ӨНӨӨГИЙН МОНГОЛ ХЭЛЭЭ "ХҮН ХЭЛ" ГЭЭН НЭРИЙДЭХ НЬ ЗҮЙТЭЙ - Хэлэлцүүлэг
2020 оны 1-р сарын 28 ны хэлэлцүүлэг
621 0

Доор хэсэгчилэв.


Хэсэг 1. Яагаад өнөөгийн мануусын хэлийг монгол хэл гэж хэлж болохгүй тухай. Яагаад Хүн хэл гэж өгүүлэх нь зөв тухай өгүүлжээ. Монгол нь үндэстний нэр биш, хэлний нэр биш, төрийн нэр болно. XII зуунаас өмнө Монгол гэж нэр байсангүй. Бид хүн хэлтэй Хүн үндэстэн болно.Монгол хэл гэхээр 900 жилийн түүхтэй ард болно. Хамаг монголчууд Кидан тоог Өтүгэнд авчиржээ.


Хэсэг 2 Хуучин Тан төрийн бичиг Бэйди-гийн хэсэгт Монгу Шивэй гэж гарна. X зуунд Шивэй нар Киданы хур болжээ. Мэнгүли гэж анх Кидан төрийн түүхэнд гарчээ. Монголын нууц товчоон Хабул хаан Хамаг Монголыг мэдэн абва гэж гарна. Монгү Шивэй нь бусад Шивэйчүүдээ Xii зууны эхэнд хураагаад үүнээс Монгол нэр гарсан.


Хэсэг 3 Монгол гэдэг нэрийн тайлбар. Монгу Шивэйгийн Монгу нь Мал аж ахуйтны нийгэм байгууламжаар их хүнийхээ нэрээр нэрлэгдэнэ.Турк гэдэг үгний ард +л залгахаар туркэл буюу Турк болго, Туркад тооц гэсэн утга. Хүн Хүнл гэдэгтэй ижил. Монгол гэдэг нь Монгол болго, Монголд тооц гэсэн утга агуулна.


Хэсэг 4 Монгол судлал гэдэг нь морьдохын хазгай, Утоп. Монгол судлал гэхээр XII зуунаас нааш түүхийг судлах болно. Монгол нь зүүн овогтон.Хүн судлал гэх нь зөв. Зөв нэрэлж байж, зөв түүхтэй үлдэнэ.


Хэсэг 5. Нийтийн тооллолын өмнөх IV-өөс Нийтийн тооллолын I зуунд Шар тэнгэсээс Каспийн Тэнгэс хүртэл мал аж ахуйтны хэл ижилссэн байжээ. Үсүнь Хүннү, Роужи Хүннү зан заншил нэгтэй гэдэг дотор хэл нэгтэй гэсэн утга. Хүдэр гарснаас эхлэн манай дээдэс нойтон газраас хуурай газар ирж тариалах болжээ. Мал аж ахуй нь Тариалангаас салж бие даажээ. Аялга өөр боловч хэл нь нэг байжээ.


Хэсэг 6. Нийтийн эрины VI-VIII зууны Өтүгэн дэх хэл Үсүнь дэх хэл нэг байжээ. Өтүгэн дэх Тэлэ нэрийн хэл Үсүнь дэх олон овог аймгуудын хэлтэй ижил болов ч жоохон зөрүүтэй байжээ. Энэ зөрүү нь нутгын аялга болон нутгын онцлогтой холбоотой.


Хэсэг 7. XI зуунд Өтүгэн Үсүнь дэх овог аймгийн хэл нэг байжээ. Хамгийн ариг түрэг хэлтэй нь Өтүгэн дэх Уйгур, Тэнгэр уулын баруун бэлд орших Киргиз нар гэж Махмуд ал Кашгари хэлжээ. Түрэг гэдэг нэрээр VII зууны эхнээс Перс арабууд бүх мал аж ахуйтныг Түрэг гэж дуудаж байжээ.Энэ нь манай өмнөд Хунш Дунд орныхон мануусыг Ху, Хүнл гэж дуудаж буйтай ижил.


Хэсэг 8. XI зуунд тариалан аж ахуйн хөгжил Перс Арабын ертөнцөд цөмрөлт гаржээ. Селджүкүүд Перс, Арабын ертөнцийг эзэлж Герман, Кони, Сири улсыг байгуулжээ. Тариалан аж ахуйн перс, араб хэлийг Селжүкүүдийн хойч дээрх улсууд төрийн хэлээ болгожээ. 1923 онд өөрсдийгөө БНТУ гэж нэрэлсэн османы хойчис нь гений хувьд араб, персүүдтэй холилдож зүс царайгаа өөрчилжээ. Мөн хэл нь ихээр бохирджээ.


Хэсэг 9 Манай Түрэг төр, Уйгур төрийн хадан бичээсэнд ганц ч перс, араб үгс байхгүй. Үүнийг манай хадан бичээс баталж байна. Өнөөгийн Стамбулын туркуудад Хаан, Битиг, Ураг, Үр, Гүнж гэх мэт манай хадан бичээс дээр байх маш олон үгс байхгүй.


Хэсэг 10 Хүн хэлний мөн чанар хос сувгыг энд дөхөм тайлбарлажээ.


Хэсэг 11. Алтайн овгын хэл гэж байх ёсгүй. Энэ нь сүүлийн 100 жилд зохиосон нэр. Алтай нь мал аж ахуйн зүгээс тарчиг газар. Уулны нэрээр хэлийг нэрлэхгүй. Тийм ёс байхгүй. Манай хэл Стамбулын түрэг гэх хэлээс салбарлаагүй. Манай Үсүнь дэх мал аж ахуйтнууд перс, араб үгсийн сангаар хэлээ танигдахгүй болтлоо бохирдуулжээ.


Хэсэг 12 Алтайн хэлний онолыг МУИС-д 40 орчим жил монгол хэлний багшаар ажилласан хэл шинжлэх ухааны доктор, профессор Г.Буянтогтох тайлбарлав.


Хэсэг 13 Төмөртогоо академич Алтайн язгуурын хэлнээс өөрийн хэлийг хэзээ салбарласныг тогтоох гээд мухардалд оржээ. Манай хэлний эх сурвалжийг тэр 13-р зуунтай холбожээ.Төмөртогоо академич нь том төөрөгдөлд оржээ. Түүхэн талаасаа, хэл зүйн талаасаа Төмөртогоо академичийн өгүүлж буй нь манай хэлнийхэн гүн төөрөгдөлд орсныг гэрчилж байна.


Хэсэг 14 Манай эрины өмнөх Монгол гэдэг нэр судар бичигт байгаа гэж Шагдарсүрэн доктор өгүүлжээ. Эх сурвалж судалдаггүй, доктор цолоор ярьдаг энэ үе нь манай түүх хэлнийг дархлаагүй болгож байна.


Хэсэг 15 Ц.Дамдинсүрэн гудамнаас хэлээ сэргээсэн тухай өгүүлжээ. Хэлийг өвөг дээдсээсээ сэрээдэг юм. Хэл хөгжин гэж байхгүй. Хэл үндэсрүүгээ сайн шигдэн орох тусмаа тэр хэлний даац сайн болно.


Хэсэг 16 Монголын нууц товчоо, Диван Лугат толь, Хадан бичээсийн ач холбогдлыг энд өгүүлжээ.


Хэсэг 17 Түрэг Турк гэж бичгээр ялгаж өгөх нь хэлбэр, галбир төдий шийдвэр.X зууны өмнөх Түрэг хэл нь өнөөгийн Стамбулын Турк хэлнээс өөр. Өнөөгийн халхуудын хэл болно.


Хэсэг 18 Л.Болдын тухай, Үндэсний ой санамжийн тухай өгүүлжээ.


Хэсэг 19 Хэлнийхээ нэрийг төрийн нэрээр нэрэлж болохгүй. Манай өмнөд хунш Дунд орон Хань хэлтэй. Тэд өөрсдийгөө Вэй улсын үед ч, Сүй улсын үед ч, Тан улсын үед ч, Минь улсын үед ч Хань хэлтэн гэж нэрийднэ. Өнөөдөр Жунго буюу Дунд орон гэж төрөө нэрийджээд Хань хэлтэн гээн өөрсдийгөө өгүүлнэ. Тариалан аж ахуйтнуудын төрийн нэр улсын нэртэй ижил байх тал бий. Польш орон Польш хэлээр өгүүлнэ. Мал аж ахуйтан бид өөрсдийн нийгэм байгууламжаа сайн мэдэх.


Хэсэг 20 Түрэг хэл гэж байна. Монгол Тунгус хэл нь орчин цагийн хэл гэж өнөө өгүүлж байна гэх мэт буруу онолыг Доктор Д.Эрдэнэбат тайлбарлав. Хуучин онолоо баримтлавал бид төөрсөөр л байна.

Сэтгэгдэлээ үлдээнэ үү...