Хүн хэл ба Орчин цагын гэх зохиомол хэл
Цуврал 8
2126 0

Хугацаа тэг төгс явц “+сан, +сэн”

Хугацаа нь объектив ухагдахуун бөгөөд орчлонт ертөнцөд биет, биет бус үйл явц хувьсаж орших хэлбэр. Хугацааг олон физик хэмжүүрээр хэмжих бөгөөд нэг хэмжүүр нь үндэстэн болгоны хэлэнд орших үйл үгээр хэмжих хэмжүүр. Хүн хэлэнд хугацааг үйлийн явцаар хэмжинэ. Цагыг цаг тээх үйлээр хэмжинэ. Энэ удаа хугацааг Хугацаа тэг, төгс явцаар хэрхэн хэмждэг тухай үгүүлье.

Яагаад Хугацаа тэг, төгс явц гээн нэрлэснийг та бүхэндээ тайлбарлахад уг явцын мөн чанар тод болно.

Хугацаа тэг гэдэг нь тухайн үйл явц үгүүлбэрт орох арынхаа үйлийн явц, цаг тээх үйл үгтэй хугацаагаар холбогдохгүй гэх утга. Төгс гэдэг нь тухай үйл хийгдсэн, төгссөн гэх утга. Хугацаа гэх ухагдахууныг төгс үйлээр, мөн үгүүлбэрт орших арынхаа үйл явц, мөн цаг тээх үйлтэй хугацаагаар холбогдохгүй үйлийн явцаар хэмжихийг Хугацаа тэг, төгс явц гэнэ. Ингээд үүнийгээ үгүүлбэр дээр тайлбарлая.

“Цэргийн алба хаасан Бат манайд ирлээ” гээн Дорж үгүүлэв.

Уг шууд үгүүлэлд “хаасан” хугацаа тэг, төгс явц нь арынхаа “ирлээ” хуучин цагтай хугацааны хувьд холбогдохгүй. Бат цэргийн алба хаасан нь үнэн, хэзээ цэргийн алба хаасан нь чухал биш, цэргийн алба хаагаагүй өөр Батаас хаасан Батыг ингэж ялгаж бас болно. Хүн хэлний сэтгэлгээний дэгээр яг ингэж билрэгдэнэ. Тийм учир хугацаа тэг гэдэг нь тухайн үйл болсон хугацаа арын ирлээ гэх үйлтэй холбогдохгүй учир ингэж нэрлэв. Төгс явц гэдэг нь “хаасан” гэх үйл хийгдэж, төгссөн тул төгс явц гэж нэрлэв. Хугацаа тэг, төгс явц гэх нэршлийн утгыг бид тайлбарлав.

Хугацаа нь хуучин, одоо, ирэх цагт оршдог шиг Хугацаа тэг, төгс явц нь мөн хуучин, одоо, ирэх цагт дараах байдлаар оршино.

Идэш хийсэн (хугацаа тэг, төгс явц) хүн ирж, бид түлээнд явбай (гэрч хуучин цаг).

Идэш хийсэн (хугацаа тэг, төгс явц) хүн ирж, бид түлээнд явмуй (Одоо цаг, үйлийн эзэн I бие, олон тоо).

Идэш хийсэн (хугацаа тэг, төгс явц) ирхээр бид түлээнд явъя (Уриалах ирэх цаг, үйлийн эзэн I бие, олон тоо).

Шууд үгүүлэл нь тухайн үгүүлэх хүнийхээ хувьд одоо цаг учир Хугацаа тэг, төгс явцаар асууж, хариулж болно.

-Дорж цэргийн алба хаасан уу?
-Дорж алба хаасан.

Энэ тохиолдолд Дорж хэзээ нэгэн цагт цэргийн алба хааж гээн хүн хэлний сэтгэлгээний дэгээр билрэгдэнэ.

Дорж цэргийн алба хаав уу? гээн асууваас тухайн асууж буй этгээд ямар нэг асуудалтай алба хаах үйлийг холбож буй гээн хүн хэлний сэтгэлгээний дэгээр билрэгдэнэ.

Хугацаа тэг, төгс явцад үйл хийгдсэн хугацаа нь чухал биш учир хүн хэлний зүйр үгэнд “Ойгүй хүнд хэлсэн, байсан хоёр адил, ёроолгүй саванд хийсэн, байсан хоёр адил”, “Идсэн эрүү хувхайрч, идүүлсэн бут ургадаг” гэх мэт их хэрэглэнэ.

“+сан, +сэн” залгабартай Хугацаа тэг, төгс явц казак хэлэнд, Стамбулын турк хэлэнд үгүй.

Ингээд хамгын анх Хугацаа тэг, төгс явц VIII зууны Гол тигэн хүн үсэгт хадан бичээст:

‏‏‏⁚‏𐰀‏𐰲‏𐰾‏𐰴‏⁚‏𐱃‏𐰆‏𐰽‏𐰴‏𐰈‏𐰢‏𐰔‏𐰾‏𐰤

Үсэг шилжилт: ачсқ : тусқ : өмшсөн

Бичиг шилжилт: Ачcийг тусыг өмшсөн (өм үйл үг, өөрийн болгох гэх утга, +ш харилцан үйл, +сэн хугацаа тэг төгс явц; өм гэх үйл үндэсийн хойноос нэр үг үүсгэгч +ч залгаж өмч гэх нэр үг үүснэ).

𐱃‏𐰸‏𐰺‏𐰴‏𐰴‏𐰾‏𐰤

Үсэг шилжилт: тақурққсн

Бичиг шилжилт: та (тэ нь хэл) хүргэгсэн гээн бичигджээ.

VIII зууны Гол тигэн хадан бичээс нь хүн хэлний төв аялга гэдэг нь уг явцаар мөн батлагдаж байна.

XIII зууны дорно умарын Эргүнэ аялгат Алтан дэвтэр эх сурвалжид “+сан, +сан” гээн ганц ч ороогүй, харин “+гсан, +гсэн” гэх дараах хувилбараар оржээ.

“Чиңгис қаһанну һузаор дээрэ тэңкэри эчэ жайаату төрэксэн Бөртэчино ажуу, гэргэй инү Қоаймарал ажиай, тэңгис кэтүлжү ирэпэ” гээн галиглагдсан уг үгүүлбэрт “төрэгсэн” Хугацаа тэг төгс явц нь мөн арын тэнгис гэтлэх, ирэх үйлтэй хугацаагаар холбогдохгүй гэдгийг дахин нэг ажаарай. Төрэгсэн гэх явц нь Бөртэчино үйлийн эзний үйл тодруулгаар уг үгүүлбэрт оржээ.

Ингээд Д.Нацагдоржийн “Улаанбаатараас Берлин хүртэл” бүтээлээс Хугацаа тэг, төгс явцыг хүргэе.

“Хязгаарын боомтын газар хялбар нэвтрүүлсэн боловч Гаалийн газар байцаан нэгжих нь яршигтай авай” гэх хэсэгт “нэвтрүүлсэн” Хугацаа тэг төгс явц нь байцаан “нэгжих” Болун үргэлжлэх явцтай хугацаагаар холбогдохгүй. Тийм учир их зохиолч уг явцыг сонгожээ. Хэрэв Хязгаарын боомтын газар хялбар “нэвтрүүлж” гээн Үргэлжлэх төгс явцыг хэрэглэвээс үйл хийгдсэн дарааллаар арынхаа байцаан “нэгжих” явцтай холбогдоно. Мөн Хязгаарын боомтын газар хялбар “нэвтрүүлээд” гээн Үйл дагуулах хугацаат төгс явц орвоос арынхаа байцаан “нэгжих” явцтай учир шалтгаанаар холбогдоно. Зохиолч “нэтрүүлэх” үйлийг “нэгжих” үйлээс ингэж салгажээ. Хүн хэлний дэгийг мэдэх нэгэн уг үгүүлбэрийг ухаад Хязгаарын боомтын газар нэвтрэх үйл нь хялбар, Гаалийн газар байцаан нэгжих үйл нь яршигтай гээн билэрнэ.

Хүн хэлний энэхүү нарийн дэг анхандаа учир битүүлэг санагдах боловч тун удахгүй хүн бүр ингэж дэгээрээ сэтгэх болно.

Ингээд МУ-ын ардын багш Ц.Өнөрбаян “Орчин цагийн монгол хэлний үг зүй” номдоо хэрхэн будлиулсныг харцгаая. Ц.Өнөрбаян нь эх сурвалж огт судлаагүй нэгэн бөгөөд О.Есперсен, А.М.Пешковский, А.Толстой, Г.Д.Санжеев, Ш.Лувсанвандан гэх нөхдийн конспектыг хуулжээ. Ц.Өнөрбаян дээрх нөхдийн нэрийг бичсэн боловч дээрх нөхдийн ажлаас ганц ч үгүүлбэр номдоо оруулаагүйг тунгааваас тэр тэдний конспектыг бүрэн ойлгоогүй, өөрөө замаас нь найруулга хийж байх магадал өндөр аму.

Ц.Өнөрбаяны хүн хэлний суурь мэдлэггүй болохыг СИЭ-ий судлаачид та бүхэндээ тайлбарлана. Ц. Өнөрбаян эх сурвалжаас үгүүлбэрийг сонгон авч түүн дээрээ ажиллахын оронд эх сурвалж судалдаггүй, хэлээ эвдлүүсэн үеийн зохиолчдын үгүүлбэрээс жишээ татжээ. Монгол улсын багш нарыг бэлддэг МУБИС-ийн багш Ц.Өнөрбаяны хариуцлага сургуулийнхаа нэрний хэмжээнд өндөр байх үүрэгтэй.

Ц.Өнөрбаян Хугацаа тэг төгс явцыг уг номынхоо 286-р нүүрэнд “Төгсгөх нөхцөлтэй үйл өгүүлэхүүнээр төгссөн өгүүлбэрийг өөр нэг өгүүлбэртэй гэ- язгуурт үйл үгээр холбодог байна. Жишээлбэл: Дорж маргааш ирнэ гэж анх нь надад хэлсэн (Л.В). гэх мэт.” ингэж бичжээ. Эх сурвалж судлах боловсролыг үүсгэгч СИЭ-ий судлаачдад Ц.Өнөрбаяны хүн хэлний мэдлэг гологдож байна. Тийм учир Ц.Өнөрбаянд хандаж тайлбараа хийе.

Нэгт. Ардын багш Ц.Өнөрбаян та “гэ” гэх үйл үндэс дэх утгыг судалж мэдээд дараа нь ямар хоёр үгүүлбэрийг холбож буйг оюутнууддаа тайлбарлах үүрэгтэй. Та үүнийг хийгээгүй учир таны тайлбар буруу болжээ. Бид тайлбарлая.

“Гэ” үйл үндэс нь Алтан дэвтэр түүхэн эх сурвалжид “кэжүү, кэжү, кээн, кээд” гээн галиглагдан оржээ.

“Гэ” үйл үндэс нь дуу авиа гаргах гэх үг болно. Алтан дэвтэр-т орших “Добун мэргэн үгүлэрүн:"нөкөр широлқада" кэжүү.” гэх үгүүлбэрт кэжүү нь “нөхөр шорлогосоо” гэх шууд үгүүлэх үгүүлбэрийг, Добун мэргэн үгүүлэрүн гэх хүүрнэх үгүүлбэртэй холбоно.

Хоёрт. Ц.Өнөрбаян таны “Төгсгөх нөхцөлтэй үйл өгүүлэхүүнээр төгссөн өгүүлбэрийг өөр нэг өгүүлбэртэй гэ- язгуурт үйл үгээр холбодог байна” гэх шинжлэх ухаанч биш, мэдлэг тээгээгүй энэ үгүүбэрийн оронд “Гэ үйл үндэстэй үйл үг нь авиа гаргах гэх утга тээх учир шууд үгүүлэх үгүүлбэрийг, хүүрнэх үгүүлбэртэй холбоно” гэж бичнэ.

Гуравт. Ц.Өнөрбаян таны авсан жишээ дээр тайлбар хийе.

Дорж маргааш ирнэ гэж ах нь надад хэлсэн (Л.В) Энд шууд үгүүлэх “Дорж маргааш ирнэ” үгүүлбэр нь арын шууд үгүүлэх “ах нь надад хэлсэн” үгүүлбэртэй холбогдож буй. Шууд үгүүлэх үгүүлбэрийг одоо цагт орших нэгэн үгүүлэх тул Хугацаа тэг, төгс явцаар төгсөж болно. Харамсалтай нь уг үгүүлбэрт синтаксис алдаа оршино. Энэ тохиолдолд “хэлсэн” биш “хэлэв” гээн холбох хуучин цагаар орох нь зөв. Ийм үгүүлбэр Алтан дэвтэр түүхэн эх сурвалжид бий.

Ц.Өнөрбаян уг номынхоо 290-р нүүрэнд “Би өчигдөр ээждээ захиа бичсэн” гэх хүүрнэн үгүүлэх үгүүлбэрийг цагаар биш явцаар төгсгөжээ. Ц.Өнөрбаян танд хатуу хэлье! Хүн хэлэнд хүүрнэх үгүүлбэр нь явцаар төгсөхгүй, заавал цагаар төгсөнө. Шууд үгүүлэх үгүүлбэрийн эзэн нь одоо цагт орших тул “бичсэн” хугацаа тэг төгс явцаар төгсөж болно.

“Кофе уух уу?” гэх шууд үгүүлэх үгүүлбэрийн эзэн нь тухайн хугацаанд одоо цагт орших тул “уух” болун үргэлжлэх явцаар асууж болно.

Алтан дэвтэр түүхэн эх сурвалжид “Йаун чэйүдүн ақу?” (юун зүүдэн ах?) гээн болун үргэлжлэх явцаар шууд үгүүлэх үгүүлбэр дуусна. Хүн хэлэнд цаг нь субъектив бөгөөд хэн нэгэнд харьяалагддаг учир, шууд үгүүлэх үгүүлбэр нь одоо цагт болдог учир үйлийн явцаар үгүүлбэр төгсөж болно.

Ц.Өнөрбаян танд СИЭ-ээс хүүрнэн үгүүлэх үгүүлбэр, шууд үгүүлэх үгүүлбэрийн зүй тогтол, мөн хоорондын ялгааг эх сурвалжаар хожим таниулна.

“Дээдэх нь суудлаа олохгүй бол доодох нь гүйдлээ олохгүй” гэх билгэ үхаан бий. Ц.Өнөрбаян та, Монгол улсын ерөнхий боловсролын сургуулийн монгол хэлний багш нарыг олон жил сурган бэлдвэй. Олонлог Академийн Монгол хэл-1, Бяцхан Академичийн сурах бичиг гэх номын 38-р хуудсанд ийм зургаан үгүүлбэрээс бүрдэх бичвэр байна. Үүнийг хамтаар нягталъя!

Сансрын нисгэгч

Хүн төрлөхтний түүхэнд 200 хүрэхгүй хүн сансрын уудамд гарч үзсэн. 1981 оны 3 сарын 22-нд Монгол хүн анх сансарт ниссэн. Жүгдэрдэмидийн Гүррагчаа сансарт ниссэн Монголоос анхны, Ази тивийн хоёр дахь, дэлхийн 101 дэх хүн хэмээн сансар судлалын түүхэнд бичигдсэн билээ.

Ж.Гүррагчаа 1947 онд Булган аймгийн Гурванбулаг суманд төрж өссөн. Москва хотод Жуковскийн нэрэмжит Агаарын цэргийн академид суралцан төгссөн. Түүнийг сансарт ниссэний дараа ЗХУ-ын баатар, БНМАУ-ын баатар цолоор шагнасан юм.

Уг охор бичвэрт үзсэн, ниссэн, өссөн, төгссөн, шагнасан гэх таван Хугацаа тэг, төгс явцаар үгүүлбэр төгсжээ. Үүнийг хэлний дампуурал гэхгүй бол юуг дампуурал гэх вэ? VII-VIII зууны хүн үсэгт хадан бичээст хэл зүйн ийм дампуурал үгүй, XIII зууны Алтан дэвтэр номд, мөн XX зууны Д.Нацагдоржийн бүтээлд ийм дампуурал үгүй. Дээрх охор нийтлэлийг Д.Нацагдорж их зохиолч болон бусад эртний дээдэс ухваас уг үйл аль цагт болж буйг тэд ухаарч үл чадна. Цаггүй хүүрнэн үгүүлэх үгүүлбэр гэж байх ёсгүй.

Ц.Өнөрбаян танд дээрх үгүүлбэрийг гурван хувилбараар зөв болгон үзүүлье.

Хувилбар 1.

Сансрын нисгэгч Ж.Гүррагчааг сансарт нисэх үеийн гэрч хүний хувьд миний бие дараах дэгээр бичнэ.

Сансрын нисгэгч

Хүн төрлөхтний түүхэнд 200 хүрэхгүй хүн сансарт нисжээ. 1981 оны 3 сарын 22-нд Монгол хүн анх сансарт нисвэй. Жүгдэрдэмидийн Гүррагчаа сансарт ниссэн Монголоос анхны, Ази тивийн хоёр дахь, дэлхийн 101 дэх хүн хэмээн сансар судлалын түүхэнд бичигдвэй.

Ж.Гүррагчаа 1947 онд Булган аймгийн Гурванбулаг суманд төрж, Москва хотод Жуковскийн нэрэмжит Агаарын цэргийн академид суралцан төгсжээ. Сансарын нисгэгч Ж.Гүррагчаа БНМАУ-ын баатар цол, мөн ЗХУ-ын баатар цолоор шагнагдвай.

Уг бичвэрийн эхний үгүүлбэрт “гарав” холбох хуучин цагаар төгсөх тул арынхаа үгүүлбэртэй утга зүйгээр шууд холбогдоно. Дээрх нийтлэлд “нисвэй”, “бичигдвэй”, “шагнагдвай” гээн гэрч хуучин цагаар гурван үгүүлбэр төгсөх тул уг үйлийг гэрчлэх хүн уг нийтлэлийг бичжээ гэдэг нь хүн бүрт билрэгдэнэ. Харин “төгсжээ” хуучин цагаар төгсөх үгүүлбэр дэх үйлийг битигч гэрчлэхгүй гэдэг нь хүн бүрт тодорхой билрэгдэнэ.

Хувилбар 2.

100 жилийн дараа уг бичвэрийг логик уялдаа холбоотой, бүтэн бичвэр болгохын тулд ийм байдлаар зарим засварыг хийнэ.

Сансрын нисгэгч

Юрий Алексеевич Гагарин 1961 оны 4 сарын 12-нд хүн төрөлхтний дундаас анх удаа сансарт нисжээ. 1981 оны 3 сарын 22-нд сансарт ниссэн Жүгдэрдэмидийн Гүррагчаа нь Монголоос анхны, Ази тивийн хоёр дахь, дэлхийн 101 дэх сансарт ниссэн хүн хэмээн сансар судлалын түүхэнд бичигджээ. Ж.Гүррагчаа 1947 онд Булган аймгийн Гурванбулаг суманд төрж, Москва хотод Жуковскийн нэрэмжит Агаарын цэргийн академид суралцан төгсжээ. Сансарт хийх үүрэг даалгавраа амжилттай гүйцэтгэсэн Ж.Гүррагчааг ЗХУ-ын баатар цол, мөн БНМАУ-ын баатар цолоор шагнажээ.

Тайлбар: Дээрх дөрвөн үгүүлбэр бүгд эрт хуучин цагаар бичигджээ. Үйлийн эзэн нь тухайн үйлийг гэрч биш гэдэг нь тодорхой.

Хувилбар 3.

Гурав дахь хувилбар нь хүн хэлний зүй тогтлоор хамгийн зөв нь байх ёстой. Үүний тулд зургаан үгүүлбэр бүрийг бид утга зүйгээр, үг зүйгээр, хугацаа, цаг гэх ухагдхуунаар нь таних хэрэгтэй.

Эхний үгүүлбэр:

Хүн төрлөхтний түүхэнд 200 хүрэхгүй хүн сансрын уудамд гарч үзсэн.

Хүн хэлээр бичигдсэн бичвэрт эхний үгүүлбэр утга зүйн хувьд хамгийн чухал бөгөөд арынхаа үгүүлбэрүүдтэй утга зүй, хугацаагаар уялдах ёстой.

Сансрын уудамд гарах гэх ухагдахуун юуг хэлж байна? Үүнийг тодруулваас 56 жилийн тэртээд буюу 1965 оны 3 сарын 18-нд Алексей Архипович Леонов хэмээгч хүн төрлөхтний түүхэнд анх задгай сансарт гарлаа гэх мэдээлэл байна. Сансрын уудамд гарах, задгай сансарт гарах нь нэг ухагдахуун болно. Сансрын уудамд гарсан хүний тоо 200 биш 50 орчим байна. Хүн хэлний сэтгэлгээний дэгээр эхэлж газраас нисэж, сансар орон зайд хүрч, дараа нь сансрын уудамд гарна. Уг үгүүлбэрээс нийт бичвэр сансрын уудамд гарах үйлийг үгүүлнэ гэх хүлээлт хүн хэлнийнхээ дэгийг мэдэх ухагчдад үүснэ.

2-р үгүүлбэр:

1981 оны 3 сарын 22-нд Монгол хүн анх сансарт ниссэн.

Энэ үгүүлбэрээс шувуу агаарт нисдэг шиг Монгол хүн сансарт нисжээ гээн ойлгогдоно.

3-р үгүүлбэр:

Жүгдэрдэмидийн Гүррагчаа сансарт ниссэн Монголоос анхны, Ази тивийн хоёр дахь, дэлхийн 101 дэх хүн хэмээн сансар судлалын түүхэнд бичигдсэн билээ.

Энэхүү үгүүлбэрт Жүгдэрдэмидийн Гүррагчаа нь сансарт ниссэн Монголоос анхны хэмээн сансар судлалын түүхэнд бичигджээ гээн билрэгдэх болохоос Ж.Гүррагчаа нь сансарт ниссэн гэх баталгаа нь үгүй байна. М.Ганзориг нь сансарт нисэж, Ж.Гүррагчаа нь бичигджээ гэх хувилбар дээрх хоёр үгүүлбэрээс үүсэж болно. Ийм замбараагүй үгүүлбэр зүй хүн хэлэнд үгүй.

4, 5-р үгүүлбэр:

Ж.Гүррагчаа 1947 онд Булган аймгийн Гурванбулаг суманд төрж өссөн. Москва хотод Жуковскийн нэрэмжит Агаарын цэргийн академид суралцан төгссөн.

Уг хоёр үгүүлбэрийг холбож, нэг болгох ёстой.

6-р үгүүлбэр:

Түүнийг сансарт ниссэний дараа ЗХУ-ын баатар, БНМАУ-ын баатар цолоор шагнасан юм.

Энэ үгүүлбэрт ямар үйлийх нь дараа цолоор шагнасан гэж орохоос ямар үйлийх нь төлөө шагнав гэх утга нь ороогүй байна. Утга зүйгээр ийм ядуу үгүүлбэрийг ерөнхий боловсролын сурах бичигт оруулж үл болно.

Эхний үгүүлбэрт гарах “сансрын уудамд гарч” гэх ухагдахуун дараагын таван үгүүлбэртэй утга зүй, хугацаагаар уялдах ёстой байтал уялдахгүй байна. Яах гэж уг үгүүлбэрийг битигч бичсэн нь билрэгдэхгүй байна. Уг бичвэр дэх зургаан үгүүлбэрийн тавд нь цаг тээх үйл үг үгүйгээс гадна үгүүлбэрүүд хугацаагаар хоорондоо буруу холбогджээ. Иймээс утга төгөлдөр хувилбарыг сурагчдад хүргэхийн тулд эх бичвэрийн логикоор биш, өөрөөр сэтгэж бичих шаардлагатай болов. Ингээд сурагчдад тохирох зөв хувилбарыг хүргэе.

Сансрын нисгэгч

Юрий Алексеевич Гагарин 1961 оны 4 сарын 12-нд хүн төрөлхтний дундаас анх удаа сансарт нисжээ. Анхны монгол сансрын нисгэгч нь Жүгдэрдэмидийн Гүррагчаа болвай. Тэр 1947 онд Булган аймгийн Гурванбулаг суманд төрж, хожим Москва хотод Жуковскийн нэрэмжит Агаарын цэргийн академийг сурч төгсөөд 1981 оны 3 сарын 22-нд сансарт нисэж билээ. Тэр Монголоос анхны, Ази тивийн хоёр дахь, дэлхийн 101 дэх сансарт ниссэн хүн хэмээн сансар судлалын түүхэнд бичигджээ.

Сансарт хийх үүрэг даалгавраа амжилттай гүйцэтгэсэн Ж.Гүррагчааг БНМАУ-ын баатар цол, мөн ЗХУ-ын баатар цолоор шагнажээ.

Хүн төрлөхтний түүхэнд одоогын байдлаар 200 хүрэхгүй хүн сансрын уудмаар аялсан байна.

Монголчууд аа! Хэл зүйн ийм дампуурал ерөнхий боловсролын сурах бичиг бүрт аймшигтай ихээр оршино. Хэл зүй дэх энэхүү дампуурлын хэргийн эзэн хэнгэргийн дохиурын нэгэн Ц.Өнөрбаян та мөнөөс мөн.

Ц.Өнөрбаян та мянган жилийн сэтгэлгээний дэгтэй хэлийг хэрхэн эвдэж буйг Хугацаа тэг, төгс явц дээр танд, мөн ард түмэндээ таниулав. Цаашид ингэж тайлбарлах сэдэв маш олон гэдгийг хэлье.

Ц.Өнөрбаян та энэхүү судалгаанд хариу барих ёстой. Бичсэн номоо зөв гэж тооцож байваас та СИЭ-ий энэхүү судалгааг няцааж, өөрийгөө хамгаалах үүрэгтэй. Няцааж эс чадваас буруу үйлээ хүлээн зөвшөөр! Гурав дахь зам гэж үгүй. Энэхүү цувралд Ц.Өнөрбаян, С.Сэргэлэн гэх хоёр хүний хооронд орших хувийн асуудал гараагүй, мөн ийм хувийн асуудал үгүй гэдгийг хэлье. Энэхүү цувралд үндэстнийнхээ хэлийг Орчин цагын гэх зохиомол хэлнээс салгах нэн чухал үндэсний асуудал сөхөгдөж буйг та билэрч байгаа байхаа. СИЭ одоогын байдлаар дөрвөн үйлийн явц, хоёр цагыг ард түмэндээ тайлбарлав. Хэл зүйн шинэ ухагдахууныг ард түмэндээ хүргэхийн хирээр хэл зүйд орших иймэрхүү дампуурлыг шинжлэх ухаанчаар та бүхэнд тайлбарлах бидний боломж улам нэмэгдмүй.

СИЭ ТББ-ын үүрэг Үндэстнийнхээ ой санамжийг сэрээх үйл. Үүний нэг том хэсэг нь Хүн хэлээ Орчин цагын гэх тодотголтой зохиомол хэлнээс ангижруулах үйл болно.

Битигч Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн
Сэтгэгдэлээ үлдээнэ үү...