Хүн хэл ба Орчин цагын гэх зохиомол хэл
Цуврал 4
1541 7

Үгүүлбэр зүй

Үгүүлбэр нь хүний сэтгэлгээг дэг (дэгээр уялдах) үгсээр бүрэн илэрхийлэх үйл бөгөөд тухайн үндэстний хэл соёлын оргил нь болно.

Хүн сэтгэснээ хэлээрээ үгүүлдэг, мөн хэлээрээ сэтгэдэг нь жам билээ. Дэгтэй хэлээр хүн бүр сэтгэлгээгээ дүрслэн үгүүлнэ. Ийм хэлтэй хүмүүс бие биенийхээ үгүүлэхийг дүрсээр нь хүлээж авна. Дэгтэй хэлтэй хүмүүс зөв дүрслэн сэтгэнэ. СИЭ-ий судалгаагаар VII зуунаас 1300 орчим жилийн хугацаанд Хүн үндэстэн хэлнийнхээ дэгийг чандлан сахиж иржээ

Хэлнийхээ дэгийг гэмтээсэн ард түмэн сэтгэлгээгээ илэрхийлэх зөв үгээ, зөв аргачлалаа олж үл чадна. Эвдэрхий хэлтэй хүмүүс хэзээ ч дүрслэн сэтгэхгүй. Хэзээ ч дүрслэн үгүүлэхгүй, мөн хэн нэгний үгүүлэхийн дүрслэн билрэхгүй. Өнөө монголчууд дэггүй хэлээр үгүүлнэ. Манай хэлний дэг, нарийвчлан хэлвээс үгүүлбэр бүтээх үгсийн дэгийг Ш.Лувсанвандан орос дүрмээр үгүй хийсэн үйлийнх нь өчүүхэн хэсгээс нь энэ удаагын цувралаар та бүхэндээ тайлбарлана.

Ш.Лувсанвандан “Бүтээлийн чуулган” номынхоо II боть, “Нийлмэл үгүүлбэрийн тухай ерөнхий мэдэгдэхүүн” хэсэгт “Үүр цайж нар гарав.” гэх үгүүлбэрийг орос дүрмээр задлан тайлбарлаж, түүний үгүүлбэр задлах энэхүү аргачлал нь өнөөгийн Орчин цагын гэх тодотголтой зохиомол хэлний үгүүлбэр зүйн үндэс болов. Ийм учир СИЭ-ий судлаачид уг үгүүлбэрт ач холбогдол өгч байна.

СИЭ-ий судлаачид уг үгүүлбэрийг хүн хэлний дэгээр задлан шинжилж, дараа нь Ш.Лувсанвандангын задаргаа дээр тайлбар хийнэ. Эхэлж зөвийг нь дараа нь бурууг нь та бүхэндээ хүргэнэ.

Үүр цайж нар гарав.

Үг зүй:

  1. Үүр-нэр үг, биет бус, нар мандахын урьдах хэсэг үе.
  2. Цайж-үргэлжлэх төгс явц, цай үйл үг, үндэс, гэгээ орох, харагдах (цайлган); +ж үргэлжлэх төгс явц.
  3. Нар – нэр үг, биет, нарны аймгын төв од.
  4. Гарав-холбох хуучин цаг; гар үйл үг, үндэс, далд зүйл ил болох, бий болох; +в холбох хуучинцаг.

Үгийнхээ тайлбарыг бид хийв. Одоо “цайж” гэх үг ямар дэгээр уг үгүүлбэрт байгааг дүрслэхийн тулд тодорхойлтоо дахин нэг харцгаая.

Үргэлжлэх төгс явц нь үргэлжлээд төгссөн үйл бөгөөд арынхаа үйлийн явц, арынхаа цаг тээх үйл үгэнд учир шалтгаанаар холбогдохгүй, зөвхөн үйлийн дарааллаар холбогдоно. Үргэлжлэх төгс явц нь аливаа явцын нэгэн адил цаг эс тээж, үйлийн эзний тоо, биеийг даган үл хувирна.

“Үүр цайх” үйл нь тодорхой хугацаанд үргэлжлэн төгсөх учир “цайж” гээн үргэлжлэх төгс явцаар оржээ. Цайж гэх үйл нь учир шалтгаанаар “гарав” гэх үйлд холбогдохгүй, зөвхөн үйлийнхээ болсон дарааллаар холбогдоно. Эхэлж үүр цайж, дараа нь нар гарав гэх утга болно.

Нар гармагц үүр үгүй болно. Энэ бол жам. Үүр болох явцад нар гарахгүй, энэ хоёр үйл давхацахгүй. Ц.Өнөрбаяны “зэрэгцүүлэн холбох -ж, -ч” гэх ухагдахуун хүн хэлэнд 1300 жилийн турш байгаагүй, түүний заадаг зохиомол хэлнийх нь зохиомол ухагдахуун болно.

“гарав” гэх үг ямар дэгээр уг үгүүлбэрт байгааг дүрслэхийн тулд тодорхойлтоо дахин нэг харцгаая.

Холбох хуучин цаг нь хоёр болон хоёроос дээш хүүрнэх үгүүлбэрт хуучин цагт болсон үйлээр нэг үгүүлбэрийг нөгөө үгүүлбэртэй утга зүйгээр нь холбох үүрэг гүйцэтгэнэ. Холбох хуучин цаг нь I биеэс үгүүлэх буюу шууд үгүүлэх үгүүлбэрт хуучин цагт болсон үйл явдлыг тухайн үгүүлж бүй сэдэв, нөхцөл байдалтай утга зүйгээр холбох үүрэг гүйцэтгэнэ.

Тэгэхээр “Үүр цайж, нар гарав.” гээн хүүрнэн бичвээс араас нь үүр цайх, нар гарах үйлтэй утга зүйн холбоотой үгүүлбэрийг заавал хүүрнэн бичих ёстой. Хэрэв “үүр цайж, нар гарав” гээн шууд үгүүлвээс сонсогч нь түүнийг тухайн сэдэв, нөхцөл байдалтайгаа утга зүйгээр заавал холбож билэрнэ. Хүн хэлний дэг иймээ.

Ш.Лувсанвандан “Үүр цайж, нар гарав” гэх үгүүлбэрийг дараах аргачлалаар задалж, хүн хэлний үгүүлбэр зүйг эвджээ:

  1. Үүр цайв. (үүр гэж үгүүлэгдэхүүнтэй, цайв гэж үгүүлэхүүнтэй энгийн үгүүлбэр)
  2. Нар гарав. (Нар гэж үгүүлэгдэхүүнтэй, гарав гэж үгүүлэхүүнтэй энгийн үгүүлбэр) гэж тайлбарлажээ.

“Цайж” гэх цаг тээх ёсгүй үйлийн явцыг “цайв” гэх цаг тээх үйлээр орлуулах ёсон хүн хэлэнд үгүй. Ш.Лувсанвандан уг үгүүлбэрийг орос дүрмээр махчилан задалсныг та бүхэндээ тайлбарлая.

Орос үйл үгний шинжийг орос хэл дээр “Глагол в русском языке выражается в формах вида, лица, рода, числа, наклонения, времени, залога.” гэж тодорхойлогдоно. Үүнийг “ Орос хэл дэх үйл бүр хэлбэрээр (төгс, төгс бус), биеэр (I, II, III бие), хүйсээр (эм, эр), тоогоор (ганц, олон), өнгөөр (хүүрнэх, захирах, төсөөлөх), цагаар (хуучин, одоо, захирах), “залог”-оор (шууд үйл, үйлд өртүүлэх үйл) илрэнэ.” гэж хөрвүүлнэ. “Залог” гэх орос үгэнд оновчтой орчуулга олоогүй тул “залог”-оор нь энэ удаа үлдээв.

Дээрх тодорхойлтоор “Орос хэл дэх үйл үг бүр…цагаар илрэнэ” гэж оржээ. Хүн хэлэнд цаг тээх үйл үг гэж байна, цаг тээхгүй явц гэж байна.

Одоо бид Ш.Лувсанвандан “Үүр цайж, нар гарав” гэх үгүүлбэрийг яагаад нийлмэл үгүүлбэр гээн тодорхойлж, яагаад “үүр цайв, нар гарав” гэж задалсныг мэдэв. Энд орос хэлний дүрэм үйлчилж байна. Орос хэлэнд нийлмэл гэх үгүүлбэрийг “сложное предложение” буюу “нарийн үгүүлбэр” гэнэ.

Ш.Лувсанвандан нь уг номдоо “Утга санаа ба хэлэх аялгуугаар нэгэн бүхэл бүтэн боловч бүрэлдхүүнээрээ хоёр буюу хэд хэдэн энгийн үгүүлбэр болон салж болох үгүүлбэрийг нийлмэл үгүүлбэр гэнэ” гэж тодорхойлжээ.

Энэ нь орос хэл дэх нийлмэл үгүүлбэр “Сложное предложение – это такое предложение, которое состоит из двух или более простых предложений. Они могут соединяться между собой с помощью союзов, таких как а, но, и, а могут быть объединены только интонацией, что на письме выражается с помощью знаков препинания.” гэх тодорхойлолтын монгол хувилбар нь байна.

Орос нарийн үгүүлбэрээс нэг жишээг та бүхэндээ хүргэн тайлбарлая.

Маша и Петя любили (хуучин цаг) зверей, и мама отвела (хуучин цаг) их в зоопарк гэх үгүүлбэр нь хүн хэлэнд “Маша Петя амьтанд хайртай байв. Ээж нь тэднийг амьтны хүрээлэнд авчиржээ” гэх цаг тээх хоёр үгүүлбэрээс бүрэлдэнэ. Хүн хэлээр үүнийг нэг үгүүлбэрээр илэрхийлвээс эхний үгүүлбэр дэх цаг тээх үйл үгийг заавал явцаар солино. Үр дүнд нь “Амьтан хайрлах Маша, Петя-г эх нь амьтны хүрээлэнд авчиржээ” гэх мэт үгүүлбэр үүснэ.

Орос хэл, Хүн хэл нь өөр өөр зүй тогтолтой хэл учир хүн хэлний үгүүлбэрийг орос үгүүлбэр зүйгээр “үүр цайв, нар гарав” гээн задалж үл болно. Ш.Лувсанвандан ингэж үгүүлбэрийг задалсны улмаас эхэлж үүр цайх үйл болж, дараа нь нар мандах үйл болов гэх хүн хэлний утга, дэг арчигдав.

Хүн хэлэнд үргэлжлэх явц нь цаг тээхгүй, цаг тээх үйл шиг үйлийн эзний бие, тоог дагаж үл хувирахыг доорх жишээгээр та бүхэндээ харуулъя:

  1. Үүр цайж нар манджээ (Хуучин цаг, үйлийн III бие).
  2. Үүр цайж нар мандаму (Одоо цаг, үйлийн эзэн III бие, Эргүнэ аялга).
  3. Үүр цайж нар мандана (Ирэх цаг, төв аялгаар).
  4. Үүр цайж нар мандлаа (Хуучин цаг, шууд үгүүлэл).
  5. Үүр цайж нар мандав (Холбох хуучин цаг)

Эдгээр таван үгүүлбэрт “манд” гэх үйл үндэс нь тухайн цагаар, үйлийнхээ эзний бие, тоог дагаж хувирч байна. Харин цайж гэх явц нь аль ч үгүүлбэрт ингэж хувирахгүй байна. Ингэж байж бид үгүүлбэр бүрийг хүн хэлний дэгээр билэрнэ.

Түрүүчийн цувралаар тайлбарласан холбох хуучин цаг, үргэлжлэх төгс явцынхаа хүрээнд Ш.Лувсанвандан хэрхэн хүн хэлний үгүүлбэр зүйг орос хэлээр журамлан, хүн хэлний дэгийг үгүй хийснийг энэ удаа бид тайлбарлав.

Хүн хэлний үгүүлбэр зүйг билрэхийн тулд үйлийн явц болон хоорондынх нь уялдаа холбоог мэдэх ёстой. Ш.Лувсанвандан үргэлжлэх төгс явцын мөн чанарыг мэдэхгүйн улмаас “нар гэж үгүүлэгдэхүүнтэй, гарав гэж үгүүлэхүүнтэй энгийн үгүүлбэр” гэж бичжээ. Зөв нь тухайн тохиолдолд “нар гэх үгүүлэгдэхүүнтэй, гарав гэх үгүүлэхүүнтэй” болно. Тэр үргэлжлэх төгс явц, болж буй болох явцын ялгааг огт билрэхгүй байна. Энэ тухай бид хожим тайлбарлана.

Өнөө МУИС, МУБИС-ийн Монгол хэлний тэнхмийн багш нар үгүүлбэр зүйг, үгүүлбэр задлах аргачлалыг Ш.Лувсанвандангын энэхүү орос дүрмээр заах тул оюутнууд тухайн үгүүлбэрт хэдэн үгүүлэгдэхүүн, хэдэн үгүүлэхүүн оршиж байгааг тоолж, статистик үйлдэл хийж байна. Үгүүлбэр зүйгээс, үгүүлбэрт задлан шинжилгээ хийх үйлээс тухайн үгүүбэр дэх нарийн утга нь гардаг. Үүнийг хийж чадахгүй учир монголчууд үгүүлж бүй зүйлээ, сонсож бүй зүйлээ үгүүлбэр зүйгээр нь дүрсэлж чадахаа больжээ.

Дараагын цувралаар хугацаат төгс явцыг тайлбарлаж, Ш.Лувсанвандан хүн хэлний үгүүлбэрийг хэрхэн орос дүрмээр задлах аргачлалыг Орчин цагын гэх зохиомол хэлэндээ нэвтрүүлснийг улам гүнзгий, улам дэлгэр тайлбарлана.

Битигч Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн
Сэтгэгдэлээ үлдээнэ үү...
Sanghyuk Ahn
2021-08-05 · 66.181.187.201
Many thanks
attashery
2022-08-17 · 46.161.11.144
<a href=http://iverstromectol.com/>buy stromectol pills for scabies</a> Priligy Precio En Espana
appoila
2022-10-18 · 37.139.53.50
Co regulators, which can be co activators or co repressors, can recruit other co factors with diverse enzymatic activities required for modulating the transcriptional process 3 <a href=http://bestcialis20mg.com/>buy online cialis</a> What are the possible side effects of paroxetine
afteria
2022-11-24 · 37.139.53.50
com 20 E2 AD 90 20Viagra 20Online 20Pfizer 20 20Viagra 20Chemist viagra chemist Chinese conglomerate Shanghai Pengxin is poised to buyits second set of dairy farms in New Zealand, the world sleading dairy produce export country, as China s firmsincreasingly look overseas for sources of milk to meet growingdemand at home <a href=https://bestcialis20mg.com/>buy cheap generic cialis online</a> LINP1 overexpression was associated with downregulation of the levels of ER protein and attenuated the estrogen response, which is a pivotal contributing factor to anti estrogen resistance
BactTeeve
2022-12-08 · 37.139.53.50
<a href=http://bestcialis20mg.com/>buy cheap generic cialis online</a> Hot plate test revealed no deficits in pain perception in the Fmr1 KO mice Figure 1 figure supplement 1B, suggesting that impaired memory is not likely due to compromised pain perception
Yu bnaoo
2023-11-27 · 103.212.116.79
Yu