Эх сурвалж судлал ба миний бодол гэх ухагдахуун 2
Bayanbat Bayna аккаунт эзэмшигч дараах комментыг Tumen Bayar аккаунт эзэмшигчид хүргэсэн “Эх сурвалж судлал ба миний бодол гэх ухагдахуун” бичвэрийн доор...
2178 6

Bayanbat Bayna аккаунт эзэмшигч дараах комментыг Tumen Bayar аккаунт эзэмшигчид хүргэсэн “Эх сурвалж судлал ба миний бодол гэх ухагдахуун” бичвэрийн доор https://sergelen.org/post/200960da “@Sergelen international expedition хятадад хамаг түүх, түүнийг нотлох эд өлгийн зүйлээ алдаж байж 1 хүнд цэцэрхэж байхаасаа ичэх хэрэгтэй! Та нарт анхаарлаа хандуулах ажил тэр чиглэлрүү байвал зүгээр байна.” гээн бичжээ.

Bayanbat Bayna аккаунт эзэмшигч танд Сэргэлэн Интернашионал Экспедишион ТББ-ын үндсэн зорилго нь үндэстнийнхээ ой санамжийг сэрээх үйл гэдгийг сануулая. Үндэстний ой санамжийг археолог, түүх, эртний бичвэр судлан бид сэрээмүй.

Ганц хэлнээс буюу таамаг “условный” Алтай хэлнээс олон аялга салбарлажээ гэх Б.Я.Владимирцовын онол ор үндэсгүй болохыг СИЭ өөрийн судалгаагаар тайлбарласан “Хүн хэл ба Орчин цагын гэх зохиомол хэл 11. Хүн хэлний түүх цуврал 2. Хүн хэл хэлний гарал үүсэл” судалгаа бичвэрийн доор Tumen Bayar аккаунт эзэмшигч эргэлцсэн коммент бичив. СИЭ Tumen Bayar аккаунт эзэмшигчийн коммент нь ганц хүний эргэлцээ биш ийм эргэлцээ олон хүнд орших ёстой гээн эргэлцээг тайлах тайлбар бичвэр нийтлэв. Бараг 100 жил монголчууд Б.Я.Владимирцовын таамаг онолоор явав. Б.Я.Владимирцовын бичвэрийг түүхэн баримт, нотолгоотой эргэцүүлэхгүй туйлын үнэнд монгол эрдэмтэд тооцон өнөөг хүрэв. СИЭ өөрийн судалгаанд гарах археолог, түүх, үсэг бичгийн баримт, нотолгоогоор Б.Я.Владимирцовын таамаг онолыг зөв үгүйгсгэж, бэлчээрийн мал аж ахуйтны хэл нь олон ундаргаас ижилссэн хэл болохоос ганц ундаргаас салаалсан олон аялга биш гэдгийг баталж буй. СИЭ-ий судалгаанд эргэлзэх нь зүй ёсны хэрэг. Ийм эргэлзээг Tumen Bayar аккаунт эзэмшигч коммент дээрээ бичжээ.

Bayanbat Bayna аккаунт эзэмшигч таны хэлснээр бид “1 хүнд цэцэрхэж байхаасаа” биш хэсэг бүлэг хүн ингэж эргэлзэж байх ёстой гэх байр сууринаас тайлбар бичвэр нийтлэв. Мэдээж СИЭ судлаачид судлах ажил ихтэй ч бидний үндсэн зорилго үндэстнийнхээ ой санамжийг сэрээх үйл учир уг зорилгынхоо дагуу нийтлэг гэж үзсэн комментонд хариу барьж буй.

Манай хариу бичвэрийн доор Tumen Bayar аккаунт эзэмшигч "Зөвхөн хүрэл гарснаар...бэлчээрийн мал аж ахуй үүсжээ гэсэн дүгнэлт бол өөрөө их эргэлзээтэй үндэслэл. Нүүрс усыг хүн зөвхөн тариалж байж нөхвөрлөдөггүй. Зэрлэг байгалаасаа түүгээд хүртчихдэг элбэг дэлбэг зүйлсийн нэг.” гэх коммент бичив. Энэ коммент нь хувь хүний тухайн үеийн төсөөлөл бөгөөд энэ нь нийтлэг биш учир түүний комментын доор “Палеолит, Мезолит, Неолит гэх ухагдахууныг ухаарай” гэх комментыг бичив. “Зэрлэг байгалаас түүх” гэх ухагдахуун дэвшилтэд Неолитын үе биш Палеолитын үе гэдгийг дэлхий даяр мэднэ.

Мөн Tumen Bayar аккаунт эзэмшигч “Таны зөв эхлүүлсэн ажил жоохонч гэсэн хазгай битгий гишгээсэй гэсэн бодлоор, анхаархад илүүдэхгүй шүү хэмээн бичив” гээн бичжээ.

Үндэстний ой санамж гэдэг нь та бидний ой санамж, үр хойчисд очих ой санамж тул хүн бүр өөрийнхөө эргэлцээг бичихийг СИЭ дэмжинэ. Бид нийтлэг, нийтлэг биш гэх нүдээр коммент бүрд хандана. СИЭ тогтсон ухагдахууныг үргэлж эвдэх тул ийм эргэлцээ гарах нь зүй ёсны хэрэг бөгөөд СИЭ-ий хувьд энэ нь эргэх холбоо болно.

Битигч Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн.
Сэтгэгдэлээ үлдээнэ үү...
Osvaldo
2022-10-12 · 37.139.53.7
viagra generico online forum order viagra generic usa get viagra prescription online generico viagra ems safe to order generic viagra online
Kristina
2023-03-07 · 193.178.169.166
Hello! If you're in need of data scraping services, I'd be happy to assist you. As an expert in this field, I have the experience and tools necessary to provide fast and accurate data scraping that can help you make informed decisions and grow your business. Don't hesitate to reach out to me for any of your data scraping needs. Margart
Angelika
2023-06-12 · 37.139.53.32
cialis online from us pharmacy danger of buying cialis online cialis cheap cialis to buy uk buy cialis in jb