Аймаг
Хэл, түүх археологи өгүүлсэн нийтлэл №29
1208 2
Могойн Шинэ усны Уйгур бичиг

Судлаач миний бие НТӨ II зуун НТ XIII зуун хоорондох аймгийн тухай өгүүлсэн харийн болон өөрийн эх сурвалжуудыг нийлүүлэн судалж буй нэгэн болно. Урьд байгаагүй олон эх сурвалжуудыг нийлүүлэн судалж буй ч үүнд ороогүй эх сурвалжууд байгаа гэдгийг уншигч танд хэлэх үүрэгтэй.

Овог аймгийн мөн чанарыг мэдэх нэг нь түүхэндээ үл төөрнө
С.Сэргэлэн

Аймаг гэдэг үгийн гарал үүслийг ухахаас өмнө аймаг гэдэг ухагдахууныг тогтоох нь чухал. Түүхэн цаг хугацаанаас хамааран аймаг гэдэг үгний утга өөр өөр байна. Анги, төр, илтэй үед аймаг хүчтэй, улс буюу хэн нэгний гүр байх үед овог нь илүү хүчтэй байна.

Өдгөө манууст байгаа “аймаг” гэдэг ухагдахууны анхны тодорхойлт: “Зоригтой бөгөөд хэрэг маргааныг таслах чавартай хүнийг сонгон их хүн болгоно. Үе дамжсан хэрэг үйл гэж байхгүй. Тосгон суурин бүр бага удирдагчтай, хэдэн зуун мянган өрх нь аяндаа нэгэн аймаг болно. Их хүн нь сийлсэн модон итгэмжлэлээр дуудна”. Ухуань, Сяньбийн шастир, Хожуу хан улсын бичиг. Фань.Э. НТ. V зуун. Ухуань нь дорны мал ахуйтан болно. Фань.Э овгийн тодорхойлолтыг маш сайн бичсэн боловч аймгийн тодорхойлтод овог үл орж өрх оржээ. Фань.Э овог “хоорондооалбантатварөгдөггүй” тухай өгүүлсэн болно. Овог албан татлага, татварын объект биш өрх албан татлага, татварын объект байжээ. “Хэдэн зуун мянган өрх нь аяндаа нэгэн аймаг болно” гэсэн аймгийн тухай өгүүлэл нь Ухуань ил биш улс байх үе буюу Хүннү умард өмнөдөд хуваагдан суларсан, Ухуань Хүннү гүрнээс дөнгөж анги болж буй үе буюу манай эрний I-II зууны орон зайг өгүүлж байна. Мал ахуйтнууд өрхөөс татлага, татварыг авахын тулд өрхийн хүн амын тооллого хэрхэн явуулж байсан тухай XIII зууны баримтыг дэлгэе.

1954 онд Мөнх хаан Су жанжин Баттай хамт Аргуныг (Гүег хааны үеэс хур (эзлэгдсэн) улсаас хааны татлага, татварын ерөнхий хураагчаар ажгуу), Тора агааг (Батын төрөл) дагалдах тоо томшгүй хүмүүсийг өөрсдийн эрх мэдэлд буй хур улс үндэстний хүн амын тооллого хийлгэхээр илгээв. Ийм зарлиг авсан тэд зарлигийг хэрэгжүүлэхээр бүх улсруугаа зорьжээ. Тэд Армени, Грузин, Агванка болон тэдгээрийн тагт ирэв. Эмсээс бусад арван наснаас дээш бүгдийг бүртгэв. Бүгдэд дааж барамгүй татвар ногдуулснаар бүгд ядуурав. Татвараас зугтан нуугдсан болгоныг үлж (алж), өгч чадаагүй нэгнийх нь хүүхдийг барьцаалж байв. Урчуудыг, төмөрчдийг, загасчдыг, будагчдыг бүгдэд нь дааж давшгүй татвар ногдуулж байв. Давсны ордыг тэд авав. Зарлигт дурдаагүй учир сүм хийдэд татвар эс ногдуулав. Киракос Гандзакеци. История Армени (Хялбар орчуулга). Мал ахуйтнууд яаж татвар ногдуулж байсан тухай дэлгэр баримтыг Киракос Гандзакеци үлдээжээ. Энэ үйл явдлаас 1500 жилийн өмнөх нэгэн түүхэн эх сурвалж ингэж өгүлэрүн: “Ухуань нь Модунд эзлэгдсэний дараа, хүн бага хүч сул, үргэлжид Хүннүг бөхийн дагадаг. Жил болгон үхэр адуу, хонины арьс барьдаг, цагтаа өгөөгүй бол гэргий хүүхдийг нь бариад явна”. Хожуу хан улсын бичиг. Ухуань Сяньбийн шастир. Фань.Э.

Дээрх хоёр эх сурвалжийг дүгнэхээр мал ахуйтнууд хүн амын тооллогыг маш сайн хийдэг байжээ. Татвар татлагын объект нь өрх байжээ. Хугацаандаа татвараа өгөөгүй нэгний хүүд, гэргийг нь барьцаанд авдаг байжээ. Үйлдвэрлэл худалдаанд монополь тогтоодог байжээ (давсны орд, гадаад худалдааны үнэнд нөлөөлж болох арьс шир). Манай өвөг дээдэс манай эриний өмнөх хоёрдугаар зуунд түүхий эдэд монополь тогтоон ашгийг ихээр нэмэгдүүлэх ухааныг мэддэг байжээ. Арван наснаас дээш хүүдийг тоолдог нь татварт хамаагүй, татлагын төлөвлөлтөнд хамаарна.

Дээрх Фань.Э-гийн тодорхойлолтоос “хэдэн зуун мянган өрх нь аяндаа нэгэн аймаг болно” гэдэг нь аймгийн ул нь татлага, татварын объект өрх байжээ. Тэгвэл аймаг гэдэг нь өрхүүдээс татлага, татвар хураадаг субьект болно. Аймаг бол засаг захиргааны бүтэц. Фань.Э “аяндаа” гэдэг үгийг оруулсан нь “Түүхэн тэмдэглэл” Сыма Цянь, Түрг-Уйгур өвөг дээдсийн эх сурвалжуудад хүн малыг хуваан аймаг болгодог, аймгийн тэргүүнийг томилдог гэсэнтэй таарахгүй байна. Фань.Э-гийн Ухуаний аймгийн тодорхойлолт утгын хувьд Монголын нууц товчоонд аймгийг хэрхэн өгүүлсэнтэй дүйж байна. Илтэй үед аймаг нь хүчтэй, улстай үед овог нь хүчтэй.

Cыма Цянь. Түүхэн тэмдэглэл. Хүннүгийн шастираас аймагтай холбоотой хэсгийг түүн авав:

“Чүн вэйгээс Түмэн хүртэл он тоо мянга илүүгээр ахижээ. Хааяа багасч хааяа ихэсч тарнаж бурниж явсаар анх эхийг нь гаргаж болохгүй болжээ. Модуны үед Хүннү урьд байгаагүй хүчтэй болов”.

“Тэдний удам залгасан түшмэдийн зэргийг мэдсэнээр тэмдэглэв”.

“Нийт хорин дөрвөн удирдагчтай тэднийгээ түмэн морьт цэрэгтэй хэмээн нэр алдаршуулна”.

“Хорин дөрвөн ахлагч өөрсдийн гар доороо мянгат, зуут, аравт, би сяо—ван түшмэл, фөн Ду вэй, өрх мэдэгч, чэ чү зэрэг бага ноёдтой”.

Модуны үед нийт илийг хорин дөрвөн аймагт хуваасан тухай өгүүлжээ.

Сыма Цянь Модуныг бүх “бүдүүлгүүдийг” хураасан гэдэг нь бүх мал ахуйтныг хураасан гэсэн үг болно. Модунаас өмнө мянган жилийн хугацаанд мал ахуйтнууд тарниж бүрнэж байсан гэдэг нь Модуны хийсэн үйл их бага хэмжээгээр урьд олон давтагдаж байсан гэсэн үг. Бүх мал ахуйтнууд Модунаас өмнө дундын хэлтэй байжээ. Тэдний хэлний мөн чанар нь өнөөгийн хан үндэсний олон “хөг” биш хос суваг ажгуу. Дээр Сыма Цянь “мянган жил” гэдэг нь тухай нь үеийн ой санамжаар мянга гэсэн тодорхой хугацаа биш “маш удаан” буюу томшгүй хугацааг заана.

Эдгээр хорин дөрвөн аймаг зүүншээ Солонгос, урагшаа Хан, баруун урагшаа Перс гэх гурван тариалан ахуйн илтэй хилээр нийлнэ. Эдгээр Модуны хорин дөрвөн аймгаас хожим Сяньби, Тоба, Жужан, Түрг, Уйгур, Кидан, Монгол гэх зэрэг илс, илээсээ оронгоор их олон аймгууд (Тардуш, Түлс, Тэлэ, Шивэй, Татар, Хэрээд, Найман, Сайн ноён гэх мэт) мөн тоо томшгүй олон овгууд үүссэн болно. Яагаад ийм олон ил, ийм олон аймаг, тоо томшгүй овог зөвхөн мал ахуйд үүсдгийн нууц, яаж овог аймгийн нэр үлтиг болдог нь мал ахуйтны нийгмийн байгууламжинд оршино. Мал ахуйнтны нийгмийн гол хөдөлгөх хүч бол овог, аймаг. Овог аймгийн гарал үүсэл, мөн чанараас мал ахуйтнууд малгай сольдог толгой солиогүйн ухааныг уншигч та билрэх болно. Харин мал ахуйтнаас олон хэсэг тариалан ахуйн хан үндэстэнтэй ураглан үгүй болов. Хүннүгийн хэсэг латинуудтай ураглан, Баруун түрг перс арабуудтай ураглан, Уйгурын маш жижиг хэсэг Турпануудтай ураглан, Татарууд перс орсуудтай ураглан шинэ үндэстэн үүссэн нь огт өөр түүх буюу эрлийз хурлийзуудын түүх болно. Эрлийз хурлийзууд тариалан ахуйтан болж тэдний сүүлийн дахин хуваарилалтын нэр нь үндэстнийх нь нэр ажгуу.

“Угс намэ”-гийн буянаар эдгээр хорин дөрвөн аймгийн удирдагчийн нэрсийг өдгөө мануус мэддэг болов. Энэ тухай нийтлэл 14 буюу “Туркман болон одоогийн түркүүдийн гарал үүсэл” нийтлэлдээ өгүүлсэн болно. Модуны үед мал ахуйтнууд урьд байгаагүй том илийг байгуулж, урьд байгаагүй том дахин хуваарилалтыг хийж, нийт хорин дөрвөн аймагтай болжээ. Хүчтэй ил үүсэхээр аймгийг дээрээс нь дахин хуваарилалтаар үүсгэж байна.

Түрг уйгурын үе ба будун буюу бүгдүн.

Энэ удаа их айл нутгийн Тардуш, Төлис аймгийн тухай өгүүлнэ. VII зууны эхээр сар Түргийн Илтерс хаан ул орж (сууринд сууж) Тардуш йабгу-г, Төлис шад-ыг томилжээ 𐱅‏𐰈‏𐰠‏𐰃‏𐰾‏⁚‏𐱃‏𐰺‏𐰑‏𐰆‏𐱂‏⁚‏𐰖‏𐰉‏𐰍‏𐰆‏𐰍⁚‏𐱂‏𐰑‏𐰍‏⁚‏𐰦‏𐰀‏⁚‏𐰋‏𐰼‏𐰢‏𐰾‏‏. Орхоны бичиг. Тардуш Төлис нь их айл нутгийн аймаг болно. Харин Булган аймгийн Сайхан сумын нутаг дахь Могойн Шинэ усны уйгур Ач хөлөг хааны бичигт Ачхөлөг хаан их айл нутгийн йабгу, шад цолыг хоёр хүүдээ өгөн 𐱃‏𐰺‏𐰑‏𐱂‏ ‏𐱅𐰈‏𐰠‏𐰾‏ ‏𐰉‏𐰆‏𐰑‏𐰣‏𐰴‏𐰀‏ ‏𐰋‏𐰃‏𐰼‏𐱅‏𐰢‏‏ Тардуш, Төлс будунга бартм буюу Тардуш, Төлс аймгийг хоёр хүүдээ барьжээ (өгчээ). Хамгийн сонин нь үндэстэнийг ч аймгийг ч будун гэдэг байжээ. Ач хөлөг хааны нэр Тэсийн бичигнээс гарсан буюу угул йабгу хаан болсон тухай өгүүлнө. Түргийн Билгэ хаан цагтаа бас йабгу байсан. Орхоны бичээс, Могойн Шинэ усны бичээс, Тэсийн бичээс Түрг Уйгур хоёр өөр дахин хуваарилалт боловч нэг хүмүүс болох тухай маш чухал мэдээ өгүүлж байна. Харьцуулж өгүүлэхээр Тардуш будун Архангай аймаг, Төлис будун Өвөрхангай аймаг гэвэл Түрг Билгэ хаан БНМАУ дарга Ю.Цэдэнбал, Уйгур Ачхөлөг хаан МУ ерөнхийлөгч Х.Баттулга гэвэл БНМАУ МУ-гээр солигдсон ч Архангай Өвөрхангай байдгаарай л байгаатай адил. Тардуш Төлс Архангай Өвөрхангай аймгуудаас хамаагүй том аймаг байв. Ийм чухал түүхэн мэдээтэй Могойн Шинэ усны бичээсийг С.Харжубай хулгайлан, чулууг биш манай түүхийг санаатайгаар үгүй болгох гэж байсныг археологч Д.Эрдэнэбаатар нийтлэл 10-д өгүүлсэн. С.Харжубайгийн хулгайлах гэсэн бичигт Тардуш, Төлис “будун” гэж маш чухал үг орсон. Бусад бичээст Тардуш, Төлис гэж орсноос будун гэж орсонгүй. “Будун” гэж орсноор Тардуш, Төлис аймаг гэдгийг судлаач мань билрэв. Төвийн хоёр аймгийн удирдлагыг хүчтэй Түрг болон Уйгур илс дээрээс нь томилж байв.

Фань.Э-гийн өгүүлснээр “хэдэн зуун мянган өрх нь аяндаа нэгэн аймаг болно” гэдгийг түүхэн эх сурвалжаар батлая. Хуучин Тан улсын бичиг. Бэй Ди. Лиу Шү. “Ши вэй хэмээгч Киданы өөр удам ажээ. Нао ю үй хэ голын Хойгуүр сууна. Тэдний улс нь нийслэл хотоос зүүн Хойш долоон мянган лид байдаг. Зүүншээ Хэ ш үй голын Мо хэ, барууншаа Түрэг хүрнэ. Өмнөшөө Кидантай залгалдан Хойшоо үй хайд хүрнэ. Тэдний улсад эзэн гэж үгүй. Их ахлагч гээд арван долоон хүн бий. Бүгдийг нь Мо хэ фу хэмээн нэрлэнэ. Үе уламжлан захирна, Түрэгт харьяатана. Цэргийн зэвсэгт нь эвэр нум яргай сум бий. Харвахдаа маш сайн. Хааяа цугларч гөрөөлж авлана. Дуусахаар таран одно. Тэдний хүн ард цэрэг дайчдад алба татвар байхгүй . Бага орц бариад дээгуүр нь арьсаар хучиж цугларан сууна. Хэдэн зуун айлын тоонд хүрнэ. Мод хусаж анжис болгоно. Төмөр хошуу тавихгүй, хүн чирээд тариана. Чадахгүй болбоос ухэр хэрэглэнэ. Зундаа будан бороо ихтэй. Өвөл нь цас шуурга ихтэй. Нохой гахай элбэг тэжээнэ. Хашаалж тэжээж алж иднэ. Арьсаар нь нэхий бэлдэж, эр эмгүй хувцас хийж өмсөнө. Гэзгээ сул тавьж, зүүнш хандсан энгэртэй байдаг. Тэдний баян хүний эд хогшил нь таван өнгийн элдэв сувд болно. Хуримлаж гэрлэхийн ёс нь эрэгтэй нь урьдаар эмэгтэйн гэрт очно”.

Дүгнэлт: Ши вэй нь мал ахуйтан дундаа хамгийн муу газар усанд байжээ. Бэлчээр байхгүй тул нохой, гахай тэжээдэг. Газар нь бороо ихтэй тул зөөлөн, төмөр хошуугүй анжисаар газар хагалдаг. Татвар авдаггүй учир аймаг биш овгууд болно. Түргийн харьяат гэдэг нь түргийн хүн ам, малын тоонд орсон болно. Ийм ядуу овгуудаас Түрг татвар авахгүй харин залуучуудыг ажиллах хүч болгон их айл нутаг руу татна.

Ши вэй нь Уйгур илийн үед Тан илийн аймаг болсон тухай. “Ши вэй, манай Тан үлсад есөн аймагтай бөлгөө. Давааны баруунтах Ши вэй, уулын арын Ши вэй, шар толгойт Ши вэй, их Ши вэй, бага Ши вэй, По во Ши вэй, Не бэй Ши вэй, тэмээ Ши вэй гэж бий. Бүгдээрээ Лиу чэн жюны зүүн хойгуур байдаг. Ойр байгаа нь гурван мянган таван зуун ли, хол байгаа нь зургаан мянган хоёр зуун ли бий. Өнөөгийн Ши вэйгээс хамгийн баруундаа Хүй Хэтэй хилэлдэг нь У су гу аймаг болно”. Мөн уг эх сурвалжид Монгу Ши вэйгийн хойгуур Эргүнэ гол урсдаг тухай өгүүлжээ. Дүгнэлт: Ши вэйчууд Түрг илийн үед мал ахуйтны хувьд маш муу газар усанд оршиж байсан бол Уйгурын үед урагшлан Киданы газар уснаас авжээ. Ши вэй нь Тан илийн аймаг гэхээр уг хугацаа нь (НТ 756-800 он) бөгөөд Кидан нь маш их суларсан, Тан илийн хур болсон үе болно. Хамгийн гол дүгнэлт нь Ши вэй овгоос есөн Ши вэй аймаг үүсчээ. Аймаг үүсэх нэг зам нь овог нь аймаг болох. Ши вэйчүүд муу газар усанд оршиж байснаа сайн газар усанд ирсэн нь цаг хугацааны хувьд, утга агуулгын хувьд Судрын чуулганд өгүүлэх Эргүнэ домогтой дүйж байна. Ши вэйчүүдийн шинэ газар ус мал ахуйн сайн таг ч их айл нутгаас (Хангай нутгаас) хамаагүй дутуу болно.

Монголын нууц товчооны 156-р хэсэгт Чингис хаан Есүй Есүхэн хатадтай гадаа суун ундалалтурун (өөрөө өөрийгөө ундаалж буй хугацааг “ундалурун” гэж өгүүлнэ. Хэн нэгнээр олуулаа үйлчлүүлж байвал үйлт хэлбэр буюу ундалалтурун болно) Есүхэн хатан их тэсүйрлэб. Тэсүйрлэб үг нь “тэсү”+“ор” гэж салах бөгөөд Диван Лугатаар tiz “татгалзах, хориглох” гэсэн утга. Хоолноос татгалзсан-ашийг тэсжээ. Өдгөө монголчууд “тэс хөндлөн” гэнэ. Тэгэхээр их тэсүйрлэб гэхээр Есүй хатан огт ундаалахгүй байсан болно. Үүнийг дотроо сэтгэсэн Чингис хаан Есүхэн хатны эрийг олохын тулд Боорчи, Мугалай тан ноёдыг урьж ирүүлж өгүлэрүн: “та эд чуулугсад аран бүгүдээр аймаг аймаг байтгүн!” (монгол хэлний чадамж өнөөгийн хэлнээс оронгоор өндөр түвшинд байжээ. Хоногондоо ороогүй өгүүлбэр ганц ч байхгүй байжээ. Өдгөө хоногондоо орсон өгүүлбэр аравт нэг байна уу үгүй юу? Шуудайтай гурилыг дэсээр нь “байлга” гэж хэлж болно. Хүнийг “байтгүн” гэж үйлт хэлбэрээр өгүүлнэ. Учир нь хүн өөрөө байрандаа очин зогсоно, шуудай гурилыг тээнэ).

Аймаг гэдэг үгний утга, гарал үүсэл нь юу вэ? Уг үг йа+маг гэж салах учиртай. Диван Лугатаар ia “нум сум” болно. Өдгөө мануус нум сум гэдэг нь задалж өгүүлж буй хэрэг. Нум бол нум. Сум бол сум. Зангидсан нэр нь “йа” буюу “са”. Ан ав хийх үеэр аран (хүмүүс) сэлэм, жад хэрэглэхгүй, нум сум буюу йа хэрэглэнэ. Чингис хаан “йамаг йамаг байтгүн” гэдэг нь зэвсэг зэвсгээрээ байтгүн гэсэн утга болно. Өнөөгийн хэлээр тасаг тасгаараа, салаа салаагаараа гэсэн утга болно. Хүннү судлаач Батмөнхийн Батжаргал Дунд улсын түүхэн эх сурвалжуудад орсон аймаг гэдэг үгийг ингэж тайлбарлав. 部-бу (аймаг). Уг ханзны эртний хэлбэр нь болно. Уг ханзны дотор ийм зурлага байх бөгөөд зорж хийсэн хулсан зэвсэг буюу дайдах гэсэн санаа. Үлдсэн хоёр зурлага нь бөгөөд бөөнөөр байгаа хүмүүсийг удирдах гэсэн санаа. Нийлээд уг ханз нь хүмүүсийг хураан зэвсэглэн удирдах гэсэн утга. Энэ үг манай аймаг гэсэн үгтэй утга дүйж байна.

Дүгнэлт: Мал ахуйтны овог байнгын биш. Тоо томшгүй олон овог үүсэн үгүй болдог жамтай. Харин гоц тавилантай овгоос аймаг үүснэ. Аймгийн нэр голдуу овгийн нэр байна. Тоо томшгүй олон аймаг үүсэн үгүй болдог жамтай. Харин гоц тавилантай аймгаас ил үүснэ. Модун шаньюгийн орон зайнд ор сураггүй байсан Ши вэй, Хэрэйд, Найман, Тэлэ, Тардуш, Төлис аймгууд үүсэж үгүй болсон нь овог аймгийн учир. Модун шаньюгийн орон зайнд ор сураггүй байсан Сяньби, Жужаан, Түрг, Уйгур илс ба Их Монгол улс үүсэж үгүй болдог нь мал ахуйтаны нийгэм байгууламжийн учир. Ийм олон малгай үүсэж үгүй болдог нь овог аймгийн учир болно. Хүчтэй илтэй үеэр аймаг нь илийнхээ өмнөөс татлага татвараа авна. Аймаг үүсэх нь татвараас биш татлагаас эхэлнэ.

Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн.
Сэтгэгдэлээ үлдээнэ үү...
DeeynmrOl
2022-09-15 · 91.210.248.222
gay teen chat room gay phone chat lines with free trials <a href="https://free-gay-sex-chat.com/">gay teen chat </a>
GenniemrOl
2022-09-16 · 91.210.248.222
nc gay chat room <a href=https://chatcongays.com>free gay chat rooms</a> best free gay chat for curious