард түмний хөдөлгөөн хийгдэсний үр дүнд, ялангуяа хэдэн төр цохигдосны, тэр дундаа Уйгур ил (каганат) цохигдсоны дараа тэд баруун өмнөшөө очин [Эргүнэ гүнээс өнөөгийн Монгол газар руу] хэд хэдэн түрг ил байгуулсан түргийн нутаг дэвсгэрийг эзлэв” Зайцев.
Энд Зайцевт мал ахуйтаны нийгэм байгууламжийн мэдлэг огт алга байна. Овог, овогтоны (олон овгоос нийлсэн аймаг) тухай ул мэдлэг бусад харийхантай адил Зайцевт байхгүй байна. Тэрээр хүн үндэстэний жижиг хамаг монгол овогтоныг үндэстэний хэмжээнд авч үзэв. Үнэндээ жижиг хамаг монголчууд мануусын өвөг дээр ирсэн болохоос мануус хамаг монгол дүрээр зүрхэн нутаг усандаа эс ирэв.
Уйгурчуудын хойчис христийн шашинт Хэрэйд, Найман өнөөгийн хүн амын дийлэнхи халхын шууд бөгөөд түүхэн өвөг болохоос жижиг Киад, Боржигон биш. Зайцеваас Хэрэйд, Найман, Мэргэд, Ойрд, Барук нар хайчив гээн асуух юмсан. Зайцев өнөөгийн монголчуудын түүхэн өвөг Шивэй гэдэг зөвлөлтийн онол дотор эргэлдэж байна. Шивэй нь олон жижиг овгуудын тод төлөөлөл Киад, Боржигоны өвөг болохоос өнөөгийн монголчуудын түүхэн өвөг биш. Тэгэхээр киад боржигон Зайцевийн баримталаар Хүннүгийн зүрхэн нутгийх автохтон буюу үндсэн оршигч биш нь үнэн. Хүннүгийн зүрхэн нутгийн автохтон буюу үндсэн оршигч нар нь өнөөгийн халхын дээдэс хэрэйд, найман, хэрэйд найман нарын дээдэс уйгур, уйгурын дээдэс тэлэ, тэлэгийн дээдэс хүннү нар болно. Үүнийг эх сурвалж баталж байна. Мануус малгай сольж байсан болохоос толгой солиогүй. Зүрхэн нутгаасаа хашаа ч яваагүй хаанаас ч ирээгүй. Монгол бол манай малгайны нэр болохоос толгойны нэр биш. Монгол анхнаасаа төр улсын нэр байсан одоо ч тийм. Монгол үндэстэний нэр огт биш. Энэ өдгөө халх нь халхаараа, буриад нь бариадаараа, торгууд нь торгуудаараа байна.
Хэл соёл:
“Энд түргийн ул мөр харагдаж байна. Юу гэвэл өнөөгийн монголчуудад хамаарах бүх толь, үгс, тэр дундаа мал ахуйн салбарын [толь, үгс] монгол гарал үүсэлтэй биш, туркийх. Энэ юуг хэлж байна гэхээр орчин цагийн Монгол нутаг дэвсгэрт зүүн хойноос ирсэн суурин монголуудад өвлөгдөн үлдэжээ. Өнөөгийн монгол яг монгол биш (өөр болсон монгол гэсэн санаа)” Зайцев.
Энд ноён Зайцев турк хэл гэж Сэлджүкүүд X зууны сүүлэр Перс орж, исламын шашин авч, Персүүдтэй ураглан XII зуунд холимог хэлтэй бологчдыг өгүүлж байна уу, VIII зууны Билгэ хаан, Тонуйкук, Гол тэгины хадан бичгийн хэлийг өгүүлж байна уу. XII зууны Үсүний Сэлджүки хэл, VIII зууны Өтүгэний түрэг аялга хоорондоо зөрүүтэй. VII зууны Өтүгэний түрэг төр Үсүни түрэг төрийн хэлний тухай “Гагцхүү үг хэл нь жаахан зөрөөтэй” гээн Хуучин Тан төрийн бичигт (нийтлэл 44) өгүүлжээ. XII зуунаас хойш бий болсон тариалан ахуйн толь, араб, перс үгсийн сан давамгайлсан, хожмын турк хэл гээн нэр авсан уг хэлээр мал ахуйтан Билгэ хааны бичгийг тайлж чадсангүй, мөн чадахгүй. Уг хадан бичгүүдийг Сэргэлэн Интернашионал Экспедишион ойрд, өнөөгийн халхын дээдсийн бичиг гэдгийг хөдлөшгүй баталсан. Энэ тухай цуврал нийтлэл хүлээгдэж байна. Ноён Зайцевт үүнийг батлах болно.
Орос үндэстэний тухай
Манай хойд хөрш Орос үндэстэн сансарт анх хүн нисэгсэн, Дэлхийн хоёрдугаар дайнд ялалт байгуулсан гэх мэт олон түүхэн үйлтэй хүндлэл хүлээсэн дэлхийн том гүрэн. ЗХУ манай улсын эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд гэх мэт олон салбарыг хөгжүүлсэн, монголчуудад ач тустай, ахан дүүсийн харилцаатай улс гэдгийг мартаагүй хүмүүс энэ өдгөө олон байна. Мань оросын соёлыг сайн мэдэх монголуудын нэгэн бөгөөд оросуудад эерэг ханддаг нэгэн билээ. Хоёр улсын хооронд ахан дүүс болон явах шиг сайхан зүйл байхгүй, тэр дундаа хөрштэйгээ. Ахан дүүс бол ахан дүүсийн харилцаа, манай түүх хэл бол зөвхөн манай түүх хэл. Хэзээ ч харийхныг түүх хэлэндээ оруулж болохгүй, харийхнаар түүх хэлээ заалгаж болохгүй!
Академик судалгаа, академик боловсрол
Энэ өдгөө өнөөгийн монголчууд өөрсөдийн үндэсний ой санамжийг сэргээх нь үндэсний аюулгүй байдлын дархлааг сэргээхтэй агаар нэг үйл болно. Платон НТӨ 380 –д онд Афины ойролцоо Академ нэртэй газар сургуулиа байгуулж, сургалтаа диалектик (диалог) буюу харилцан ярилцлага хэлбэрээр явуулж байв. Түүнээс хойш академик боловсрол, академик сургалт, шинжлэх ухааны академи гэх мэт олон ухагдахуун бий болсон нь Платоны сургалтын философоос улбаатай. Платоны өөрийн сургалтын философийг шавь нартаа ингэж өгүлэрүн: “AMICUS PLATO, SED MAGIS AMICA VERITAS” буюу “Платон миний анд, үнэн түүнээс эрхэм”. Платоны шавь нар Платоныг анд гээн харах ёстой, үнэнийг багш Платоноос эрхэм гээн үнэлэх ёстой гэжээ. Платоноос өмнө Сократ НТӨ (470 - 399) уг философийг “Надыг дагагчид Сократын тухай бага бодож, үнэний тухай их бодох ёстой” гээн илэрхийлжээ. Хожим Аристотель (384-322) уг филосфийг “Надад найзууд үнэн хоёулаа эрхэм боловч, манийн үүрэг үнэнийг сонгоход оршино” гээн илэрхийлжээ.
Академик судлал, академик боловсролын нэг гол мөн чанар нь эх сурвалжийг мэдлэг болгоход оршино. Манай нөхцөлд С.Е.Маловын ажлыг бид судлаагүй. Хүн бичгээ судлаад, энэ нь манай өвөг дээдсийн бичиг болохыг тогтоож, өөрийн хэлний хос суваг, зүй тогтолыг нээсний дараа С.Е.Маловын ажилтай харьцуулахад мануус уг бичгийн тайлалд хувьсгал хийснээ мэдрэв. Ийм судлалыг академик судлал гээн эртэний грекууд өгүүлэх байсан. Академик биш судлал гэдэг нь С.Е.Маловын ажлыг (хүн бичгийг хэрхэн судалсан ажил) судлаад хүн бичгийн тухай мэдлэгтэй болсон гээн өөрийгөө тооцохыг хэлнэ. Энэ тохиолдолд уг судлаач Маловын хайрцганд орж байна. Хүний хийсэн ажлыг судлахад өндөр билгэ (IQ) хэрэггүй, цаг хугацаа шаардлаггүй. Үүнээс хамаагүй доор нөхцөл бол Маловын ажлыг базсан багшийнхаа конспектийг (бэлдэцийг) цээжлээд хүн бичгийн мэдлэгтэй болсон гээн өөрийгөө тооцох. Эх сурвалж судалж буй нэг нь мэдлэг үйлдвэрлэгч болно. Бэлдэц судалж буй нэг нь мэдээлэл цуглуулагч болно. Мэдээлэл цуглуулагч бол мэдээлэл цуглуулагч. Мэдлэг үйлдвэрлэгч бол мэдлэг үйлдвэрлэгч.
Академик боловсролтой хүмүүс хоорондоо ном хаялцахаар шинэ мэдлэг бий болно. Академик боловсролтой хүмүүс нэг нэгнийгээ өрсөлдөгч гээн харахгүй, хамтрагч гээн харна. Тэд буруу баримтлалаа засуулсандаа, цаг хэмнэсэндээ олзуурхана. Нэг нэгэндээ талархана.
Академик биш боловсролтой хүмүүс хоорондоо ном хаялцахаар манай мэдээлэлтэй хүн, манай биш мэдээлэлтэй хүн гээн талцана. Би том багшийн шавь чи жижиг багшийн шавь, би том сургууль төгссөн чи жижиг сургууль төгссөн гэх мэтээр талцана. Академик биш боловсролтой хүмүүс маргаж чадахгүй, жишиж чадна.
Академик боловсролтой багш шавьдаа үнэнийг яаж олох өөрийн аргачлалаа өвлүүлнэ, шавь нь өөрийх нь мэдлэгийг тэлнэ. Багш шавиасаа мөн сурна. Ийм багш загас өгдөггүй, загас барих аргыг өгдөг.
Академик биш боловсролтой багш шавьдаа өөрийн мэдэх бүх зүйлээ өгнө. Өөрөөсөө өөр бодолтой шавийг сайн гээн үзэхгүй. Ийм багш загас өгнө, загас барих арга заахгүй.
Академик боловсролтой хүмүүсийн мэдлэг улс төр, шашин шүтлэг, цаг хугацаанаас үл хамаарна.
Академик биш боловсролтой хүмүүсийн мэдлэг багш, багшийн багшаас хамааралтай.
Академик боловсрол нь хүнийг хайрцагнаас нь гаргана (out of box).
Академик биш боловсрол нь хүнийг анхнаас нь хайрцаглана.
Хайрцагнаас гарч сэтгэнэ гэдэг нь (out of box) барууны зүйрлэл. Манай мал ахуйн сэтгэхүйгээр дөр гэвэл бүх хүн билирнэ. Академик биш боловсролыг дөрлөгдсөн боловсрол гэвэл маш оновчтой гээн мануус үзэж байна.
Үхэр тэргэн цувааны хамгийн урд хамгийн сурцтай, зангийн мэдэх, найдвартай үхрээ тэргэнд хөлөлж хөтөлдөг. Дараа дараагийн үхрүүд ар араасаа урдах тэрэгнийхээ арын хөндлөвчөөс уяастай цувран явдаг. Хамгийн сүүлд сая сургасан, шинэ багачуудыг оруулдаг. Үүнд академик биш сургалттай ижил олон зүйл байна. Цувааны хамгийн сайн нь хамгийн урдуур байгаа тул цувааны хойгуур байгаа багачууд цувааны дээгүүр орох бодолтой. Үүний тулд цол хамгаална. Хүн болгон багшийнхаа арыг харна, өөр тийш хазайж харах боломж, мөн үзэгдэх орчин хомс. Цуваанд байгаа эрдэмтэн болгон манай цуваа хамгийн сайн, хамгийн урд яваа хөтлөгч академч маань хамгийн сайн гээн бахархана. Хамгийн урд яваа нь харийнханд дөрлүүлсэн бол яана? Хариулт:Цуваа дөрлөгдөнө.
Хамгийн сонин нь манай түүхчид манай түүхийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй, үүнийхээ төлөө түүх судлаач болсон гэдгээ үл ухамсарлаж байна. Оросын шинжлэх ухааны академийн салбар хүрээлэнгийн захирал И.В.Зайцев өнөөгийн монголчууд угаасаа өнөөгийн монгол нутгийн хүмүүс биш гээн өгүүлж байхад манай цувааныхан яагаад дуу үгүй байна. И.В.Зайцевын манай түүхийн тухай баримтлал нь Оросын ШУА-ийн баримтлал гэдэгт, ОХУ-ын удирдлагууд мануусыг ийм нүдээр харж байгаа гэдэгт уншигч та бүү эргэлзээрэй. Өнөөдөр дэлхийн хүн ам үржин өссөөр, байгалийн баялаг ховор болсоор байх энэ үед Монгол улсын газрын доорхи баялагийг хэн хамгийн сайн хамгаалах вэ? Түүхчид үү? Зэвсэгт хүчин үү? Дипломатууд уу? Энэ өдгөө манай Түрэг, Уйгур төрийн хадны бичгийг хэн нэгэн, гэнэн гадаадын судлаач монголчуудын дээдсийн бичиг байна гэж мануус дээр ирэх үү? Хэн нэгэн гэнэн нь өнөөгийн монголчууд угаасаа угуул газар усандаа байгаа юм гэж хэлэх үү? Академик биш боловсролтой академич, докторууд харийхны урдаас өчиж чадах уу? Өнөөгийн цувааныхан мануусын үндэсний ой санамжийг сэргээж чадах уу?
Хариулт:
Эзэн хичээвэл заяа хичээнэ. Нөхцөл байдал мануусын бодож байгаагүйгээр ноцтой байна. Дөрлөгдсөн цуваачид монголын түүхийн дархлааг сэргээж, газар усны халдашгүй байдлыг нотолж, үндсэн ой санамжийг сэргээж эс чадна гэдэгт мань эргэлзэхгүй байна. Зөвхөн академик судалгаа, академик боловсрол манай гарц. Мануус энэ нутгаасаа хашаа ч яваагүй, хаанаас ч ирээгүй нь үнэн учир, үнэн нь манай талд байгаа учир бид үүнийгээ дэлхийд таниулж чадна. Түүхэн эх сурвалж судлах баг, Брахам, Хүн бичиг судлах баг төрөөс томилон ажлуулах нь зүйтэй. Ойрын арван жилд түүх, хэлний салбарт хувьсгал гарах ёстой.