Хадны бичээс тайлал, өнөөгийн байдал манайд судлаач байна уу?
Хэл, түүх археологи өгүүлсэн нийтлэл № 3
1417 5

Ихэнх монгол судлаачид, дэлхийн эрдэмтэд хадны бичээсийг аль хэдийнэ тайлсан учир бидэнд хийх ажил байхгүй. Тэр том дэлхийн эрдэмтдийн төгс бүтээлийг дагахаас биш яаж эс дагах уу гэж дуу нэгтэйгээр миний урдаас шаагих юм. М.Шинэхүү судлаачийн “Тариатын Орхон бичгийн дурсгал ” 1975 он, “Орхон-Сэлэнгийн Руни бичгийн шинэ дурсгал” 1980 оны хоёр номыг судлахад ул (тэр) судлаач уг бичээсийг монгол хэлээр унших оролдлого хийснийг мэдэв. Ул судлаач судалгааныхаа гүн рүү орсонгүй. Ул эрийн сэтгэл зоригийг би таалав.

Томсон бичээсийг унших түлхүүрийг олсон. Бичээсийг бишрэх (ойлгох) түлхүүр түүнд байсангүй.
С.СЭРГЭЛЭН

DECIPHERMENT - ДЕШИФРОВКА –ТАЙЛАХ

Аливаа үндэстэн түүхэн хөгжлөөсөө хамааран эрт орой заавал үсэг бичигтэй болдог жамтай билээ. Үсэг бичигтэй болно гэдэг нь аман мэдээг тэмдэгтээр хөрвүүлэн түүгээрээ бие биетэйгээ харилцахыг хэлнэ. Хөг долоон ноотоор баглагддагтай адил аль ч үндэсний хэл тодорхой тэмдэгтээр баглагддаг. Баглах тэмдгүүд нь дүрс (ханз бичиг, зураг бичиг) байна, авиа тээсэн тэмдэг (үсэг бичиг ) байна. Энэ процессийн хамгийн чухал нь аливаа үндэстэн өөрийн хэлний мөн чанар, зүй тогтолд тэмдэгтүүдийг захируулан засдаг болохоос эсрэгээр байдаггүйг хэлэх нь зүйтэй. Энэ бол хэлний мөн чанар, зүй тогтлоо хадгалах зарчим. Уг зарчимаас ухарсан үндэстний хэл нь эвдэрч улмаар мөхнө. Анхны аймшигтай шинж тэмдэг нь буруу ярьж зөв ойлгох.

Эртний бичээсийн утгыг тайлахыг Decipherment – Дешифровка гэж латин оросоор нэрлэдэг.

ВИЛЬГЕЛМ ТОМСОН ХАДНЫ БИЧЭЭСИЙГ ТАЙЛАН, УНШИХ ТҮЛХҮҮРИЙГ ОЛОВ

Хүмүүн төрөлхтөн түүхэн хөгжилдөө хэдэн үсэг бичиг бүтээснийг хэлэх хүн өдгөө үгүй биз ээ. Үсэг бичгээ солих нь хүмүүн төрөлхтний арвин үзэгдэл ээ. Хэрэглэхээ больсон бичээс он тоо ахисаар тас мартагддаг. Ийм бичээсийг тайлахын тулд уг хэлээр ярьж байсан хүмүүсийн угшийг (үр хойчсыг) заавал олох шаардлагатай. Тэд хэлнийхээ мөн чанар, зүй тогтлоо хадгалж байдаг. Тайлах бичээс угш хоёрыг харьцуулан судалснаар уг бичээсийн үсгийг эхэлж тайлдаг, хэлийг мэдсэнээр агуулгыг тайлдаг. Ийм аргачлалаар дэлхийд нэртэй Майягийн бичээс, Эртний Египтын бичээс тайлагдсан. Харин Данийн эрдэмтэн Вильгелм Томсоны хувьд өөр нөхцөл байдал үүсэв. XVIII зууны сүүлээр XIX зууны эхээр Вильгельм Томсон хадны бичээсийг ноцохдоо уг бичээсийг сийлсэн хүмүүсийн угшаар (үр хойчсоор) Орхон голынхоо савд, хөшөөнийхөө дэргэд үеийн үеэс амьдарч буй Хүн үндэстэн монголчуудыг биш дундад Азид байгаа лалын шашин дагасан үндэстнүүдийг сонгов. Тэдний толины (үгсийн сангийн) дийлэнх нь перс араб үгсээс бүрддэг ч үлдсэн цөөн хүннү толь нь Томсонд хадны бичээсний үсгийг тайлахад хүрэлцээтэй байв. Ул эр хадны бичгийн үсгийг тайлан тогтоож, уг бичгийг унших түлхүүрийг олов. Өнөөдөр монголчууд кирилл үсэг хэрэглэнэ. Кирилл үсэг мэддэг монгол хүн бүр орос хэл мэднэ гэж үгүй. Кирилл үсэгтэй оросууд өнөөгийн монгол бичиг уншаад ойлгоно гэж үгүй. Томсон хадны бичгийг унших түлхүүрийг олсон боловч уг бичээсийг ойлгох түлхүүр түүнд байсангүй. Судалж буй бичгийнхээ унших түлхүүрийг олох өрөөл (хагас) ялалт, хэлийг мэдэж бичгийг тайлах бүтэн ялалт. Хэрэв Томсон монголчуудыг угшаар авсан бол би танд энэхүү өгүүллэгийг бичиж суухгүй, Цэндийн Дамдинсүрэн эх хэлээ ингэж ихээр эвдсэнгүй байх билээ.

Вильгельм Томсоны монголчуудын өв соёлд оруулсан үнэтэй хувь нэмрийг өв соёлоо дээдэлдэг монголчууд бид соёрхон дурсах ёслол хийх үүрэгтэй.

УГ БИЧЭЭСИЙГ ДУНДАД АЗИЙН ТУРК ХЭЛЭЭР ТАЙЛАХГҮЙ

Уншигч та өөрөө судлаагүй учир одоохондоо надад эргэлзэж магадгүй гээд өөр эх сурвалж дурдъя. Академич Василий Владимирович Бартольд (1869- 1930) Орос улсад дорнын түүх судлалын сургуулийг үндэслэгч, Дундад Азийн түрэг ард түмний түүхээс өгүүлсэн “Түрэг” 12 цуврал лекц уншжээ. Уг лекцээс манай сэдэвтэй хамаатай хэсгийг танд хөрвүүлж хүргэе.

Тонюкук бичээс

“Данийн эрдэмтэн Томсон бичээсийг унших түлхүүрийг олоод гуч гаруй жил болж байгаа ч бичээс бүрэн тайлагдаагүй, зарим хэсгийн тайлан маргаантай хэвээрээ байна. Одоогийн байгаа орчуулга нь уг хэлний үндэс мэдлэг дээр суурилаагүй болбоос аливаа түүхийн дүгнэлт хийхдээ маш хянамгай байх нь зүйтэй”. В.В. Бартольд (Орчуулсан С.Сэргэлэн.)

Уг хадны бичгийн хэлийг дундад Азийн түрэг үндэстнүүдийн хэлээр тайлсангүй, мөн хэзээ ч тайлахгүй нь тодорхой байна. Өнөөгийн Стамбулын туркуудын толь хамгаас их перс араб үгтэй буюу хадны бичээсийн хэлнээс холоос хол байна. Манай хадны бичээсүүдэд ганц хоёр улсын нэрнээс өөр перс араб үгс байхгүй.

Барьтолд Томсоны ажлын үр дүнг маш оновчтой дүгнэжээ. Уг дүгнэлтийг өнөөг хүртэл хэн ч батлаагүй билээ. “Сэргэлэн интернэйшнл экспедишн” Барьтолдын дүгнэлтийг батлаад зогсохгүй уг хэлтэй холбогдолтой бүх төөрөгдлийг арилгана. Бүх юм цэгцрэх учиртай.

ТОМСОНЫ ГУРВАН БҮЛЭГ ЗӨРҮҮ

VII зууны Тургийн түүхийг эх сурвалжаар судлахын тулд хэлийг нь сурч, мал ахуйг нь мэдэж, тэнгэр итгэ ухааныг олох шаардлагатай. Уг гурван бүлэг мэдлэг Томсонд байсангүй тул бүлэг бүрээр Томсон зөрүү гаргасан. Хэлний хувьд Томсоны зөрүүг хоёр ангилна: нэгт үгийн алдаа – үгийн алдааг засаж болно. Хоёрт, үндсэн хэлээ мэдэхгүйгээс, ялангуяа өгүүлбэр зүйг мэдэхгүйгээс гарсан буруу утга. Буруу засагдахгүй, бурууг зөвөөр солино. Мал аж ахуй, тэнгэр итгэлийг мэдэхгүйгээс Томсоны гаргасан зөрүү бол зүгээр алдаа биш, зүгээр буруу биш эсрэг утга. Эсрэг утгыг зөв утга руу оруулахын тулд нэг хоёр өгүүлбэрээр бус ул сууриар нь тайлбарлах шаардлагатай.

“Сэргэлэн интернэйшнл экспедишн” манай улсад байгаа харьцангуй бүтэн хадны бичиг болгоноор ном гаргах бөгөөд ирэх 2018-2019 онуудад зөрөөнүүд засагдсан байх болно. Өнөөдөр ихэнх уншигч нар гүнзгий судалгаанд бэлтгэгдээгүй байгаа тул Томсоны алдааг харуулсан хөнгөн жишээ хүргэе.

𐱅‏𐰭‏𐰼‏𐰃‏𐱅‏𐰏‏⁚‏𐱅‏𐰭‏𐰼‏𐰃‏𐰓‏𐰀‏⁚‏𐰉‏𐰆‏𐰞‏𐰢‏𐱂‏⁚‏𐱅‏𐰈‏𐰼‏𐰜‏⁚‏𐰋‏𐰃‏𐰠‏𐰏‏𐰀‏⁚‏𐰴‏𐰍‏𐰣‏⁚‏𐰉‏𐰆‏𐰈‏𐰓‏𐰚‏𐰀‏⁚‏𐰆‏𐰞‏𐰺‏𐱃‏𐰢

  1. Тэнгритак тэнгридэ болмш турк билгэ кахан буөдгө улортм.Тэнгрэ тахи – тэнгэр тахихын тахи .
  2. тэнгэрдээ болмш - тэнгэрдээ болсон (энд манай өвөг дээдэс тэнгэрийг орон зай огторгуй гэж харж байна. Хэрэв тэнгэрийг бие эзэн гэж харсан бол тэнгэрээр болгоогдсон гэж бичих байсан).
  3. Тург билгэ хаан – энд ямар ч тайлбар хэрэггүй.
  4. бу өдгөө - ул өдгөө буюу энэ одоо гэсэн үг.
  5. Улортм энэ үгийг гурав салган ул –суурь гэсэн үг. Өдгөө ул -суурь гэж хослуулж хэрэглэнэ. Ор-бай буюу байлгахын бай. Хөлд орлоо гэдэг хүннү үгээ бид өдгөө хэрэглэсээр байна. Хүүхэд хөлтэйгөө төрдөг шүү. Энд хөл ямар ч хамаа байхгүй. Хөл гэдэг бол явна гэсэн үг. Орлоо гэдэг нь байлаа болно. Хөл орлоо гэдэг нь явж байлаа гэсэн утга. Тм-Т страдательны залог- бусдаар үйлдүүлэхэд хэрэглэдэг (Хүннү бичээс болон Нууц товчоонд арвин хэрэглэсэн). Ц.Дамдинсүрэн орчин цагийн монгол хэлнээс хассан. Одоо бид бүгдийг ойлгоно.

Гэр бүлийн монгол хэлээр бол Тэнгэрээ тахиж, тэнгэртээ болсон түрг билгэ хаан бу өдгөө ул аа байлтав. ( бусдаар хийлгүүлэв.)

Үндсэн хэлээр бол Тэнгритак тэнгридэ болмш турк билгэ кахан буөдгө улортм. I, the God-like, Heaven-bred Turkish Wise (Bilga) Kagan, I have mounted my throne. ( В.Томсон.) Би, Ертөнцийн эзэн адил, Тэнгэрээр бойжигдсон Түрг Билгэ Хаан ширээнд суулаа. (Орчуулсан С.Сэргэлэн).

Тариалан ахуйчдын сэтгэлгээг мал ахуйчдын сэтгэлгээ рүү хөрвүүлэх амаргүй. Эсрэг утгуудыг олъё.

Тэнгэрээ тахиж Хаан болдог. Өгөөдэй дөчин онгон охиноор тэнгэрээ тахиад хаан болсон (the History of the World- conqueror by Ala-ad-Din Ata-Malik Juvaini ) . Тэнгэрийг бид сав огторгуй гэж харна. Тийм учир хэзээ ч хэн ч тэнгэртэй өөрийгөө адилтгаж байгаагүй. Нөгөө нэг логикийн алдаа эхэлж хаан ширээндээ суугаад хаан болдог. Хаан болчихоод хаан ширээд суух логикгүй буюу утгагүй.

ДҮГНЭЛТ:

Өвөг дээдсийнхээ бичээсийг бид өөрсдөө тайлна. Харийн багш дагавал буруу замаар будаа тээх болно. Дараагийн дугаарт Шороон довноос олдсон савны бичээсийг та бүхэнд хүргэнэ. Харийн багшийн монгол шавь нар мэдэхгүй хэлээ байхгүй хэлээр яаж тайлсныг уншигч танд хүргэнэ. Үндэснийхээ ой санамжийг гэр бүлийн ой санамжтай гүрэгч Хурган овогтой Сэрээнэндагвын Сэргэлэн.

“Сэргэлэн интернэйшнл экспедишн”.
Сэтгэгдэлээ үлдээнэ үү...
addinoRof
2022-08-16 · 46.161.11.6
Cialis 36 <a href=https://iverstromectol.com/>buy stromectol for dogs</a>
jumEssere
2022-10-18 · 37.139.53.30
The first clinical trial evaluating fractures as secondary outcomes, the Heart and Estrogen Progestin Replacement Study HERS trial, showed no effect of hormone therapy on hip or other clinical fractures in women with established coronary artery disease <a href=https://bestcialis20mg.com/>buy cialis online europe</a>
avedgeJet
2022-12-01 · 37.139.53.30
<a href=http://bestcialis20mg.com/>5 mg cialis generic india</a> Monitor Closely 1 tamoxifen will increase the level or effect of tinidazole by affecting hepatic intestinal enzyme CYP3A4 metabolism
Admicle
2023-11-26 · 37.139.53.17
<a href=https://cialiss.skin>cialis tablets for sale</a> This work was supported by grants from the National Science Fund for Distinguished Young Scholars NO