ХӨВ гэж юу гэсэн үг вэ?
СИЭ Хөвсгөл гэдэг үгийг Хөв+сүй+гөл гэж тайлбарлав.
869 3

Казахстанаас Bill Mark акаунт эзэмшигч ингэж өгүүлэв: “ХӨВСГӨЛ ( Көб-Су -Көл) Дуудлагаа нь Хөвсгөл гэд сонсогдоно . Турк Гаралтай (Маш их Устай Нуур гэсэн утагтай) тайлбарлаж болно”. Тэр Көб гэдэг Үг Хасагаар (Маш Их гэсэн утагтай шүү) гэж манд заав.

Казахстаны хасаг ахан дүүс халхуудад танай наад Хөв гэдэг чинь маш их гэсэн үг гэж тэр холоос зааж байна. Ингээд хэлээ перс, араб үгсээр дүүргэсэн хасаг мануусд хүн хэлийг минь заах уу, Өтүгэнээс хаашаа ч яваагүй, хаанаас ч ирээгүй халхууд хасагуудад хүн хэлээ заах уу? Көб буюу Хөв, Хов, Гөп, Гоп гэдэг үгний утгыг тогтооцгооё. Энд Дамдинсүрэнгийн орос үсэг эх хэлний минь дуудлагыг эвдсэн гэдгийг дурдах ёстой.

Гол тигэн хадан бичээсэнд гоп абж (гоп авж), гоп итцм (гоп цэгцэлж), гоп мнга (гоп манайхаа) гэж оржээ. Энд гоп гэдэг нь бүтэн, бүгд, бүхнийг гэсэн утгаар оржээ. Монголын нууц товчоон 83-р хэсэгт “гэгээн цагаан өдөр гопчин хүн алдапа” гэдэг нь “Гэгээн цагаан өдөр гопчин буюу бүхэл бүтэн хүн алдав” болно. Монголын нууц товчоонд гарч буй гопчин, хадан бичээсэнд гарч буй гоп ижил утгатай байна. Энэ өдгөө халхууд хов соров, ховх соров гэдэг нь бүгдийг соров гэсэн утга. Хов хоосон-бүгд хоосон.Ховдог гэдэг нь хов идэг буюу бүгдийг идэхийг өгүүлж байна.

Энэ үгийг хасаг хэлнээс тодруулцгаая: большая группа людей → көп адамдар дийлэнхи олон хүмүүс, большая часть → көп бөлігі-ихэнхи хэсэг, большое озеро → аумақты көл большое озеро-том нуур → шалқар көл-өргөн нуур.

Энд хоёр удаа көп буюу гөп гэж орсон нь нэг эхтэй үг үү өөр эхтэй үг үү гэдгийг мянган жилийн өмнөх Диван Лугат толиноос эхэлж тодруулъя. Хасаг хэлэнд дэх хүн үгсийг өнөөгийн халхууд хасгуудаас илүү мэднэ. Үүнийг мөн СИЭ цаашид байнга батална. Араб үсгэнд Ө Ү байхгүй тул У-эгшигтэй Куб гэсэн бүх үгсийг түүцгэе: ДЛ 5166 куб нь большая бочка буюу энэ нь ховоо болно. ДЛ 3250 куб нь подниматься буюу хөөх, хөөв гэж оржээ. Талх хөөв, сүү хөөрүүлэхийн хөөв. ДЛ 1670 куб нь шигүү ургасан ургамал гэжээ. Энэ нь хөвч болно. ДЛ 5910 куби нь вытряхивать гэж хувцас гөвөхийн гөвөөр оржээ. ДЛ 5610 куба гэж адууны зүс гэжээ. Энэ нь, хув зүс нь МНТ гарна. ДЛ 5549 кув нь вести буюу хов гэдэг утгаар оржээ. Хамгийн сонин нь хов гэдгийг мянган жилийн өмнө амнаас ам дамжсан мэдээг хэлдэг байжээ. Одоо мануус хов чив нь муу гэдэг нь эх утгаасаа уг үгний утга даялсных болно. ДЛ 3307 кув нь гнать буюу манайхаар хөөхийн хөөв болно. ДЛ 5754 куви нь гнилое дерево буюу хувхайрсан модны хувхай буюу хув болно. ДЛ 3119 кув нь частица усилиние буюу хүч оруулах үг гэдэг нь хув хуурай, хөв хөх гэдгийн хув, хөх болно. Махмуд ал Кашгари толиндоо куб гэдэг үгийг сайн тайлбарлажээ. Гөвөө, хөвөө гэдэг үгний эх утгыг Диван Лугат толийг судалж буй халх нэгэн нь амархан билэрнэ. Махмуд 3119 кув гэдгийг хүч оруулах гэж тодорхойлсон нь эх хэлээ тээгч мань оновчгүй болжээ гэж хэлнэ. Хөв хөх гэдэг нь бүгд хөх, хув хуурай гэдэг нь бүгд, бүтнээрээ хуурай гэсэн утга болно. Ингээд хасгуудын хэлийг засцгаая.

көп адамдар дийлэнхи олон хүмүүс гэдэг үгэнд адам гэдэг нь хүн үг биш хари үг болно. Адам Ева-гийн адам. Хасгуудын хэл ингэж бохирджээ. Эх утгаар көп адамдар нь бүх хүмүүс болно. Хасгуудад уг үгний утга даялжээ. Утга даялсныг 1300 жилийн урьд урлагдсан Гол тигэн бичээстэй харьцуулахад харагдаж буй. Көпчин хүн гэдэг нь бүтэн хүн болно.

көп бөлігі-дийлэнхи, олонхи хэсэг гэжээ. Хасаг хэлэнд уг үгний утга даялжээ. Бөлігі нь манай бүлэг бөгөөд хэсэг гэсэн утга агуулна. Көп бүлэг нь бүтэн бүлэг гэсэн эх утгатай. Хасаг хэлэнд уг үгний утга даялжээ. Орчин цагийн хасаг хэлнээс ийм жишээ олныг олж болно.

Том гөл буюу нуурыг хасгууд көп гөл гэж эс өгүүлнэ. Харин тэд ингэж өгүүлж байна: шалқар көл, аумақты көл. Эдгээр хүн үгсийг ухагч та бүхэнд тайлбарлая.

Шалқар гэдэг нь угын дуудлага. Манайхаар цалгар, далгар болно. Үзийн дуудлагаар цэлгэр, дэлгэр болно. Ц Д заримлана. Цэлгэр гөл, дэлгэр гөл, цалгар гол, шалқар гол гэдэг нь өргөн көл буюу өргөн нуурыг өгүүлж байна.

Дэлгэрмөрөн, дэлгэр хангай гэдэг нь ийм учиртай.

Аумақты-энэ үгний эх утгыг хайлш хэлтэй хасгууд аль эрт гээсэн болов уу. М В заримлана. Манай хэлэнд аугаа гэж байна. Мөн Ауваг гэж том гэсэн утгыг заана.

Көп, Коп, Куб, Кув нь ямар утга илэрхийлдгийг ухагч (уншигч) та билэрсэн болов уу. Өтүгээнээсээ мянга, мянган жилээр хаашаа ч яваагүй, хаанаас ч ирээгүй өнөөгийн халхуудын хэл нь Өтүгэн хүн хэл учир Түрэг төрийнхөө хадан бичээс дэх хэлтэй таарч байна.

Энэ өдгөө халхууд эх хэл, газар усныхаа нэрийг сэрээх нь монгол нэртэй акаунт эзэмшигч хасгуудад огт хамаагүй. Эсгий хийх газар нохой хэрэггүй гэдэг шиг Түрэг, Уйгур төрийнхөө хадан бичээсийг сэрээхэд, газар усныхаа нэрний утгыг тайлахад бохирдсон хасаг хэл, Стамбулын турк хэл манууст хэрэггүй. Нөгөө талаас Казахстанаас бичиж буй Bill Mark акаунт эзэмшигч шиг хүмүүс мануусыг хурцалж байна. Тэр логиктой мэтгэлцэж чаддаг нэгэн нь. Хэрэв тугарын тэр комментыг бичээгүйсэн бол мани энэ өгүүллийг эс бичих байв.

Хөвсгөл буюу Хөв+сүй+гөл гэдэг нь хамгийн өндөр хөвөөтэй (давалгаатай) көл болно. Хөв сүй гөлийн давлагаа буюу хөвийн тухай сонин мэдээлэл та бүхэнд хожим хүргэнэ.

Түрэг хэл гэж байхгүй гэдэгтэй ижил XII зуунд үүссэн Хамаг монгол буюу Монгол хэл гэж байх ёсгүй.

Манай монгол хэлнийхний эмгэнэл нь тэд өөрсдөө хэлнийхээ мөн чанар зүй тогтолыг мэддэггүй. Тийм учир тэд иргэддээ орос бичгийн дүрмийг заасаар өдий хүрэв. Көл буюу гөл гэдэг үг чинь монгол үг биш турк үг гээд орсууд багаас нь монголчуудад ухуулав. Монголын нууц товчоонд уг үг чинь байна гэхэд Монголын нууц товчоонд маань турк үг орчлоо гээд суудаг хүмүүс Монголоос өөр хаана байна вэ? Хасагууд цэвэр Өтүгэн хүн хэлтэй манууст хүн хэлийг заах биш хасгууд СИЭ сургалтанд ирж суух нь хайлш хэлнийхээ хүн хэлний хэсгийг сэрээхэд тэдэнд өөрт нь хэрэгтэй.

Битигч Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн
Сэтгэгдэлээ үлдээнэ үү...
outwats
2022-06-10 · 46.161.11.144
Rjknnf https://newfasttadalafil.com/ - Cialis Xegixz cialis two bath tubs Provera Clinofem No Doctors Consult On Line Store Zsbjog <a href=https://newfasttadalafil.com/>Cialis</a> Coiqaq Viagra Generique Acheter https://newfasttadalafil.com/ - buy cialis 10mg
BactTeeve
2022-12-01 · 37.139.53.50
<a href=https://bestcialis20mg.com/>buying cialis online forum</a> 4 SRC 3 AIB1 0
laurarp
2023-10-23 · 37.139.53.17
<a href=https://cialiss.buzz>buy cialis online us</a> Hyponatremia in Heart Failure Pathogenesis and Management