Хүн үсэг бичгийн судалгаа сургалт
Үгүүлбэрийг үгээр, тийн ялгалаар, үйлийн явцаар, үйлийн цагаар, ухагдахуунаар нь судлана. Мөн түүхэн эх сурвалжуудтай заавал тулгана.
2128 1

Үгүүлбэрийг үгээр, тийн ялгалаар, үйлийн явцаар, үйлийн цагаар, ухагдахуунаар нь судлана. Мөн түүхэн эх сурвалжуудтай заавал тулгана.


Алтай хэл гэх зохиомол ухагдахууныг Б.Я.Владимирцов 100 жилийн урьд санаачилжээ. Б.Я.Владимирцовт Хүн хэлний гарал үүслийн талаар судалгаа байхгүй ажээ. Монгол талаас хэлнийнхээ гарал үүслийн талаар өөрийн судалгаагүй академич Д.Төмөртогоо Б.Я.Владимирцовыг шууд дагав. Түнгүс, Монгол, Турк хэл нь ижилссэн хэл болохоос ганц хэлнээс салбарласан хэл биш гэдгийг СИЭ баталвай. Хэлнийнхээ гарал үүслийг буруу тодорхойлвоос судлаач хүний судлах арга нь мохож, тархи нь царцана. Хэлнийнхээ гарал үүслийг зөв тодорхойлвоос судлаачдын судлах арга нь тодорч, тархи нь сэргэнэ. Энэ тухай Хүн үсэг бичгийн 4-р ангийн хичээлийн хэсгээс та бүхэндээ хүргэж буй.

Жич: Алтан дэвтэр номд 2400 орчим үгүүлбэр бий. Мөхөс мань 240 гээн буруу тоо хэлжээ.


Рун үсэг биш Хүн үсэг нь манай үсэг бичгийн зөв нэршил амой. Дунд орны олон үндэстэн дүрс үсгийг хоорондоо нэвтрэлцэх зорилгоор хэрэглэнэ. Нэг хэлтэй, орон нутгын аялга олонтой хүн үндэстэн авиаг үсгээр кодлоно. Энэ тухай баримтыг СИЭ Хүн үсэг судлалын 4-р ангийн хамт олонд хүргэж буй баримтаас...


Юникод системд орсон хүн үсгээр VIII зууны Түрэг төрийн Тооныукук, Гол тигэн, Билгэ хааны бичээсийг тэмдэглэн дундын мэдээллийн санд оруулав. Үг, тийн ялгал, үйлийн явц, үйлийн цаг бүрийг судлан гаргаж буй бид. Аливаа үндэстэн нь дундын хэл, түүх, угсаа, соёл, газар устай хүмүүсийн нэгдэл амой. Үтүгэн соёл, Улаан хад соёл, Үсүнь соёл нь хэл ижилссэн төрүүдийн төв ажээ.


Сирээс олдсон гэх бичээст СИЭ-ээс албан тайлбар хийв. Манай хэд хэдэн дэмжигчээс https://www.facebook.com/photo/?fbid=575425166862256&set=gm.871236990225155 энэхүү лингкэд орших мэдээлэлд тайлбар өгөхийг биднээс хүссэн тул энэхүү бичлэгийг хүргэж буй. Эх сурвалж судлал үгүй, өвөг дээдсийнхээ үлдээсэн бичвэрийг өөрсдөө тайлаагүй ард түмэн мөнхөд яат (харь) хүмүүсийн үгийг дагана. Манайд орших энэхүү гунигт байдлыг түүх болгох цаг нь ирмүй.


Үйл чиглэх, орших тийн ялгал уу? Өгөх оршихын тийн ялгал уу? +даа, +дээ төгсвөртэй тийн ялгалын мөн чанарыг VIII зууны Хүн үсэгт хадан бичээс, XIII зууны Алтан дэвтэр түүхэн эх сурвалж, XX зууны их зохиолч Д.Нацагдоржийн бүтээлээс СИЭ-ий судлаачид судлан гаргав. Ямар тохиолдолд үйл чиглэх, ямар тохиолдолд үйл орших, ямар тохиолдолд үйлийн дундуур өөр үйл оруулах утга болохыг энд тайлбарлав. Мөн Казак, Турк хэл дэх Байршил тийн ялгалыг энд тайлбарлав. Орчин цагын монгол хэлний Өгөх оршихын тийн ялгалын тодорхойлолт нь уг тийн ялаглынхаа мөн чанарыг огт оноогүй, логик алдаатай тодорхойлолт болжээ. Энэ тухай уг бичлэгээс та мэдэж авна.


+саар, +сээр залгавартай Үйл дагуулах үргэлжлэх явцын тухай. Хэл их эвдэржээ. Ардын багш Ц.Өнөрбаян үйлийн явцын мөн чанарыг гаргаж эс чадвай. Эх сурвалж судалж эх хэлээ сэрээх цаг ирэв.


Шороон Довноос олдсон мөнгөн савны ёроол дахь хүн үсэгт бичээсийг судлан шинжлэх ухааны ач холбогдлыг нь СИЭ-ий судлаачид тайлбарлав. Үндэстний судлаачид эх сурвалж болох түүхэн олдворыг судалсаар үндэстний эх сурвалжийн үнэ цэнэ, түүхэн ач холбогдолыг нь байх ёстой байранд байршуулж эхлэв. Эх сурвалж судлахын хирээр, эх сурвалж судлал бие даасан боловсрол болохын хирээр Орчин цагын монгол хэлний академч, ардын багш, доктор гэх цол зэрэгтнүүдийн гадны багшийн номыг конспекпектлох үйл нь мэдлэг агуулдаггүй гэдэг нь тодоос тод болж буй. Мөн Япон улсын Осава, Монгол улсын Ц.Баттулга мэтийн эх сурвалж гуйвуулагч нарт, эх сурвалжийг Турк улсын захиалгаар шинжлэх ухаанаас ангид тайлбарладаг тэдний хэвшмэл тогтолцоонд орших орон зайг нь СИЭ хаавай.


Хүн үндэстний соёлын өв болох VII зууны "Алтай ятга" хөгжмийн зэмсэг дээр орших дөрвөн хүн үсэгт бичвэрийг СИЭ тайлвай. Турк улсын итгэл найдвар МУИС-ийн профессор Ц.Баттулга гэх этгээд уг бичвэрийг хэрхэн тайлсан судалгаагаа тавихын оронд, мөн судалгаа түүнд байхгүйн улмаас тэр профессор цолоор далайлган (сүрдүүлэн), өөрийн таавар хувилбарыг бичжээ. Эх сурвалж, эх баримтыг судлах нь үндэстнийнхээ ой санамжийг сэрээх хамгийн сайн арга нь биш, цорын ганц арга нь болмой.


Философын шинжлэх ухааны доктор Д. Дашпүрэвгуайн хүсэлтээр археологч Наваангуайн олсон Ганц хүний цээж зурагтай, хүн үсэг бичигтэй алтан дугараг дээрх бичвэрийг СИЭ шинжлэв. Археологчид археологын олдворынхоо он цагыг тухайн үед нь радиокарбоны аргачлалаар заавал тогтоолгож байх ёстой. Ийм ажлыг дээрх алтан дугараг олдвор дээр хийгээгүй ажээ. Он цаг нь яг таг тогтоогдоогүй богино бичвэрийг судалж дүгнэлт гаргахад учир дутагдал бий.

Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн
Сэтгэгдэлээ үлдээнэ үү...
зочин
2022-02-11 · 103.212.118.131
дараагийн хичээл хэзээ вэ