Кол-тэмдэг нэрээс үүсэн нэр үг; кол (гол) нь угын дуудлага, күл (гөл) нь үзийн дуудлага. Кол, көл нь үлүг, том гэх утга; хадан бичээст 𐰚𐰈𐰠-гөл, гүл гэж оржээ, Диван Лугат толины 5280-д кол-усан сан, нуур; Диван Лугат толины 5281-д кул-тэнгис гэж оржээ. Хүн хэлэнд далай, тэнгис, гол гэх үгсийн эх утга нь нэр үг биш тэмдэг нэр. Бүгд том, их гэх утга агуулна. Далай хаан гэдэг нь их хаан, тэнгис (Чингис Т Ч зармина) хаан гэдэг нь их хаан, гол хаан гэдэг нь их хаан гэх утга. Өнөө гол хүн нь гэдэг нь их хүн нь, том хүн нь гэсэн утга. Хадан бичээст 𐰚𐰈𐰠𐱅𐰃𐰏𐰤-Гүлтигэн гэдэг нь Гол тигэн буюу бүх тигэнээс (өнөөгийн тээхэн) хамгийн том нь гэсэн утга. Хожим тухайн газар усны томыг нь гол, тэнгис, далай гэж нэрлэх болжээ. Нуур болгоныг гол гэхгүй томыг нь гол гэнэ. Хөлөн нуур нь Буйр нуураасаа том учир Гөлөн буюу том нь гэсэн утга агуулна. Туул гол гэдэг нь тухайн нутагтаа хамгийн том усыг хэлж буй. Хөвсгөл гэдгийн +гөл нь мөн том гэх утга агуулна. Түрэг гэж ангид хэл байхгүй. X зуунаас арабын ертөнцтэй холилдсон хэл гэж байна. Энэ өөр асуудал.
Монголын нууц товчооны 8-р хэсэгт “Тэд бүлэг иргэн Бэр Көл Баргужин тохомын эзэн ...” гэж оржээ.
Баргужин тохом (төхөм үзийн дуудлага)
Тохом гэдэг нь хуурай газар руу гүн түрэн орсон тэнгис, нуурын хэсгийг хэлэх бөгөөд токумын ус их устайгаа чөлөөтэй солилцоно. Баргужин тохом нь өнөөгийн Байгаль нуурын хэсэг болно. Монголын нууц товчоонд Байгаль нуурыг Бир (ганц) кол (том) буюу Ганц том гэж нэрэлжээ. Голын тохой гэдэг нь эрэг рүүгээ цөмрөн орж тогтонгшсон их усны хэсэг.
Бир нь тооны нэр, хүн тоо, киданаар ганц болно; хадан бичээст 𐰋𐰃𐰼-бир (ганц) гэх утга агуулна, ДЛ 1690-д бир-нэг гэжээ.
Биргөл гэдэг нь Ганц том гэх утга болно.
Тэгэхээр Хүн хэл гэж байна, мөн Хүн хэлээ мэдэхгүй монголчууд гэж бас байна.