Цагаан сар бол мал ахуйтны баяр
Хэл, түүх археологи өгүүлсэн нийтлэл №24
1289 1
Он болгоны анхны сарнаар бүх удирдагч нар Шаньюгийн өргөөнд бага чуулганд ирж тахил өргөдөг. Таван сард Лүн хотод их чуулганд ирэн өвөг дээдс, Тэнгэр газар, хүний болон Тэнгэрийн сүнс-гүйшнд тахил өргөдөг. Намар адуу таргалхаар дахин Их чуулганыг Дайлинд хийж хүн малын тоог нягталдаг
Сыма Цянь “Түүхэн тэмдэглэл” НТӨ I зууны эхэн үе.

Эдгээр гурван баяр нь хүннүгий уламжлалт баяр болох тухай НТ V зуунаар Фань.Э Хожуу Хан илийн бичиг “Өмнөд Хүннүгийн шастир”-т давхар дурдажээ. Он болгоны анхны сар гэдэг нь цагаан сар, цагаан сар дээр таван сарыг нэмхээр өнөөгийн наадам буюу Лүн хотын чуулган, намар адуу таргалхаар гэдэг нь манай өнөөгийн арван сарын сүүл арван нэгэн сарын эхэн буюу идэшний цаг болно. Эдгээр баяруудаас цагаан сарын баярын тухай уншигч таньд өгүүлнэ. Наадам болон Идэш тооны баярыг хэрхэн өнөөгийн монголчууд хэрхэн хийж буй тухай мань уншигч таньд хожим өгүүлнэ.

Эдгээр гурван баяр нь мал ахуйтны жилийн мөчлөг дээр суурилсан баяр болно. Тариалан ахуйтнууд ургац хураах зуур ургацын баяр хийдгүй адил мал ахуйтнууд мал төллөх болон хаврын тарчиг цагаар найр наадам хийдэггүй болно.

Цагаан сарын тухай: Тариатын Өтүгэн илийн бичигт “йайалдм” 𐰖‏𐰖‏𐰞‏𐰑‏𐰢‏ буюу “цагаалдм” гэсэн изгүрийг сийлжээ. Уг изгүр йа+йал гэдэг хоёр изээс бүрдэнэ. Йа-са нэг үг (из) болно. Й,Ц зармидаг тухай өмнөх нийтлэлээр өгүүлсэн ба үүнийг Махмуд ал Кашгари Диван Лугатад бичсэн. “Ца” уртаар “ца’а” гэж дуудхаар “Г” жийргэвч залгах бөгөөд “цага” гэдэг үг болно. Жийргэвч “Г”-ийн тухай өмнөх нийтлэлүүдээс уншаарай. Цага+йал буюу “цагайл” гэсэн изгүр ийм утгатай болно. Өдгөө монголчууд хавар цаг, өвөл цаг, зун цаг, намар цаг мөн сайн цаг айлчиллаа гээн өгүүлнэ. Зөв бичлэг нь цагаал биш “цагайл” болно.

Хадны бичээсэнд: Барс 𐰉‏𐰺‏𐱂‏ жылга 𐰖‏𐰃‏𐰞‏𐰴‏𐰀‏ цаг 𐰖‏ йалдм 𐰖𐰞‏𐰑‏𐰢‏‏ (бүгд угын сувгаар) буюу “барс... жилээ цаг айлдм” гэжээ. Тэгээр “цагайлна” гэдэг нь барс жилийн цаг ирсэнийг айлж (зөвөөр “йалж” болно) байгаа юм байлна.

1973 онд Хотонд сумын түүхийн багш Мягмаржавын Орхон балгын хажуунаас олсон чулуун бичиг нь “Бух угуулын мэдээ” бөгөөд уг бичигт: Хөх 𐰚‏𐰈‏𐰚‏ тэнгэрдэ 𐱅‏𐰭‏𐰼‏𐰃‏𐰓‏𐰀‏ котм 𐰚‏𐰆‏𐱃‏𐰢‏ цаг 𐰖‏ уйку 𐰆‏𐰖‏𐰴‏𐰀‏ болти 𐰉‏𐰆‏𐰞‏𐱃‏𐰃‏ буюу “Хөх Тэнгэрдээ котм цаг үгүй болжээ”. Кот-гоц болох тухай нийтлэл уншигч таньд хүргэсэн болно. Котм гэдэг аавм гэсэнтэй адил бөгөөд миний аав миний гоц гэсэн үтга болно. Өнөөгийн хэлээр “Хөх тэнгэрдээ миний гоц цаг үгүй болжээ”. Тухайн үед “йа” Y гэж бичээд цаг гэж дуудаж байсан нь тавин хувийн магадалтай.

Өнөөгийн монголчуудад энэ нь ямар ч ялгаагүй. Учир нь мануус аль алинаар нь дуудсаар өнөөг хүрэв. Өдгөө мануус “Юм айндаа (йандаа) зүгээр болно” гэдэг нь “Юм цагандаа (хугацаандаа) зүгээр болно” гэсэн үг болно. Йас гэдэг нь “цаг”-ийн олон тоо бөгөөд энэ нөхцөлд “цагс” гэж үл дуудна. “Айсаараа “йасаараа” сайн болно” гэдэг нь “цаг хугацааны дараа сайн болно” гэсэн утга.

Билгэ хааны бичигт Билгэ хаан дүү Голтэхэнийг нас барснаар өгүлэрүн: “Од Тэнгри 𐰈‏𐰓‏𐱅‏𐰭‏𐰼‏𐰃‏ йасаар 𐰖‏𐰽‏𐰺‏ ихэс уугуул 𐰚‏𐰃‏𐰾‏𐰃‏𐰆‏𐰍‏𐰞‏𐰃‏ коп 𐰸‏𐰆‏𐰯‏ өлгли 𐰈‏𐰠‏𐰏‏𐰠‏𐰃‏ төрөмс 𐱅‏𐰈‏𐰼‏𐰈‏𐰢‏𐰾‏”.

Ихэс уугуул (өдгөө мануус нутгийн уугуул гэдэг нь нутгийн хүүхэд гэсэн утга болно), коп(энэ нь бүгд-бүхэн гэсэн утга бөгөөд МНТ “копчин хүн” гэдэг нь “бүхэл бүтэн хүнийг эрж ол” гэсэн утга. Тэмүүжиний тухай), өлигли гэдэг нь изгүр бөгөөд өл+г(өл буюу өнөөгийн үх болно. Үх гэдэг нь цээрэлж буй утга буюу байхгүй гэсэн утга болох тухай өгүүлсэн. МНТ-д Жүрхэн обогтыг өлиткэбэ буюу Жүрхэн овогтыг өлитгэв.). Ил (гэдэг нь эзэмших гэсэн утга болох тухай өгүүлсөн болно). Өлийг илэх буюу өлгили гэдэг нь өлийг авах, өлийг илээх гэсэн утга болно. Төрөмс-төрсөн (мс-сн тухай өгүүлсэн болно). Өдгөө хэлээр “Од Тэнгэрийн аясаар ихс уугуул коп (бүхэн) өлийг (үхлийг) илээхээр төрсөн” гэж Билгэ хаан өгүүлжээ.

Монголын нууц товчоо Хүннү-монгол бичээс хоёр нэг хэлээр бичигтсэн тухай уншигч таньд олон удаа өгүүлж байсны учир ийм. Энд хамгийн гол дүгнэлт бол цаг буюу айс Од Тэнгэрээс ирдэг тул мануус 5000 жил цагайлсаар ирлээ. “Цаг” гэдэг үгийг мянган жилийн өмнө шинээр бий болсон туркман буюу үүнд орох азербайджан, туркмен, узбек, турк үндэстнүүдийн хэлэнд “замон” перс, “вакт” араб үгээр хэрэглэдэг болжээ. Уг үгс хадны бичигт байхгүй болно.

Таван зуун жилийн өмнө бий болсон нэн шинэ үндэстэн казахууд (казахуудын тухай нийтлэл 20-оос уншаарай) өнгөрсөн, одоо, ирэх цагийг “шақ” гэж мануустай адил дуудна. Цагаан идээ нь цагийн идээ буюу тухайн цагт гардаг идээг хэлнэ. Ихэнхи хүмүүс сүү цагаан өнгөтэй тул цагаан идээ гэнэ гэж өгүүлнэ. Уг нөхцөлд өнгөнөөс уг мөс нь (бие нь) чухал учир сүүний идээ гэх байсан. Өвөл малаа мал ахуйтнууд даяраа саадгүй болно. Цагаан өнгийг урьд нь яаж нэрэлж байсан, уг өнгө хэзээ яаж бий болсон, Монголын нууц товчоонд уг үг хэдэн удаа орсон тухай хожим уншигч таньд хүргэх болно.

Цагаан сарын шиний нэгэн гэдэг нь цаг он сарын шиний нэгэн гэсэн утга болно. Шинэ сарын нэгэн жилдээ 12 удаа тохионо. Харин цаг он сарын нэгэн жилдээ ганц тохионо. Он гэдэг нь юу гэсэн үг вэ? XI зуунд Махмуд ал Кашгарийн бичсэн Диван Лугат толинд ирэх оныг аркон (он угаар учир изийн ирк угын арк болно-хос сувгын мөн чанар) буюу изээр салгахаар ирк он гэжээ. Дорны төрийн тэмдэглэлээр тухайн хаан ор сууснаас он тоолол эхэлдэг. Мал ахуйтны төр тариалан ахуйтнаас түрүүлж үүссэн учир уг он тоолол мал ахуйтнаас үүссэн гэж батлах гэтэл мануусд ийм эх сурвалж одоогоор алга байна. Он давтагдахгүй, жил давтагдана. Цаг он сарын шиний нэгэнд мал ахуйтнууд гарч буй жилээ “цагайлдаг”. Энэ өдөр сайхан шинэлж байна уу? Сайхан “цагайлж” байна уу? гээн золгодог. Дараа өдрөөс нь цагт тарган оров уу? Онд мэнд оров уу? Тарган тавтай хаварчиж байна уу? гээн золгодогийн учир ийм болно.

Битүүн-битүүлэн. Битүүнийг мануус битүүртэлээ идэх, сар битүү байдаг болхоор битүүн гэж ойлгож явсаар ирлээ. Тэр үед үүнийг өгүүлсэн эх сурвалж байгаагүй учир бүгд ийм дундын ойлголттой байв. Хүннү-монгол бичгээ монголчууд тайлан уншиж, Диван Лугат толио хэргэлж, Монголын нууц товчоогоо сэргээж буй мануус өөрийн хэлний кодыг сэргээн, үеэрээ мөчлөгдсөн түүхээ бүтэн болгохын зэрэгцээ монголчуудынхаа ахуйтай холбоотой маш олон зүйлсийн утга учир, мөн чанарыг Монголчууддаа хүргэх болно.

Хадны бичигт Түргбодн 𐱅‏𐰈‏𐰼‏𐰜‏𐰉‏𐰆‏𐰑‏𐰣‏, Тбхчбодн 𐱃‏𐰉‏𐰍‏𐰲‏𐰉‏𐰆‏𐰑‏𐰣‏ гэх мэтээр сийлэгджээ. Диван Лугатаар бодн бузун буюу Жикил толиор “жирийн хүмүүс” гэжээ. Диван Лугатад “будун” гэдэг нь хүмүүс гэсэн утгаар бас оржээ. Хадны бичээсэнд бодон гэдэг нь зөвхөн хүмүүс биш өнөөгийн үндэстэн гэсэн утгатай хэргэлсэн болно. Үндэстэн гэдэг нь учир дутагдалтай бөгөөд үндэс нэг буюу зөвхөн гарал үүсэл нэгийг заана. Бодон гэдэг нь гарал үүсэл нэгээс гадна ой санамж, төр нэгтэй хүмүүсийг заана. Өдгөө Монголчууд будун гэдэг үгийг жийргэвч “Г” тэй “бүгдэн” гэж хэргэлсээр ирэв. Бүгд найрамдах гэдэг нь хүмүүс найрамдах буюу үндэстэн найрамдах гэсэн утга болно. Бүгд Найрамдах Монгол Ард Улс гэдэг нь үндэстэн найрамдах монгол ард улс гэсэн утга болно. “Бодн”-“Бүгдн” нэг утга болно. “Бүгдн” найрамдсан монгол улс гэсэн нэрнээс монгол “бүгдн” буюу монгол “бодн” гэж хэлж болно. Өдгөө хүртэл энэ үгийг ингэж хэргэлж бүй ганц ч “бодн” энэ хорвоод үгүй билээ. Нэр үгийн араас үйл үг бүтээх Л залгахаар хаан 𐰴‏𐰣‏𐰞‏=хаанл 𐰴‏𐰣‏𐰞‏, багш-багшл, шавь-шавл гэх мэт болно. Дамдинсүрэн хэлний Дамдинсүрэн дүрмэнд эгшигт долоон гийгүүлэгч мөн заримдаг есөн гийгүүлэгч байдаг бол хүннү-монгол хэлэнд бүх гийгүүлэгч урд хойноо эгшиг тээнэ. Тэгэхээр бид гэдэг үгэнд “л” залгахаар “бидл”, бүгд+л=”бгдүл” буюу “бтүл” болно. Битүүлнэ гэдэг нь жийргэвч “Г” тэй “бүгтлнэ” жийргэвчгүй “бтүлнэ” болно. Энэ нь “цагайлахын” урд өдөр нэг доор цуглархыг хэлнэ. Цаг он сарын баяр нь мал ахуйтны баяр бөгөөд Их шаньюгаас өдгөөг хүртэл тасралтгүй тэмдэглэсээр ирэв.

Луу жилийн тухай: Арван хоёр жил нийлээд нэг үе болно. Таван үе нийлээд нэг жаран болно. Арван хоёр жилийг амьтдаар нэрлэдэг нь мал ахуйтны ёс болно. Хадны бичээсэнд барс, хонь, бич, хулган, луу гэх мэт жилүүд оруулжээ. Тариатын Өтүгэн илийн бичигт: “улу 𐰆‏𐰞‏𐰆‏ жилийгээ 𐰖‏𐰃‏𐰞‏𐰷‏𐰀‏...цагайлдм 𐰖‏𐰖‏𐰞‏𐰑‏𐰢‏ ” буюу “луу жилээ… цагайлав” гэжээ. Эх бичгээр лууг “улу” 𐰆‏𐰞‏𐰆‏ гэж тэмдгэлсэн нь мануусд маш том мэдээл өгч бүй. Өдгөө казахууд лууг “үлу” гэнэ, мануус “луу” гэнэ, усыг казахууд “су” гэнэ мануус “ус” гэнэ. Хүннү-монгол хэлэнд гийгүүлэгч бүр өмнө, хойноо эгшиг тээдэгийн учир ийм.

Улу гэдэг үг өөр том гэсэн утга агуулна. Улу’у буюу улуг гэдэг нь Диван Лугатаар: “ямар ва том зүйл” гэжээ. Өдгөө мануус үлүг гүрвэл гэдэг нь том гүрвэл, үлэмжийн чанар том болсон чанар гэсэн утга болно. Үлэмж гэдэг нь өнгөрсөн цагийн хүннү үйл үг болно. МНТ-187: Чингис хаан Хэрэйдийн Ван хааны улсыг хурааж олз хувиарлалтан дээр ийм “олон дайндор икулуасу олза олуасу олугсаар абутгун. Ура’а көрөйсун ала’асу алагсаар абуткун” гэжээ. Олон дайндор-олон дайнд байж, икулуасу олза олуасу-их улус олз оловоос, олугсаар абуткун-улугсаар (том томоор нь, олон тоо) аватган (үйлт хэлбэр буюу Чингис хаан олзыг авхуулна. Дураар авч үл болно гэсэн утга). Ура’а көрөйсун ала’асу-ороо гөрөөсийн алваас,алагсаар абуткун-алгасаар (гарын алгын олон тоо алгас) аватган. Чингис хаан том олзтой бол үлүгээр хуваана, бага олзтой бол алгаар хуваана гэжээ. Үлүг-улуг, дүгээр дугаартай адил үз угын ялгаа болно. Тэгэхээр Луу гэдэг нь том гэсэн утгыг мануус мэдлээ. Яагаад Луу жил гэх болов? Энэ нь байгалын ховор үзэгдэлтэй холбоотой болов уу. Хуй салхи адуу малыг өндөрт гарган хол шиднэ, модыг ихээр унгаж ой дундуур зурвас гарах, сүүлт од унаж гал түймэр гарах, нэг доор олон шувууд үхэх гэх мэт үлүг үзэгдэлтэй жилийг үлү жил гэж нэрэлсэн болов уу. Энэ бүхнийг амьтнаар дүрсэлснээр өнөөгийн луу гэдэг амьтны дүр бий болов.

Луу Лун хоёр ямар ялгаатай вэ? Монголын нууц товчоонд окио-окин(охин), мори-морин, коу-коун(хүү-хөүн),кү’ү-кү’үн(хүн) гэж бичигджээ. Хүннү-монгол хэлэнд үгэнд “н” төгсгөл залгаснаар нэр үг бүтээдээнэ. Бай+н=баян, баялаг гэхээс баянлаг гэхгүй, луу+н=лун, луу жил гэхээс лун жил гэхгүй. Манай өмнө хөрш хан үндэстнүүд “лун” гэдэг үгийг мануусаас авсан болно.

Профессор Э.Равданы өгүүлснээр монгол улсад 27 лүн гэсэн нэртэй газар ус байна. Лүн гэдэг нь луу гэсэн үг болно. Хамгийн гол лүн толгой нь Архангай аймгийн Хашаат сумны нутаг дээр буй, Орхон голын зүүн талд оршино. Хадны бичээсэнд уг толгойг тайзалсан (өндөрлөсөн) гэж бичжээ. Уг толгойн орой дээрээс Өтүгээний орой харагдана, жоохон доош буухад үл харагдана. Орхон балгын гол үүд Лүн толгойг чанга чиглэн баригдсан ба урд хан нь Өтүгэнийг чанга чиглэн баригджээ. Энэ тухай хадны бичээсэнд маш тодорхой бичсэн болно. Цаг оны таван сарын Лүнгийн тахилганы тухай нийтлэл хүргэх болно.

Дүгнэлт: Мануус өвөг дээдсийн хадны бичгийг тайлсаар олон төөрөгдлийг үгүй болгож буй. Өвөг дээдэс нь хадан дээр хүч хөдөлмөр гарган мануусд хийсэн бүхнээ, алдаа оноогоо сийлэн үлдээчээд байхад мануус танихгүй байдаг нь монголчууд бидний мянганы төөрөгдөл. Бичиж үлдээсэн эх сурвалжийг хожим үүссэн шинэ үндэстнийх болгож, үүнийгээ баталгаажуулахын тулд Монгол улсын их сургуульд турк салбарыг бий болгон өөрийнхөө залуучуудыг өөрийнхөө түүхийн эсрэг бэлддэг улс энэ хорвоо дээр монголоос өөр хаана байна вэ? Сэргэлэн Интернашионал Экспедишион ирэх онд монголоос олдсон бүх хүннү-монгол бичээсүүдийг ном болгон уншигч таньд барина. Ирж буй Нохой жилээ сайхан цагайлаарай!

Сэргэлэн Интернашионал Экспидишион төрийн бус байгуулагын хамт олон.
Сэтгэгдэлээ үлдээнэ үү...
shedore
2022-06-23 · 46.161.11.4
https://newfasttadalafil.com/ - best price cialis 20mg Zithromax 1gm <a href=https://newfasttadalafil.com/>Cialis</a> Acheter Viagra En Ligne En France Ripkeh Cialis Preis In Deutschland Dqrjhc https://newfasttadalafil.com/ - buy cialis online europe