Чингис хаан хасаг биш
“Украинийн түүхч Владимир Белинский Чингис хаан монгол хүн биш харин казах хүн гэж мэдэгдэл хийлээ.
838 0

Эх сурвалж сэрээсээр түүх сэрнэ. Энэ нь түүхийг зөвхөн цаасан дээр сэрээж буй үйл. Ард иргэдийн маань ой тоонд хүрч байж түүх жинхэнэ утгаараа сэрнэ. Энэ нь цаг хугацаа орсон, амаргүй бөгөөд туйлбартай хийх ёстой ажил. Үндэстэнг үндэстэн болгодог нь тэдний түүх, ёс, ихсийн сургаал, ой санамж. Дундын ой санамжтай ард, дундын үндэстэй (модны үндсээр төсөөлөөрэй) байна. Дундын ой санамжгүй нь шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг хоорондоо хамаагүй хүмүүсийн цуглуулга болно. Ийм аюул мануус нүүрлээд байна. Түүхийг хамгийн сайн түгээгч нь түүх сонирхогч нар. Марк сонирхогч, зоос сонирхогч нар сонирхож буй зүйлийнхээ мөн чанарыг мэддэг, үнэ цэнийн хамгаалж чаддаг нэгэн билээ. Түүх сонирхогч ийм байх ёстой болов уу. Ийм үйл манай түүх сонирхогч нараас гарахыг нийгэм хүлээж байна. Сэргэлэн Интернашионал Экспедишион ТББ өөрийн дэмжигч нартаа Украины түүхч Владимир Белинский нь “Чингис хаан монгол хүн биш хасаг” гэсэн нийтлэлийг (манай дэмжигч Мөнхтүвшин Дамдинсүрэнгийн орчуулж мануусд месенжерээр өгсөн) монгол хэлээр нь та бүхэнд хүргэж байна. Уг нийтлэлийг уншаад бухимдах хэрэггүй. Уг нийтлэл манай түүх сонирхогчдод ул суурьтай хариу өгөх сорилт буюу ажлын материал гэж та бүхэн билрээрэй. Гол нь уг нийтлэлдээ биш бүрэн эрхт, анги тогтнолт төртэй улсын иргэний хувьд сэхээтэн болгон өвгөдийнхөө үлдээсэн түүх соёлоо хамгаалж, үндэстнийхээ ой санамжийг сэрээхэд чадлынхаа хирээр хувь нэмрээ оруулахад оршино.

Владимир Белинскийд орос монгол хэлээр судалгаа шинжилгээгээр өчих болно. Өчиг нь эх сурвалж дээр суурилсан, логик сайтай, бичгийн хоёр хуудаснаас их биш байх ёстой. Шаардлага хангасан өчиг бүрийг мануус нийтлэнэ. Сэргэлэн Интернашионал Экспедишионы месенжерээр өчигөө явуулаарай.

“Украинийн түүхч Владимир Белинский Чингис хаан монгол хүн биш харин казах хүн гэж мэдэгдэл хийлээ. “Экспресс К” амьдралынхаа бараг бүх цаг хугацааг аугаа жанжны байлдан дагууллыг судлахад зориулсан уг эрдэмтэн баталгаа болгож дараах баримтыг дурдсан бөгөөд энэ нь Чингис хааны ирээдүйн эзэнт гүрний үндсэн суурь болсон Хиад, Хэрэйд, найман, мэргэд дөрвөн овогтон нь түрэг байсан гэж бичжээ. Чингис хааны эцэг Есүхэй хиад аймгийн удирдагч байжээ. Чингис хаанд дөрвөн хүү төрүүлж өгсөн гэргий Бөртө хонгирад овгийх байжээ. Тэргүүний дөрвөн хүүд түрэг нэртэй байсан гэж today.kz.-д өгүүлжээ. Монголчуудад хааны цол болон түрэг нэр байдаггүй. Мөн түүнчлэн Владимир Белинский хааны үед төрийн ажил түрэг хэл дээр хийгдэж байв гээн өгүүлж байна. Хааныг цагаан ширдэг дээр залдаг ёслол өөрөө казахын уламжлалт заншил. Чингис хааны жинхэнэ нэрний хасаг дуудлага нь Темиршин гээн мани түүхч үзэж байна. Тэргүүлэгчийн түрэг гарлыг нотлох өөр баримт байна. Дорно* зүгт хийх аян дайны өмнө бүх түрэг овгууд Чингисийг хаанд өргөмжлөв. Иймээс Казахстаны нутаг дэвсгэрт амьдарч байсан нүүдэлчидтэй (Хасгуудыг Өтүгэнд амьдарч байсан гээн үзэж байна) ямарч тулаан болсонгүй. Найман болон бусад казах овог аймгууд нь Чингис хааныг эзэнт гүрнээ анх байгуулахад л бүрэлдэхүүнд нь орсон байжээ. Иймээс Дорно* (энд Өрнө зүг нь зөв, техник алдаа байна) зүгт хийсэн аян дайн нь Хорезмын засаг захиргааны хотуудыг бүслэхээс эхэлсэн. Ийм баримтлалыг Оросын түүхч Мурад Аджи дэмжиж байгаа. Түүний бодлоор бол Чингис хаан нь Алтайн өмнөх уулсын түрэг нүүдэлчдийн төлөөлөл.

Мөн түүнчлэн Чингис хаан Дунд орны эзлэх аян дайны өмнө монголын бүх овог аймгийг нэгтгэсэн гэж түүхч маань үзэж байгаа юм. Уг хоёр эрдэмтний онолыг батлаад байгаа бас нэг баримт бол Чингис хааны эзэнт гүрний үед цутгасан зоос дээр түрэг үг байдаг ба ихэнх дээр нь”казах” гэдэг бичиг байдаг байна”.

Сэргэлэн Интернашионал Экспедишионы хамт олон уг нийтлэлд “Тэргүүний дөрвөн хүүд түрэг нэртэй байсан гэж today.kz.-д өгүүлжээ” гэдэгт өөрийн өчгийг уншигч та бүхэндээ хүргэнэ

Чингис хаан хасаг биш тухай 1-р сэдэв

Толь уу? Тулуй уу?

Чингис хааны дөрөв дэхь хүүгийн нэр Тулуй нь монгол (хүн) нэр гээн мань өчиж байна. Судрын чуулганд Тулуй нь монгол буюу хүн нэр болохыг ингэж өгүлэрүн: “Дөрөв дэхь [Бөртө эхийг өгүүлж байна] хүү нь –Тулуй, Их ноён мөн Улуг ноён цолтой; Чингис хаан түүнийг нөхөр гээн дуудаж байв. Ихэнхи цагаа тэр эцгийнхээ дэргэд, түүнээс салахгүй байдаг байжээ, тулааны үед ч мөн ижил. Тулуй гэдэг нь монгол хэлээр толь болно. Тулуйг оочсоноос хойш өнөөг хүртэл толь гэдэг үг хоригонд оров. Турк хэлээр толийг “кузгу” гэнэ. Энэ өдгөө монголчууд дээр дурьдсан шалтгаанаар толийг “кузгу” гэнэ”.

Ийм сайхан эх сурвалж манууст байна. Ингээд уг эх сурвалжинд дүгнэлт хийе: Их ноён-Улуг ноён хоёулаа том гэсэн нэг утга. Улуг гэдэг үгийг урьд тайлбарласан ч дахиад сэргээе. Өнөөгийн илүү гэдэг нь үлүү буюу том гэсэн утга болохыг МНТ-оос харж болно (энэ тухай өгүүлсэн). Үлэг гурвэл, үлэмжийн чанар гэх мэт. Тулуй нь толь гэсэн үг. Толь гэдэг нь тэгш, өөгүй гадаргуйг хэлнэ. Толигор гэдэг үгийг мэдэхгүй хүн байхгүй.

Өнөөгийн мануусын хэргэлж буй тольний тухай товч түүх: 1279 онд Европт шилийг үлээж бөмбөлөг болгож дээр нь нимгэн цагаан тугалга түрхэжээ. Дараа нь шилэн бөмбөлөгөө хагалж толь хийдэг байв. Мэдээж ийм толь хүний дүрсийг гаж харагдуулах боловч дүрс нь өнөөдрийх шиг маш тод байжээ. XVI зуунд өнөөгийн толигор толийг бүтээжээ.

Тулуй хааны үед тугалга, болон алтыг хавтгай гадаргуутай болгож, өөрөөр хэлэх юм бол толигор болтол нь зүлгэж өөрсдийнхөө дүрсийг хардаг байжээ. Толь гэдэг үг нь уг эдийн гадаргууны чанарыг зааж байгаа монгол (хүн) үг.

“Кузгу”-нь турк үг гээн Рашид бичжээ. Перс, араб гаралтай битигч нар нийт мал ахуйтныг турк гэдэг тухай өгүүлсэн болно. Турк гэдэг нь Хан үндэстэн мануусыг ху гэдэгтэй ижил. Турк буюу ху гэдэг нь хүн үндэстэнийг өгүүлж байгаа болохоос Ашна Түрэг овогтныг онцолж өгүүлсэн нэр биш. Кузгу гэдэг нь араб бичгээс буулгасан үг. Араб бичигт “ү” болон “ө” үсэг байхгүй учир үзийн дуудлагаар “Күзгү” болно. “К”-нь жийргэвч болно. Уул-агула (уйгур бичиг)-кул (Диван Лугат) гээн орсонтой ижил (энэ тухай өгүүлсэн болно). Тэгэхээр күзгү нь үзгү буюу энэ үгийг мануус мэднэ. Үз (үзэж харах) гэдэг үйл үгэнд+г (нэр үг үүсгэгч дагавар)=үзэгү буюу үзүг болно. Зур гэдэг үйл үгэнд + г залгаад зураг гэдэг нэр үг болдог шиг. Чир гэдэг үйл үгэнд+г залгаад чирэг (чирэг тэрэг нь нэг үг Ч Т зармин) гэдэг нэг үг болдог шиг.Тэгэхээр үзүг гэдэг нүүрээ үзэх буюу уг эдийн зориулалтыг зааж байна. Толь нь уг эдийн шинжийг, үзүг (күзүг) нь уг эдийг зориулалтыг зааж байна. Хоёулаа манай үгс.

Чингис хааны дөрөв дэхь хүүгийн нэрний зөв дуудлага нь Толь уу Толуй юу?

Эх сурвалж харцгаая. МНТ нд Өвөр Монголын Баяр “Толүй” гээн ханз дуудлаганаас үсэг шилжүүлж буулгав. Судрын чуулганыг орос хэл рүү буулгасан ЗХУ-ын ШУА-ийн нөхөд Монголын нууц товчоотой байнга харьцуулсан байдаг. Тэд Толүй гэдэг нэрийг Тулуй гээн буулгажээ. Харин Жүвейнийгийн “Ертөнцийг эзлэгч” номыг ангил хэл рүү буулгасан John Andrew Boyle,Ph,D Чингис хааны дөрөв дэхь хүүгийн нэрийг “Toli” буюу “толи” гээн буулгажээ. Манай Монголын нууц товчоо нь ханз аялгаас хөрвүүлсэн тул алдаа гарах магадал өндөр. John Andrew Boyle,Ph,D –ийн орчуулга Судрын чуулганд гарсан нэрний утгатай шууд таарч байна. Иймд уг хоёр арабаар бичигдсэн эх сурвалжаас араб бичгээр нь Толүй буюу Толийн нэрийг олох хэрэгтэй байна. Тухайн үед Толүй, Толь гээн хоёр дуудлагатай байсан байж болно. Ийм орон нутгийн аялгын зөрүү одоо ч элбэг байна.

Тэгэхээр өнөөгийн Алмата дахь хасгууд толийг юу гэж нэрэлж байна гэдгийг орос казак толь, англи казак тольноос төвөггүй харж болно. Хасгаар толийг буюу үзүгийг “айна” гэх юм. Манай эх сурвалжтай таарахгүй байна. “Айна” гэдэг үг хаанаас гаралтай вэ гэдгийг шалгая. Турк хэлээр толийг “ayna” гээн хасагтай ижил дуудаж байна. Өнөөгийн турк хэлний үгсийн сангийн дийлэнхи үгс перс араб тул таджикаар (персээр) толийг юу гээн дуудаж байна гэдгийг шалгая.

Таджикаар толийг “оина” гэдэг юм байна. Тэгэхээр Алмата дахь хасгууд, Стамбул дахь туркуудэд толь, үзүг гэдэг үг байхгүй, тэд перс “оина” гэдэг үгийг “айна”, “ayna” гээн хэргэлдэг юм байна. Чингис хааны дөрөв дэхь хүүгийн нэр Айна биш дээ.

Дүгнэлт: Чингис хааны дөрөв дахь хөвүүн Толь буюу Толүй нь яагаад ч хасаг хүний нэр биш. Энэ нотолгоо нь сүхээр цохисон ч сөхрөхгүй, балтаар балбасан ч бөхийхгүй баримт. Ийм хэлбэрээр, нэг нэгээр нь түүхээ сэргээх хариуцлагатай үүрэг өнөөгийн монголчууд та бидэнд ноогдож байна. Мануус та бүхэнд энэ жишээгээр түүхээ яаж өөрийн болгох, яаж өчих аргачлалыг үзүүлж чадсан болов уу. Хүн болгон хувь нэмрээ оруулхаар манай түүх хурдан хугацаанд сэрнэ. Энэ үйл нь мануусын сонирхол биш, өвөг дээдэс, газар ус болон хойчсийнхоо өмнө хүлээж буй үүрэг.

Та бүхнээс өчиг хүлээж байна.

Чингис хаан хасаг биш тухай 2-р сэдэв

Цоч уу? Зүчи үү?

Казахстан улсын иргэдийн дунд газар авсан Украйн түүхч Владимир Белинскийн “Чингис хаан монгол биш хасаг хүн байжээ” гээн хийсэн мэдэгдэлд ээлжит хариу өчиг барьж байна. Уг өчгийн зорилго нь бүрэн эрхт, анги тогтнолт Монгол улсын иргэдэд түүхэндээ хүндэтгэлтэй хандах, түүхийнхээ дархлааг хамгаалах, эх сурвалжтай зөв харьцах зэргийг билирүүлэхэд оршино. Украйн түүхч Владимир Берлинскийн мэдэгдэлд хариу өчиг барих нь манай өчгийн зорилго биш, үр дүн болно.

“Чингис хаанд дөрвөн хүү бэлэглэсэн хатан Бөртэ коныриат (Хонгириад биш Сэлджүкүүдийн дээд кынык овог болгох санааг тэрээр өвөрлөж байна) овогтон. Түүний хөвгүүд хасаг нэртэй байжээ гээн today,kz уламжилав”. Энэ удаа Зүчи-ийн нэр Цоч болох тухай эх сурвалж та бүхэнд хүргэе.

Судрын чуулганд давхар биетэй Бөртэ үжинийг мэргид овогтон Чингис хааны гэр орныг дээрэмдэхдээ аваад явав. Мэргэд Ван хаан хоёрын хооронд тухайн үед энхийн гэрээтэй байсан тул Бөртэ үжинг Мэргэд овогтон Ван хаанд илгээжээ. Энэ тухай Ван хаан Чингис хаанд хэл хүргүүлэв. Чингис хаан Сартак ноёны өвөө Жалайр овгийн Саба түшмэлийг Бөртэ-г авч ирүүлхээр Ван хаан руу явуулжээ. Ван хаан Бөртэ үжинийг Саба-тай хамт явуулав. Замд гэнэт хүү мэндлэв. Зам нь аюултай, өлгий олох боломжгүй байв. Саба гурил зуурч түүндээ нялхийг ороож хормойлон ирэв. Болсон бүхнээ Чингис хаанд өгүүлэхэд тэр нялхад Цоч гэдэг нэр өгжээ.

Дүгнэлт: Бөртэ үжинг замд төрнө гэсэн тооцоо Ван хаанд байсангүй, Саба түшмэлд ч байсангүй, Бөртэ үжин анх төрөх гэж буй нэгэн тул туршлага түүнд үгүй байжээ. Гэнэт хүү мэндэлсэнээс Саба их цочжээ. Энэ тухайгаа хүүгийн эцэг Чингис хаанд өгүүлэхэд, үйл явдлыг сайн сонссон тэрээр Цоч гэсэн нэрийг хүүдээ өгжээ. Хүн гэнэтийн нөхцөл байдлаас л цочдог. Мэдэж байсан, мэдээлэлтэй байсан нөхцөл байдалд хүн цочихгүй. Хасгууд Цочийг Жошы гээн дуудна. Хасаг хэлэнд Жошы гэдэг үг цоч гэсэн утга тээдэггүй, тэд цочоохыг өөрөөр хэлдэг. Судрын чуулганы орос хөрвүүлэгэнд Цочийн нэрийг Джучи, Ертөнцийг эзлэгчийн англи хөрвүүлэгэнд Цочийн нэрийг Tushi гээн хөрвүүлжээ. Өвөр Монгол Баярын буулгасан Монголын нууц товчоонд Чочи гээн тэмдэглэгджээ. Тэгэхлээр Чингис хааны том хүүгийн нэр нь Цоч болох нь эх сурвалжуудаар батлагдаж байна.

Эх сурвалж олдоогүй, судлаагүй байх үед хүмүүс өөр өөрийн таавар дэвшүүлнэ. Зарим нь Цоч гэдэг нь жоч (өвөрмонголчуудын зарим аялага), жочлох (зочлох) гэсэн үгнээс гаралтай гэх мэтээр таавар дэвшүүлдэг. Эх сурвалж үгээ хэлж байхад таавар мартагдах ёстой. Судрын чуулган нь Чингис хааныг өөд болсноос 80 орчим жилийн хойно бичигдэн дууссан, Ил хаадын төрийн бичиг.

Чингис хааны отгон хүүгийн нэр Толь, том хүүгийнх нь нэр Цочи. Өнөөгийн манууст олдсон Монголын нууц товчооны эх нь хөг агуулдаг ханз бичгээс аялага дуудлагын буулгасан. Алдаа гарах магадал өндөр.Гийгүүлэгчээр улалсан Араб бичгээс сэргээхэд алдаа гарах магадал байна. Харин уг эх сурвалжид Чингис хааны хоёр хүүгийн нэрний утгыг сайн бичжээ. Үүнээс цааш Зүчи биш Цоч, Толуй биш Толь гээн бичнэ.

Мануус эх, үлүг түүхэндээ, түүн дотор байгаа түүхэн үйл явдал болгонд хүндэтгэлтэй хандах ёстой. Түүхэнд жижиг зүйл гэж байх ёсгүй. Ингэж байж түүхийнхээ дархлааг сэргээнэ. Эх сурвалж сэрээсээр түүх сэрнэ.

Сэргэлэн Интернашионал Экспедишион.
Сэтгэгдэлээ үлдээнэ үү...