Нээлттэй хэлэлцүүлгийг тогтмол зохион байгуулахаар болж байна
Сэргэлэн интернашионал экспедишион ТББ-гаас ухагчдынхаа (уншигчдынхаа) хүсэлтээр хэл, түүх, археологийн баримт, нотолгоо агуулсан шинжлэх ухааны нээлттэй хэлэлцүүлгийг тогтмол зохион байгуулахаар болж байна.
485 0

Сэргэлэн интернашионал экспедишион ТББ-гаас ухагчдынхаа (уншигчдынхаа) хүсэлтээр хэл, түүх, археологийн баримт, нотолгоо агуулсан шинжлэх ухааны нээлттэй хэлэлцүүлгийг тогтмол зохион байгуулахаар болж байна. Уг хэлэлцүүлгийн явцыг бичиж Sergelen International Expedition хуудсаар олон нийтэд хүргэнэ. Бид мөн ТВ-тэй хамтарч ажиллах талаар хэлэлцэж буй.

Хэлэлцүүлгийг мэдээлэл, утгын өндөр түвшинд явуулахыг СИЭ зорьж байна. Ийм хэлэлцүүлгийг эртний грекүүд хийдэг байжээ. Ухагч та бүхэнд санаа өгөх улсмаас олон төрлийн хэлэлцүүлгийн хэлбэрийг тайлбарлая.

Дебат (грекээр Διαβαθω-ухах [унших]) нь чухал сэдвээр талууд өөрийн цогц утга бүхий бодлоор олны өмнө мэтгэлцэхийг хэлнэ. Дебат мэтгэлцээний гол зорилго нь нэг нэгнийгээ биш гурав дахь талыг өөрийн зөвд үнэмшүүлэхэд оршино. Талууд өөрийн цогц утга бүхий бодлыг амаар, аман бусаар хүргэнэ.

Дискус (латинаар discussion хэлэлцэх, судлах) асуудал, бэрхийг талууд хоорондоо хэлэлцэхдээ үнэнд хүрэхийг зорих бөгөөд маргааныг зөв аргачлаар явуулна. Дискусийг логик утгаар явуулна.

Нотлогдсон, ул суурь нь тавигдсан сэдвээр дискус хийдэггүй.

Шинжлэх ухааны хурал дээр дискус хийгдэхгүй. Дискусийг сургалт, ээдрээтэй сэдэв судлал болон зарим онолын асуудлыг идэвхжүүлэх аргачлал болгон хэрэглэнэ.

Аргумент (латынаар argumentum-өгүүлэх, нотолгоо, сэдэв)-логик гаргалгааг дангаар буюу бусад нотолгоотой хамтад нь гаргаж үнэн нөхцөл, байдлыг батлах.

Тезис (грекээр θέσις нөхцөл; байдал; баримтлал, баталга)-богиноор гол санаагаа нэг өгүүлбэрт багтаах.

Эндээс Дебат гэдэг нь мэтгэлцээн болно. Мэтгэлцээн гэдэг үгний үндэс мэт буюу мэд болно. Мэдэж буй зүйлээ илэрхийлж байгаа тул дээрх дебатын тодорхойлттой дөхөж байна. Мэтгэлцээн нь мэдэлцээн.

Дискус гэдэг нь маргаалдаан болно. Маргалдаж буй сэдэв нь судлагдаагүй, нотологдоогүй тул талууд маргаж болох нь.

Аргумент энэ үг манай хадан бичигт сидэнг гэж оржээ. Сэдэнг гэдэг нь сэдсэн зүйлс болно. Сэдэнг гэдэг үгэнд дээрх дурьдсан өгүүлэх, нотолгоо, сэдэв гэсэн үйлүүд бүгд багтана. Сэдэнг гэдэг үг Гол тигэн бага бичээсэнд оржээ.

Логик гэдэг үгийг “утга” гэж хөрвүүлнэ. Диван Лугат толинд 248 утуг-илтгэл гэж оржээ. Утуг гэдэг үгэнд морфологийн задаргаа хийхээр ут (үйл үг)+г (нэр үг үүсгэгч)=утаг буюу утуг болно. Ут гэдэг нь логигтой өгүүлэх гэсэн үйл үг. Диван Лугат толинд 926 уткунж-өгүүлэмж. Уткунж гэдэг үгэнд морфологийн задаргаа хийхээр уткун буюу утун (үйл үг) + ж (нэр үг үүсгэгч)=уткунж буюу утунж болно. Мөн Өгүүлэмж гэдэг нь өгүүлэм (үйл үг)+ж (нэр үг үүсгэгч)=өгүүлэмж болно. Утун гэдэг нь аливаа асуудлын голыг хаанд зөвлөхүүдээс нь хүргэж буй утгачлал. Энэ үгийг энэ утгаар Тонуйкук хадан бичээсэнд оржээ. Тэгэхээр Логик нь утга, логикоор өгүүлэх нь утна. Бид шинэ үг зохиохоосоо илүү дээдсийнхээ үгсийг эргэлтэнд оруулах нь утга төгөлдөр.

Монгол улсын хэл, түүхийн салбарт шинжлэх ухаанч биш, эх сурвалж судалдаггүй арга барил газар авжээ: Би доктор тул миний зөв, би мэргэжлийн хүн учир чамаас илүү мэднэ, манай мундаг багш ийм бодолтой тул мөн ингэж өгүүлж байсан тул ийм байх ёстой, би хорин жил энэ сэдвээр ажиллаж буй тул миний зөв, гадаадын эрдэмтэн ингэж хэлээд байхад чи хэн бэ, дэлхий дахин манай бичээсийг судалчаад байхад “монголчууд ёстой эсгий хийх газар нохой хэрэггүй” гэдэг шиг, гадаадын докторуудын хийсэн ажлыг монголчууд шүүмжлэх гэж ямар юм байдаг юм, би турк улсад доктор хамгаалсан тул та нар хэн бэ гэх мэт.

СИЭ уг хэлэлцүүлэгт холбогдох нөхдүүдийг мэтгэлцье гээн даллана.

СИЭ-нээс зохион байгуулах мэтгэлцээн, хэлэлцүүлэг нь үндэсний ой санамжийг сэрээхэд хувь нэмэр оруулна гэж найдаж байна.

Хэлэлцүүлгэнд үзэгчээр оролцож асуулт тавих хүмүүсийн тоо танхимын хэмжээнээс болж 30 байна. Хэлэлцүүлгийн сэдвийг хуудсаар хүргэсний дараа SIE месенжерээр оролцох хүмүүс хүсэлтээ өгнө. Охор анкет бөглөсний дараа бид эхний 30 хүнийг урина. Хамгийн гол нь асуулт чанартай байх ёстой гэж СИЭ үзэж байна.

Сэргэлэн Интернашионал Экспедишион ТББ
Сэтгэгдэлээ үлдээнэ үү...