МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн захирал Д.Заяабаатар
МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн захирал Д.Заяабаатар
699 0

МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн захирал Д.Заяабаатарын МҮОНТВ өгсөн ярилцлагын өгүүлбэрийн бүтэц, утга, үг сонголтыг шинжлэн дүгнэцгээе! МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн захирал Д.Заяабаатарын өгүүллийн утга санаа нь Ломоносовын нэрэмжит Москвагийн Их Сургуулийн ректор В.И.Садовничий, Бээжингийн Их Сургуулийн захирал Hao Ping-гийн түвшинд байх ёстой. Д.Заяабаатар, В.И.Садовничий, Hao Ping нар төрлөх хэлээрэй утга төгөлдөр өгүүлэх үүрэгтэй, хүмүүс тэднээс мөн ийм хүлээлттэй.

Ингээд Д.Заяабаатарын өгсөн ярилцлагыг шинжлэн дүгнэцгээе!

“Турк орон гэдэг бол бид нартай нь зарим талаар одоо түүх соёлын хувьд холбоотой ч гэдэг юм уу гэж үздэг. Мэдээж хэрэг Монгол нутагт байгаа Түргийн үеийн олон дурсгалууд одоогийн турктай холбоотой холбоогүй асуудлууд бол Шинжлэх ухааны хувьд өөр асуудал. Гагцхүү тэд нар бид нарт элэгтэй ханддаг бид нарыг сонирходог асуудал бол чухал. Тэгэхээр тэн дээр дөрөөлж бид нар Туркад монгол судлалыг хөгжүүлэх. Энэ чиглэл дээр бид нилээн анхаарч байгаа юм”.

Эхний өгүүлбэр: “Турк орон гэдэг бол бид нартай зарим талаар одоо түүх соёлын хувьд холбоотой ч гэдэг юм уу гэж үздэг”.

Алдаа 1. Үг сонголтоор “Турк орон” гэдэг нь Турк гэх хүмүүсийн оршиж буй нутаг орон. Энэ нь Бага Ази буюу Анатолий болно. Бага Ази буюу Анатолий орон нь 1923 оны 10-р сарын 23 нд БНТУ гэж тунхагласан мөчөөс Турк орон болно. Үүнээс урьд Османы эзэнт гүрэн буюу Осман орон байжээ.

Алдаа 2. “бид нартай” гэдгийн нар-нэр нь олон тооны нэр үг үүсгэгч бөгөөд зөвхөн ганц тоо заасан нэр үгний араас залгана “та нар”, “жолооч нар” гэх мэт. Бид нэр (нар), тэд нэр (нар) нь шарилж үг бөгөөд МУИС-ийн ШУС захирлын амнаас гарах үг биш.

Алдаа 3. “Бид” гэдэг нь өнөө амьд сэрүүн байгаа хүмүүсийг заах төлөөний үг. Өнөөгийн Турк орон нь бидэнтэй (өнөөгийн амьд сэрүүн байгаа монголчуудтай) түүх соёлын хувьд холбоотой гэж үздэг гэж Заяабаатар өгүүлж байна. Мануусын өвөг дээдсийн аугаа их түүх гэж байна. Өнөөгийн бидний түүх гэж бий болоогүй, харин намтар гэж байна. Бидний түүхийг хойч үе бичнэ. Ийм номтой. Тэгэхээр Турк орон өнөөгийн бидэнтэй түүхэн холбоо байх үндэс үгүй. Харин соёлын харилцаа байж болно. Туркын соёлын өдрүүд Улаанбаатарт. Монголын соёлын өдрүүд Стамбулд гэх мэт.

Алдаа 4. Уг өгүүлбэрт маш том логикын алдаа байна. Турк орон гэдэг нь амьгүй зүйл буюу Турк гэдэг хүмүүсийн орших нутаг. Бид гэдэг нь амь бие хүмүүс. Амьгүй амьтай хоёрын хооронд яаж түүх соёлын холбоо байх вэ? Заяабаатар аа! Түүх соёлын харилцаа хоёр үндэстний хооронд байна. Амьтай амьгүй хоёрын дунд түүх соёлын харилцаа байхгүй. Энэ өгүүбэрийг Москвагийн Их Сургуулийн ректор В.И.Садовничий, Бээжингийн Их Сургуулийн захирал Hao Ping нарт орос, хан хэл рүү хөрвүүлэн хүргэх үед юу болох бол? Галзуу хүний өдрийн тэмдэглэл болно.

Заяабаатар ямар санаа илэрхийлэх гэснийг мэдэхгүй учир уг өгүүлбэрийг засаж ман эс чадна.

Дараагийн өгүүлбэр: “Мэдээж хэрэг Монгол нутагт байгаа Түргийн үеийн олон дурсгалууд одоогийн турктай холбоотой холбоогүй асуудлууд бол Шинжлэх ухааны хувьд өөр асуудал”.

Алдаа 5. “Түргийн үеийн” гэхээр зөвхөн түрэг гэх хүмүүсийн үе болно. Энд нэг түүх сөхье. НЭ IV зууны сүүл V зууны эхээр Ашна овгын 500 өрх буюу нийт 2500 орчим хүмүүс Хөх нуураас Алтан уул нүүж Ро раны төмөрчид болжээ. 150 орчим жилийн дараа тэд Өтүгэнд ирж Түрэг ил, түрэг төр өө үүсгэжээ. 150 жил гэдэг нь миний дээд өвөг Хургана миний бие хоёрын хоорон дахь хугацаа.150 жилийн хугацаанд 2500 орчим байсан Ашна овгыхны хүн амын тоо 8000 дээш гарахгүй. Харин Хүннүгийн хойчис Тэлэ нарын тоо 500 000 дээш байжээ (Энэ тухай эх сурвалжаар өгүүлсэн). Тэгэхээр хүнийхээ олноор бол Түргийн үе биш Тэлэ-гийн үе болно. НТ 552-742 онуудад Ашна овгынхон төр барьж байсан тул Түргийн үе биш Түрэг төрийн үе гэж өгүүлнэ. Эдгээр дурсгалууд нь Түрэг төрийн үеийх болно. Мөн Гол тигэн хадан бичээсэнд “төр үүссэн” гэж бичжээ.

Дараагийн өгүүлбэр: “Гагцхүү тэд нар бид нарт элэгтэй ханддаг, бид нарыг сонирходог асуудал бол чухал. Тэгэхээр тэн дээр дөрөөлж бид нар Туркад монгол судлалыг хөгжүүлэх. Энэ чиглэл дээр бид нилээн анхаарч байгаа юм”.

Үгний утга “элэгтэй”. Элэг нэгтэн, элгээрэй энх амгалан гэдэг нь манай Түрэг, Уйгур төрийн хадан бичээс дэх Ил буюу их улс гэдэг утгыг агуулах үг. Зөв нь элэг биш илэг болно. Илэг нэгтэн гэдэг нь их улс нэгтэн, илгээрэй энх амгалан гэдэг нь их улсаарай энх амгалан гэсэн утга. Өнөө “илэгтэй” гэдэг нь нэг гаралтай гэсэн утга агуулна. Тийм учир бие биедээ ийм хүмүүс бусдаас арай өөр ханддаг.

"Туркийн монгол хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулсан Өнгөрснөөс эдүүгээг хүртэлх Монгол-Туркийн харилцаа олон улсын эрдэм шинжилгээний хурал” Турк улсын IZMIR хотод өнгөрсөн оны 10-р 4-6 хооронд болсон. Монголын төлөөлөгчдийг МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн захирал Д.Заяабаатар ахалсан. Турк улс бүх зардлыг хариуцсан. Тэд үнэхээр “илгэмсэг” ханджээ. Үүнд буруу байхгүй. Харин тэднийг Монголд ирэхээр мөн боломжийнхоо хэрээр сайн хандаж дайлах ёстой. Мэдээж өнөөдөр манай улсын эдийн засаг Турк улстай харьцуулалтгүй муу байна. Байгаагаарай сайн дайлж болно.

Заяабаатар аа! Хоолыг хоолоор шүү! Хоолыг түүхээр сольдоггүй юм даа!

Өнгөц харахад Монгол судлалын төвийг Турк улсын хоёр их сургуульд байгуулав гэдэг нь сайн үзүүлэлт. Ухаж харах юм бол өвөг дээдсийнхээ түүхийг бичилцэх хоёр эрх бүхий төвийг Турк улсад байгуулжээ. Заяабаатарын яах гэж байгуулсан гэдэг тайлбар нь: “тэд нар бид нарт элэгтэй ханддаг бид нарыг сонирходог... тэн дээр дөрөөлж бид нар Туркад монгол судлалыг хөгжүүлэх”. Энэ нь “Яагаад онгоц тэнгэрт нисдэг юм бэ? Чанга дуутай юм чинь” гэсэнтэй (хоёр жаалийн яриа 1970-аад оны) утга нэг байна.

Өнөө Стамбулын туркууд монголчууд та нар Чингис хааныгаа ав. Тэмүүжингийн дээдэс Амар мөрнөөс ирсэн. Стамбулын туркууд бид VI-VIII зууны Түрэг төрөө мөн Орхон, Туул, Сэлэнгэ, Хүнүй, Хануй сав газрынхаа түүхийг авъя гэж байна.

СИЭ ТББ-ын хөдлөшгүй, эргэж буцалтгүй нотолгоогоор Киад Боржигон овгын дээдэс үнэхээр Амар мөрөн рүү цутгах Эргүүнээ мөрнөөс ирсэн. Харин халхын дээдэс Хэрэйд, Найман, тэдний дээдэс Уйгур, Тэлэ, Хүннү нар болно. Османы хойчис Стамбулын туркуудын талаар СИЭ ТББ түүхэн баримтыг дэлгэсэн болно.

МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн захирал Д.Заяабаатар та Монгол улсын нүүр царай, оюун мэдлэгийн уурхай сургуулийг төлөөлж буй нэгэн нь. Таны билгэ ухаан, мэдлэгийн цар хүрээ, боловсрол, улс орноо төлөөлөх чадвар, үндэстнийхээ эрх ашгийг ухамсарласан хамгаалах байдал, хэлний ерөнхий мэдлэг тун хангалтгүй байна. Та асуудалд үндэстнийхээ ой санамжаар хандах байтал гэрийнхээ хүмүүжил дөтийгөөр хандаж байна. Та ийм байж болно. СИЭ-ний хамт олон тан шиг биш.

Битигч Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн

Эхлээд мөнгө, дараа нь түүх газар ус минь гэж энэ залуу өгүүлж байна.

Сурвалжлагч: Туркчууд бол монголыг үнэхээр их сонирхож байна. Монголыг одоо байгаа түвшингээс нь илүү судлъя гэсэн сонирхолоо байнга илэрхийлээд байдаг шүү дээ. За тэр нь танд ямар ямар байдлаар анзаарагдаж байна.

Заяабаатар: За бид нар сүүлийн үед Турктэй монгол судлалыг хөгжүүлэх талаар нилээд хамтран ажиллаж байгаа. Туркын хоёр их сургууль дээр монгол судлалын төв байгуулчихлаа. Хамгийн сүүлд Стамбулын Их Сургууль дээр байгууллаа. Тэрний өмнө (Хажатабэ) гэх Их Сургууль дээр байгуулсан. Турк орон гэдэг бол бид нартай нь зарим талаар одоо түүх соёлын хувьд холбоотой ч гэдэг юм уу гэж үздэг. Мэдээж хэрэг Монгол нутагт байгаа Түргийн үеийн олон дурсгалууд одоогийн турктай холбоотой холбоогүй асуудлууд бол Шинжлэх ухааны хувьд өөр асуудал. Гагцхүү тэд нар бид нарт элэгтэй ханддаг бид нарыг сонирходог асуудал бол чухал. Тэгэхээр тэн дээр дөрөөлж бид нар Туркад монгол судлалыг хөгжүүлэх. Энэ чиглэл дээр бид нилээн анхаарч байгаа юм..

Сэтгэгдэлээ үлдээнэ үү...