Сэргэлэн Интернэйшнл Экспидишион турк уйгурын үеийн руни бичиг угтаа хүннү бичээс гэдэг хөдөлшгүй баримтыг хэл түүх археологи өгүүлсэн хоёр дугаар нийтлэлээр та бүхэнд хүргэсэн билээ. Гуравдугаар нийтлэлээр хүннү бичээс дундад Азийн түрэг гаралтай үндэстнүүдийн болон өнөөгийн түрк улсын хэлээр тайлагдсангүй, бичгийг үлдээсэн үндэстний угш тогтоогдоогүй, бичгийг судлаачид одоо хүртэл тааварлан тайлж байгаа тухай өгүүлсэн билээ.
Харин анхдугаар нийтлэлээр монголчууд бид малгай сольж байснаас толгой солиогүй, Орхон Сэлэнгэ туул голын савдаа хаанаас ч ирээгүй хаашаа ч яваагүй тул энэ бичиг манай өвөг дээдсийн бичиг мөн гэж уншигч танд ухуулсан (баталгаа нотолгоо хүргэгдээгүй). Эхлээд уг бичээс бусдынх биш гэдгийг хөдөлшгүйгээр нотлоё дараа нь манай өвөг дээдсийнх болох тухай хөдөлшгүй баримт гаргах утгаар (логикоор) нийтлэлүүд хүргэгдэж байна.
Хийхгүй ажлын томыг сонго, чихэнд чимээтэй (чимэгтэй)
Хийх ажлын голыг сонго, аргачлалтай
ШОРООН ДОВНЫ МӨНГӨН САВНЫ ХҮННҮ БИЧЭЭСИЙН ТАЙЛАЛ
Эх сурвалж- “Мартагдсан Пүгү аймаг” 2017 Гончигийн Батболд.
Энэ удаагийн нийтлэлээр мөнгөн савны бичээсийг Хүннү-Монгол хэлний судлаач хэрхэн тайлсныг, өвөг түрэг хэлний судлаачид хэрхэн тайлсныг уншигч танд хүргэнэ. Өнөөдөр бид гэр бүлийн ой санамжаараа үндсэн ой санамжтай эх хэлээ бишрэхэд (ойлгоход) бага зэрэг бэрх болно. Бусад үндэстнүүдэд яаж ч тайлбарлаад огт ойлгохгүй гэдгийг та бүү мартаарай.
1. Бичээсийн эхийн сийрүүлэг:
𐰴𐰆𐱄𐰞𐰍𐰉𐰆𐰞𐰭𐰀⁚𐰾𐰃𐰋𐰏𐰓𐰾𐰖⁚𐰴𐰃𐰉𐰞𐰍𐰤𐰠𐰏𐰉𐰞𐰭𐰀
2. Үсгийн галиг:
QWTLGBWLŋa : SABGDSEI: QIBLGNLGBL ŋa
3. Үгийн тайлбар:
Котлог болонго сабыг дэшэй ик иблэг н илиг болнго. Сабыг дэшэй буюу савыг дээшээ энэ хоёр үгийг ямарч монгол ойлгоно.
Ик иблэг н буюу Их эв + лэг нь. Их эвийг монголчуудын мэднэ. Их эвлэг нь буюу Их эвлэх нь. Харьцуулах үг: Царай +лаг = царайлаг. Царайлаг нь = cайхан царайлах нь. Их эвлэх нь. Уншигч танд ойлгомжтой болж байгаа байхаа.
Ил гэдэг улс гэдэг үг. Илиг = улсыг. Хүннү бичгээрээ 𐰃𐰠 гэж (билгэ хааны бичээсэнд ) 𐰠 гэж дангаараа (тэсийн, Тариатын бичээсэнд) байна. Котлог = кот + лог буюу гойд + лог. Энд уншигчдад жоохон тайлбар хэрэгтэй. Бид гоц гойд гэж ярьдаг. Угтаа дуудлага нь гоц год гэсэн үг буюу д ж заримдаг ( зарим нь д – ээр дуудна, зарим нь ж-ээр дуудна). Ийм жишээ: адил=ижил, дур гутрав = дур гужрав (нууц товчоо), битгий=бижгий. Энэ тухай хожим нийтлэл хүргүүлнэ. Котлог гэдгийг годлог буюу гоц- годлог гэвэл та ойлгох байхаа.
Бурхны шашны хийморь гэдэг угийг котлогын утгаар өнөө өргөнө хэрэглэж байна. Гоц-годлог болонго савыг дээшээ их эвлэх нь илиг болонго. Энэ өгүүлбэрийг уншигч та ойлговол би баярлана.
Өнөөгийн аман аялгаар: гоц-год болон хө савыг дээшээ их эвлэх нь илиг (улсыг) болон хө. Дээшээ - 𐰓𐰾𐰖 энэ үг надад шинэ үг. Бусад үгс хадны бичээсээр арвин байна.
ЭНД ТИЙН ЯЛГАЛЫН ТОМ АЛДАА БАЙНА
Өвөг дээдсийн бичээсэнд биш өнөөгийн бидэнд. Жишээ нь : чоно харвав гэвэл өвөг дээдэс чоно овогтой хүн харвав гэж ойлгоно. Чоныг харвав гэвэл өвөг дээдэс бидэнтэй адил ойлгоно. Даагыг шүдлэн болгоно гэж хэлдэггүй. Даага өөрөө шүдлэн болдог (хөндлөнгийн нөлөөгүй).
Хөгжилтэй Улс болно гэж бид хэлдэг. Өвөг дээдэс улсыг хөгжүүлнэ гэж хэлнэ. Учир нь улс өөрөө хөгждөггүй. Манай өвөг дээдэс зөв хэлж зөв ойлгодог байсан байна.
МОНГОЛ ХҮНИЙ БИЛЭГДЭЛ
Өнө цагийн монголчууд бид өвөг хүннүчүүд шигээ адилхан дээшээ харсан савыг бэлгэддэг. Хүннүчүүд Тахилга тайллага хийхдээ дээшээ харсан аяган (хавирган) сартай өдрийг харж хийдэг. Хөмөрсөн аяган сар хүннүчүүдийн бэлэг тэмдэг байгаагүй, бүтэн нарны доор дээшээ харсан аяган сар хүннүчүүдийн бэлэг тэмдэг өдгөө манай соёмбод зуларна ( гэрэлтэнэ).
ШОРООН ДОВЫН МӨНГӨН САВНЫ БИЧЭЭС АЛЬ ҮЕИЙХ ВЭ?
Шороон Довын бичээс аль үед бичсэнийг хэлэх боломж байна. Бичгийн хэлбэрээс хархад Уйгарын үеийн бичээс. Энийг 𐰤 𐰌 𐱄 үсгүүдээс харж болно. Уг бичээсийн гол утга Илтэй (улстай) болох. Уйгурчууд Киданы дор байсан үе болно. Ингэхлээр 9-р зууны дундаас хойш 11 зууны эхэн гэсэн дүгнэлтэд хүрч байна.
ӨВӨГ ТҮРГ ХЭЛНИЙ СУДЛААЧИД
Шороон Довны мөнгөн савны хүннү бичээс.
𐰴𐰆𐱄𐰞𐰍𐰉𐰆𐰞𐰭𐰀⁚𐰾𐰃𐰋𐰏𐰓𐰾𐰖⁚𐰴𐰃𐰉𐰞𐰍𐰤𐰠𐰏𐰉𐰞𐰭𐰀
Дээрх бичээснүүдийг профессор Т.Осава, К.Сүзүки нар уншиж тайлсан нь тун хачирхалтай санагдана.
- Танд аз жаргалтай байг,аа! Сэбигдэш аа! Тэнгэр бурхны сайхан сэтгэл ба хайр ивээл байгаа!
Монголын судлаач Ц. Баттулга бүр хачирхалтай уншсан байна.
- Сибэг Эдси жаргалтай, амгалантай болог оо, өлзийтэй болог оо.
Т.Осава яаж 9-11 р зуунд амьдарч байсан Сэбигдэш найзынхаа нэрийг таниваа. Ц.Баттулга судлаач Сибэг Эдси найзтай юм байна. Хүннү-Монгол хэл судлаач миний бие та хоёрын найзыг хүндэлье. Харин жаргалтай, амгалантай, өлзийтэй гэсэн үгс хаана байна? Савыг бичсэн уйгурчуудын толинд перс араб үгс байхгүй. Уйгуруудаас хэсэглэн 840-д онд Турпан нүүсэн цөөхөн уйгурчуудын толинд нийлээд хожим перс араб үг орсон (энэ тухай сонирхолтой баримтуудыг хожим хүргэе). Залуу судлаач Р.Мөнхтулгын уншлага:
- Савны эзэн нь аз жаргалтай, амгалан болог оо. Өлзийтэй болог оо! Сав – энэ үгийг таньжээ.
Хүннү-Монгол хэлийг өвөг түрг хэл гэж андуурав. Эзэнгүй, хэнч ярьдаггүй, эргэх холбоо байхгүй болсон өвөг түрг хэл гэж судлаачид дүгнэв. Таавар уралдаан болов. Хэн том дуугарсан нь, хэн чихэнд их чимээтэй нь өнгөлөх болов. Дээрхи хоёр судлаачийн чимээ Томсоны хажууд өчүүхэн. Дээр тэнгэр нураж доор газар цөмрөхгүй бол тург бидэн эзэн хэвээрээ байна гэжээ ( Хялбарчилсан орчуулга). Тэнгэр итгэ ахуйтай манай өвөг дээдэс нурах Тэнгэрээ итгэх үү.
Толгойд орохгүй зүйл. 𐰈𐰕𐰀𐰚𐰺𐰚⁚𐱅𐰭𐰼𐰃 – узай (өнө эртний) хөх тэнгэр (Культээхэний бичээс). Мөнх хөх тэнгэр (Нууц Товчоо). Тэнгэр нурах ойлголт өвөг дээдсэд маань байгаагүй. Тэнгэрийг биет бус орон зай ( SPACE ) гэж тэд хардаг .
ДҮГНЭЛТ:
Гол дүгнэлтийг уншигч та энэ удаа өөртөө хийгээрэй. Судлаач Ц.Баттулга, Р. Мөнхтулга хоёрт хэн ч буруу үрүүлэх ёсгүй. Хүннү-Монгол бичиг гэж хэн ч таниагүй байсан. Манай нутгаас олдож байгаа бичээснүүдтэй хэн нэгэн ноцолдох үүрэгтэй. Тэд энэ ажлаа л хийж байсан.
Дээшээ харсан саваар билэгдэв.
Савыг дээшээ гэж билэгдэв.
Билэгдсэн Хурган овогт Сэрээнэндавгын Сэргэлэн. Сэргэлэн Интернэйшнл Экспидишион.
Дараагийн дугаарт C.E.Малов, Г. Жиро, Г. Айдаров, Мухаррем Эргин, Толат Текин,Б.Базылхан, Мехмет Өлмез, Л.Болд нарын таавар үндсэн өгүүлбэрийн бүтцийг эвдсэн тухай....