МУ-ын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ таны сонорт!
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд зориулж, цуврал хичээл-вакцин СИЭ ТББ боловсруулж байна.
978 2

Дэлхийн хүн амд хоёр дахь жилдээ үргэлжлэн нүүрлэх “цар тахал” аюулын эсрэг вакцинаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ та хамгийн түрүүнд тариулаад уг вирусийн эсрэг дархлааг та өөртөө хамгийн түрүүнд суулгаж байна.

МУ-ын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ таны сонорт!

Цар тахлаас мянга дахин аюултай, Хүн үндэстэн монголчуудыг устгах чадвартай Пан турк бодлогын хүрээнд боловсруулагдсан “Осман вирус” Монгол улсад тархаад гучин жил болж байна. Орхон, Сэлэнгэ, Туул, Хүнүй, Хануй голынхоо сав талд олон мянган жилээр өнөөг хүртэл тасралтгүй эзэн суух Хүн үндэстэн өнөөгийн монголчуудыг баримтат түүхээс нь, Түрэг төр, Уйгур төрийх нь үсэг бичгээс нь, газар нутгаас нь өнөөгийн монголчуудыг төөрүүлэхийн тулд, Хүн үндэстэн монголчуудын үндэстний ой санамжийг гэмтээх зорилгоор бүтээгдсэн “Осман вирус” Монгол улсад мутаацад ороод гучин жил болж байна.

“Осман вирус” хүний биед муу нөлөөгүй боловч, зөвхөн монгол хүний оюун санаанд орших үндэстнийх нь ой санамжийг устгадаг юм байна. Уг вирусээр халдварласан нэгэн нь өөрийгөө олон мянган жилийн үүх түүхтэй үндэстэн гэж харахгүй, нэг амьдраад үхэх нэгэн гэж харна, өнөөгийн бид сайхан амьдрах нь чухал хойч үе яах нь чухал биш, аялал жуулчлал хөгжүүлэх нь чухал дараа нь газар усаа алдах нь чухал биш, сул мөнгө чухал хөдөлмөрлөх чухал биш, үндэстний ой санамж чухал биш хувийн бодол чухал гэх мэтээр монгол хүний сэтгэцийг гэмтээж байна.

“Осман вирус”-ны тархалтыг, хэрхэн мутаацад орж буйг, монгол хүнд хэрхэн нөлөөлж бүйг судлах СИЭ ТББ-ын судлаачид Түрэг, Уйгур төрийнхээ хадан бичээс, Алтан Дэвтэр түүхэн эх сурвалжаа сэрээх , түрүү тооллын 318 оноос баримтжуулагдсан түүхэн эх сурвалжаа цогцлон босгох, мал аж ахуйтны нийгэм байгууламжийг сэрээх нэгэнд “Осман вирус” үл халлдахыг тогтоов. Мөн үндэсний ой санамжаа судлан сонирхогч нэгэнд "Осман вирус" -ын эсрэг биет оршихыг тогтоов. Энэхүү үсэг бичиг, түүх хэл соёлынхоо дархлааг Хүн үндэстэн монголчуудынхаа насанд хүрсэн хүн амын 70 хувьд хүргэвээс мянган жилийн дархлаа тогтоно.

“Осман вирүс” судлаач СИЭ ТББ-ын хамт олон Монгол улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ та уг вирусээр халдварлагдсан байх магадалтай ч одоогоор үгүй гээн найдан, танд зориулж үсэг бичиг, түүх соёл, үндэстний ой санамж, үндэстэн ард түмний хоёрын ялгаа, туркын аялал жуулчлалын бодлогын далд утга ба хор уршиг, үндэстний аюулгүй байдлын баримтлал сэдвээр цуврал хичээл хүргэхээр бэлдэж байна. Цуврал хичээл нь оюуны цуврал вакцин болно.

Биеийн дархлаа суусан нэгэнд оюуны дархлаа суух ёстой!
-Битигч Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн
Сэтгэгдэлээ үлдээнэ үү...
Unreals
2022-06-05 · 46.161.11.4
https://newfasttadalafil.com/ - Cialis Jvmnzg <a href=https://newfasttadalafil.com/>buy liquid cialis online</a> Yhhaad The likely explanation for Sallys fatigue is a. By not recognizing sexual dysfunction as a common organic sequellae of diabetes that should be addressed and treated providers are missing an important opportunity to improve their patients daily existence and quality of life. https://newfasttadalafil.com/ - Cialis
neaxevine
2022-12-19 · 37.139.53.20
<a href=http://bestcialis20mg.com/>buy generic cialis online safely</a> It may take 1 4 months depending on how severe the atrophy is