Лүн толгой нь өнөөгийн Архангай аймгийн Хашаат сумын нутаг болно. Орхон голынхоо зүүн талд оршино. Орхон голын баруун талд Уйгур төрийн их хот Орд балга оршино. Орд балгын маань гол хаалгыг чанга Лүн толгойг чиглүүлэн барьжээ. Лүн толгой, Орд балга хоёр хоёул Өтүгэн гэх өнөөгийн Өндөр Сант уулын орой харагдах газар байралжээ.
Түүхэн тэмдэглэл номдоо Сыма Цяни НТӨ I зуунд ингэж бичин үлдээжээ: “Таван сар [өнөөгийн наадмын үе] Лүн [Орд балгын суурин доор Хүн гүрний том хот байгаа болов уу. Уйгур нь Хүннүгийг шууд хойчис тул] хотод их найр хийж дээдэс, тэнгэр, газар, навдаг савдгийг тахина”.
Лүн толгой гэдгийн толгой гэх үг хаана анх бичигдэв? Түрэг төрийн сүүлийн жилүүдэд хамаарах Тариатын бичээст “толго таш”-“ 𐱃𐰆𐰞𐰸𐰆 чулуу” гэж анх бичигджээ.
Нутгын малчдын санаачлагаар бид Лүн толгойгоос Тэнгэр, газар ус аа арагдах зан үйл хийв.
Морин цагт Лүн толгой дээрээс Өтүгэн уулынхаа Тэнгэрт хүсэмж үгсээ хүргэв:
- Өндөрсант уулынхаа Мөнх Тэнгрийн доор
- Энэ сайхан уул уусыг, энэ сайхан нутгыг
- Тулгар төрт нь хамт өвлүүлж үлдээсэн
- Өвөг дээдсэдээ талархан итэгмүй
- Хурай, хурай, хурай
- Байгаль дэлхий ээлтэй, таатай байж
- Мал сүрэг тарган, тариа будаа элбэг байхыг
- Эх Өтүгэнийнхээ уза хөх Тэнгэрээс
- Итгэмжлэн хүсье!
- Энэ сайхан уул усыг, энэ сайхан нутгыг
- Тулга төртэй нь хамт үр хойчдоо өвлүүлэхээ
- Хангай хайрханыхаа мөнх хөх Тэнгэрийн доор
- Энэ биеэрээ андгайлъя! Андгайлъя! андгайлъя! (2020-6-29)