Ам үдэх гамбит
Ам үдэх гамбит нь Турк гамбитын хэсэг бөгөөд нөлөө бүхий монгол хүмүүсийг үндэсний чухал асуудлаас нь зай бариулах аргыг хэлнэ. Ам үдэх гамбит нь тархи угаалга гэдэг ухагдахуунтай холбоотой.
1442 4

Тархи угаалга нь орос хэлээр промывание мозгов, англи хэлээр brainwashing, хань хэлээр xǐ năo 洗脑 гэсэн 1950 онд үүссэн ухагдахуун юм байна. Тархи угаалга гэдэг нь хүний үзэл бодол, итгэл үнэмшил болон үйлийг тухайн хүний хүсэл сонирхолыг үл харгалзан хүчээр өөрчлөх аргыг хэлнэ. Энэ удаа хүний үйлийг өөрчлөх, ялангуяа бодож санаж буй зүйлээ илэрхийлэх боломжийг нь ямар аргаар хааж буй тухай өгүүлнэ.

2019 оны 5-р сард БНТУ-ын элчин сайд М. Ахмет Язал Түүхэн аялал жуулчлал, Хөрөнгө оруулалтын чуулганд оролцож өнөөгийн Хүн үндэстэн болох монголчуудын гал голомт нутагт Стамбулын туркын дээдсийн түүхийг харуулах цогцолбор барих тухай Монгол улсын сайд Оюун-Эрдэнийг өгүүлэхэд Монгол улсын ОНМХ-ийн (Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл) салбараас ганц ч ТВ, ганц ч сайт дуугарсангүй. Мөн 2019 оны 10-р сарын 29 өдөр Турк улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд М.Ахмет Язал өвөг дээдсийн минь өлгий нутгаас ирсэн монголчууд гэж МҮОНТ-ээр өгүүлэхэд ОНМХ-ийн салбараас ганц ч ТВ, ганц ч сайт дуугарсангүй.

Манай дөрөв дэх засаглалын амыг хэн яаж үдэж байна?

Энэ бүгдийн цаана ийм бодит байдал оршино.

Өнөө дэлхийн ихэнхи улс оронд мэдээллийн засаглалыг Дөрөв дэх засаглал гэнэ. Манай улсад Олон Нийтийн Мэдээллийн Хэрэгсэл ухагдахуун доор Дөрөв дэх засаглалыг өгүүлнэ.

Жил болгон манай ОНМХ-ийн салбараас сэтгүүлчдийг Турк улсад залж байна. Энэ төсөл 100 хувь тэдний зориулгын сангаас санхүүжигдэж байна. Ийм өндөр түвшинд дайлуулсан сэтгүүлчид сэтгэлзүйн өрөнд орсноос амаа үдүүлнэ. Манай сэтгүүлчдийн орлого бага, тэд анх удаа амьдралдаа Турк улсад хүн шиг зочлуулж, хүн шиг дайлуулан, туркуудтай ахан дүүс, дотны найз нар болно. Дайлсан туркууд нь монголд очоод уулзана гэхэд манай сэтгүүлчид хариу дайлж эс чадна гэж хямрана. Турк улсын энэхүү бодлого нь Монгол улсын дөрөв дэх засаглалыг хянадаггүй юм аа гэхэд дуугүй байлгаж чадаж байна. Үүнийг элчин сайд М. Ахмет Язал бодитоор үзүүлэв.Турк яваагүй олон сэтгүүлчид Турк улсаас өнөөгийн Хүн үндэстэн болох монголчуудын түүх соёлын эсрэг үйлдэж буй түрэмгийллийн тухай бичвэл Турк улсад зуучлах жагсаалтаас хасагдана гэдгээ мэднэ.

Ам үдэх гамбит нь нөлөө бүхий албан тушаалтай монгол иргэнийг туршлага солилцох, суралцах, хурал зөвлөгөөнд оролцох, лекц уншуулах гэх нэрийн доор бүх зардлыг нь дааж, Турк улсдаа аваачиж, дээд зэргээр хүлээн авснаар тэднийг соёлын шоконд оруулж, бүх насаараа Турк улсын ачийг хариулах юмсан гэсэн сэтгэл зүйн өрөнд оруулахыг хэлнэ. Үр дүнд нь сэтгэл зүйн өртэй монголчууд Турк улсаас ирж буй түүх соёлын түрэмгийллийг эсэргүүцэж эс чадна, шүүмжилж эс чадна. Тэд дуугаа хураахаас өөр зам үгүй гэж бодно. Үүнийг ам үдэх гамбит гэнэ.

Ам үдэх гамбит мөн түүх хэлнийхны дунд идэвхтэй явагдаж байна.

БНТУ-ын Измир хотод болсон “Туркийн монгол хооронд дипломат харилцаа тогтоосон 50 жилийн ойд зориулсан Өнгөрснөөс эдүүгээг хүртэлх Монгол-Туркийн харилцаа” гэх буруу нэртэй олон улсын эрдэм шинжилгээний хуралд МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн захирал Д.Заяабаатар тэргүүтэй ороцсон монгол төлөөлөгчдийн бүх зардлыг Турк тал нь хариуцжээ. Дараа нь Д.Заяабаатарын МҮОНТ-ээр гарсан ярилцлаганд ман эр хоол түүх хоёроо сайн ялгаж салгахгүй байгаа тухай нийтлэлийг СИЭ та бүхэндээ хүргэсэн.

Амьдралдаа ийм өндөр зэрэгт дайлуулж үзээгүй монголчууд, дайлсан туркуудыг Улаанбаатарт ирэхэд зохих хариуг нь барьж чадахгүй гэж бодож буйн улмаас сэтгэлзүйн хувьд өөрсдийгөө өртэйд тооцно. Ийм аргаар монголчуудын дууг нь хурааж хөлийг нь тушахыг Ам үдэх гамбит гэнэ. Өөрөөр хэлбэл хоол хаяж дуугаргахгүй болгох нүүдийг Ам үдэх гамбит гэнэ.

Д.Заяабаатар болон түүнтэй хамт БНТУ-д зочилсон нөхдийн ам үдээтэй. Үүнийг элчин сайд М. Ахмет Язал бодитоор харуулав.

Гурван жилийн өмнө буюу 2017 оны эхэнд Мөнгөн савны ёроол дахь Хүн үсгээр бичсэн бичээсийг сэрээн нийтлэв. Уг нийтлэлийг ухсан Улаанбаатар Их Сургуулийн багш Идэрхангай “Сэргэлэн ахын сэргээлт үнэхээр зөв байна” гэж Д. Эрдэнэбаатарт мөн “таны сэрээлт яах аргагүй зөв байна” гэж манд хэлж байсан. Ц.Баттулга багшийнхаа хувилбарыг миний хувилбартай харьцуулан нийтлэл бичээч гэсэн санал Идэрхангайд тавихад тэр дуугаа хураана. СИЭ-ээс зохион байгуулдаг Хүн үсэг бичиг судлалын сургалтанд Идэрхангайг урихад тэр завгүй байна гэх мэтээр хаацайлна. Учрыг нь Д. Эрдэнэбаатар бид хоёр сүүлд билэрэв. Тэр багш Ц.Баттулгатайгаа Турк оронд зочилжээ. Багшийнхаа буянаар Турк улсад өндөр хэмжээнд зочлуулж дайлуулсан шавь хайрт багшаа шүүмжилнэ гэсэн ухагдахуун өнөөгийн монголчуудад бараг л гарахгүй.

Энэхүү нийтлэлээр манай зөв иргэд ёсоо мэдэхгүйгээс амаа үдүүлж буй тухай СИЭ өгүүлж байна.

Өнөөгийн Хүн үндэстэн монголчуудын дархлаа манай ёсонд оршино.

Энэхүү нийтлэлээр Турк улсад очиж дайлуулсан, зочлуулсан монгол ахан дүүсдээ өөрийн зүгээс, өөрийн амьдрал дээр болсон бодит жишээг манай үндэсний ой санамжтай холбож зөвлөгөө өгье гэж шийдэв.

Өнөөгийн Хүн үндэстэн болох монголчууд бид “аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ” гэх дээдсийнхээ ёсыг дагана. 2015 онд Дунд улсын иргэн манай анд Гуан Улаанбаатар хотод Хайнань мужийн Хөдөө аж ахуйн бүтээгдхүүний үзэсгэлэн худалдаа зохион байгуулмаар байна туслаач гэж надад хүсэв. Үзэсгэлэнгийн бүх зохион байгуулалтын ажлыг ман хүн гаргаж гүйцэтгүүлэв. Тэр жилийн зун нь манай анд Гуан 24 үйлдвэрлэгчийн хамтаар Улаанбаатарт ирж дөрөв хоногын дотор үзэсгэлэнг амжилттай гаргав. Энэ хугацаанд би хувиасаа хоёр удаа тэд нэрт зоог барьсан. Мөн Төв аймгийн Цэнгэлдэх хүрээлэнд Монгол Наадам үзүүлж Манчир хийдийн дэргэд ямаа боож бүгд баяр хөөртэй сайхан нөхөд болцгоов. Тэр жилийнхээ 11 сарын сүүлээр Хайнань мужийн төв Хайкоу хотод болсон Олон улсын газар тариалангын ээлжит үзэсгэлэнд ман оролцов. Анхны орой Гуан болон Улаанбаатарт ирсэн бүх нөхөд надад оройн зоог барив. Уг зоогд ихэнх нь 230-100 километрийн холоос ирж оролцоод шөнөдөө буцсан. Манай Хайнань нөхөд ёс сайн мэдэж байгаагаа харуулав. Тэр орой Гуан надад би баян хүн биш учир маргаашийн хөтөлбөрт хоолонд орохын оронд манайд очиж манай хадам ээжийн чимхсэн банш идье гэв. Банш нь Хайнань үндэстний хоол огт биш. Гуан Шар мөрний өмнө орших Санши мужаас гаралтай бөгөөд уг муж нь эртний мал аж ахуйтны газар усанд оршиж байгаа болоод ч тэр үү Саншичууд банш хийдэг юм байна. Тэдний банш нь манай баншны дэргэд мах нь гурав дахин бага бөгөөд амтны зөрүүтэй. Тэр баншныхаа хажуугаар ногоо тавьсан эсэхийг ман одоо санахгүй байна. Гуан үнэхээр сайхан баншаар намайг дайлав.

Ухагч нартаа энд юу болов гэдгийг ойлгомжтой болгохын тулд болсон үйлийг дахин нэг задлая. Гуаныг Улаанбаатарт зочилсон шиг өндөр зэрэгт тэр намайг дайлсангүй, түүнд тэгэж дайлах санхүүгийн боломж тухайн үед байсангүй, мөн надад тийм хүлээлт огт байсангүй. Би түүнийг болон түүнтэй хамт ирсэн бизнесийн нөхдийг өөрийнхөө боломжоор дайлсан, Гуан мөн өөрийнхөө боломжоор намайг дайлав. Хүмүүсийн хооронд бэл бэнчингийн зөрүү байдаг ч ёсны зөрүү байх ёсгүй. Хүмүүсийн хооронд орших бэл бэнчингийн зөрүү нь өөрчлөгддөг боловч хүмүүсийн хооронд баримтлах ёс өөрчлөгддөггүй. Өөрийгөө хүндэлж буй хүн л ёсоо дагана. Баян ядуугын зөрүү байна. Ёсонд зөрүү байгүй.

Манай сэтгүүлчид үнэтэй газар турк нөхөддөө зоог барихаар сарын цалингаа зарцуулна. Энэ нь бодит байдал. Иймд гэртээ тэднийг урьж буузаар дайлах нь зөв болов уу. Тэр хүн хир баян байх нь бэл бэнчингийн зөрүү болохоос аяганы хариуг өдөрт нь барих манай ёсонд хамаагүй. Хэрэв танай нөхөд ажилтай байна гэвэл та үүнд гомдох хэрэггүй. Та ёс оо биелүүлжээ. Хамгийн гол нь та ёс оо гүйцэтгэж буйн чухал. Өөрийгөө ядуу гэж голоод аяганы хариуг өдөртөө барихгүй бол та бэл бэнчингийн зөрүүгээс эмээдэг нэгэн болохоос гадна ёс суртхуунгүй буюу ёсонд суралцаагүй нэгэн нь болно.

Манай ихсийн ёсонд “аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ” гэдэгчилэн Гуан анд шиг барих ёстой. Манай нутагт хонь гаргасан айл хажуу айлдаа гэдэс хүргэнэ. Саванд нь чихэр боовхон хийж хариулна. Савыг их багаар дүүргэх нь хамаагүй, гол нь савыг хоосон буцаахгүй. Энэ айл надад гэдэс өгсөн тул савыг нь өөр гэдсээр хариулна гэж үгүй. Аяганы хариуг өдөртөө гэдэг болохоос ижил хариулна гээгүй бөгөөд гэдэстэй савыг гэртээ хонуулаад маргааш нь хонь гаргаж гэдсээр нь уг савыг дүүргэж буцаана гэсэн ёс байхгүй.

Манай үндэсний дархлаа манай ёсонд оршино. Монгол хүн ходоодоороо хэзээ ч барьцаалагдаж байгаагүй. Ёсоо мэдэхгүй нэгэн нь амаа үдүүлнэ.

Орос, Хятад, Турк гэх мэт улсын иргэдтэй өнөөгийн Хүн үндэстэн монгол хүн анд нөхөд, ахан дүүс болох нь сайн үйл. Улс дамнах ахан дүүс, найз нөхөрлөлийн холбоог хөгжүүлэх нь өнөө чухал ч, үндэсний эрх ашиг энэ бүгдээс эрхэм гэдгийг өнөөгийн Хүн үндэстэн болох монголчууд зүрх сэтгэлдээ мэдрэх үүрэгтэй. Манай Үндэсний эрх ашгаас эрхэм зүйл өнөөгийн монголчуудад байх ёсгүй.

Битигч Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн
Сэтгэгдэлээ үлдээнэ үү...
Зул
2021-01-16 · 66.181.161.103
Зөв зүйлийг хөнджээ
unpapeump
2022-05-22 · 46.161.11.8
https://newfasttadalafil.com/ - cialis vs viagra Oggahq best generic cialis 5mg prices <a href=https://newfasttadalafil.com/>Cialis</a> If macrocytic anemia MCV the differential diagnosis includes the following Nuclear defect MCV increases significantlyvitamin B deficiency and folate deficiency FiGuRe Evaluation of anemia. Bhhpjl Kbxqrl Getting Viagra Overnight https://newfasttadalafil.com/ - Cialis Viagra Pfizer Preis
trectuats
2022-10-21 · 37.139.53.40
Natalie QvSbJcqrXpk 5 20 2022 <a href=http://buylasixon.com/>lasix im</a> mechlorethamine, thioepa chlorambucil, melphalan, carmustine BSNU and lomustine CCNU, cyclothosphamide, busulfan, dibromomannitol, streptozotocin, mitomycin C, and cis dichlorodiamine platinum II DDP cisplatin, anthracyclines e
Arguccugs
2023-01-07 · 37.139.53.40
Eur J Semiotic Studies 1997; 9 355 76 <a href=http://bestcialis20mg.com/>best site to buy cialis online</a>