Сэргэлэн Интернейшнл Экспедишион ТББ-ын тэргүүн С.Сэргэлэн “Монголын нууц товчоог сэргээхэд өгүүлбэр, үг нэг бүрд задаргаа хийхийн тулд шинэ аргачлал, дүрэм шаардлагатай болсон. Тэр утгаараа бид Алтан дэвтрийн /Монголын нууц товчооны/ дүрэм гэж боловсруулсан. Өөрөөр хэлбэл Монголын нууц товчоонд байгаа тийн ялгалын нөхцөл, өгүүлэхүүний цаг, ямар үед хэрэглэж байгааг тогтоож байна.
Жишээ нь өнөө цагийн нэг хүнээс нэг нүүдлийн газрыг, хоёр нүүдлийн газрыг, гурван нүүдлийн газрыг “харах уу та” гэж асуувал хариулах хүн олдохгүй. Нүүдэл нь газар уснаас шалтгаалан харилцан адилгүй тул орон зайны хэмжүүр болж эс чадна. Хүний харах чадвар нүүдэлтэй хамаагүй. Тэгвэл үүнийг эх сурвалжаас хөөн судлахад хүний харааг шалгах орон зайны хэмжүүр зэв нүүлгэх /харвах/ зайг өгүүлсэн нь батлагдаж байх жишээтэй.
Манай хэл өмнө нь их өндөр түвшний хэл байсан бол одоо бүр дордчихсон.