Дээл
Монгол дээлээ өмсөө, манж дээлээ тайлаа гэх утга бүхий коммент манд ирэв.
1141 5

Монгол дээлээ өмсөө, манж дээлээ тайлаа гэх утга бүхий коммент манд ирэв. Ийм бодолтой манай дэмжигч нэр олон болов уу. Миний дээл манж хийц үү, монгол хийц үү, дээлийг энгэрээр нь ангилах зөв үү, манж монголоор нь ангилах зөв үү? Эдгээр асуултны хариуг энэхүү нийтлэлээр та бүхэндээ хүргье.

Коммент:

“Сэргэлэн экспедицийн хийж буй ажлыг дэмжиж явдаг шүү. Энэ судалгаагаа төрийн хэмжээнд хүргэж ажилламаар байна. Бас нэгэнт үндэс угсаа гарвал, хэл соёлоо сэргээн судалж байгаагийх манж гарвалтай дээлээ сольж язгуур Монгол дээл хувцасаа өмсвөл илүү тааламжтай харагдхаар байна шүү. За та бүхэнд ажлын амжилт хүсье”.

Ман уг комментийн доор ингэж хариулав: “ийм дээлийг намайг ухаа орох үед аав ман, өвөө минь, өвөөгийн минь ээж өмсөж байлаа. Хэн нь XIII зууны зураг дах дээлийг манай дээл гээд өнөө дээлийг манайх биш гээн тунхаглав. Асуудал дээлэнд биш асуудал их мэдэгч нөхөрт оршино. Хүн аавынхаа, өвөөгийнхөө, өвөөгийн аавынхаа эдэлж хэрэглэж байгаа, байсан зүйлийг эдэлж хэрэглэх нь жам. Хүн үндэстний ёс нь иймээ”.

Дөрвөлжин энгэр нь манжийх, ташуу энгэр нь монгол гээн хэсэг их мэдэгчдийн цуурхалыг үндсээр нь таслахын тулд энэ нийтлэлийг хүргэж байна. Ингээд 1896 оноос 1919 оны хооронд зураг дээрх хүмүүсийн энгэрийг ажицгаая.

1896-аас 1919-н оны зураг дээр эрсийн дээл налуу, дөрвөлжин энгэртэй байна.

1896-аас 1919-н оны зураг дээр эмсийн дээл бүгд дөрвөлжин энгэртэй байна. Задгай энгэртэй дээл өмсөж буй эм хадагтай Иветт Боруп Эндрюсийн гэрэл зурагт эс оржээ.

Задгай энгэртэй дээл эм хүн өмсдөггүй юм байна.

Нудрагтай, нудраг үгүй дээл гэдэг шиг дээлийг задгай, битүү энгэртэй гэж ангилна.

Халх, ойрд ард Манж Чин төрийн хур байх үед, Бай гол, Улаан Үдэ, Иркүтскийн буряд ард Орос эзэн хаант гүрний хур байжээ. Өнөө тэд ОХУ-ын хэсэг. Ингээд Манж Чин төрийн хур эс байсан буриад ахан дүүсийн дээлний энгэр “манж дээл” шиг дөрвөлжин, “монгол дээл” шиг ташуу эсэхийг шалгая.

Буриад ахан дүүсийн дээлний энгэр битүү байна.

Тэгэхээр умаршаа хүйтэн газар усныхан битүү энгэртэй дээл өмсөж байна. Төвийн нутаг усныхан зундаа задгай, битүү энгэртэй дээл өмсөж байна.

Хүн үндэстний газар ус нь дорнын Шар тэнгэсээс өрнийн Каспийн тэнгис, умарын Бай голын хойноос, өмнийн Шар тэнгисийн урд хэсэг болно. Ийм том газар нутагт мал ахуйтан ижилссэн хэл, ахуйн соёлтой байжээ. Тиймээс дээлийг задгай энгэр нь манайх, битүү энгэр нь танайх гээн ангилж үл болно. Мөн дээлний ерөнхий хийц манж, монгол, буриад ижил байна. Өтүгэн дэх Хүн үндэстэн өнөөгийн монголчууд мянга, мянган жилээр задгай, бүтүү, нудрагтай, нудраггүй, урт, оодон дээлээ эдэлж иржээ. Иймд дээл хувцасаа хайрлан, хадгалах нь өнөөгийн хүн үндэстэн монголчуудын эрхэм үүрэг.

Битигч Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн

Эдгээр зургыг харж байх үеэр гурван эмийн дээл нь буруу энгэртэй байлаа. Ийм ёс байж боломгүй гээн ман бодов. Азаар нэг зураг учрыг тайлж өгөв. Хадагтай Иветт Боруп Эндрюс плёнка буруу талаас нь угаажээ.

Сэтгэгдэлээ үлдээнэ үү...
ㅁㅁㅁㅁ
2020-08-12 · 66.181.190.240
🖕🏿
??
2020-08-13 · 202.21.108.220
Hyatad undestnii umsdug manj huvtsas, uursdihu n gej umsdug ter deelni zagvar yg mongol deelte adil uma. orchin uyin deelni zagvar ulam l Hyatad deelte adil haragdah bolov.
Зочин
2020-08-14 · 202.126.88.185
Манж дээлийг 16 зуунаас бодлогоор өмсүүлж эхэлсэн байх
Зочин
2020-08-14 · 202.126.88.185
18 зууны зурагаас дүгнэлт хийх чинь учир дутагдалтай бна . 13 зууны хаадын зурагт нэг ч манж энгэртэй зураг алга
Зочин
2020-08-14 · 202.126.88.185
Манжууд бодлогоор 300 эмээл бэлэглэсэн Баримт бна .Монгол эмээлийн хийцийг ингэж өөрчилсэн бололтой