Khüis Tolgoi Inscription Хүйс толгой бичээс
biti-ńer qaɣan digi-n šińi-n bodisatva törö-ks qaɣan buda qaɣan-u uqa-qs uqa-ǰu ksırı Ańaqay [?]-ıte-n ǰa-qs bod-I beg-ey-ńer bayyı-Ø dolu-ǰa-ǰu hügbü +?
“Бичээс дэхь хаан үхжээ. Шинэ бодьсатва дүрээр дахин төрсөн шинэ хаан нь Будда их хүний мэдлэгтэй, бөгөөд Анагау оронд, ам өгч..., түүнийг нь бэгүүд босон овгуудтайгаа хамт үүнийн сонсов” Александр Вовины хөрвүүлэг.
Бити нэр гэдэг нь лам нар болно. Тухайн үед Буддын шашныг шууд санскрыт хэлээр нь авжээ. Яагаад хааны өмнө бити нэр оров гэвэл Буддын шашны кастаар (ангиллаар) лам нар нэгд ордог. Хаан хоёрдугаар ангилалд орно. Уг өгүүлбэрийн гол өгүүлэгдхүүн Битинэр, хаан, тэгин болно. Тэд юу хийв гэвэл тэд хөгөп. Диван лугатаар “хөг” гэдэг нь ая зохицоно найрах гэжээ.
Тэгэхэрээ хөгөв гэдэг нь яа зохицон найрав гэсэн утга болно. Яаж хөгөв гэхээр укажу, дулужажуу хөгөв болно. Укажу гэдэг нь хөгөв гэдэг үйл үгний тодотгол буюу яаж үү? гэсэн асуултны хариулна. Ук гэдэг нь Диван Лугатаар унших, дуудах гэжээ. Унших гэдэг үгний эх утга нь “чанга өгүүлэх”. Монголын нууц товчоо болон Диван Лугатад мөн ийм утга заана. Энэ тухай өгүүлсэн. Унших бичиг гэдэг нь “книга для чтения” гэдэг орос утгын маш муу орчуулга. Уншисан бичиг гэвэл өнгөрсөн цагийн тодотголтой бичиг. Уншиж буй бичиг гэхээр одоо цагийн тодотголтой бичиг. Унших бичих гэхээр хэн ч урьд нь үл уншисан, одоо хэн ч үл уншич буй ирээдүйд хэн нэгэн нь унших бичиг болно. Зөв нь цагийн үл хамааралтайгаар “уншлага бичиг” болно. Энэ өдгөө лам нар уншлагын ном гэж өгүүлнэ. Өвөг дээдэс уншлага бичиг гэхээр “чангаар дуудах” бичиг гэж билэрнэ. Зөв нь уклага бичиг болно.
Тэгэхээр Бити нэр, хаан, тигэн укажу хөгөв гэдэг нь уг өгүүлбэрийн гол өгүүлэгдхүүн, өгүүлэхүүн, өгүүлэхүүний тодотгол болно. Эндээс уг өгүүлбэрийг цааш задлана. Юуг тэд укажу хөгөв? Тэд укагс ухажу хөгөв.
Укагс гэдэг үгний гол үндэс нь ук гэдэг нь “унш” гэсэн утгатай үйл үг болно Энэ тухай дээр өгүүлсэн. Ук+г (нэр үг үүсгэгч, зур-зураг гэдэгтэй ижил)+c (олон тоо үүсгэгч). Тэгэхээр укагс гэдэг нь уншидаг зүйл буюу өнөөгийн тарни болж байна. Хэний тарни гэдэг шиг хэний укагс? гэж заавал асууна. Тэгэхээр Будда хааны (их хүний) укагс буюу Будда их хүний тарни гэжээ. Ямар тарни буюу ямар укагс? Шинийн бодьсатва төрөкс хаан тарни буюу укагс болж байна.Төрөкс гэдэг нь ирээдүй цагт буй хаан гэдэг үгний тодотгол болно. Төрөкс-төрөгч гэж өнөөгийн Өтүгээний аялгаар уншиж болно. Тэгэхээр уг өгүүлбэрийн эхний хэсэг бүтэн болов. Бити нэр (лам нар) хаан, тэгин шинийн Бодьсатва төрөгч хаан, Будда хааны (их хүни) укагс укажу хөгөв.
Дараагийн хэсэг нь “Бити нэр (лам нар) хаан, тэгин дуулужажу хөгөв” болно
Дуулужажу гэдэг өнөөгийн дуулдажу (сонсогдожу) болно. Хэнд дуулагдажу хөгөв? гэхээр боди бэгий нэр баау Ө? (босож-яагаад уг үгийг Вовин босож гэж хөрвүүлснийг мань хэлж чадахгүй. Учир нь мань Вовин өгөгдөхүүн дээр ажилч буй учир. Энэ нь нэр үг байх магадал тун өндөр). Бод гэдэг нь жийргэвч г-тэй богд, Хүн хадан бичигд бодон гэсэн үг болно. Энэ өдгөө халхууд обогд, богд гэж аль алинаар нь өгүүлнэ. Обог буюу бог гэдэг ганц тоо. Обогд буюу богд гэдэг нь олон тоо. Тэгэхээр Боди бэгий нэр босож юуг дуулдажу? гэсэн асуултанд жагс гэж хариулна. Уг үг жийргэвч Г-тэй байна. Заана загна гэдэгтэй ижил. Тэгэхээр жас буюу зас гэсэн үг буюу өнөөгий “засал” гэсэн утга болно. Юун засал вэ? гэхээр ксири Анагуа ? итэн засал болно. Уг хэсгийг эх бичгээс нь харахгүй бол мань тааж сэрээж үл болно.
Тэгэхээр Хүйс толгойн брахми бичээсийн эхний өгүүлбэр Бити нар (лам нар), хаан, тэгин шинийн Бодь сатва хаан, Будда хааны укагс (тарни) укажу, ксири Анагуа ? итэн жагс (засал) боди бэг нэр баау Ө? (босож-энэ үг тун сэжигтэй) дуулдажу хөгөв.
Дүгнэлт:
- Хүйс толгойн бичээс Түрэг төрийн, Уйгур төрийн хадан бичээс, Монголын нууц товчоо шиг хүн хэлээр бичигджээ. Түрэг төрийн, Уйгур төрийн хадан бичээс, Их монгол төрийн Монголын нууц товчоо бүгд зөвхөн хүн хэлний эх толь Диван Лугатаар тайлагдана.
- Хүйс толгойн бичээсийн эхний өгүүлбэрийн бүтэц Гол тэгины өгүүлбэрийн бутэц, Монголын нууц товчооны өгүүлбэрийн бүтэц ижил байна. Нэр үгийн тийн ялгал, олон тоо нь мөн үйл үгийн цагийн хэлбэр нь дээрхи гурван эх сурвалжид ижил байна.
- Дээрхи гурван эх сурвалжийн үгсийн сан ижил байна. Нэг ялгаа нь зүүн тал “нар” гэж өгүүлэхэд баруун тал “лар” гэж өгүүлнэ. Ийм орон нутгын хэллэгийн зөрүү маш ховор.
- СИЭ Александр Вовины үсэг хөрвүүлэлт (transliteration), бичиг хөрвүүлэлт (transcription) дээр ажилсан тул дээрхи миний хөрвүүлгийг Хүйс толгойн хөрвүүлэг гэж дүгнэж болохгүй. Хэрэв Вовины үсэг бичиг хөрвүүлэлт зөв бол ийм байх ёстой гэж үзэж болно. Томсон, Радлов нарын үсэг, бичиг хөрвүүлэг дээр ажиллах, өөрөө үсэг бичгээ хөрвүүлжү ажиллах хоёрын хооронд 25-30 хувийн зөрүү гарав. Жишээ нь Радлов абл абл гэдэг үгийг бал бал, сид гэдэг үгий асид гэх мэтээр олон үг өгүүлбэрийг буруу хөрвүүлжээ. Үүнээс маш том утгын зөрүү үүсдэг. СИЭ хувьд хүн бичээсээ бүгдийг нь сэрээжү дуусгах зорилготой тул брахми бичиг, согд бичгээр бичсэн бичээсийг хойш тавьж буй. Хамгийн гол нь мануус хүн хэлний мөн чанар, зүй тогтлыг сэрээсэн тул хүн хэлийг ямар тэмдэгтээр буюу бичгээр бичсэн нь уг бичээсийг сэрээхэд мануусын хувьд бэрхшээл биш.
- Александ Вовины судлаачийн багын талаар хэдэн үг. Александр Вовын өвөг монгол хэл гэж үзэж буй нь мордохын хазгай гэгч болов. Тэр орчин цагийн эвдрэлтэй хэлийг монгол хэл гээд түүнээсээ дээш хөөж мухардав. Түрэг хэл, Уйгур хэл, Монгол хэл гэж үгүй. Зөвхөн Хүн хэл гэж байна.
Бугат, Хүйс толгой брахми бичээсийн тухай 2
Бугатын бичээс, Хүйс толгойн бичээс манай Түрэг төрийн бичээс болж байна
Энэ удаа International Journal of Eurasian linguistic I (2019) 162-197 сэтгүүлд “Sketch of the Earliest Mongolic Language: the Brahmi Bugut and Khuis Tolgoi Inscriptions” буюу “Эртний Монгол хэлний тухай “скетч” (хувь нэмэр оруулж буй дуусаагүй зураглал): Брахми Бугут болон Хүйс толгойн бичээс” нэртэй А.Вовины нийтлэлд оршиж буй хэдэн сонин зүйлд дүгнэлт өгье.
Юуны өмнө уг бичээсийг СИЭ хамт олон судлаагүй учир зөвхөн Мехмед Өлмез, санскрит судлаач Дитер Мауэ, бичиг тайлагч Александр Вовин, түүхч Этьен де ла Вейсьере нарын өөрсдийнхөн хийсэн дүгнэлтийг дүгнэнэ.
“Бугатын бичээс 584 оных болов уу. 587 оноос хойш биш. Хүйс толгой бичээс 604 оноос 620 оны үед босгосон” гэжээ. Тэгэхээр энэ ямар түүхэн үе Өтүгэнд байв гэдгийг эх сурвалж сөхөжү тогтооё: "Фэй ди-гийн анхдугаар оны (НТ 552 он) цагаан сар, Түмэн цэрэг гарган Ру ру-г цохиж Хуай хуан-гийн хойдод ялав. А На Гүй амиа хорлов. Түүний хөвгүүн Ань Луочэн нь Чи улсад оргов. Үлдсэн ард нь А На Гүй-гийн авга ах Жэн шү зи-г хан болгов. Түмэн тэгээд өөрийгөө И ли кэ хан гэв. Эртний шаньюй лүгээ адил гэсэн утгатай үг буй” гэж Умард төрийн түүх Түрэг Тэлэ-д бичжээ. 552 онд Түмэн Или (Их улс) хаан болжээ.
Энд А.Вовин Бугатын бичээсийг 587 оноос хойш биш гэдэг нь Нэгдмэл Түрэг төрд нэгдмэл илийн хамгийн сүүлийн хаан Ша бо лю өөд болсон жил. Тэгэхээр Бугатын бичээс Түрэг төрт Нэгдсэн илийн бичээс болж байна.
Хүйс толгойн бичээсийг 604-620 оных гэжээ. Уг бичээсэнд “Нири хаан түрэг хаан” гэж оржээ. Умарт төрийн түүхэнд “Тэр жил нь (НТ 601 он) Нили их хаан Е ху жү-г Тэ лэ дайлан ялжээ. Тэгэхээр Нири хаан нь Нили хаан болж болно. Дунд орны хэллэгээр Р-ийг Л-ээр сольдог. Мөн НТ 620 онд Өтүгэн дэхь Түрэг хаан Чуло нас баржээ. Тэгэхээр цаг хугацааг яг тогтоогоогүй гэсэн үг. Бугатын болон Хүйс толгойн бичээс манай Түрэг төрийн бичээс болно.
Түрэг төр хаана оршижу байв?
“...кэ хан нь Юй дү жин ууланд байнга байна. Эсгий гэрээ зүүн зүг харуулна. Наран ургах зүгийг хүндэлж байгаа шиг байна” гэж Умард төрийн түүх Түрэг Тэлэ-д бичжээ. Хаан нь Өтүгэн ууланд байнга байна гэжээ.
Тэгэхээр уг хоёр бичээс Ашна Түрэг төрийн бичээс болж байна. Энэ юу гэсэн үг вэ? Яагаад А.Вовин тэргүүт ийм том түүхэн баримтыг үгүйсгэж байна. Яагаад манай түүхэн бичээсийг А.Вовин сэрээгээд манай ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэгийнхэн гараа хумхиад сууж байна вэ? Г.Билгүүдэй захирал хаана юу хийж явна вэ?
“Хоёр Брахми бичээсийн хэл нь монгол болж хувирсан ч Дунд зууны монгол хэл буюу XIII-XIV зууны монгол хэлтэй тийм төстэй биш. Үгсийн сангийн зөрүү нь заримдаа итгэл төрүүлхуйц ч бэрх. Ялангуяа Хүйс Толгой бичээсийн монгол морфолог нь ямарч эргэлзээ төрүүлдэггүй. Мануусын ажиллаж буй хэл нь Этиен де ла Ваиссиере-ийн саналаар анхны Түрэг каганатаар (төрөөр) солигдсон Талын их гүрэн Ру ру-гийн хэл байж мэдэх” гэж Александр Вовин уг сэтгүүлд бичжээ.
Энд харийх нь мануусын толгойг яаж эргүүлж байна вэ? Нэгт А.Вовины үсэг бичиг хөрвүүлгээр Хүйс толгойн бичээсийн анхдугаар өгүүлбэр “ Битинэр (лам нар буюу номын хүн гэсэн утга агуулж буй), хаан, тигэн... укажү ...хөгөв” гэжээ. Уг өгүүлбэрийн өгүүлэгдхүүн нь Битинэр, хаан, тигэн болно. Өгүүлэхүүн нь хөгөв буюу хөг гаргав. Буддын номыг хөглөжу (аялажу) уншидаг. Өгүлэхүүний тодотгол нь яажу хөгөв ? гэдэг асуултанд укажу хөгөв гэж хариулна.
Монголын нууц товчоон 40-р хэсэг: “Тэр дунд хээлтэй эм Бодончар дээр ирэжү хүүлэв”. Уг өгүүлбэрийн өгүүлэгдхүүн нь хээлтэй эм. Өгүүлэхүүн нь хүүлэв (хүү төрүүлэв). Яажу хүү хүүлэв гэдэг асуултанд ирэжү хүүлэв гэж хариулна.
Гол тэгины их бичээсийн 10-р хэсэгт: “...итнү, зартану...дахин ичигмс” гэжээ. Энд өгүүлэгдхүүн ороогүй ч урд өгүүлбэрүүдийн утгаараа “Түрэг обогтон”. Өгүүлэхүүн нь “ичиг” бөгөөд эзэглэгдэх гэсэн утга”+мс өнгөрсөн цаг. Уг цаг МНТ-нд байгаа. Яажу ичигмс гэхээр итнү (улсаа цэгцлэхүү), захиртану (захирану).
Тэгэхээр нэгт А.Вовины мэдлэг чадал уг бичээсийг сэрээхэд үлүг дутаж байна. Хоёрт уг хоёр бичээс Ру ру-гийнх гэдэг нь Этиен де ла Ваиссиере-гийн огт үндэслэлгүй зохиомж буюу “выдумка”.
Энэрэнгүй сэтгэл буюу санскритаар Бодьсатва гэсэн Буддын шашны үг Хүйс толгойн бичээсний анхдугаар өгүүлбэрт оржээ. Хэзээ Түрэг төр буддын шашин авсан тухай их сурвалж сөхье: “Чи-д Хуй Лин гэгч хуврага бий ажээ. Олзлогдоод Түрэгт хүрчээ. Тэгээд Та Буо-д “Чи улс баян хүчирхэг байгаа нь бурханы сургаалтайгаас болжээ” гэжээ. Тэгээд хойд төрөлийн ёсыг хэлэв. Та Буо итгэв. Нэгэн сүм байгуулан элч явуулж Чи-гээс “Жин Мин”, “Не Пан”, “Хуа Ян”, зэрэг судруудыг залав. “Арван сахил”-ыг бас залуулав. Та Бэн мацаг барин сахил авч, суварга тойрон ёслол үйлдэж дотор газар төрсөнгүйдээ харамсана гэв. Жян Дэ-гийн хоёр он (573 он), Та Бэн элч явуулан адуу өргүүлэв” гэж Умард төрийн түүх Түрэг Тэлэ-д бичигджээ. Түрэг төр 573 онд Буддын шашин авжээ. Тэгэхээр Брахми бичиг Буддын шашин дагаж иржээ гэсэн дүгнэлтэнд хүрч байна.
Монголчууд аа! Энд юу болж байна вэ? Томсон, Радлов нарыг дагаж хүн бичгээ харийх гэж үлүг төөрөв. Томсон, Радлов хоёр амьд сэрүүн байсан бол ярилцахад тэд маш хурдана билэрэх байсан болов уу. Судлаач судлаачийгаа шууд танина. Одоо Александр Вовин тэргүүтэй харийн нөхдүүдээр тархиа угаалгажу суух уу? Тэд дэлхийн нэр хүндтэй гэдэг сэтгүүлд эх сурвалжаа судалж эс чадах монголчуудын өмнөөс тэдний түүхийг судалдаг нэгэн болж мануусын дээдсийн түүхийг дураар мушгиж байна. Түрэг төрийн маань бичээсийг манай Ру ру төрийх болгож, Түрэг хэл ангид хэл, өнөөгийн Монгол хэлний өвөг нь Ру ру хэл гэж нэгдмэл хүн хэлийг маань зориуд хувааж байна. СИЭ эх сурвалж сэрээдэг тул А.Вовины багын сул талыг шууд харна. Ингэж үндэстэнгээрээ доромжлуулж болохгүй.
Эх сурвалж үл судлаач Ардын багш Сэндэнжавын Дулам: “Энэ бол монгол хэл, соёлын няцааж болшгүй баримт билээ. Би тэр Вовины өгүүллийг уншсаан. Жужан монгол хэлний энэ баримт бол эртний түрэг хэл биш гэдэг нь тодорхой бөгөөд 594-596 оны хооронд хамаарах учраас МЭ VI сүүл үед гэдгээрээ хамгийн эртний солонгос бичгээс 10 жилээр урагшлах бөгөөд хамгийн эртний япон бичиг 697 онд хамаарах бол түүнээс 100 гаруй жилийн өмнөх ба хамгийн эртний түрэг бичээс 713 онд хамаарах бол түүнээс 117 жилийн өмнөх үед бичигдсэн гэсэн үг. Ингээд алтай хэлнүүд дотроо монгол хэл хамгийн эртний бичгийн хэл болоод байна”.
Энэ ямар тэнэгтэл вэ? Ийм гэнэн байж болох уу. Харийн хүнээр өвөг дээдсийнхээ бичээсийг судлуулж, түүхээ мушгиулчаад “Жужан монгол хэл” гэж байна “эртний түрэг бичээс” гэж харийнхны амаар будаа идэж буй ардын багш С.Дулам гэж хүн байх юм. С.Дулам та уг бичээсийг судалж чадах уу?
Эх сурвалж үл судлаач доктор Ц.Төрбат: “Монгол судлалын сүүлийн хэдэн арван жилийн хамгийн том нээлт хийгдээд байна! Монгол хэлний хамгийн эртний дурсгал нээгдлээ. Ингэснээр монгол хэл Зүүн Азийн (хятадаас бусад)ард түмнүүдийн дотор хамгийн эртний бичгийн хэлтэй ард түмэн болж байна”. Төрбат аа! Наад хоёр бичээс чинь манай Түрэг төрийн бичээс.
Ийм цэцэрлэгийн хүүдийн хэмжээний сэтгэхүйтэй эрдэмтэд монгол орноор дүүрсээр байхад яаж эх хэл, түүхийн дархлаатай улс болох вэ?
Бугут Хүйс толгойн брахми бичээсийн тухай 3
Сэргэлэн Интернашионал Экспедишионы хамт олны “мануусын өвөг дээдэс хашаас ч яваагүй, хаанаас ч ирээгүй, малгай солигдсон болохоос толгой солиогүй” гэдэг түүхийн түүхэн сэрээлтийг Александр Вовинтой судалгааны баг дэмжив. Үүнийг монголчууддаа тайлбарлая.
2017 онд EHESS CRLAO (Дорно азийн хэл судлал) гэдэг Нийгмийн ухааны хэвлэлд хэвлүүлэх “Хүйс толгойн бичээсийн тайлбар” нэртэй нийтлэлийнхээ эх бэлтгэлдээ А.Вовин Хүйс толгойн бичээс Кидан гэхээсээ үндсэн Монгол хэл (mainstream Mongolic) гэж дүгнэсэн.
Харин энэ жил International Journal of Eurasian linguistic I (2019) 162-197 сэтгүүлд “Sketch of the Earliest Mongolic Language: the Brahmi Bugut and Khuis Tolgoi Inscriptions” буюу “Эртний Монгол хэлний тухай “скетч” (хувь нэмэр оруулж буй дуусаагүй зураглал): Бугут болон Хүйс толгойн Брахми бичээс” нэртэй нийтлэлдээ А.Вовин уг бичээс Ру ру хэл гэж дүгнэх болов.
Тэр яагаад ингэж дүгнэх болсноо уг нийтлэлдээ ингэж тайлбарлажээ: “Үүнээс хойш би Этьен де ла Вейсьере-ийн урьдчилсан таамаглалыг баримталж Брахми Бугут, Керегетас болон Хүйс Толгой бичээс “Ру ру” хэл гэж нэрлэнэ.
Энд А.Вовин түүхч Этьен де ла Вейсьере-ийн түүхэн таамаглалыг дагана гэжээ. А.Вовинд харьцуулах Ру ру эх сурвалж байхгүй гэдгийг мануус мэдэж буй. Тэгэхээр хэл талаасаа харьцуулах эх сурвалжгүй А.Вовин уг бичээсийг Ру ру хэл гэж дүгнэх боломжгүй. Үүнийгээ тэр мэдэхийн дээдээр мэдэж буй.
Тэгэхээр уг хоёр бичээсийг түүхэн талаас нь авч үзэхэд хялбар. “Бугатын бичээс 584 оных болов уу. 587 оноос хойш биш. Хүйс толгой бичээс 604 оноос 620 оны үед босгосон” гэж А.Вовин International Journal of Eurasian linguistic I (2019) сэтгүүлд бичжээ. Энэ нь яах ч аргагүй манай Түрэг төрийн үе. Уг хоёр бичээс Түрэг төрийн төв хэсэг болох өнөөгийн Архангай, Булган аймгийн нутаг дэвсгэр дээр оршжээ. Бугатын бичээс гэхэд л Өтүгээнээс 110 км агаарын зайнд оршино. Тэгэхээр уг бичээс Ашна овгыхныг төр барьж буй он цагт урлагджээ. Энэ юу гэсэн үг вэ гэвэл Ашна овгынхан өнөөгийн үндсэн Монгол хэлээр өгүүлж байжээ.
Тэгэхээр түүхэн талаас нь нэг дүгнэцгээе. Түмэн хаан ашна овогтой. Түмэн хаанаас Чу ло хааны хооронд Бугат, Хүйс толгойн бичээс брахми бичгээр урагджээ (урлагджээ). Гол тигэн, Билгэн хаан Тонуйкукын бичээс Илтерс хаанаас И ран хаан хүртэлх цаг хугацаанд урагджээ (урлагджээ). Илтерс хаан Ашна овгых мөн үү? Хуучин Тан төрийн түүхэнд : “Го ду луй (Илтерс хаан) хэмээгч Же лийн харьяат байв. А ши нэ овогтой” гэж бичжээ.
Тэгэхээр Бугат, Хүйс толгой, Гол тигэн, Билгэ хаан, Тонуйкук бичээс нь Ашна овгыхныг төр барьж буй үед, Ашна Түрэг төрийн нутаг дэвсгэр дээр урагджээ (урлагджээ). Эдгээр бичээс нэг хэлээр хоёр өөр тэмдэгтээр бичигджээ. СИЭ Гол тигэний бичээсийг бүрэн тайлж хоёр удаагийн сургалт явуулав. Үүнээс илүү эх хэлээ мэдэх гэж юу байхав.
А.Вовины баг манай ажлыг мэдэхгүй байна гэвэл тун гэнэн зүйл. Тэд манай ажлыг ингэж дэмжихээс өөр яаж дэмжих юм. Тэд хэзээ ч Түрэг төрийн хэл үндсэн Монгол хэл буюу А.Вовины хэлдгээр mainstream Mongolic гэж хэлж эс чадна. Тэд маш олон зүйл сөрөх болно. Ийм зүйл хийхгүй гэсэн тэдний өнгө аяс нийтлэл дээр нь байна. Харин А.Вовин, Этьен де ла Вейсьере заль гаргаж Ру ру хэл гэж тунхаглав. Ру ру нь үндсэн Монгол хэл гэж International Journal of Eurasian linguistic I (2019) 162-197 сэтгүүлд бичсэн нь “СИЭ-нийг та нар зөв замаа олов” гэсэнтэй агаар нэг.
Сэргэлэн Интернашионал Экспедишионы хувьд мануусын сэрээж буй түүх, хэл маань зорилго биш хэрэгсэл төдий. Гол зорилго нь газар ус, үндэстний маань орших эс орших асуудал. Тийм учир бид Стамбулын туркууд түүх соёл түрэмгийллээ зогсоо гэж хэлж чадаж буй. Тэд эрдэмтэд. Мануусыг ингэж дэмжихээс өөр яаж дэмжих вэ?
Энэ бол ялалт!
Бичиг сэргээлт нь оюуны хүнд ажил. Цаг хугацаа их шаардана. Мануусын ойрын зорилго хүн бичээсээр бичсэн том хадан бичээсээ сэргээж сургалт явуулах. Монголын нууц товчоог сэрээх. Брахми бичээс рүү орох хүсэл байв ч одоохондоо сачи хүрэхгүй байна.
А.Вовин үндсэн урсгал Монгол хэл буюу mainstream Mongolic гэдэг нь Хамаг монгол хэл биш Хүн хэлийг хэлж байна. Учир нь Өтүгэнд оршиж буй төвийн хэл үеэс үеэд төв хэл байсаар иржээ.