Солонгод овогт Хурцбаатар докторын хэлэлцүүлэг, номны нээлтийн ач холбогдол
Энэ оны 7-р сарын 25 ны өдөр болсон Солонгод овогт Хурцбаатар докторын хэлэлцүүлэг, номны нээлтийн ач холбогдол.
538 0

Энэ өдгөө хэлэлцүүлэг хийсэн цаг мөчөөс гдөрвөн өдөр өнгөрч буй. Эх сурвалж судлаачийн хувьд түүний номыг ухажу (уншижу), эргэцүүлэг хийхэд түүний хийсэн ажилд монголын талаас зохих хэмжээнд нь үнэлгээ дүгнэлт хийж чадсангүй гэж дүгнэж байна. Монголын талаас зохих үнэлгээ дүгнэлт өгөх хэмжээнд хүрсэн этгээд энэ өдгөө байхгүй байна. Эх сурвалж эс судлаач эх сурвалж судлаачийг дүгнэж чадахгүй.

Уг хэлэлцүүлэг хэвшмэл хэлбэрээр явагдсан гэсэн ч миний хувьд маш сонин явагдав. Нэр хүндтэй хүн болгон үг хэлэв. Зарим нь Хурцбаатарыг юу хийснийг нь мэдэхгүй гээд олон зүйл хэлсэнгүй. Зарим нь хаа хамаагүй зүйл өгүүлэв. Дараа нь тэр номоо танилцуулаад, номоо гардуулаад өндөрлөв. Уул шугам нь эхэлж Хурцбаатар танилцуулга хийгээд дараа нь асуулт тавьж, дүгнэлт өгөх нь логикийн хувьд бүтэн байх байв.

Загасчин хүн загасчин нэгнийгээ холоос таньдаг гэдэг шиг эх сурвалж судлаач эх сурвалж судлаачаа танина.

Тийм учир түүний хийсэн ажлын аж холбогдолд охор дүгнэлт өгье.

1. Хурцбаатар биетээр монгол хүн нутаг орон дахь бичиг үсгийн эх сурвалжаа өөрөө сэрээж болдгийг батлав. Энэ бол үндэсний эх сурвалж судлалд оруулж буй хамгийн чухал ач холбогдол. Ийм хүмүүс олон болох ёстой. Хурцбаатар А.Вовинг огт хуулбарлаагүйгээс гадна, монгол хүн учир өгүүлбэрийг маш зөв тасалж байна гэж эх сурвалж судлаач мань дүгнэж байна.

Манайхны боол сэтгэлгээнээс: “Энэ бол монгол хэл, соёлын няцааж болшгүй баримт билээ. Би тэр Вовины өгүүллийг уншсан. Жужан монгол хэлний энэ баримт бол эртний түрэг хэл биш гэдэг нь тодорхой бөгөөд 594-596 оны хооронд хамаарах учраас МЭ VI сүүл үед гэдгээрээ...” Ардын багш С.Дулам.

Тэгэхээр С.Дулам таньд сануулахад харийн хүний өгүүлгийг уншаад дүгнэлт хийдэггүй юм. Судалсан хүн нь дүгнэлт хийдэг юм. С.Дулам та Жужан хэлний ганц эх сурвалж буюу ганц бичиг гаргаад ирдээ. Ардын багш нь ийм л боол сэтгэлгээтэй байна даа. Харийхны үгийг хагас дутуу уншиж тоть шиг давтдаг ийм боол сэтгэлгээ Монгол улсад хэвийн үзэгдэл болжээ.

2. Хурцбаатар Хүйс толгой бичээс дэхь Өтүгэн брахми үсгийг бүгдийн тайлж ном гаргажээ. Энэ бол маш том ажил. А.Вовин маньд брахми үсгээ копирайт байхгүй гээд өгсөнгүй. Бид маш хүндээр уг үсгийг сэрээж байжээ. Хурцбаатарын номыг авснаар Хүйс толгой бичээсийг сэрээх манай ажил маш хөнгөвчлөгдөв. Өтүгэн брахми үсгийг монголд авчирна гэдэг нь өөрөө үндэсний эх сурвалж судлалд үлүг үйл юм. Үүний төлөө Хурцбаатарт судлаачид, дэмжигчид талархал илэрхийлэх ёстой болов уу.

3. Хурцбаатар Өтүгэн брахми бичгээр уг бичээсийг сэрээжээ. Dieter Maue болон А.Вовин нар гэхэд нэгэн нь Өтүгэн брахми, нөгөө нь бичгээ сэрээнэ. Эх сурвалж сэрээхэд ийм тансаг ажлын хувиарлалт байж болохгүй. Сэрээж буй хүн Өтүгэн брахми бичгээр сэтгэж сэрээнэ. Өөр зам байхгүй. International Journal of Eurasian linguistic I (2019) 162-197 сэтгүүлд “Sketch of the Earliest Mongolic Language: the Brahmi Bugut and Khuis Tolgoi Inscriptions” нэртэй А.Вовины нийтлэлийг харахад тэр Хурцбаатарын хэмжээнд хүртэл сэрээж эс чадна. Үүнийг хүн бичиг судлаач мань баттай хэлж байна. Вовины өгүүлбэр нь цогц биш, үгсийн сан нь охор байна. Ийм хүнийг ардын багш С.Дулам тахин шүтээд болчимгүй дүгнэлт хийж байна. Хамгийн гол нь С.Дулам мэдэхгүй юм аа мэддэг юм шиг өгүүлэх юм.

4. Хурцбаатарын ном түүний чармаалтыг бүрэн харуулж байна. Манай ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал Га.Билгүүдэй үндэсний сурвалжаа цогцоор нь судлах цаг болжээ гэж өгүүлснийг мань уг хурал дээр сонсоод цочов, мөн алга ташив. Олон жил нам унтаж байгаад сэрсэн үлгэрийн үнсгэлжин Билгүүдэй шиг ийм үг хэлэх байсан байх гэж маньд бодогдов.

5. СИЭ Хүйс толгой бичээсийг өөрсдөө сэрээж буй. Манай сэрээлт Хурцбаатарынхаас өөр болох нь маш тодорхой байна. Эх сурвалж судлалд нэг судлаач нөгөө судлаачаас илүү болохыг зорьдоггүй. Эх сурвалжаа зөв сэрээхээр бүгд хожно.

6. Уг бичээсийн тавдугаар мөрөнд “Нири хаан Түрэг хаан” гэж оржээ. Тэгэхээр уг бичээсийг манай Түрэг төрийн үед үйлдэжээ. С.Дулам ингэж өгүүлжээ: “…энэ баримт бол эртний түрэг хэл биш гэдэг нь тодорхой бөгөөд 594-596 оны хооронд хамаарах учраас…”. С.Дулам таньд хэлэхэд 552 онд түрэг Түмэн хаан Өтүгэнд төрөө байгуулж өөрийгөө Ил их хаан буюу Их улс хаан гэж өргөмжилжээ. Энэ тухай Умард төрийн түүх Түрэг Тэлэ-гээс С.Дулам та уншина уу. С.Дулам та мэдэхгүй зүйлээ мэддэг юм шиг өгүүлэхээ хэзээ зогсоох вэ? Сэргэлэн Интернашионал Экспедишионы гол зорилго үндэсний ой санамжийг үндэсний эх сурвалж судлалаар сэрээх. Бид С.Дулам шиг эх сурвалжгүй, дураар болон цолоор эс өгүүлнэ.

Хурцбаатарын сэрээсэн кирил эхийг дараа нийтлэнэ.

Битигч Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн
Сэтгэгдэл бичихийг хаав!