Түүх гэх үгийн тайлбар
Үг тайлбар
1030 0

“Эх утгын нээлт; Түүх гэх үгийн шид. Бодийн үйлийг түүх. Оюуны үйлийг тунгаах гэм. Энэ бол үйлийн нэр. Түүж авах гэх. Өнгөрсөн цагаасаа алив бүхнээ түүж тунгааж авах ухаан болой” гээн нэгэн нь тайлбарлажээ. Энэ тодорхойлолт надад үндэслэл муутай санагдав.

Эхэлж дээрх тодорхойлтонд шинжилгээ хийе.

“Өнгөрсөн цагаасаа алив бүхнээ түүж тунгаах” гэж тодорхойлжээ. Логик анализаар аливаа зүйлийг өнгөрсөн цагаас түүж болохгүй, учир нь өнгөрсөн цагт очиж болохгүй. Өнөө цагт байгаа зүйлийг түүнэ. Өнгөрсөн цагт болсон үйлийн ул мөрийг түүж болно. Үхэр баав-аргал түүв гэх мэт. Үхэр баагаагүй бол түүх аргал үгүй.

Аргал түүх гэдэг ирээдүй цагт буй үйл үгний үндэс “тү” болно. Өнөө манай дээдсийн үлдээсэн түүх тэмдэглэлийн хамгийн эртний өв нь хадан бичиг болно. Үүнийг түүж болох уу? Монголын нууц товчоо-ноос юу түүж болох уу? Эх сурвалж судлаачийн хувьд, өвөг дээдсийнхээ бичгийн логикыг судалж буй хүний хувьд ман “түүх нь түүгддэг зүйл биш” гэсэн байр суурьтай байна.

Түүх гэдэг үгний утгыг гаргацгаая

History (түүх) гэдэг үг нь грек хэлэнд асууж лавлах гэсэн утга агуулна. Энэ нь грек сэтгэхүйгээр.

Тэгэхээр тү гэсэн үйл үгэнд үг зүй талаас нь хувиргаж үзье. Хүн хэлний хос сувгаар тү, тө нь үзийн дуудлага ту, то нь угын дуудлага гэсэн ч дү-дө болон ду-до-г бид заавал оруулж туршилт хийнэ. Учир нь Т Д нь орон нутгын аялгаар зармина. Түрэг төр, Уйгур төрийн бичигт ийм зөрүү байна, өнөө мануусын хэлэнд ийм зөрүү байна. Үсүнь дэх мал аж ахуйтнууд перс араб толиор үгсийн сангаа бүрдүүлж эхлэхээс буюу XI зуунаас өмнө манай хүн хэл Шар тэнгисээс Каспийн тэнгисийн хооронд ижилссэн хэл байжээ.

Хувиргалт 1. Үйл үгээс нэр үг үүсгэгч +маг, +мэг, +мог, +мөг дагавар залгаад ямар үг гарахыг шалгая. Эдгээр хувилбаруудаас до+мог буюу домог гэдэг үг гарав. Домог яриа, эртний домог гэдэг үгний утгыг мануус мэднэ. Зарим орон нутагт төмөг, думаг гэдэг нь домог-той утга нэг байна. Тэгэхээр до буюу ду нь өгүүлэх гэсэн утга болж байна.

Хувиргалт 2. Дуу гэдэг үгнээс дуул, дуугар гэдэг үг гарах боловч энд зарчмын хоёр ялгаа байна. “Дуу” нэр үгэнд үйл үг үүсгэгч +л залгаж “дуул” гэсэн үйл үг бүтнэ. Нөгөө нь “дуу” үйл үгэнд ирээдүй цаг үүсгэг +ар,+ор залгаж “дуугар” гэсэн үйл үгийн ирээдүй цаг үүсжээ. Г-нь жийргэвч.

Хүн хэл асар уудам нутагт олон мянган жилээр ижилсэжү оршжээ. Эрт дээр үеэс зарим үед үйл үгийг нэр үгээр хэрэглэх, зарим үед нэр үгийг үйл үгээр хэрэглэж байсан нь өнөө хүртэл хадгалагджээ.

Тэгэхээр түүх гэдэг нь тү буюу өгүүлэх гэдэг өгүүлэх гэсэн утга агуулж байна. Энэ үг нэн эртний үг болов уу. Өвөг дээдсийнхээ тухай өгүүлэхийг түүх гэж байна. Түүх гэдгийн үндэс тү нь аргал түүхийн тү үндэстэй ойролцоо дуудлагатай боловч утга өөр үг болно. Бичиг үсгээ буруу солихоор урьд өөр дуудлагтай байсан үгсийн дуудлага ойртож байна.

Баруун аймагт түүхийг тэвхээ гэж дуудаж байна. Диван Лугат толиор “тэ” нь өгүүлэх гэсэн үйл үг,+в өнөөтэй холбоотой өнгөрсөн цагт буй үйл үг үүсгэгч, + хэ буюу х нь нэр үг үүсгэгч. Тэгээхэр тэвхээ гэдэг нь өгүүлсэн зүйл гэсэн утга болох нь.

Бид түүх гэдэг үгний утгыг гаргасан ч “тү” үндэстэй холбоотой зарим үгсийг дэлгэе.

Ингээд ту, тө үндэстэй өнөө хэрэглэж бүй үгсийн зарим хэсэг: Толь-тууль-домог-төлөв-төлөвлөгөө. Толь угын дуудлага, төл үзийн дуудлага.

Толь бичиг гэдэг үгний толь нь өгүүл гэсэн утга. Толь бичиг гэдэг нь өгүүлэхийг тэмдэгтэнд буулгах гэсэн утга болно. Төлөв байдал гэдэг үгний эх утга нь урьдчилан хэлэлцсэн байдал болно. Төлөвлөгөө гэдэг үгийг өнөө мануус “план-plan” гэдэг утгаар хэрэглэдэг ч эх утга нь төлөв гэдэг нь ярилцав гэдэг шиг өнөөтэй холбоотой өнгөрсөн цагт болсон үйл, +лөг нь өөрт байгаа гэсэн утгыг илэрхийлнэ. Аливаа ирээдүйд хийх зүйлээ эхэлж ярилцана. Үүнийгээ төлөвлөнө гэнэ.

Хүн хэлний зүй тогтлоор Т С зармина. Толь-Соль ижил утга. Өнөө солиор гэдэг үгний эх утга нь мөн өгүүлэх гэсэн утга. Хүн халуундаа солиордог буюу үгэлдэг гэсэн утга. Солиотой амьтан гэдэг үгний эх утга нь яриатай болно. Хожим их яриатай гэсэн утга болжээ. Солио гэдэг үг Гол тигэн хадан бичигт гарна. Ийм жишээ олон ч үүгээр өндөрлөе.

Яриа гэдэг үг манай Түрэг төр, Уйгур төрийн үеийн хадан бичээсэнд үгүй. Их монгол төрийн Нууц товчоо-нд үгүй. Зарлиг-Йарлиг гэдэг үгнээс гарсан үг болов уу. Тийм бол энэ үгийг ах захгүй нөхөд хэрэглэж байна гээн дүгнэнэ. Ярь энэ үгийг сайн судлах ёстой болж байна.

Үүх түүх гэдэг нь үх түүх буюу уг түүх гэсэн утга. уг түүх нь эхний түүх гэсэн утга агуулна.

Битигч Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн
Сэтгэгдэлээ үлдээнэ үү...