Исламын турк ба шашин хоорондын аллага буюу геноцид
Шашин хоорондын зөрчил ямар хэмжээний аллага буюу геноцидын хүрээнд хүргэсэн түүхийг монголчууд мэдэх ёстой.
579 0

Энэ өдгөө Монгол улсын Их хурлын дарга Г.Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний их хурлын дарга Мустафа Шентоп Монгол улсад айлчилж буй. Монголын тал Орхоны сав дахь аялал жуулчлалын цогцолбор байгуулах төсөлд үргэлжлүүлэн хамтран ажиллах хүсэлт тавьжээ.

Монгол улсын Их хурлын дарга Г.Занданшатар таньд шашин хоорондын мөргөлдөөнөөс үүссэн аллагыг сануулахад илүүц болохгүй байх. Османы эзэнт гүрэн 1915-1916 онуудад 1,2 сая христос шашинт армян иргэдийг алжээ. Үнээс хойш армян геноцид гэдэг хэллэг бий болжээ. Монгол улсын Их хурлын дарга Г.Занданшатар та үр хойчийн минь толгойноос ийм хэмжээний цус гарах аюулт үйл рүү Монгол улсыг түлхэж байна. Та сайн ухаарна уу.

Исламын шашинт Турк улсын өвөг дээдэс Орхон сав далд буюу Өтүгэнд байсан гэж үлгэр зохиож ерөнхий сайд Н.Алтанхуягийн засгийн газраас өнөөгийн ерөнхий сайд У.Хүрэлсүхийн засгийн газар өвөг дээдсийнхээ гал голомт нутагт онгоцны буудал барьж туркуудыг аялал жуулчлуулах нэрээр тэднийг гал голомт нутагт минь олноор оруулж ирэх төлөвлөгөөнд гарын үсэг зурах гэж байна.

Шашин хоорондын зөрчил ямар хэмжээний аллага буюу геноцидын хүрээнд хүргэсэн түүхийг монголчууд мэдэх ёстой. Энэ мэдээллийг Армян улсын ерөнхийлөгч Армен Саргсяны албан ёсний сайтаас татажу таньд хөрвүүлэв.

Геноцид гэдэг нь эртний грек, латин үгний изгүр буюу гено γένος үндэс, цидо caedo алах. Үндэстэнг устгах гэсэн утга агуулна.

Дэлхийн нэгдүгээр дайн эхлэхэд залуу туркын засгийн газар Пантуркийн бодлогыг хэрэгжүүлж эхэлжээ: Кавказ, Дунд азийн турк угшлын гэгдэх бүх улс гүрнийг нийлүүлж Дунд орон хүртэлх орон зайнд агуу Турк эзэнт гүрнийг байгуулах, үүнийхээ тулд цөөнхийг бүгдийг нь турклэх (турк болгох). Үүнд армян үндэстэн өртөжээ.

Дэлхийн нэгдүгээр дайны өмнө Осман гүрэнд нийт 2 сая гаруй армян амьдарч байжээ. 1915-1923 онуудад сая хагас нь Залуу туркын засгийн газарт хядуулж, үлдсэн хагас саяас зарим нь исламын шашин авч, зарим нь дөрвөжээ.

Геноцитыг яаж үйлдэв?

1915 оны 4-р сарын 24 нд Стамбул дахь армян сэхээтнүүдийг баривчилж зуу зуугаар нь устгав.

Дараа нь эрчүүдийг нь цэргийн албанд татаж тэнд 60 000 армян эрсийг хамтран алба хаагч турк цэргүүд устгажээ.

Сүүлийн гол шат нь энгийн иргэдийн аллага хядлага, нүүлгэн шилжүүлэлт. Үүнд эмс, балчир болон настангууд өртжээ. Олон хүмүүс өлгөслөн, халдвараар үгүй болжээ.

Ийм мэдээлэл Армян улсын ерөнхийлөгч Армен Саргсяны албан сайт дээр байна.

Геноцид буюу үндэс угсааг нь үгүй хийх аллагыг Стамбулын турк үндэстэн хийж чаджээ. Ийм хэмжээний аллага хийхэд нэг хоёр цэргийн анги хангалтгүй. Нэг үндэстэн нөгөө үндэстнийхээ эсрэг санал нэгдэн ийм аллага үйлдэнэ. Манай түүхээс сөхөхөд Мөнх хааны үед Хар хоринд Буддын, Христийн, Лалын сүм зэрэгцэн оршиж байв. Ард түмнийг манай өвөг дээдэс үндэстнээр нь болон шашингаар нь эс ангилж байжээ.

Нэг сая таван зуу гэдэг тоо Армяны ерөнхийлөгчийн баримталж буй тоо. Зарим эх сурвалжид уг тоог сая, найман зуун мянга гэх юм. Үндсэндээ аль аль нь их тоо. Багаар бодоход уг аллагын тооноос манай Дархан, Эрдэнэтийн хүн амын тоо дахин дахинаар бага. Улаанбаатарын хүн амтай дүүцэх тоо байна.

Манай төр засгийнхан ямар түүхтэй, хэнтэй юу хийж буйгээ нэг билэрэхгүй байна. Цус цус бас дахин цус. Үр хойчсийнхоо толгойноос цус гаргах зүйл хийж байна даа.

Өнөөгийн монгол улсын иргэд Бүрэн эрхээсээ, ангит төрөөсөө, газар уснаасаа уйдлаа гэж үү? Эзэнгүй Монгол.

Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн
Сэтгэгдэлээ үлдээнэ үү...