Хэлэлцүүлэг-Мэтгэлцээн
СИЭ ТББ Түрэг төрийн Хүйс толгой бичээс сэдвээр 11-р сарын 30 нд 10 цагт болох мэтгэлцээнд доктор Цагааны Төрбатыг даллаж (урьж) байна.
495 0

СИЭ ТББ Түрэг төрийн Хүйс толгой бичээс сэдвээр 11-р сарын 30 нд 10 цагт болох мэтгэлцээнд доктор Цагааны Төрбатыг даллаж (урьж) байна. Ц.Төрбатыг мэтгэлцээнд даллах болсон шалтгаан нь нэг талаас СИЭ-ний брахми үсэгт Хүйс толгой бичээсийг сэрээх ажил амжилттай явагдаж буй учир, нөгөө талаас доктор Ц.Төрбат нь Хүйс толгой бичээсийг судалж буй А.Вовины багаас 2019 оны эхэнд “INTERNATIONAL JOURNAL OF EURASIAN LINGUISTICS"-д нийтэлсэн “A Scetch of the Earliest Mongolic Language: the Brahmi Bugut and Khuis Tolgoi Inscriptions” нэртэй бичвэрийг бусдаас түрүүлж танилцаж, үүнийгээ түүхэн эх сурвалж гээн ТВ-гээр өгүүлсэнд (бичлэгийг үзүүлнэ) оршино. Ц.Төрбат та өөрийн мэдэлгүй судлаач хүний мөн чанараар биш орчуулагчийн байр сууриас хандаж байна. Энэ нь үндэсний эх сурвалж судлалд маш хортой учир таныг Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн миний бие мэтгэлцээнд даллаж байна.

Мэтгэлцээнд талууд өөрсдийн цогц утга бүхий байр сууриа илэрхийлэх үүрэгтэй.

Уг мэтгэлцээнд СИЭ өөрийн байр сууриа дараах зүйлээр утгачлан нотлоно:

1. Хүйс толгой бичээс нь Роранг (Жужан) төрийн бичээс биш Түрэг төрийн Нири хааны үед босгосон бичээс болно. 552 онд төрөө Түрэг Түмэн хаанд алдсан Роранг буюу Жужан гэдэг нэр Хүйс толгой бичээсийг босгоход байсангүй.

2. Хүйс толгой бичээс нь Буддын шашны агуулга бүхий бичээс: бичээсэнд гарах Нири хааны авга аавын дүү Табэн хаан 573 онд Чи улсаас Буддын шашин залжээ. Хүйс толгой бичээс нь Будда, бодьсатва, бити нэр (лам нар) гэх шашны үгс орших шашны агуулга бүхий бичээс болно. Брахми үсэг нь манай Түрэг төрийн албан үсэг биш, шашин номын үсэг байсан тухай эх сурвалжийг мэтгэлцээнээр хүргэнэ.

3. Түрэг төрийн хүн амын дийлэнх нь Ашна овгынхон биш Тэлэ нар: Түрэг төрийн хүн амын дийлэнх нь өнөөгийн Монгол улсын хүн амын дийлэнх халхуудтай адил тэлэ нэр байжээ. “Тэлэ-гийн дээдэс Хүннү-гийн хойчис” гэж түүхэн эх сурвалжид бичжээ. Тэлэ-д бараг, уйгур орно. “Уйгурын дээдэс Хүннүгийн хойчис” гэж мөн түүхэн эх сурвалжид оржээ.

4. Хүйс толгой бичээсийг сэрээхэд А.Вовины хүн хэлний мэдлэг дулимаг, толь буюу үгсийн сан нь хомс учир тэр өгүүлбэрийг буруу тасалж, үгсээ буруу таньжээ. Энэ тухай А.Вовинд өөрт нь мэдэгдсэн. Мөн А.Вовины багаас суралцах зүйл байгаа тухай өгүүлнэ.

5. Солонгод овогт Л.Хурцбаатар брахми үсэгт Хүйс толгой бичээсийн хэрхэн сэрээсэн тухай. Түүний давуу тал, сул талыг өгүүлнэ.

Хэлэлцүүлгийн гол зорилго нь доктор Ц.Төрбатын чадварыг, түүний буруу үйлийг илчлэх тухай биш, үндэсний ул судалгаа хийдэггүй монгол докторууд харийхны дутуу дулимаг ажлыг туйлын үнэн гэж хоорондоо уралдан олон нийтийн хэрэгслээр монголчууддаа хүргэж буй үйл ийм үр дүнтэй гэдгийг тайлбарлахад оршино.

Хэлэлцүүлэгт ирэх хүмүүс Ц.Төрбат брахми үсэг мэдэх үү? С.Сэргэлэн ямар түүхэн эх сурвалж судалж байна? гэх мэтийн асуулт асуух байх аа.

Монгол улс түүхийнхээ эхийг сэрээхийн тулд ийм хэлэлцүүлэг мэтгэлцээн явуулах нь ач тустай гэж бодож байна. Мэтгэлцээнд ялагч байхгүй. Үндэсний эх сурвалж судлал буюу ул (суурь) судалгааг бид харийхнаар биш өөрсдөө хийх нь манай түүх, хэлний дархлаанд ямар ач холбогдотойг илэг (улс) нэгт нэр минь билэрэх болов уу.

Доктор Ц.Төрбат-д мэтгэлцээний заавартай даллага хүргэгдэнэ.

Битигч Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн
Сэтгэгдэлээ үлдээнэ үү...