Хүннү бичиг
Хэл, түүх археологи өгүүлсэн нийтлэл № 2
5256 0
Эрээн харгантын түрэг бичээс
Өнөөдрийн монголчууд “би мэдэхгүй бол минийх биш“ гэж сэтгэж байна. Үе үеийн еврейчүүд “би мэдэхгүй бол бусад огт мэдэхгүй” гэж сэтгэж байна. Өнөөгийн Монголчууд гэр бүлийн ой санамжтай, үе үеийн Еврейчууд үндэсний ой санамжтай байна.
С.Сэргэлэн

Сэргэлэн Интернашионал экспидишион монгол улсын нутаг дээр байгаа чулуун бичээсүүдийг судлаад уг бичээсүүдийг манай өвөг дээдэс бидэнд зориулан хадан дээр сийлэн үлдээсэн гэдгийг хөдлөшгүйгээр тогтоолоо (энэ талаар дуусашгүй олон баримт гарах тул уншигч та бүү яараарай). Уг бичгийг яаж нэрлэх уу гэдэг асуудалтай бид тулгарлаа.

ЯАГААД ӨВӨГ ТҮРЭГ ХЭЛ ГЭЖ НЭРЛЭВ?

Яагаад ингэж нэрлэсэн ухааныг нь таньд хүргэе. Түрэг гэдэг үг Тонюкук, Культегин, Билгэ хаан, Ачхөлөг хаан, Түрүйн хааны бичээсүүдэд Түрэг бидн гэсэн үг гардаг. Уг бичгийг түргүүд бичсэн нь ойлгомжтой. Түрк, Түркман, Азербайджан гэх мэт улсууд ганц Түрэг гэдэг үгийг сонсоод самсай нь шархирав. Тэд бичсэн хэлийг огт ойлгохгүй тул өвөг гэж нэрийдэв. Өвөг түрг ( ancient turkish) хэл гэж нэрлэсэн ухаан нь энэ.

Энд нэг зүйл байрандаа байхгүй байна. Ачхөлөг хааны бичээс бол уйгарын бичээс. Өнөөгийн Шинжааны уйгурууд уйгур бичиг гэж нэрлэх бүрэн эрхтэй болж байна. Уг хэлийг эрт дээр хэрэглэж байсан өдгөө ойлгохоо больсон тул өвөг уйгур гэж нэрлэх байх.

Хадны бичээсийг бидэнд үлдээсэн түргүүдээс хэсэглэсэн ( тасарсан ) өнөөгийн Стамбулын турк ямар үндэстэнүүдтэй гүрэлдэн (холилдон) эх нутгийн биднээс зүс царайгаа өөр болгосон тухай, уйгуруудаас хэсэглэсэн ( тасарсан ) өнөөгийн Шинжааны уйгурууд ямар үндэстэнтэй гүрэлдэн (холилдон ) эх нутгийн биднээс зүс царайгаа өөр болгосон тухай, дээрхи хоёр хэсэгтэн толио (хэлээ) ямар тариалах үндэстэнүүдийн тольтой (хэлтэй) гүрснээр эх хэл болох Хүннү – Монгол толиосоо хэр хол даялуулсан тухай “Овогийн үүсэл, овогийн үлтэл (алга бололт)” нийтэллээрээ уншигч таньд хожим хүргэнэ.

СЭРГЭЛЭН ИНТЕРНАШИОНАЛ ЭКСПИДИШИОН ЮУ ӨӨРЧЛӨВ.

Бид өвөг дээдсийнхээ хэлийг танив. Уг бичээсүүдийн өгүүлбэр, үг, авиа зүйнүүд нь бүгд өнөөдөр бидний хэрэглэж байгаа монгол хэлтэй адил байв. Олон жишээнүүдээс хоёрыг дурдая.

1. Абын түрг биднихэ илин (улсын) төр үүсэн тоото барьсан.

Аавын төр үүссэн – гэж энэ дэлхий дээр зөвхөн манай өвөг дээдэс хэлхээс өөр хэний ч өвөг дээдэс ингэж хэлэхгүй.. уг өгүүлбэр нь - аавын төр үүсэн , (хүн амынхаа) тоогоо барилаа гэж өгүүлжээ. Өдгөө манай ня-бо нар тоо бариулдаг хэвээрээ байгаа. Тоогоо барих гэдэг нь ганц тоог өгүүлнэ. Тоотоо барина гэдэг нь олон тоотыг өгүүлнэ.

2. Од тэнгри ёсоор ихэс угул улуглуй төрөмс.

Үлүглүй – энэ үг Нууц Товчоонд үхэхээр гэсэн утгаар олон гарна. Төрөмс – энэ үг өнөөдөр төрсөн гэсэн үг буюу мс яагаад сан болсон тухай хожим сэдэв болгож хүргэнэ.

Ингэж бидэнд өвөг дээдэс минь бичиж үлдээжээ. Бид үүнийг яаж үл таних вэ! ( Харийнхан хэрхэн буруу уншсаныг сэдвээсээ хазаахгүйн тулд хожим гэрчилье). Хадны бичээсийн хэл орчин цагт хэргэглэгдэхээ больсон өвөг хэл биш монголчууд бидний хэргэлэж байгаа амьд хэл байна.

ХҮННҮ БИЧИГТЭЙ БАЙСАН УУ?

Энэ асуултанд хариулахын тулд Дундад улсын үе үеийн түүхэн баримтуудыг сөхөв. Цочоо баримт олдов.

“Умард Улсын Түүх” Түрэг Тэлэгийн хэсэгт “түргүүдийн үсэг бичиг хүннү луугаа адил” гэж тэмдэглэжээ.

Судлаачид бид цочов. 6-р зууны эхэн үед Ашнаачууд бичигтэй байжээ. Ашнаа Хүннү ижил бичигтэй гэж дээрх эх сурвалжинд тэмдэгджээ. Энэ эх сурвалж хүннүчүүд бичиг үсэгтэй гэснийг хөдлөшгүйгээр баталж байна. Хүннүчүүд бичигтэй байсан болохоор 3-р зуунд манайхаас тасарсан унгарууд уг бичгээсээ авч явсан байх ёстой. Ийм бичээсүүд унгараас олдсон.

Үнэхээр бичиг адил байна. Ямар үндэстнүүдтэй унгарчууд гүрэлдэн зүс царайгаа эх нутгын биднээс өөр болгов, яагаад унгурчуудын хэл яриа ангид (ондоо) болсныг, яагаад тэд нүүсэн гэдгийг уншигч таньд хожим ухуулна.

ХЭЗЭЭ ХҮННҮЧҮҮД БИЧИГГҮЙ БАЙСАН БЭ?

“Хүннүгий дээдэс нь Шя-гийн хойчис.... Мал агуурсанд голдуу адуу, үхэр, хонь буй.... Хот хэрэм барьж нэгэн газар сууж тариалан эрхлэхгүй. Өвс ус дагаж нүүдлэллэн. ...Үсэг бичиггүй. Өгүүлж хэлснээрээ болно.” (Түүхэн тэмдэгэлэл, зуун аравдугаар боть. Хүннүгийн шастир, арван тав). Уг түүхэн сурвалжаас Хүннү эхэндээ өөрийн бичиггүй байжээ. Тохироо, гэрээ, хэлцэлийг амаар хийдэг байсныг бид мэдлээ.

Сыма Цянь Түүхэн тэмдэглэлийнхээ эхэнд тариалан эрхэлдгүй , бичиг үсэггүй тухай дурссан нь хүннүчуудын өвөгийн тухай буюу НТӨ 3-р зуунаас өмнөхийг өгүүлж байна гэж ойлгож болно. Учир нь НТӨ 119 онд Хан Улсын цэрэгүүд Хүннүүг дайлан, нөөц будааг нь шатаагаад явлаа гэж Сыма Цянь уг сурвалждаа дурдсан. НТӨ 2-р зуунд Хүннүчүүд будаатай байжээ. Будаа тариалдаг байжээ. Өөрийн бичиггүй байх нэг хэрэг, бичиг хэрэглэх өөр хэрэг. Түүний дараа он (НТӨ 176 онд) шаньюгаас Хан улсад захиа явуулан “Тэнгэрээс тохиосон Хүннүгийн их шаньюйгаас хааны амгаланг хүндлэн асуув... “. гэж “Түүхэн тэмдэглэлд” бичигджээ. Модон шанью Хан улсын хаантай захиагаар харилцдаг байжээ. Дараагийн нэгэн сонин баримт бол Модонг ойчсоны (нас барсаны) дараа Лайшин шанью болов. Лайшинд Хан улсаас барьсан гүнжийг дагаж ирсэн тайган Жон Хан Юэ хүннүчүүдэд бичгээр хүн малыг хэрхэн бүртгэхийг зааж өгсөн баримт байна. Хүн малаа бичгээр бүртгэсэн бол губчур сэлтээ (өнөөгийн татвар) бичгээр бүртгэсэн болно.

Наран мандан эхлэх Хянган нутаг, Наран урт (өндөр) зогсох Бор толгой, Түмдийн Тал, Наран асгана (шингэнэ ) Үенч голын цаанаТөмөр хаалганы нутаг, шөнө урт (өндөр) зогсох ойн нутгаар улс төр, эдийн засгийн толь (үгсийн сан ) бичиг үсэгтэйгээ живхрэн нэг боллоо. Бичиг үсэгний ач тусыг хүннүчүүд ухаарлаа. Ханз бичиг дундадын тариалах ахуйчдын дүрс бичиг болно. Мал ахуйтан бидэнд уг ханз бичиг их бэрх буюу систем нь таарахгүй. Бидны ярианд хөг байхгүй. Дундадын тариаланчид ярианд дөрвөөс зургаан төрлийн хөг байна. Ханц бичгийн суурь бол хөг. Ханзыг сурхад цаг цав их гарна. Иймд өөртөө тохирсон бичигтэй болох хэрэгцээ гарч ирсэн. Ийм бичиг үсэгтэй бид НТӨ 2-р зуунд болсон. Уг бичгийг бид өөрсдөө зохиосон уу гаднаас авсан уу гэсэн асуулттай бид тулгарлаа. Тухайн үед гийгүүлэгчтэй тулгуурласан системтэй Арамей бичиг байжээ.

НТӨ 8-р зуунд гарсан бичиг үсэг. Манай хүннүү бичиг бас гийгүүлэгчид суурилсан, гийгүүлэгч бүр эгшиг авж явдаг. Уг хоёр бичээсийн систем адил байх магадлалтай. Судлаач бид арамей бичгийн талаар гүн мэдлэг олоогүй тул энэ сэдвийг нээлттэй үлдэе.

( Хүннү бичиг үсэгтэй болсоор баримжаа хэл яриатай болсон тухай, дундын бичиг үсэгтэй нэг үндэстэн бий болсон тухай, дундын тоо тооллого хэмжүүртэй болсон тухай, яагаад бид одоо хүртэл заримдаг дуудлагатай болсон тухай, яагаад манай өвөг дээдэс өөрийн хэлний мөн чанар, зүй тогтолыг эвдэхгүйн тулд хэрэглэх бичиг үсгэндээ авиа зүй, үсэг зүй засварыг хийж ирэв. Яагаад эрдэмийн дээд толь болох тухай хожим хүргэх тул уншигч та түр хүлээнэ үү).

ДҮГНЭЛТ:

Хүннүүчууд анх гадаад харилцаандаа бичиг хэрэглэж байжээ. Дараа нь дотоод хэрэгцээндээ бичиг хэрэглэсэн байна. НТӨ 2-р зуунд хүннүчуудын амьдарлын салшгүй хэрэгцээ үсэг бичиг болжээ. Монгол улсын нутаг дэвсгэр дээр байгаа хадны бичээсүүд түрг уйгурын орон зайд (үед) хамаарагдах боловч бичиг үсэг нь хүннүгээс өвөлж иржээ. Уг бичиг манай ууган бичиг болно. Бид ууган бичгээ мянга хоёр зуун жил хөгжүүлэн, живхрүүлэн хэрэглэжээ. Өнөөдөр монголчууд бид дөрөв дэхь мянгандаа бичигтэй явна. Ийм улс өнөө хэр олон бол?

Бид манай эрины өмнөх 2-р зуунд үсэг бичигтэй болсон үндэстэн. Үндэснийхээ ой санамжыг сэргээе!

Хурган овогт Сэрээнэндагва овогтой Сэргэлэн

Дараагийн нийтлэл – В.Томсон болон В.Радлов нар Билгэ Хаан, Культегины бичээсүүдийг анх 19-р зууны эхээр судлан дэлхий нийтэд ном болгон хүргэсэн хүмүүс. Вильгелм Томсон хүннү бичгийн үсгийг тайлснаар монголчууд бидэнд том тус хүргэв. Даний эрдэмтэн Томсон Хүннү бичээс унших түлхүүрийг олсон нь үнэн, хүннү бичээс бишрэх ( ойлгох) түлхүүр түүнд байгаагүй нь бас үнэн. Энэ тухай дараагийн нийтлэлдээ өгүүлнэ.

Сэтгэгдэлээ үлдээнэ үү...