Хөх түрэг үү? Хохь түрэг үү?
Хэл, түүх археологи өгүүлсэн нийтлэл №76
1024 0

Хөх түрэг үү? Хүс түрэг үү? Радловын 100 жилийн урьдах хуулбар дээр "хүс" гэж тэмдэглэгдэв. Маловын хуулбар дээр хөх гэж тэмдэглэгдэв. Тэгээхээр эхээс нь хөх үү? хүс үү? гэдгийг тогтоох үүрэг СИЭ-хэнд ногдов. Хүс гэдэг үг, хөх гэдэг үг уг бичээсэнд хоёулаа байна. Харин хөх түрэг үү, хүс түрэг үү гэдгийг маш нягт тогтоов. Хөх биш, хүс биш өөр бичлэг байв. Тонуйкук өөрсдийгөө сир түрэг гээн бичсэн тул хөх гэж байх ёсгүй гэж дотроо бодож явсан. Мөн хөх тэнгрийн хөх бас биш байв. Уг үгний утгыг тун удахгүй мануус гаргана. Бичлэг нь өөр гэдэг нь факт буюу нотолгоо. Тэгэхээр хөх түрэг гэдэг нь зохиомол утга. Энэ бол факт.

Уг үг Гол тигэны бичээсэнд оршино. Уг үгийг буруу сэрээсний улмаас энэ өдгөө дэлхий даяр “хөх түрэг” гэсэн нэршил тогтов. Гол тигэны эх бичээсийн гурав дахь мөрөнд (дээрээс доош мөрөнд) “идиукшз күг түрг” гэж бичигджээ. Тайлбарлая: иди-изи (эзэн, зөв бичлэг нь энэ өдгөө изин, З Д зармин); ук-уг угсаа, угсаатан гэдэг үгний үндэс. Шиз-энэ үгүйсгэсэн хэлбэр. Ш Й зармидаг. Йи,и, йа нь үгүсгэсэн хэлбэр. Энэ өдгөө хүн хэлээр “гал, усыг бассаж болохгүй” гэдгийн бас (толгой) саж гэдэг нь үгүйсгэл. Тэгэхээр толгой үгүй гээр гал усанд болохгүй гэсэн утга. Тэгэхээр эзэний угсаагүй хөх түрэг үү? Эзэний угсаагүй хохь түрэг үү?

Хөх түрэг үг байх ёсгүй гэдэг гүн итгэл маньд Тонуйкукын бичээс төрүүлэв. Учир нь уг бичээсэнд Илтэрсийнхэн өөрсдийгөө “Сир” түрэг гэж нэрлэжээ. Түмэн хаан, Илтэрс хаан хоёул Ашна овгын хүмүүс болох тухай Хуучин Тан төрийн бичигт оржээ (ор ажугу-оржаагаа. Энэ нь орсон, одоо ч уг үгний ор нь байгаа гэдэг утгыг илэрхийлнэ. Хэрэв уг үг орсон гэвэл одоо ор нь байхгүй гэсэн утга тээнэ). “Сир” гэж нэрлээд байхад “хөх” гэж орох ёсгүй. Эх сурвалж судлаачийн хувьд, уг хадан бичээсийн өгүүлбэрийн бүтцийг мэдэрж эхэлж буй хүний хувьд хөх гэдэг үг урдах хоёр үгтэйгээ тэрсэлдэхгүй ч утга сайхан нийлэхгүй байгаа юм.

Ингээд нодлин зун “Хөшөө цайдам” очиж уг үгний байршилыг тогтоогоод сэргээх гэтэл тэр үг нилээд бүдэг байсан тул маний нүд дийлсэнгүй. Уг музейн менежер Энхболд ардаа хоёр цэгтэй байна гэж хэлэв. Буцах замдаа өөрөө хараагүй тул тусгаарлах хоёр цэгийг хэлсэн юм болов уу гэж дотроо эргэлцэв. Хоёр хоногийн өмнө буюу 2019 оны 6-р сарын 15 нд шавь нартайгаа очиж учирыг нь тайлав. Хөх тэнгэрийн хөх биш байна. Мөн хүсэх гэдгийн хүс бас биш байв. Уг хоёр үг, уг бичээсэнд хоёулаа оршино. Харин бичээсэнд буй үг “экүг” буюу “күг” гэсэн үг байжээ. Надад уг үгний утга бараг ойлгомжтой болж байв. Улаанбаатарт ирээд Диван Лугат толиос харахад “4250-д Кук-үндэс, үүсэл. Күкүн ким? Гэдэг нь ч ямар овгынх вэ гэсэн асуулт”. Энэ хэсгийг урьд харж байсан ч өнөөдрийх шиг гүн ухаж байсангүй. Диван Лугатад орших “Күк” гэдэг нь хүн бичиг дээр (facebook хүн үсэг танихгүй тул доор зургаас харна уу) “эк үг” гэж оршижээ. “Үг” үзийн, “уг” угын болно. Тэгэхээр “эх уг” буюу дээд уг гэсэн утга болно. Хамгийн сонин нь өвгөд маниас “хүүхэн чи хэн сэн билээ”? гэж асуудаг байсан. Мань би хүүхэн биш гэж дотроо бодож байсан. Тэгэхээр “хүүхэн” гэдэг нь жийргэвч Г-гүй хүн гэсэн үг гэж мань тооцож байв. Тийм биш болов. Хүүхэн гэдэг “эх үг нь” гэсэн үг болж байна. Хүүхэн хэн сэн билээ гэдэг нь Эх үг нь хэн сэн билээ гэсэн асуулт болж байна. Энэ өдгөө “хохь тайж” гэдэг ухагдахуун оршино. Өвөө минь надад ядуу тайжийг “хохь тайж” гэдэг гээн тайлбарлаж байсан. Цэвэлийн толиор хамжлаггүй тайжийг хохь тайж гэж бичжээ. Цэвэл, миний өвөө эх утга талаас нь биш, хэрэглээ талаас нь зөв тодорхойлжээ. Хохь гэдэг үг ядуу (малгүй), хамжлаггүй гэсэн утга тээхгүй. Тэр хүн жирийн олонтой ижил болсон тул “хохь тайж” буюу эх уг нь тайж юм гэж хэлж байжээ. Тайжийг хохь, хөх гэж тодорхойлох нь орон нутгын аялага. Ингээд Гол тигэни бичээсэнд “эзний угш үгүй эх угтай турк” гэж оржээ. Энэ нь өгүүлбэрийн хувьд утга төгөлдөр, түүхийн хувьд тодорхой болж байна.

Товч түүх:

39-өөс 44 хүртэл нийт зургаан нийтлэлээр Ашна түрэг овогтны түүхийг эх сурвалж, нотлох баримтын хамтаар хүргэсэн болно. Энэ удаа эх сурвалж гэхгүйгээр өөрийн үгээр товч хүргье. Ашна түрэгийн дээдэс Саяны уулсаас эхтэй. Өнөөгийн Хагас, Туваа болон тэдний дээдэс Саяны ууланд оршино. Хадан бичээсэнд тэд Ж-гийн орон Т-г илүүтэй хэргэлжээ. Бичжэ (бичжээ) гэхийг битди гэх мэт. Тэд эзэнтэй Өтүгэнд очиж эс чадах тул Алтан уулсыг уруудан Хөх нуурт нутагласан. Тэнд тэд нутгынхантай холилдсон. Дараа нь Алтан ууланд ирж Рү рү-гийн төмрийн боол болжээ. 552 онд Ру ру төрийг Түмэн хаан мөхөөж Түрэг илийн төрийг үүсгэв. Түрэг төрийн хойчис нь өнөөгийн Торгууд, Ойрд, Мянгад болон Алтан уулсын олон овгууд болно. Түрэг төр маань 1928 онд байгуулагдсан Турк улстай хамаа огт байхгүй. Өөр өөр овгын хүмүүс, мянга мянган жилээр хоорондоо цус холилдсоор өнөөг хүрэв. Мөнх хааны хатан нь ойрд хүн (Рашид. Судрын чуулгана). Мөнх хааны ээж хэрэйд (халхын эх уг овогтон), эцэг нь киан хүн, Хамаг монгол овогтон. Энэ мэтээр цус холилдсон ч овог нь ангид оршино. Тэгэхээр мануус хоорондоо цус холилдсон хүн үндэстэн болно. Төрийн нэр нь Монгол. Монгол гэдэг нэрийг халх, буриад, торгууд овогтноос гадна монгол улсын иргэн болсон орос, хан, польш үндэстэн эдлэнэ. Учир нь Монгол гэдэг маань улс, төрийн нэр. Үндэстний нэр биш. Монгол улсын иргэн орос, хан, польш үндэстэй хүмүүс хүн үндэстэнд орохгүй. Ингэж сэтгэх ёстой. Йим л байжээ. Ингээд Ашна түрэг овогтны товч түүхийг мануус сөхөв. Ашна түрэг овог нь 552 оноос өмнө түүхэндээ ил буюу их улс байгуулж үзээгүй байжээ. Тэдэнд ахлагч байсан боловч эзэн байсангүй. Эзэн гэдэг ухагдахуун ил, төр үүсгэсний дараа бий болдог ухагдахуун. Тэгэхээр Буман хаан, Иситмэ хаан их улс байгуулж өөрийн төр үүсгэж дөрвөн булангын бүх овогтны хураасан тухай уг хадан бичээсэнд оршино. Уг бичээсэнд “эзний угсаа үгүй эх угтай түрэг” ингэж ул оршоож байсан гэж бичжээ. Билгэ хаан түүхээ сайн мэддэг хаан байсан тул Түмэн хаанаас (Буман нь Түмэн хааныг өөд болсны дараахи нэр) урьд тэд хэн байснаа ингэж бичжээ. Энд түүхийн хувьд таарч байна. Энд уг өгүүлбэрийн дотоод бүтэц зөв болохоос гадна уг өгүүлбэр эхний хэсэг өгүүлбэрүүдтэйгээ нийлж нарийн утгыг сайн гаргаж байна.

Дүгнэлт:

Хөх түрэг гэдэг үгийг хэрэглээнээс арилгах цаг болов. Энэ нь хадан бичээсэнд эс байх, Дунд орны түүхэн эх сурвалжинд эс байх (мань тун итгэлтэй байгаа ч энд тэндээс гарж ирэх боломжийг үгүйсгэхгүй) тул түүхийнхээ эзэн бид түүхээ шарилж ухагдахуунаас цэвэрлэх үүрэгтэй. Дунд орны төрийн түүхэн бичигт Зүүн Баруун түрэг гэж бичээгүй. Умард түрэг, Баруун түрэг гэж оржээ. Энэ өдгөө СИЭ судалгаандаа Өтүгэний түрэг, Үсүний түрэг гэж тэдний оршиж байсан газар усных нь нэрээр нэрлэв. Хөх түрэг гэдэг нь зохиомол нэр. Түүхэнд ийм нэр огт байгаагүй.

Сэтгэгдэлээ үлдээнэ үү...