Сэргэлэн Интернашионал Экспедишион ТББ нь эх сурвалжаар НТ 552- НТ 1259 хоорондох нийт 700 жилийн түүхийг эх сурвалжаар баримтжуулав. Түрэг төр, Уйгур төр, Их монгол төрийн түүхийг баримтжуулав гэдэг нь энэ хугацааны түүхийг утга учир, уялдаа холбоотойгоор СИЭ бичих бэлэн болжээ. Түрэг, Уйгур төрийн түүхийг СИЭ шиг судалсан байгууллага байхгүй гэдгийг мануус баттай нотолж чадна. Хэрэв ингэж судалсан байгууллага байсан бол түүхийн мурий аль хэдийнээ засагдсан. Түүх бичнэ гэдэг нь түрүүлж мэдсэнээ, түрүүлж эх хэлнээ хөрвүүлнэ гэсэн үг биш. Энэ нь өнөөгийн копи пэйст гэсэн утга нэг. Энэ нь хэлэмч доломчийн (орчуулагч-хөрвүүлэгчийн) ажил. Манай гол дутагдал түүхээ системтэй, цогцоор нь судлах арга барилыг бий болгоогүйд оршино. Ийм арга барилд сураагүй хүн судалж буй түүхийнхээ гүнийг мэдэж эс чадна. Ийм түүх судлаачдаас энгийн иргэд бага мэдээлэлтэй гэдэг нь үнэн. Энгийн иргэдээс илүү мэдээлэлтэй нөхөд манай түүхийг бичиж байна. Шууд хэлэхэд түүхээ мэдэхгүй, энгийн иргэдээс илүү мэдээлэлтэй нөхөд манай түүхийг бичсээр ирэв. Түүх бичиж буй нэгэн нь бичиж буй түүхээ мэдэхгүй байхад бичсэн түүхийг нь ухаж (уншиж) буй иргэд хэрхэн түүхээ мэдэх билээ. Өнөөдөр ШУА-ын Түүхийн хүрээлэн болон МУИС-ын Түүхийн тэнхимд ийм хэмжээний судалгаа хийх арга барилд суралцсан боловсон хүчин үгүй гэдгийг СИЭ батлан хэлнэ.
СИЭ ухагч та бүхэндээ мал аж ахуйтны эх түүхийг бүтэн болгох зорилгоор хоёр бүлэг түүхэн үеийн тухай судалгааг хүргэнэ.
Нэгдүгээр үе нь хүрлийн сүүл үеэс манай Хүн төр бүх мал аж ахуйтныг хураахаас урьдах үе буюу НТӨ 2000 оноос НТӨ 209 он.
Хоёрдугаар үе нь Хүн төр бүх мал аж ахуйтныг хурааснаас эхэлж Ро ранг төрийг дуустал нийт 800 жилийн баримтжуулсан түүхэн хугацаа.
Нэгдүгээр үеийн талаар системтэй, цогц судалгаа гэхээсээ судалгаа огт хийгдээгүй гэдгийг хэлэх нь зөв. Энэ үеийн судалгаа манууст 水 shuǐ-шуй гэх ханз нь манай суй буюу ус (ус нь голд оршино, суй нь саванд оршино. Сав суйлга (суулга) гэдэг нь ийм учиртай) нь мал аж ахуйтан төрөөс тариаланч төрд очив уу? Эсэргээр үү?
头 tou-тоо гэдэг нь толгой болно. Толгой нь тоологдсон тоо болно. Тоологдоогүй нь тоо. Тоо нь нэр үг. Тоо+л = тоол гэсэн үйл үг болно. Хүн, малыг толгойгоор тоолно. Толгой гэдэг үгний үндэс тоо болно. Тоо толгой гэдэг нь ийм учиртай.
Ийм мэтээр бууз, хушуурнаас эхлээд мянга мянган үгс мал аж ахуйтнаас тариалан аж ахуйтанд очив уу? эсэргээр үү? гэдэг асуултанд бид хариу авна.
Үүний тулд Дунд орон дахь тариаланч аж ахуйтны тугаарын үеийн түүхийг заавал судлах ёстой. Харилцан холбоотой энэ ертөнцөнд харийхны түүхийг судалсан нь түүхийнхээ дархлааг сэрээдэг. Харилцан холбоотой ертөнцөнд харилцан холбоогүй байна гэдэг нь ширээний тенисийг зориулалтын бөмбөгөөр биш сагсны бөмбөгөөр тоглохтой ижил.
Дунд орон дахь тариаланч төрийн мандал нь гол усны тэмцлээс эхэлнэ. Энэ маш чухал сэдэв. Хэзээ тэд гол усыг номхотгож чадав тэр үеэс тариалалт хөгжижээ.
Манай судлах баримт нь Дунд орны түүхийн эцэг хэмээгдэх Сыма Цяни Түүхэн тэмдэглэл болно. СИЭ уг түүхэн эх сурвалжаас 110-р хэсэг буюу Хүннүгийн шастирыг хүн хэлнээ хөрвүүлэв. Бусад 129 хэсэг нь орос хэл дээр хөрвүүлэгдсэн тул уг хэсгийг судалгаандаа ашиглана.