Бай үгүйсгэл үг, бай үйл үг - Билгэ Тооныукук 1300 жил
Цуврал 13
1248 5

Хүн хэлд орших “бай” үгүйсгэл үг нь “бай” үйл үгээсээ гарал үүсэл, утга зүйгээр тэс өөр үг байхад орчин цагын монгол хэлнийхэн нэг үг болгон тайлбарлаж байна.

Бичгэн эх сурвалжаа сэрээх шинжлэх ухааны аргачлалыг үүсгэн хөгжүүлэгч СИЭ ТББ-ын судлаачид Жанцангийн Бат-Ирээдүйн “Монгол хэлний үгүйсгэх харилцаа түүний илрэх хэлбэрүүд” үгүүлэлд: Байх хэмээх үгүйсгэх утгатай үг бол болих гэсэн үгтэй ойролцоо утгатай.

Энэ үйл үг нь үгүйсгэх утга илтгэхдээ үгүүлбэрт бие даасан байдалтай хэрэглэгддэг юм.

Жишээлбэл: “Ойгүй хүнд хэлсэн, байсан хоёр адил, ёроолгүй саванд хийсэн, байсан хоёр адил”. (зүйр), Цамба гуай наадамд морь уядаг хэвээрээ юу гэхэд бүр байсан гэж Хулан хэлэв”. (С.Эрдэнэ, “Хулан Цамба хоёр”) гэж бичсэнийг ухаад түүнийг болон орчин цагын монгол хэлнийнхэн том төөрөгдөлд буйг нь мэдэв.

Энэхүү төөрөгдлийг СИЭ тайлбарлана.

Диван Лугат толины 5678-л ваа – үгүйсгэл үг гэж оржээ. Хүн хэл нь Шар тэнгисээс Каспийн тэнгис хооронд, Бай голын (Байгаль) умар хэсгээс Шар мөрний өмнө хэсэгт орших олон аймаг овгын ижилссэн хэл тул “ваа” нь Үтүгэнд “ваа”, “бай” гэж дуудагдаж байна. Я.Цэвэлийн толинд “тоглохоо бай”, “ууж согтуурахаа бай” гэж зөв оржээ.

Одоо ч ярианы хэлэнд “Түүнтэй дахиж уулзваа, чи” гэвээс дахиж түүнтэй уулзахгүй байхыг хатуу сануулж буй утгыг илэрхийлдэг. Үүнтэй адил “тамхи татваа, чи”, “Тийшээ дахиж зүглэвээ, сайхан мэдээрэй” гэх мэтээр хориглох утгыг хэрэглэдэг. Тэгэхээр энэ -ваа, -бай нь хэрэглээний хүрээ ижил байна.

Харин “бай” үйл үг нь тэс өөр утга тээнэ.

“Бай” үйл үг, үндэс, биет, биет бусыг байршилд байршуулна, үйлийг орон зайд оршуулна (байршуулна).

Бай гэх үг XIII зууны Алтан дэвтэр түүхэн эх сурвалжид: баййичу /үргэлжлэх явц/, баййижууй /үйлээр холбогдох хуучин цаг/, баййи /захирах өнгө/, баййиқу /болж буй, болох явц/, баййипа /холбох хуучин цаг/, баййиму /одоо цаг, I бие, ганц тоо/, баййигсаар /залган үргэлжлүүлэх явц/, баййин /хугацаат явц/, баййихгүйи /урсгал явц/, баййийа /уриалга ирэх цаг, I бие, олон тоо/ гэж оржээ.

“Бай” үйл үндсийг “-бай” үгүйсгэлээс ялгахын тулд Алтан дэвтэр дэх ганц өгүүлбэрт дүн шинжилгээ хийе.

Тэмүжин үгүлэрүн: “нөкөр чи эндэ баййи. Би ширқа ақтатан тэдэ буй һүлдэчү қарсуқай” кээпэ.

“Бай” үйл үндэс нь баййи гэж галиглагджээ. “Нөхөр чи энд бай” гэдэг нь II биед орших “чи” гэх биетийг “энд” гэх байршилд баййи гэх захирах өнгөөр байршуулж байна.

Хүн хэлэнд үгүйсгэл үгээс үйл үг үүсгэх ёсон байна.

“Йа” үгүйсгэл үгэнд үйл үг үүсгэгч +д залгаж “йад /яд/” гэх үйл үг үүснэ.

"Би Маалиқ Баййаутай йадажу йабуму...”

“Үл” үгүйсгэл үгэнд үйл үг үүсгэгч +т залгаж үлитгэпэ, үлиткэпэй, үлиткэн, үлиттэлэ гэх үгүй хийх гэх утга бүхий үгс үүсжээ.

“Бай” үгүйсгэл үгээс үйл үг үүсгэхийн тулд үйл үг үүсгэгч +т, +л, +ц залгаж “байт”, “байл”, “байц” гэх үйл үүснэ.

Дээр гарах “байсан” гэх хугацаа тэг, төгс явцын үндэс нь бай гэх үйл үг болохоос бай гэх үгүйсгэл үг байж үл болно. Үгүйсгэл үг эхэлж үйл үг болох ёстой.

Ж.Бат-Ирээдүй Хүн хэлэнд орших явц цаг хоёрыг хольж будилж байна. Юуны урьд энэ хоёр ухагдахууны ялгааг тайлбарлая.

Хүн хэлэнд цаг тээгч үйл үг нь өнөөгийн өгүүлэхүүн болно. VIII зууны хүн үсэгт хадан бичээст цаг тээгч үйл үг нь үйлийн эзнээ дагаж бие, тоогоор хувирч байна. XIII зууны Алтан дэвтэр түүхэн эх сурвалжид цаг тээгч үйл нь мөн үйлийн эзнээ дагаж бие, тоогоор хувирч байна.

Үсүнь дэх казак, киргиз, узбек ард түмэн, мөн Анатоли дэх турк ард түмний хэлэнд цаг тээгч үйл нь үйлийн эзнийхээ бие, тоог даган хувирч байна. 1921 оны анхдугаар үндсэн хуульд мөн үйлийн эзнийхээ бие, тоог даган цаг тээгч үйл нь хувирч байна. 1300 жилийн турш Үтүгэн дэх хүн хэл ийм байсныг СИЭ ТББ-ын судлаачид бичгэн баримтаар нотолно. Цаг тээгч үйл нь тийн ялгалаар үл хувирна.

Үйлийн явц нь цаг тээхгүй, үйлийн эзнээ дагаж хувирахгүй, тийн ялгалаар хувирна. Үйлийн явц нь яаж, ямар хугацаанд, ямар дараалалтай, ямар агшинд гэх мэт маш өргөн асуултад хариулна. СИЭ-ий судлаачид явц бүрийн мөн чанарыг тогтоож мөн чанараар нь явцаа нэрэлж байна.

Энэ удаа “байсан” үйл үгийн явцыг тайлбарлаж Ж.Бат-Ирээдүйн төөрөгдлийг гаргая. +сан залгавар нь үйлийн үндэс, үйлд өртүүлэгч болон этгээдээр үйл хийлгэх залгаврын хойноос орж хугацаа тэг, төгс явцыг илэрхийлнэ. Уг явцыг билэрэхийн тулд хоёр тодорхойлтыг мэдэх ёстой. Нэгт. Хугацаа тэг гэдэг нь уг үйл өгүүлбэрт орших аль ч үйл үгтэй хугацаагаар холбогдохгүй. Хоёрт. Төгс гэдэг нь уг үйл бүрэн төгссөн, дууссан гэх утга. Хугацаа тэг, төгс явцыг та бүхэнд сайн тайлбарлахын тулд хугацаат төгс явцтай харьцуулан шинжилье.

Хугацаат төгс явцын залгавар нь үзээд, хаагаад гэх үйлд орох +т, +д болно. “Хугацаат” гэдэг нь уг явцын хугацаа нь өгүүлбэрт орших бусад үйл үгтэй холбогдохыг хэлнэ. Төгс гэдэг нь уг үйл бүрэн төгссөн, дууссан гэх утга.

Алтан дэвтэрт Тоорил хаан “Қара булуқан дақуйин қариу қақачақсан улуси чинү қамтутқажу өксү” гэжээ. Энд “улус” гэх нэр үгийн үйлийг тодруулж “хагацагсан” хугацаа тэг, төгс явц оржээ. Хагацах үйл эрт болон өнгөрсөн тул төгс явц, хугацаа тэг гэдэг нь өгүүлбэрт орших “хамтатгажу”, “өгсү” гэх үйлтэй хугацаа таарахгүйг хэлнэ.

Орчин үеийн хэдэн жишээ хүргэе.

Өнөө цагаан сараар “буузаа идсэн үү” гэж буруу асуух нь буй. Идсэн нь хугацаа тэг, төгс явц тул хугацааны хувьд тухайн цагаан сартай хамаагүй, “та бууз идэж үзсэн үү” гэх утга болно. Зөв нь “буузаа идэв үү” гэх ёстой. Идэв нь холбох хуучин цаг учир тухайн цагаан сарын ширээний ард болох үйлтэй шууд холбогдоно.

“Зэвсэглэсэн хэдэн этгээд баруун гэрт хонов” гэх энэ өгүүлбэрт зэвсэглэсэн гэх үйл явцын “тэг хугацаа” нь хонох үйлтэй нийлэхгүй учир хүн хэлнийхээ дэгийг мэдэх нэгэн урьд нь зэвсэглэж байсан нөхөд өнөө баруун гэрт хонов гэж уг өгүүлбэрийг билэрнэ. Өөрөөр хэлбэл, хонох үйлтэй зэвсэглэсэн хугацаа холбогдохгүй.

“Хэдэн этгээд зэвсэглээд баруун гэрт хонов” гэх өгүүлбэрт зэвсэглээд гэх үйл явц нь “хугацаат” учир арын хонох үйлтэй хугацаа нийлнэ. Зэвсэглэх үйл болж өнгөрсөн ч хэдэн этгээд зэвсэгтэйгээ баруун гэрт хонов гэж билэрэгдэнэ.

“Цэргээс халагдсан Дорж аавындаа ирэв”. Энэ өгүүлбэрт Дорж цэргээс хэдэн жилийн урьд ч халагдсан байж болно. Цэргээс халагдах үйл нь ирэх үйлтэй хугацаагаар холбогдохгүй.

“Дорж цэргээс халагдаад аавындаа ирэв”. Энэ өгүүлбэрт Доржийн цэргээс халагдах хугацаа ирэх үйлийн хугацаатай холбоотой. Дорж цэргээс халагдаад шууд аавындаа ирэв гэж билрэгдэнэ.

Утгын ийм зөрүүг хэл шинжээчид ялган тодруулахгүй, гадаад хэлний дүрэмд хүчээр тулгасан дүрмээр хүн хэлийг сааралтуулан бүдэгсгэсээр байна.

Хугацаат явц нь хүн үсэгт хадан бичээст:

𐰀‏𐰲‏𐰃‏𐰴‏⁚‏𐱃‏𐰆‏𐰽‏𐰴‏⁚‏𐰈‏𐰢‏𐰔‏𐰾‏𐰤‏⁚‏ ‏ ‏ ‏𐱃‏𐰸‏𐰺‏𐰴‏𐰴‏𐰾‏𐰤

Ачийг тусыг өмшсөн (өм үйл үг, өөрийн болгох гэх утга, +ш харилцан үйл, +сэн хугацаа тэг төгс явц; өм гэх үйл үндэсийн хойноос нэр үг үүсгэгч +ч залгаж өмч гэх нэр үг үүснэ), та (тэ нь хэл) хүргэгсэн.

Хаданд хугацаа тэг төгс явц халх аялгаар сийлэгджээ.

Одоо Ж.Бат-Ирээдүйн эхний төөрөгдлийг гаргацгаая.

“Ойгүй хүнд хэлсэн, байсан хоёр адил, ёроолгүй саванд хийсэн, байсан хоёр адил”. Энэ өгүүлбэрт хэлсэн, байсан гэх нэг төрлийн хоёр явц орох тул дунд нь заавал таслал тавина. Ойгүй хүнд юм хэлсэн, ойгүй хүнд юм байсан адил гэх утгыг зүйр үг бидэнд хүргэж байна. Ойгүй хүн өөрт юу байгаагаа мэдэж үл чадна, хүний хэлсэн зүйлийг тогтоож үл чадна. Ёроолгүй саванд хийсэн, байсан хоёр адил гэдэг нь ёроолгүй саванд юм хийхээр тогтохгүй, юм байх нөхцөлгүй гэх утгыг энд тээж байна.

Ж.Бат-Ирээдүйн утга зүйн алдаа. Ёроолгүй саванд гүүгээ саавал саам аа алдана. Ёроолгүй саванд саахгүй бол саам аа авна. Ёроолгүй саванд юм хийх, хийхгүй хоёр үйлийн ялгаа маш их. Ж.Бат-Ирээдүй хугацаа тэг төгс явцын мөн чанарыг огт билрэхгүй байна.

Хугацаа тэг, төгс явцыг Хүн үндэстэн зүйрлэл үгэндээ “идсэн эрүү хувхайрч, идүүлсэн бут ургадаг” гэх мэт их хэрэглэнэ.

Ж.Бат-Ирээдүйн дараагын төөрөгдлийг гаргацгаая.

“Цамба гуай наадамд морь уядаг хэвээрээ юу гэхэд бүр байсан гэж Хулан хэлэв”. (С.Эрдэнэ, “Хулан Цамба хоёр”)

Энэ өгүүлбэрт С.Эрдэнэ бүр гэхийг ямар утгаар хэрэглэв гэдэг нь эх сурвалж сэрээгч бидэнд сонин байна. “Бүр мөсөн байсан” гэх утгаар хэрэглэсэн бол энэ нь “нэг мөсөн байсан” гэх утга. Бүр хүн тоо, нэг кидан тоо. Энэ үгүүлбэрт “байсан “гэх үг ганцаар байхад утга алдахгүй.

Морь уях үйлийг байсан гэх хугацаа тэг, төгс явц хугацааг нь тэг болгож, үйлийг төгсгөв. Энэ тохиолдолд Хүн хэлээ билэрэх нэгэн нь Цамба гуай наадамд морь уяхаа больжээ гэж билэрнэ. Энэ өгүүлбэрт үгүйсгэл байхгүй.

Үүнтэй ижил өгүүлбэр маш олныг Ж.Бат-Ирээдүйд хүргэж болно.

“Танай хүү хилийн цэрэгтээ алба хааж байгаа юу гэхэд бүр хаасан гэж эх Хулан хэлэв”. Хаасан нь хугацаа тэг, төгс явц учир Хулангийн хүү хилийн цэрэгтээ одоо алба хаахгүй байгааг бүгд билэрнэ.

Ж.Бат-Ирээдүй хугацаа тэг, төгс явцын тухай мэдлэг үгүй нэгэн байна. Тэгэхээр уг явцыг Орчин цагын монгол хэлэнд хэрхэн ангилдаг тухай 1992 онд ШУА-ын Хэл зохиолын хүрээлэнгээс гаргасан “Монгол хэл шинжлэл” эмхэтгэлд орсон Л.Балдан “Тодотгон холбох нөхцөлийн байрлалын тогтолцоо, найруулгын үүрэг” нийтлэлээс харцгаая.

Уг нийтлэлдээ “-сан нөхцөлөөр хэлбэржсэн үг, өгүүлбэрийн дотор нэрийн өмнө орж, уг нэрийнхээ шинж байдлы нь тодотгох найруулгын үүрэг гүйцэтгэнэ. Жишээбэл: Уралын баруун зүүн этгээдийг гэнэт улаан туг бүрхээд дарлагдсан ардын сэтгэлийг хөдөлгөв. (Д.Н)” гэж тэр бичжээ.

Л.Балдан дарлагдсан гэх үгийг “шинж байдал” гэж тас буруу тодорхойлж байна. Их зохиолч Д.Нацагдорж уг өгүүлбэрт “бүрхээд” гэх хугацаат, төгс явц оруулж, улаан туг Уралын баруун зүүн этгээдэд гэнэт бүрхэх үйл дууссан, харин улаан тугнаас үүсэх ардын сэтгэл хөдлөл дуусаагүй гэх утгыг илэрхийлжээ. Улаан туг бүрхэх үйлээс урьд дарлалд байсан ард улаан туг бүрхээд дарлал үгүй болов гэх утгыг их зохиолч “дарлагдсан ард” гэж хугацаа тэг хуучин цагаар маш зөв илэрхийлжээ. Дарлагдсан гэдэг нь цэргийн алба хаасан, байсан гэх дээр дурьдсан хугацаа тэг төгс явцтай ижил утгыг өгүүлж байна. Дарлагдсан гэдэг нь Л.Балдангын өгүүлэх шинж байдал биш, шинж байдал гэж хэлж болох юм бол үгүй болсон шинж байдал.

Зөв нь дарлагдсан нь ард гэх нэр үгийн үйл тодруулга юм. Энэ тухай хожим үгүүлнэ.

Л.Балдан өөрийн нийтлэлдээ “-сэн” өнгөрсөн цаг гэж бичжээ.

1300 жилийн турш хүн үндэстэн цаг тээгч үйлийг, үйлийнхээ явцтай ингэж хольж байсан түүх үгүй.

1924 оны Үндсэн хуульд орсон “сонгогдсон” гэх үгийг тайлбарлахын тулд уг хуулийн нэгдүгээр зүйлийг танд хүргье.

Нэгдүгээр зүйл: Бүх монгол улсыг үүнээс хойш Бүгд Найрамдах Бүрэн Эрхтэй ард улс хэмээж, улсын дээд эрхийг жинхэнэ ардад эдлүүлэн улсын аливаа хэргийг улсын их хурал ба мөн хурлаар сонгогдсон засгийн газраас гүйцэтгэн шийтгүүлэх явдлыг нийтээр сүслэн дагаваас зохимой.

Уг өгүүлбэрийн цаг тээх үйл “зохимой” нь одоо цаг, үйлийн эзэн нь I бие, олон тоонд. 1924 оны хүн бүр “сүслэн дагаваас зохимой” гэх үгийг “сүслэн дагаваас бид зохимой” гэж хүлээж авдаг байжээ. СИЭ ТББ-ын судалгаагаар Алтан дэвтэр түүхэн эх сурвалжид +мой, +муй нь одоо цагыг илэрхийлж, үйлийн эзэн нь I, II, III бие, олон тоонд оршиж байна.

Одоо цагт орших дээрх өгүүлбэрт “сонгогдсон засгийн газараас” гэж оржээ. Сонгогдсон нь хугацаа тэг, төгс явц учир, хуучин цаг, одоо цаг, ирэх цаг заах өгүүлбэрт орно.

1947 онд кирил үсэгт шилжих үйлийг далимдуулан зөвлөлт сэтгэхүй, орос дүрэм, монгол үг гэх уриан доор Орчин цагын монгол хэл гэгч зохиомол хэлийг үүсгэжээ. Үүний хамгийн том завхралын нэг нь үйлийн явц, үйлийн цаг хоёрыг холин хутгаж, 24 цагтай гэх чадамж муу, зохиомол хэлийг үүсгэжээ. Орчин цагын тодотголтой зохиомол хэл нь буух эзэнтэй, буцах хаягтай, хэргийн эзэн хэнгэргийн дохиуртай тул энэ хэсгийг үүгээр түр зогсооё.

Ж.Бат-Ирээдүй нь Хүн хэлд орших “бай” үгүйсгэл үгийг “бай” үйл үгтэй хольж байна. Чоно хурга болохгүйн адил байршил заагч “бай” үйл үг хэзээ ч үгүйсгэгч “ваа”, “бай” үг болохгүй. Мөн хурга чоноос үүсээгүйн адил үгүйсгэгч “ваа”, “бай” үгс байршил заагч “бай” үйлээс эс үүсжээ.

Битигч Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн
Сэтгэгдэлээ үлдээнэ үү...
anaemiede
2022-10-30 · 37.139.53.10
Indeed, different median durations of survival with distant metastases were shown in Luminal A 2 <a href=http://bestcialis20mg.com/>buy cialis online united states</a> Data are adjusted for the other two variables
anaemiede
2023-01-19 · 37.139.53.10
are you on 50mg or 100mg of clomid <a href=http://bestcialis20mg.com/>cheapest cialis generic online</a>
laurarp
2023-10-21 · 37.139.53.17
If the tumor is large or has unfavorable prognostic characteristics on the preliminary biopsy, preoperative neoadjuvant chemotherapy may be administered, followed by surgery <a href=https://cial.buzz>buy generic cialis online</a> PubMed 21245576, images, related citations Full Text
dawlEvala
1 сарын өмнө · 37.139.53.167
chlorpromazine increases and epinephrine racemic decreases sedation <a href=https://enhanceyourlife.mom/>do i need a doctor prescription to buy priligy</a> Monitor Closely 1 calcium carbonate will decrease the level or effect of elvitegravir by cation binding in GI tract