Тан төрийг үүсгэгчийн хүү Ли ши мин гэгч нь Тан төрийн Тай зун хуанди бүлээ. Тэр түрэг Жэ ли хаантай гол алслан ярилцсан тухай баримт Хуучин Тан төрийн бичигт байна.
Дунд орны судлаач Yao wei yuan (姚薇元) –гийн судалгаагаар Тан улсын Ли овог нь Гао че (өндөр тэрэгт高车) ний 12 овогийн нэг болох Qi fu li (泣伏利) –ээс үүсэлтэй, сүүлээр Дунд орны Ли 李 овог авжээ. Gao che (高车) нь Уйгурын дээдэс болно. Үүнээс үзэхэд Тан төрийг байгуулсан Ли овгых нь анхандаа Хүн үндэстэн байжээ.
Ли овгийн эхийг харваас Li hu (李虎)-ийн абгай ямар үндэстэн болох нь тодорхойгүй, харин бусад Ли овгийн аваал эхнэр нь бүгд Сяньби хүмүүс (鲜卑人) байна. Ли юан (李渊) –ний үжин нь Сяньби хүн болно. Түүхэн сурвалжид Доу тай хоу буюу Доу хатан (窦皇后) гэж нэрлэдэг. Доу овогтон нь Сяньбигийн доторхи Хе Доу Лин (纥豆陵) хэмээгч болно.
Тэгэхээр дорно өмнөх Сяньби аялгатай, Тан төрийн Тай зун хуанди Үтүгэн төв аялгатай Жэ ли их хаантай голын цаана шууд ярилцаж байна. Аялгын зөрүү байгаа боловч хэл нь нэг байна.
XI зууны Диван Лугат толины 54-т ий [и] – татгалзах утга тээх үг; 5680-д йа – үгүйсгэх утга тээгч гэж бичжээ.
Өнөө халх аялганд үйл үгийн үндэсийн хойноос бол + и = боли /хориглох утга/; бол + ий = болий /татгалзах утга/; бол + ай = болай (балай) /үгүйсгэгч утга/; бол +иё = болъё /хориглох утга/ гэх үгүйсгэлүүд оршино. Нүд нь болохгүй, чих нь дуулахгүй нэгнийг “Нүдэн балай чихэн дүлий” (дүл үзийн дуудлага, дуул угын дуудлага) гэж үгүйсгэл оруулж хэлнэ.
Тэгэхээр XI зууны Диван Лугат толинд орших “ий”, “и”, “йа” үгийн утга халх аялганд байна. СИЭ ТББ-ын зорилго VIII зууны хүн үсэгт хадан бичээсээс өнөөг хүртэл 1300 жилийн хугацаанд Үтүгэн дэх төв аялганд ямар аялга хаанаас орж ирсэнийг нь тогтоох үйл юм.
XIII зууны дорно умарын Эргүнэ аялгаар бичигдсэн “Алтан дэвтэр” түүхэн эх сурвалжид: хүүннэ бэр өктээй үдүүй; босуай үдүүйэ; алаай үдүүйэ; бүлээй гэх мэтээр үгүйсгэгчтэй үйл үг олон оржээ.
Хоёр үгүүлбэр дээр тайлбарлая:
1. Добун мэргэн тэдэ иргэндүр хүрүэсү үнэнгү қоа сайин, алдар нэрэ йэкэтэй, Алан қоа нэрэтэй, хүүннэ бэр өктээй үдүүй өкин ажуу.
“Өктээй” үгийн задаргаа: өк үйл үг, үндэс, төв аялгаар өг, өгөх; +т бусдын үйлд өртүүлэгч; +эй үгүйсгэгч. Өкт гэдэг нь хэн нэгний “өгөх” үйлд өртөхийг хэлнэ; охин өөрөө өөрийгөө хэн нэгэнд өгдөг ёс нь үгүй тул ингэж бичжээ; эсрэг утга үүсгэгч +эй нь өг, өгөх гэх үйлийг, мөн бусад эдтээдийн үйлийг үгүйсгэж байна.
“Үдүүй” үгийн задаргаа: үдүүй нэр үг; үд + үй хоёр үгийн ижгүр болно; үд нэр үг, Диван Лугат толины 84-д үд – хугацаа; эх үд, бага үд, үдээс урьд, үдээс хойш гэж төв аялганд байна; үй нь төв аялгаар үе буюу мөн хугацаа гэх утга өгүүлнэ.
...хүннэ бэр өктээй /үйл үгүйсгэгчтэй үг/ үдүүй /хугацааг зааг/ өкин ажуу.
2. Намайи алаай үдүүйе өтөр каритгүн.
Алаай үгийн задаргаа; ал үйл үг, үндэс, хэн нэгний амийг бүрэлгэх үйл; +ай үгүйсгэгч. Өтөр – даруй, хурдан гэх утга.
Дээрх хоёр өгүүлбэрт үгүйсгэгч +эй, +ай нь үйл үгийн үндэс, мөн үйлд өртүүлэгчийн хойноос орж байна.
Өдгөө “ирээдүй” гэх үг нь “ирээй үдүүй” гэх утга юм байна. “Бат гэртээ ирээй үдүүйе хүүд нь гэрээ цэвэрлэв” гэж Алтан дэвтэр дэх хэл зүйгээр хэрэглэж болох юм байна. Харин “ирээдүй цаг” нь “ирээй үд үе” буюу ирээгүй цаг гэх ухагдахуун болох юм байна.
Диван Лугат толины 531-т аркун – ирэх он, ингэж ирэх оныг хэлнэ гэжээ. Араб үсгэнд “э” байхгүй тул “а” бичжээ. Тэгэхээр ирэх он, ирэх цаг гэх нь зөв болж байна.
Хүн хэлний +эй, +ай үйл үгүйсгэгчийг Бат-Ирээдүй “Монгол хэлний үгүйсгэх харилцаа түүний илрэх хэлбэрүүд” үгүүлэлдээ гээжээ.
Хүн хэлний “Ай”, “Эй”, “И”, “ИЙ” үйл үг үгүйсгэгч нь дорно умарын Эргүнэ аялганд, Үтүгэний төв аялганд, баруун өмнөх Кошгар аялганд байна. VIII зууны хүн үсэгт бичээсээс дээрх үгүйсгэл одоогоор олдоогүй байна.
Дараа +гүй, үгүй үгүйсгэлийг тайлбарлана.