Хүн үндэстэн монголчууд
Цуврал нийтлэл 1
1638 4

СИЭ ТББ-ын судлаачид эртний түүхэн эх сурвалж дахь мэдээллийг археологийн судалгаа болон орчин үеийн генетикийн судалгаатай уялдуулан хамтатгаж судалсны үр дүнд өнөөгийн монголчууд та бидний гарал үүсэл Хүннү төрөөс үүссэнийг, 2339 жилийн хугацаанд Орхон, Туул, Сэлэнгэ, Хануй, Хүнүй голын сав талаасаа хаашаа ч яваагүй, хаанаас ч ирээгүй Хүн үндэстэн болохыг хөдлөшгүйгээр цогцлон баталж, уг цогц мэдлэгээ академик түвшинд боловсруулж, түүнийгээ цуврал нийтлэлээр та бүхэндээ хүргэнэ.

Бид дээрх сэдвээр ул (суурь) судалгааг хийж үр дүнд хүрсэн тул судалгааныхаа үр дүнг академик түвшинд боловсруулж та бүхэндээ хүргэж байна. Академик түвшин гэдэг нь олон улсад хэрэглэх нэр томъёо, ухагдахууныг өөрсдийн нэр томъёо, ухагдахуунтай жишин үндэсний цогц ухагдахууныг бий болгохыг хэлнэ. Энэ тохиолдолд үндэстний судлаачид үндэстнийнхээ ухагдахуунаар сэтгэж олон улсын түвшинд тэдэнтэй дундын ухагдахуунаар харилцана.

Олон улсад хэрэглэх нэйшин (nation), этнисити (ethnicity), популяц (population) гэх ухагдахууныг өөрсдийн ухагдахуунтай жишицгээе.

Ухагдахуун 1.

Нэйшин (nation) – дундын хэл, түүх, угсаа, зан заншил, ёс болон өөрийн газар устай, өөрийн төртэй бүлэг хүмүүс. Нэйшин нь улс төрийн ухагдахуун. Ингэж нэйшин гэх ухагдахууныг олон улсад тодорхойлж байна.

Үндэстэн гэх ухагдахууныг монголчууд хэрхэн тодорхойлсныг харцгаая.

“Үндэстэн хэсэг бүлэг хүмүүсийн хэл, газар нутаг, эдийн засаг, сэтгэл санааны агуулга чанараар нэгийн улмаас түүхийн ёсоор бий болсон батжилтай нэгдэл, нийлэл” гэж Я.Цэвэл толиндоо тодорхойлжээ. Я.Цэвэл үндэстэн гэх ухагдахууныг 70 хувь тодорхойлжээ. Түүний тодорхойлолт тухайн үеийн ЗХУ-ын республикуудад маш сайн тохирч байна.

Түүний тодорхойлтыг ингэж СИЭ ТББ гүйцээв:

“Үндэстэн нь дундын хэлтэй, эртний түүх, угсаа, зан заншил, ёс нэгтэй, өөрсдийн үүсгэсэн төртэй, эзэмшил газар устай бүлэг хүмүүс”.

Үндэстэн үгний морфолог задаргаа: үндэс - нэр үг; эх, үүсгэл, суурь, иш бат; +тан олон тоо, эзэмшигч тогтоогч залгабар.

Дээрх тодорхойлтоор Бүрэн эрхт, ангид Монгол улсын иргэд бид үндэстэн гэж тодорхойлогдож байна. Бид Хүн үндэстэн үү, Монгол үндэстэн үү гэх асуулт үүснэ. Уг асуултын хариуг хожим хүргэнэ.

Ухагдахуун 2.

Этнисити (ethnicity) – эртний угсаа, түүх, хэл, шашин, сэтгэлгээ нэгтэй бүлэг хүмүүс бөгөөд ихэнх нь хараат төрийнхөө засаг захиргаанд харьяалагдах түүхэн нутаг усандаа оршино. Ингэж уг үгийг олон улсад тодорхойлж байна.

Угсаатан гэх ухагдахууныг монголчууд хэрхэн тодорхойлсныг харцгаая.

Угсаатан – 1. үндэстэн; угсаатан зүй (үндэстний эдийн бай оюуны соёлыг судлах ухаан); 2. Хуучирсан: хаад ноёдын язгууртан гэж Я.Цэвэл толиндоо бичжээ.

Угсаатан - эртний дундын дээдэстэй, түүх, хэл, шашин, сэтгэлгээ нэг бүлэг хүмүүс, тэдний ихэнх нь хараат төрийнхөө засаг захиргаанд харьяалагдах түүхэн нутаг усандаа оршино. Хүн хэлэнд угсаа, угш нэг буюу хойч үе гэх утга болно.

Дээрх тодорхойлтоор БНХАУ-ын ӨМӨЗО-ны өвөр монгол ахан дүүс маань, ОХУ-ын Буриад улсын буриад ахан дүүс маань угсаатан болж байна.

Ингэж олон улсад уг хоёр ухагдахууныг зааглаж байна.

Үндэстэн угсаатан хоёрын ялгаа.

Үндэстэн угсаатан хоёр угтаа ижил утга боловч улс төрийн хувьд том зөрүүтэй байна. Үндэстэн нь өөрийн үүсгэсэн төртэй, өөрийн газар устай байхад угсаатан нь хараат төрийнхөө засаг захиргаанд харьяалагдах түүхэн нутаг усандаа оршино. Ингээд хэдэн жишээ авцгаая.

Өнөө Монгол улсын Алтайд орших торгууд, Үтүгэнд орших халх, Хэнтийд орших буриад ястангууд нэг үндэстэн болно. Эд гурвын аялга зөрүүтэй ч хэл нь нэг, эртний түүх нь нэг, угсаа, зан заншил нь нэг, ёсоо бүгд мэдэхээс гадна өөрсдийн үүсгэсэн Монгол төртэй, өөрийн эзэмшлийн 1,564,116 км² газар устай. Ийм учир бид Хүн үндэстэн.

Өнөө Дунд орны Шинжаан Уйгурын өөртөө засах бүс нутагт орших торгууд ястан, Үтүгэнд орших халх ястан, ОХУ-ын Буриад улсад орших буриад ястан нарыг нэгтгэж бүй зүйл нь тэдний угсаа. Бид эртний түүх, хэл, шашин, сэтгэлгээ нэгтэй ч төр нь өөр, газар ус нь хилээр зааглагдажээ. Бид угсаа нэгтэнгүүд. Тэднийг хүн угсаатан гэнэ.

Одоо бид үндэстэн угсаатан хоёрын ижил тал, зөрүү талыг мэдэв.

Бид ямар үндэстэн вэ? энэ асуултанд хариулахын тулд хийх ажлууд:

  1. Эртний мал аж ахуйтны төрүүдийн хэлтэй өөрсдийнхөө хэлийг харьцуулах ёстой. Ийм судалгааг СИЭ та бүхэндээ хүргэнэ.
  2. Манай бичгэн түүх аль үеэс эхэлж байна тэр үеийн төрөөр үндэстнээ нэрлэнэ. Үндэстнийн нэрийг эх түүхийнхээ дундаас огтолж нэрэлж үл болно.
  3. Бичгэн эх сурвалжид манай угсаа бичигдсэн байх ёстой. Үүнийг судлан олж тогтоох.
  4. Эртний төрийн зан заншил ёсноос өнөө манай төрд өвлөгдсөн зан заншил, ёсыг олж тогтоох.
  5. Орчин үеийн палеогенетикийн судалгааны үр дүнг тайлбарлах.

Энэ бүх судалгааны үр дүнд бид Хүн үндэстэн үү, Монгол үндэстэн үү гэх асуултын хариу гарна.

Ухагдахуун 3

Популяц (population) нь биологийн ухагдахуун бөгөөд тодорхой газар усанд, хэдэн үеэрээ хоорондоо гэр бүл болон орших бүлэг хүмүүс. Ийм хүмүүсийн генийн сан нь ижил байна. Тэгэхээр Хүннүчүүдийн генийн сан өнөөгийн хүн үндэстэн монголчуудын генийн сантай хэр хэмжээнд ижил байгаа тухай бид генетигчдийн судалгааг хожим та бүхэндээ хүргэнэ.

Population гэх үгийг хүн ам, уугуул гээн хөрвүүлэхээр уг үгний цаад утга тодрохгүй байна. Иймд СИЭ уг үгний хөрвүүлгийг түр хойшлуулан, популяц гэх үгийг түр хэрэглэнэ.

Дараагийн цуврал хүртэл түр баяртай!

Битигч Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн.
Сэтгэгдэлээ үлдээнэ үү...
Билирэгч
2021-04-28 · 66.181.161.38
Дараагийнхыг нь хүлээе.
anaemiede
2023-01-17 · 37.139.53.10
<a href=https://bestcialis20mg.com/>tadalafil cialis</a> Momofprincesses crackers are very good for m s
Ingeffron
2023-10-19 · 37.139.53.17
Advise patients to inform their physician if they have impaired renal function before or while taking RANEXA see WARNINGS AND PRECAUTIONS <a href=http://sildenafila.pics>low-dose cialis and viagra together</a>