Есөн угс - хүннүгийн хойчис
Хэл, түүх археологи өгүүлсэн нийтлэл №46
897 0

Харийхнаар бичүүлсэн манай албан түүх маш мурий байна. Манай албан түүх эх сурвалжуудтай огт таарахгүй байна. Есөн угс хүннүгийн хойчис гэдгийг “Хуучин Тан төрийн бичиг, Уйгурын шастир”, “Хуучин Тан төрийн бичиг, Түргийн шастир дээд”, “Умард төрийн түүх Түрг Тэлэ”, Гол тэгины хадны бичгээр энэ удаагийн нийтлэлдээ баталж байна.

“Жэн гуаны дундаж үеэр, Түрэгийн Же ли зэрэг хааныг амьдаар нь барьж буулгаж авсны дараа, Хойд хулгай дотроос зөвхөн Пу са , Шө яан то хүчирхэг байв. Тайзунаас Хойд Түрэгийн Мо хэ-г хаан болгож , Хуй Хэ , Пу гу ,Тун ло , Ши же , А де зэрэг аймгийг захирах болгов. Уйгурын ахлагч Ту ми ду болон олон аймгууд Шө яан то, Ду ми хааныг их ялав, аймаг олныг нэгтгэн авч газар нутгийн эзлэв”.

Тайлбар: “Тайзунаас Хойд Түрэгийн Мо хэ-г хаан болгож , Хуй Хэ , Пу гу ,Тун ло , Ши же , А де зэрэг аймгийг захирах болгов” гэдэг нь тухайн үед маш хүчтэй байсан Тан төрийн Тайзун хуанди хүчтэй Уйгур овогтонг биш хүч муу Хойд түргийн Мо хэг дэмжин уйгурын овгуудыг захируулав. Энэ нь Хан үндэстэний сулийг нь дэмжин олз гаргах бодлогын үргэлжил болно. (Өнөөгийн хэлээр хүн ам цөөн дүрвэд ахлагчийг хүн ам их халх, барга-буриадын даргаар тавьсантай адил. Ийм бодлогыг тэд явуулж байв).

“Уйгурын ахлагч Ту ми ду болон олон аймгууд Шө яан то, Ду ми хааныг их ялав, аймаг олныг нэгтгэн авч газар нутгийг эзлэв” гэдэг нь Шө яан то хүчирхэг байсан тул Тайзуны зарлиг дагасангүй, Ду ми хаантайгаа каласны (үлдэсний) учир Тайзун Түрг хаантай Тэлэгийн бусад аймгуудаар Шө яан то-г цохиулав. Шө яан то бол их хүний нэр. “Шө ян то нь Ай жингийн хөвүүн Е сү-г бага кэ хан болгов” Умард төрийн түүх,Түрг Тэлэ. Шө ян то-гийн байгуулсан аймгийн нэр их хүнийхээ нэрээр буюу Шө ян то гэгдэх болжээ. Энэ бол мал ахуйтны нийгэм журам буюу Фань.Э овог, овогтон (аймаг) яаж үүсдэг, их хүний нэрээр яаж нэрэлдэг байсан тухай маш тодорхой Хуучин хан төрийн бичигт бичжээ. Овог нь бусад овогуудыг хурааж овогтон буюу аймаг болно. Шинээр байгуулагдасан аймгийн нэр бусдыг хураасан овгийн нэрээр нэрлэгдэнэ эсвэл сайн дураараа нэгдсэн бол дундын нэртэй болно.

“Жэн гуаны хорин (647 он) он. Өмнө зүгт Хэ лан уулыг (Одоогийн Гансу мужийн Ланжоу хот болно) өнгөрч Шар мөрөнд ойртов. Элч явуулан өргөл өргөв. Шө яан тои-ийг эвдсэн гавъяатай гэж дотоод харшид найр хийж зочлов. Тайзуний Лин уу-д очиход тэднийг хүлээн авав. Уйгур нэгэнт өмнө тийш улаа өртөө байгуулсан учир хойд зүгийг бүгдийг нь захируулав. Тайзунаас тэднийг зургаан фу захиргаа, долоон жоу болгон байршуулав. Фу захиргаанд ду ду түшмэл, жоуд Ци ши түшмэл байршуулж фу захиргаа болон жоуд Чан ши түшмэл, Сы магаас доош түшмэд голлон ажиллана. Уйгур аймгийг Хан хай (Хангай) фу захиргаа болгов. Тэдний Сы ли фа Ту ми дуг Уйгур их жанжин болгов. Хан хай ду ду түшмэлийн тушаалыг хавсарган гүйцэтгэнэ. Тэр үед Ту ми ду өөрийгөө хаан хэмээн нэрлэжээ. Ноёдын цолыг бүгдийг нь Түрэгтэй адил болгожээ. Ду ланыг Яан ран фу захиргаа, Пу гугий Жин вэй фу захиргаа, Ба е гугий (Баргыг) Ю лин фу захиргаа, Тун логий Гүй лин фу захиргаа, Сы жегий Лу шан фу захиргаа, Хун дугий Гао лан жоу, Ху саг Гао чө жоу, А Дегий Жи тяан Жоу, Чи бийг үй ши жоу, Де жегий Жи лу жоу, А бу сыг Гүй лин жоу, Бай шийг Тяан яан жоу болгов. Бас Уйгурын баруун хойд дахь Же гугий Жян кун фу захиргаа гэж түүний хойд дахь Гу ли ганыг Шуан чө жоу, зүүн хойд дахь Жуй ло богий Жу лун жоу болгов. Тэрээр Шаньюйгийн индрад Яан ран ду ху фу захиргааг байгуулан бүгдийг захирав. Зочид болон өргөл өргөгсөдийг удирдах болгов.

Тайлбар :

Уйгурын ахлагч Ту ми ду өөрийгөө хаанаар өргөмжилж, Шө ян ту-г цохисныхоо төлөө их шан харамжийн хүлээлттэй Тайзун дээр очиж найр хийсэн боловч Ту ми ду-гийн хүлээлт огт биелэгдсэнгүй. Өөрийгөө хаан гээн нэрлэсэн Ту ми ду-г ердөө л Уйгурын их жанжин болгож Хан хай ду ду түшмэлийг хавсруулав. Хүчирхэг Уйгур Тан төрд огт хэрэггүй байв. Тайзун орон нутгын дахин хувиарлалт хийж уйгурыг зургаан фу, долоон жоу (фу-гаас бага нэгж) хуваав гэдэг нь өөрийгөө хаан гээн өргөмжөлсөн Ту ми ду-тай адил эрхтэй таван фу-г бие болгов.

“Ноёдын цолыг бүгдийг нь Түрэгтэй адил болгожээ” гэдэг нь Хан үндэстэн урьд Түрг овогтонд соёрхосон цолоо Уйгур овогтонд дахин сэргээв. Уйгур хаангүй болов.

Охор дүгнэлт:

Хан үндэстэний үе үеийн төрийн бодлого нь алива нэг үндэстэн нөгөөгөө эрхшээлдээ оруулахын тулд “эхлээд хэсгэл дараа нь захир” баримтлал болно. Уг баримтлалыг Манж Чингийн үед Монголд хэрэглэжээ. Хан үндэстэнээс хэрэгжүүлдэг уг баримтлалыг өнөөгийн монголчууд муу сайн гээн дүгнэх нь хонь өвс иддэг, чоно мах иддэг гээн дүгнэхтэй адил илүүц. Хан үндэстэний баримтлал нь хан үндэстэний эрх ашигт үеийн үед нийцэн иржээ. Харин уг баримтлалыг судлах нь мануусын хувьд үүрэг. Хан үндэстэн манай хөрш болсоор түүхийн хамгийн олон мянган жилийг илээжээ. Хан үндэстэнг хамгийн сайн мэдэх ой санамж уг нь монголчуудад байх ёстой. Харамсалтай нь мануус энэ өдгөө өөрсөдийгөө хэн бэ гэдэг ой санамж үгүй байна.

“Жэн гуаны хорин хоёр он, Ту ми дугийг түүний ач У хэ алав. Анх, У хэ нь авга эхтэйгээ хөл нийлжээ, Жу лу мө хэ да ган түшмэл Жуй ло ботэй далдуур зөвлөж Ту ми дуг алж, Чэ бигий дагая гэв. У хэ, Жуй ло бо бүгдээрээ Чэ бигийн хүргэн болно. У хэ шөнөөр арваад илүү морьтныг дагуулан Ту ми дугий уулгалан авч гараад алав. Яан раний дээд ду ху түшмэл юань ли чэн элч явуулан У хээд : “ ду ду түшмэл болгоё гэж айлтгав. Туми дугий та орлож болно” гэв. Ли чэний байгаа газар У хэ хөнгөн унаатай хүрч, сөхрөн ёсолж талархав. Ли чэн барьж цавчаад дараа нь мэдүүлэв”.

Тайлбар :

Ту ми ду-г түүний ач буюу (ахых нь эсвэл дүүгийх нь) хүү У хэ алжээ. Ли чэн түүнд авга ахых нь орыг амлаж, ирхээр нь түүнийг цавчижээ. Тан төрд ямар нэг нь үймээн самуун, хяналтгүй байдал уйгуруудын дунд гарах нь аюултай байсан тул ийм арга хэмжээ авав.

“Тайзунаас Уйгур аймаг салж тусгаарлана гэж эмээж, арван сар, цэргийн журганы шан шуу түшмэл Цүй гө лийг очуулж тохинуулав. Гө лигийн Жин шан даогийн дээд жанжин болгов. Ту ми дугий Зө вэй их жанжин болгов. Хувцас хунар эд юм соёрхож, асар ихээр тахив. Ту ми дөгийн хөвгүүн чяныг Зө тун вэй их жанжин, Зө лан жан түшмэл Пө руныг Зө шяо вэй их жанжин, Их Сы ли фа түшмэл болгов. Хуй Хэ аймгийн бүх цэргийн залаат тэмдэг барин захирагч Хан хайн ду ду түшмэл болгов. Хойно Жуй ло бо төрд ирэхэд тайзун үлдээгээд буцаасангүй. Баруун түрэгийн хаан А ши на Хэ лугээр таван чуайгийн хориод илүү аймгийг захируулав. До ло голын өмнүүр нутаглана. Ши жоуд мориор хүрэхэд арван таван өдөр болно. Баруун түрэгт Уйгур захирагдахад дургүй байв.

Тайлбар:

Тайзун Уйгур аймгийг салж ангилан (тусгаарлана) гэж эмээж эрх мэдлийн дахин хэсэглэв. Өөрийн түшмэл Цүй гө-г дээд жанжин болгов. Ту ми дугий Зө вэй их жанжин, түүний хүүг Зө тун вэй их жанжин, Зө лан жан түшмэлийг Пөруныг Зө шяо вэй их жанжин болгов. Баруун түргийн А ши на Хэлугээр уйгурын олон аймгийг захируулав. Баруун түрэгт Уйгур захирагдахад дургүй байв.

“Юн Хуйн (651 он) хоёр он. Хэ лу, Хойд өргөөг эвдэв. Жанжин Лян жян фан, Чи бигийн Хэ ли хоёр түмэн цэрэг дагуулж, Уйгурын таван түмэн цэргийг аван, Хэ лу -г ихээр ялав, Хойд өргөөг буцаан авав. Шиан чингийн (656 он) анхдагч он, Хэ лу хилд халдав. Чэн зи же, Сү дин фан, рэн я шиан, Су ши е-г зарлигдан цэрэг авч Хуй Хэтэй хамт, Хэ луг Ин шанд ууланд ихэд ялав. Ахиадын Жин я шан ууланд ялж, харьяат газрыг нь бүгдийг нь хураан авав. Барууншаа Е ло талд хүрдэг болов. Хэ лу барууншаа ши улсад очив. Пу рун ни, Су дин фанийг даган Хэ лүг хөөв. Ши улсын баруун хойгуурах су дө хот хүрэв. Хотын эзэн И не да ган түшмэл, Хэ луг барьж Лө яанд хүргэв. Газар нутагт мэн чи , Кун лин фу захиргаа байгуулав, А ши на ми ше, А ши на по жэнийг хоёр фугийн захиргааны ду ду түшмэл болгов. Арван овгийн зүүн шиангийн таван Нө ши би, баруун шиангийн таван Дө луг захируулав. Хэ лугийн удам аймгийг жоу сум болгов, баруун тийш перс хүрдэг. Хэ по рунд Ю вэй их жанжны цол нэмэн олгов. Хан хайн ду ду түшмэлийн тушаалыг хавсарган мэдүүлэв”.

Тайлбар:

Хэ лу-нийг До лу хаан Е ху болгосон (Нийтлэл 44). Тан төрийн Хойд өргөөг эвдэснээр ийм байдалд оров.

“Юн Хуйн зургаан (655он) он. Хуй ху цэрэг гарган Сү сы етэй хамт Гуулин улсыг дайлав. Лүн шөгийн дундаж (662 он) үеэр По рун үхэв. Хуй хуг Охин дүү нь Би су ду ахлав. Тун ло, Пу гутай хамт хилд халдав. Гаозунгаас жэн рэн тайг Пу гу нарыг дайлан төвшитгө гэв. Би су ду ялагдан одов. Тэрээр Те лэгийн уг нутгийг Тяан шан сум болгов. Юн лунийн дундаж (680-681он) үеэр Ду же зи, ши шэнийн дундажүеэр фу ди фу, кай юаны (680-681оны дундуур) дундаж үеэр, чэн жүн, Фү ди ан үе уламжлан ахлагч болов. Бүгдээр ду ду түшмэлийн хэргэм хүртэв. харийн жоуг захирч, Зө шаа Юшаа олон аймгийг хуваан захирав”.

“Кай юаны дунд (680-681оны дундуур) үеэр Уйгур аажмаар хүчирхэгжив. Лян жоугийн ду ду түшмэл Ван жиюн тяаныг алж, Ан шийн олон улсын Чан Аньд очих замыг таслав. Шуанзунгаас Гө зи юнь нарыг дайл гэв. Ухарч У дэ жян уулыг сахив, өмнөш Ши чэн хот хүрэхэд нэгэн мянган долоон зуун ли байв. Ши чэн хот гэж Хан улсын Гао чө харуул болно. Ши чэн хот хойшоо чи ши кө аманд хүрэхэд гурван зуун ли бий.

Арван нэгэн ду ду түшмэл бий. Угтаа есөн овогтой аймаг байв. Нэг дэх нь Ёо ло гэ, хааны овог болно. Хоёрдох нь Ху дө гэ, гурав дахь нь Дө ло у. Дөрөв дэх нь Мө гэ ши чи. Тав дах нь А у ди, зургаа дахь нь Гэ са, долоодох нь Ху вэн су, наймдах нь Ёо у гэ, ес дэх нь Ши е у гэдэг. Нэг аймагт нэг ду ду түшмэлтэй. Ба ши мийг ялаад нэг аймгийг нэгтгэн авав. Гэ ло луг ялаад нэг аймгийг нэгтгэн авав. Тус бүрд нь таван ду ду түшмэл тавьжнийлүүлээд арван нэгэн аймаг хэмээн нэрлэв. Аянд дайн болгонд тусгай хоёр аймгаар хошууч болгон явуулдаг”.

Хуучин Тан төрийн бичиг. Түргийн шастир, дээд-д Илтерс хаан Есөн овогтыг эрхшээсэн тухай ингэж өгүүлжээ: “Юун чуний хоёр (682 он) он Түрг Ашина Го до луй ахиад урвав. ... Есөн овогтоныг дээрэмдэж, хонь адуугаас асар олоныг олзолжээ. Алгуур хүчирхэгжиж өөрийгөө хаан өргөмжлөв”

Тайлбар:

Есөн овогтон үүссэн цаг хугацаа 680-681 оны дундуур, Го до луй Есөн овогтыг дээрэмдсэн цаг хугацаа 682 он буюу цаг хугацааны хувьд таарч байна. Мал ахуйтны нийгэм журмаар алива томоохон нийгмийн үйл явц хүн амын дахин хувиарлалтанд оруулдаг. Уйгур аажмаар хүчирхэгжиснээр Танзун хуандийгийн хийсэн зургаан фу захиргаа, долоон жоу үгүй болж шинэ дахин хувиарлалтаар оронд нь Есөн угс үүсжээ.

Тонуйкук, Билгэ хаан, Гол тэгины хадны бичигт гардаг 𐱃‏𐰸‏𐰆‏𐰔‏𐰆‏𐰍‏𐰔‏ токус угус буюу есөн угс нь уйгур гэдгийг уг сурвалжид цагаан дээр хараар бичжээ. Есөн угс нь Хүннүгийн шууд хойчис болно. Токус гэдэг нь Кидан тоо авхаас өмнөх “ес” болно. Одоо энэ Есөн угсын нэрийг бид мэддэг болов: “Нэг дэх нь Ёо ло гэ хааны овог, хоёрдох нь Ху дө гэ гурав дахь нь Дө ло у, дөрөв дэх нь Мө гэ ши чи, тав дах нь А у ди, зургаа дахь нь Гэ са, долоодох нь Ху вэн су, наймдах нь Ёо у гэ, ес дэх нь Ши е у”. Есөн угс Илтерс бүтэн болгосон төрийх нь гол ул нь байв. Хадны бичигт Түрг овогтон Есөн овогтонтой салшгүй мэтээр олон бичигджээ.

С.Е. Малов “Памятники древнетюркской письменности” номынхоо оршил хэсэгт Шар уйгурын хэлийг нэн эртний түрг хэл, Есөн угсын хэлийг эртний хэл гээн ангилжээ. Тэрээр тург хэлийг эхэлж мөхсөн, амьд гээн ангилжээ. Дараа нь нэн эртний, эртний, шинэ, нэн шинэ гээн ангилав. Маловын дүгнэлтээр: дорно туркуудын хэл өрнө туркуудээс илүү эртний; Баруун туркуудын хэл бусад хэлүүдтэй холилдсон; шар туркуудын хэлэнд эртний орц байна гэх мэт тайлбарлажээ. С.Е. Малов болон бусад судлаачид хадны бичгийг бичсэн овогтоны угшийг илрүүлж чадаагүй учир уг бичгийг бүтэнээр нь биш хэсэгчлэн тайлж зарим хэсэгт нь өөрсдийн тааврыг дэвшүүлж байна гэдгээ бүгд хүлээн зөвшөөржээ. Иймд уг хэлийг мөхсөн гээн ангилав. Тэд орхон голын савд орших халхуудыг угш нь гээд судалгаагаа хийсэн бол хадны бичгийг аль эрт тайлчих байлаа. Тэд мал ахуйн нийгэм журмаар тоо төр даган өөрчлөгддөг, хэл өөрчлөгдөхгүй гэдгийг мэдсэн бол мань та бүхэнд энэ нийтлэлийг бичиж суух нь илүүц болох байсан. Энэ удаа С.Е. Маловын гол алдаа нь түүхэн баримтыг сайн судлаагүйгээс Шар уйгур, Есөн угсыг нэг гээн ойлгосонгүй, мөн Есөн угс нь Шар уйгураас цаг хугацааны хувьд жоохон түрүүнд байсныг эсэргээр ангилав. С.Е. Маловын буруу гэж байхгүй. Харийн С.Е. Маловын бэлдэцийг дагаж буй монголчууд түүний бэлдэцийг түүхэн эх сурвалж гээн тооцдогт буруу байна.

Шар уйгур хэн бэ?

“Сун улсын түүхэнд Уйгурын шастирт Тан төрийн сүүлчээр зарим Уйгурууд барууншаа Ганьсү газар нүүсэн түүхийн тэмдэглэл байна. Тэд нарыг шар уйгур гэдэг байв” уг сурвалжийн орчуулага мануусд байхгүй тул Б.Батжаргалаар шүүлгэв. Энэ өдгөө Ганьсү мужид өөрсдийгөө югур гэдэг хүмүүс байна. Тэднийг тэндэхийн монголчууд шар уйгур гэнэ. Уйгур югур хоёр үгний зөрүү нь аялага болхоос хэл биш.

Ганьсу мужийн Шар уйгурууд.
Шар уйгурууд.
Шар уйгурууд.
Шар уйгурууд.

Харийн эрдэмтэдийн бэлдэцийг уншин ойлгоход их ухаан хэрэггүй, захын хүн үүнийг хийнэ. Түүхэн эх сурвалжийг судлан өөрийн бэлдэцийг гаргахыг захын аавын хүү хийж үл чадах бөгөөд үүнийг үндэсний эх сурвалж судлал гэнэ. Харийн бэлдэцээс үндэсний бэлдэцрүү шилжин үндсэн ой санамжаа цэвэрлэх үе ирлээ.

Илтэрс хааны тухай сонин баримтыг та бүхэнд хүргье.

𐰃‏𐰠‏𐱅‏𐰼‏𐰾‏𐰴‏𐰍‏𐰣‏ Илтэрскаган буюу Илтэрс хаан. Илтэрс гэдэг үйлт изгүрийн задаргаа нь Ил (их улс)+тэр (бүтэн болгох, цуглуулах) + с (ирээдүй цагийн шуугих гийгүүлэгч). Энд “тэр” үйл үгийг тайлбарлая.

Диван Лугатад “цуглуулах”. “Илтир” гэхээр “Их улс цуглуул” болно. “C” ирээдүй цагийг илэрхийлэгч шуугах эгшиг бөгөөд орон нутгын аялгаас хамаарч “Ж”, “Ч”, “Ц” –гээр дуудагдана. Бич-бичээч, ид-идээч, яв-яваач мөн “явас хий” гээн халх аялгаар Ч С хоёулангаар нь ирээдүй цагийг илэрхийлнэ. Тэгэхээр Илтэрс гэдэг нь “Их улс цуглуулагч” гээн ирээдүй цагийн хэлбэрээр өгсөн хааны өргөмжлөл болно. Тэр гэдэг нь тэргэл сарын тэр буюу бүтэн гэсэн утгыг агуулна. “Их улс бүтэн болгогч” гээн утгачилж болно. Жэ ли хааны дараа ил (их улс) хэсэглэгдэж, Хойд түргийн болон Есөн угсын нутаг хаангүй, мөн Тайзуунаас сая мал ахуйтаныг тариаланч болгох эрчимтэй бодлогын үргэлжлийн үеэр уг өргөмжлөлийг хаанд өгсөн нь Жэ ли-гийн алдсан Илийг бүтэн болгох гэсэн утгатай байжээ. Хамгийн сонин нь Түрг овогтны аканг ( жийргэвч “к” авхаар анг буюу “анх” өнөөгийн хэлээр анхны болно) Түмэн хаан Тэлэ-г цохиж дараа нь 552 онд Ру ру-г цохиж Илхаан өргөмжлөлийг авжээ. Түмэн хаан өргөмжлөөлөө хийснийхээ төлөө авав. Харин түрг сар овогтны аканг Го до луй хийхийнхээ төлөө өргөмжлөлөө авав. Илтэрс гэдэг өргөмжлөлд түүний зорилго агуулагджээ. Энэ нь орчин цагийн менежментийг тэр үед хэрэглэсний гэрч. Хорин жилийн өмнө дэлхий даяар эхэлж сайн бүтээгдэхүүн үйлдвэрлэчээд дараа нь сурталчилдаг байсан нь Түмэн хааны менежмент. Энэ өдгөө бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэхээс өмнө сурталчлаад дараа нь борлуулдаг нь ( i phone –ний шинэ загвартай ижил) Илтерс хааны менежмент. Го до луй-д хэзээ, ямар нөхцөлд, хэн уг өргөмлөлийг санаачлан хүртээв гэдгийг Тонуйкукын хадны бичигт сийлжээ. Долоон зуухан хүнтэй, өнөөгийн Баянхонгор, Говь-Алтай нь зааг дээр (Хөх онийг давж Өтүгэнд хүрдэг газраас-Тонуйкукын бичиг) Го ду луй хаан болхынхоо өмнө байжээ. Хуучин хан төрийн бичигт: “Фу нян ялагдахад салж бутарсаныг Гу ду ло хурааж зун цай уулд орж, дээрэмчин болов. Таван мянга илүү хүмүүн цугларсан байв. ... Алгуур хүчирхэгжиж өөрийгөө хаан өргөмжлөв” гэжээ. Хадны бичигт долоон зуу, цаасан бичигт таван мянга гэдэг нь тооны зөрүү биш хугацааны зөрүү болно. Умард төрийн түүх Түрг Тэлэ-д нийт Тэлэ-гийн цэргийн тоо арван нэгэн түм буюу зуун арван мянга байжээ. Түмэн цэрэг нь нэг том овгоос гарах цэргийн тоо болохыг уг эх сурвалжаас мануус мэдсэн билээ. Харин долоон зуун арантай (эрстэй) нэгнийг хаан болгоно гэдэг нь тухайн үеийн хүмүүсийн ой санаад буухгуй, хаан болох Го до луй-гийн өөрийнх нь ой санаанд буухгуй байсан зүйлийг Билгэ Тонуйкук хүн бүхэнд ойлгомжтой мал ахуйн ухагдахуунаар ингэж сүжрүүлж (итгүүлж) чаджээ:

𐱃‏𐰆‏𐰺‏𐰸‏𐰉‏𐰆‏𐰸‏𐰞‏⁚‏𐰾‏𐰢‏𐰕‏𐰉‏𐰆‏𐰸‏𐰞‏𐰃‏⁚‏𐰀‏𐰺‏𐰴‏𐰑‏𐰀‏⁚‏𐰋‏𐰃‏𐰞‏𐰾‏𐰼‏⁚‏𐰾‏𐰢‏𐰕‏𐰉‏𐰆‏𐰸‏𐰞‏⁚‏𐱃‏𐰆‏𐰺‏𐰞‏𐰉‏𐰆‏𐰸‏𐰞‏𐱅‏𐰘‏𐰤‏

Үсэг шилжилт: Турукбукла: смжбукла: аркда: билср:смж бука:турукбукатэйн: (угын гийгүүлэгчийн доогуур зурав).

Бичиг шилжилт: туруг бухал, сэмж бухал иркдээ бэлсээр сэмж бух туруг бух тэн.

Үгийн тайлбар:

  1. Туругбухал. Туруг-туранхай, өдгөө туруг мал гээн өгүүлнэ. Бух+л(үйл үг бүтээгч дагвар) бух тавих гэсэн утга. Багш хий гэхийг багшил, шавь ор-шавил, азарга-азаргал гэдэгтэй адил туруг бухал гэдэг нь туранхайг бух тавь гэсэн утга.
  2. Сэмжбухал. Сэмж-дотуур өөх. Өдгөө баргууд сэмжин үнээ гээн өөхөн тарга авсан үнээг өгүүлнэ. Сэмж бухал гэдэг нь сэмжийг бух тавь гэсэн утга. Зарим газар шүдлэнд нь засдаг гэдгийг санаарай.
  3. Иркдээ. Ирэх жил, ирэх оны ирэх. Уг бичигт “аркда” гээн угын дуудлагаар бичигджээ. Диван Лугатад арк он буюу “ирэх он” гэж оржээ. Он изгүрын гол үг бөгөөд угын дуудлага тул ирк гэдэг нь угын дуудлагаар бичигджээ. “Би өнөө хүртэл багшилж ирэхдээ...” гэдгийн “ирэхдээ” нь цаг хугацааг зааж байна. Иркдээ буюу аркдаа нь ирээдүй цагийг заах бөгөөд өнөөгийн алсдаа болно.
  4. Бэлсээр-үйл үг. Бэл+с (с-ирээдүй цагийг үүсгэгч шуугих гийгүүлэгч. Орон нутгын аялгаар ч,ж,ц,с-ээр дуудна). Энэ өдгөө халхууд “бэлч” буюу “бэлчээ” гээн үйл үгийн ирээдүй цагаар хэрэглэнэ. Бэлч+р(р-үргэлжлэх хугацааг үүсгэгч). Өнөөгийн бэлчээр гэдэг нэр үг нь анх үйл үгнээс үүсжээ.
  5. Тэйн. Өнөөгийн тэнцүү-гийн тэн болно. Ижил, адил гэсэн утгыг цаана.

Тонуйкукын хэлсэн өгүүлбэр нь тургийг бухал, сэмжийг бухал алсдаа бэлчсээр сэмж бух тур бух ижил гэжээ. Туруг бухаар долоон зуун арантай Го до луй өөрийг нь зүйрэлжээ. Хамгийн гол нь хаантай болох нь чухал. Цөөхөн хүнтэй, их хүнтэй болох нь бэлчээрээс (хааны үйлээс) хамаарна гэсэн билгэ сургаалиар Билгэ Тонуйкук бүгдийг сүжрүүлж (итгүүлж) чаджээ. Тэд даруй Го до луй-г Илтерс хаан болгов. Хүний тоо, газар усаар хамаагүй давуу Есөн угсууд хэзээ хойно хаантай болжээ. Их улсгүй хүн “Их улс цуглуулагч” хаан болов. Үнэхээр Түрг сар овогтоны төр Аканг хаан Илтерсээс Билгэ хааны үе дуустал урд Тан төртөй энэ зэрэгцээ оршиж байв.

Тонуйкукын бичигний уг хэсгийг С.Е.Малов ингэж сэргээжээ:

“Если будущий хан вообще (букв. сзади, вдали) знает, (что у него есть) и тощие быки, и жирные быки, но он не может (не способен, не знает) назвать (в отдельности, который) жирны бык (и который) тощий бык”. Орос сэргээлтийн эх.

“Ирээдүйн хаан (үгчилхээр: холд буйг араас нь) (өөрийн) сэмж бухнууд, туруг бухнуудыг ерөнхийд нь мэдэх боловч (нэг бүрчлэн) (аль нь) сэмж бух, (аль) нь туруг бухыг нэрлэж чадахгүй”. Хөрвүүлсэн С.Сэргэлэн.

Шүүмж: С.Е.Малов мал ахуйтаны соёлыг эс билирчээ. Тэр бухын туруг, сэмжийг зайтай холбож өгүүлж байна. Сайн хараатай хүн 5 км алсад буй үхэр сүргийг адуун сүргээс ялгах байх. Үхэр сүрэгт байгаа бухыг 1 км-т олж харна. Туруг сэмжийг нь ойроос шинжин тодорхойлно. Хаанд үүнийг мэдэх шаардлага байхгүй. Хэрэгтэй бол морьдож очоод үзнэ.

(Энэ удаагийн нийтлэл маань түүхийн сэдэвтэй. Маловын алдааны талаар эх бичгийн сэдэвтэй нийтлэлүүдээр дэлгэр хүргэх болно)

С.Е.Маловын бэлдэцийг судалсан нэг нь Малов судлаач болно. Тэр эх сурвалж судлаач болохгүй. Билгэ хаан, Голтэгин болон бусад бичгийг судлан өөрийн бэлдэцийг гаргаж буй нэгнийг эх сурвалж судлаач гэнэ. Бэлдэц судалсан хүн мэдлэг хураахгүй, мэдээлэл хураана. Эх сурвалж судалж буй нэг нь мэдлэг хураана. Бэлэн бэлдэцийг судалдаггүй, уншиж толгойныхоо чадлын хэрээр ойлгодог.

Дүгнэлт:

Уйгурын тухай өнөөгийн монголчуудын ерөнхий ойлголт маш ташаа байна. Уйгурууд өнөөгийн барга-буриад, халх, югурын дээдэс. Халх, барга-буриад, ойрдууд XIII зуунд Хамаг монголыг дагаж зүүнээс Өтүгэнд иржээ гэдэг нь ташаа ойлголт. Хамаг монголын Киад, Боржогин овгууд зүүнээс ирсэн. Барга-буриад, ойрдууд, халхууд болон тэдний дээдэс үеэс үед Гал голомтоо сахиж иржээ. Түрг уйгурын хооронд үндэстэний (гений), хэлний, царай зүсний ялгаа байхгүй, овгийн ялгаатай. Нийгэмд эзлэх байр суурь тухайн овог, аймгаас хамаарна. Манай газар усанд Түрг үндэстэн Уйгур үндэстэнээр эс солигдожээ, Түрг төр Уйгур төрөөр солигджээ. Хүмүүс нь хэвээрэй үеэс үед байсаар иржээ.

Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн.

Дараагийн дугаарт Түрг төр Уйгур төрөөр яаж солигдсон тухай өгүүлнэ.

Сэтгэгдэлээ үлдээнэ үү...