Алтан дэвтэр 2
Цувтрал нийтлэл хоёрдугаар хэсэг
3222 3

СИЭ ТББ-ын судлаач хамт олон Алтан дэвтэр эх сурвалжаа энэ оны 10-р сарын 1-ний дотор бүрэн сэргээхээр үлүг ажиллаа эхлүүлэв. Судрын чуулган номдоо Рашид Алтан дэвтэр эх сурвалжийн тухай: “Хааны хөмрөгт хадгалагдаж байсан түүх бичлэг эх сурвалжийн бүлэг болгоныг агуулгаар нь дүгнэхэд цаг хугацаа нь тодорхой биш боловч дөрвөн зуун жилийн ургын түүх болно гэдгийг билгэ настангуудаас мэдэв: Тэдний түүх Аббаса гарлын халифатын эхэн үеэс Саманидын хаанчлалын үеийг өнгөрөөн өнөөг цагийг хүрэв” гэж бичжээ.

Аббасын халифат (الدولة العباسية‎) буюу Багдад халифат нь 750 оноос 945 оны хооронд оршжээ. Саманид ( سامانیان‎, Sāmāniyān) иран төр нь 816 оноос 1005 оны хооронд оршжээ.

Рашид Чингис хааныг 1153 оны гахай жил төрсөн гэж Судрын чуулган номдоо бичжээ. Тэгэхээр нийт 21 үеийг (өөрийг нь үл оруулан) 20 жилээр бодож Тэмүжинг төрсөн оноос хөөхөөр Аббасын халифатын эхэн үетэй таарч байна. СИЭ Кидан төрийн түүх, Судрын чуулган хоёрыг мөргүүлэн үе хоорондын мөчлөгийг 20 биш 25 жилээр авах нь зөв гээн тогтоож та бүхэндээ нийтлэл хүргэсэн билээ. Алтан дэвтэр нь Хуо Юань жи-гийн ханз үсгээр хөрвүүлсэн ном болох нь үүгээр мөн дахин батлагдаж байна.

Ингээд та бүхэндээ судалгааны явцаас гарч буй сонирхолтой хэсгээс хүргье.

3.2 - р өгүүлбэр

Латин галиг:

Borjigiday mergennü köün Toroγoljin bayan, Boroγčin qoa gergeytü, Borolday suyalbi jalautu, dayir boro qoyar külüüd aγtastu bülee.

Кирилл галиг:

Боржикитай меркенну коун Тороколжин баян Борогчин гоа гэргийтү, Боролдай суйалп залауту, тайир, боро койар кулуут актасту бүлээ.

Орчин цагын бичгээр:

Боржигдай мэргэний хөвүүн Тороголжин баян, Борогчин гоа гэргийтэй, Боролдой суйлв залуутай, Тайр, Боро хоёр кулуд актасту бүлээ.

Өгүүлбэр зүй:

Ганц өгүүлэгдэхүүн, ганц өгүүлэхүүнтэй өгүүлбэр. Өгүүлэгдэхүүн нь Тороколжин (оноосон нэр), өгүүлэхүүн нь бүлээ (үргэлжлэх хуучин цаг), өгүүлхүүний бай 1 нь гэргийтү (хамрах тодотгол), байны нэр тодотгол нь Борогчин гоа (оноосон нэр), өгүүлхүүний бай 2 нь залууту (хамрах тодотгол), бай 1-ийн үйл тодотгол нь сүйлб (холбо хуучин цаг), бай 2 нь агтасту (хамрах тодотгол), бай 2-ийн тоо тодотгол нь хоёр, нэр тодотгол нь кулуут (нэрлэх тя, олон тоо), өгүүлэгдэхүүний нэр тодотгол нь коун (нэрлэх тя), нэр тодотгол нэр тодотгол нь мэргэннү (харьяалах тя), уг нэр тодотголын нэр тодотгол Боржикитай (оноосон нэр, нэрлэх тя), өгүүлэгдэхүүний тэмдэг тодотгол нь баян.

Үг зүй:

  1. Сүйлп-үйл тодотгол. Сүй - нэр үг, хөвүүны тал охины талтай хуримын талаар хийх ам тохироо; + л үйл үг үүсгэгч; + п холбох хуучин цаг (хуучин цагийн үйлийг тухайн цагтай холбоно). “Хуримлаж гэрлэхийн ёс нь эрэгтэй нь урьдаар эмэгтэйн гэрт очно. Гурван жил хүж өргөнө, гэрлэх цаг болоход эхнэрээ богтолж авна. Хүж өргөсөн хугацаа нь гүйцэхэд хадам нь эд хогшлыг нь хувааж өгнө. Гэргий нөхөр тэргэнд юм хумаа ачаад хэнгэрэг цожиж, бүжиг бүжиглэн бүгдээр буцна” гэж Шивэйчүүдийн тухай Хуучин Тан төрийн бичигт бичжээ.
  2. Тайр-оноосон нэр.
  3. Боро-оноосон нэр.
  4. Залууту-хамрах тодотгол; зал - үйл үг, хэн нэгнийг удирдан чиглүүлэх гэх утга агуулна; + уу нэр үг үүсгэгч; + ту нэр үгнээс хамруулах тодотгол үүсгэгч. Сүйлп залуутай гэдэг нь охинтой нь сүй тавиад гэртээ хариагүй байгаа хүргэн. Залуу, залхуу хоёрын эх утга нэг. Залуу, залхуу гэхээр нас биш заалгаж, залуулдаг нэгнийг хэлнэ. ДЛ 4768 йалгу-муу хүн угс аялгаар гэжээ. Й З заримлах тул залхуу болно.
  5. Кулуут - нэр үг, олон тоо; кул үндэс, эр боол, хадан бичээст 𐰸‏𐰆‏𐰞‏ -кул (эр боол) гэж оржээ, ДЛ 1777 кул-боол гэж оржээ;+ т үлэмж тоо үүсгэгч.
  6. Актасту - хамрах тодотгол; акт үндэс, үйл үг, ДЛ 1160, 1159 акт – тари (тарих); + с нэр үг үүсгэгч; + ту нэр үгнээс хамрах тодотгол үүсгэгч. “Мод хусаж анжис болгоно. Төмөр хошуу тавихгүй, хүн чирээд тарина. Чадахгүй болбоос үхэр хэрэглэнэ. Зундаа будан бороо ихтэй. Өвөл нь цас их шуурна. Нохой, гахай элбэг тэжээнэ. Хашаалж тэжээж алж иднэ” гэж Хуучин Тан төрийн бичигт Шивэйчүүдийг өгүүлжээ.
  7. Бүлээ үйл үг, үргэлжлэх хуучин цаг; бүл нь үзийн дуудлага, бол нь угын дуудлага, хадан бичээсд 𐰉‏𐰆‏𐰞‏-бол гэж оржээ; + ээ умрын аялганд үргэлжлэх хуучин цаг заана. Төв аялгаар бүлээ нь болжээ болно.

Утга зүй:

Анх удаа Бөртэчоны угсаанд баян гэх тодотголтой Тороколжинг “гэргийтэй, залуутай, актастай” бүлээ гэж тодотгожээ.

С.А.Козины ажлыг эх галигтайгаа харьцуулахаар байдал ийм байна.

С.А.Козин: “Сын Харчу-Борчжигидай-Мерган-был женат на Монголчжив-гоа. Сын Борчжигидай Мергана-Тороголчжин Баян-был женат на Борохчин-гоа, имел отрока-слугу, по имени Боролдай-Суялби, да двух скаковых меринов- Дайир и Боро”.

С.А.Козины алдаа 1.

Өгүүлбэрийг буруу тасалжээ. Алтан дэвтэр дэх монгол үгсийн дуудлагыг ханз үсэгт хөврүүлсэн Хуо Юань Жи (火原洁), Ма Уи Жи Хэй (马懿赤黑) нэр хүн хэлний өгүүлбэр зүйг үл мэдэх улмаас олон өгүүлбэрийг буруу тасалжээ. Үүнийг хожмын судлаачид үл засан тэр хоёрын өгүүлбэр таслалыг дагажээ. Түрүү өгүүлбэр нь “...Каржуийн коун Борчикитай мэргэн Монголжин гоа кэркийту ажуу” гэж төгсөх учиртай. Уг өгүүлбэрийн өгүүлхүүн нь ажуу (үргэлжлэх хуучин цаг) тул.

С.А.Козины алдаа 2.

“Имел отрока-слугу”-бага насны зарцтай байжээ гэж тэр сэрээжээ. Сүй тавьсан залуу нь зарц биш.

С.А.Козины алдаа 3.

“Да двух скаковых меринов”-хоёр уралдааны моринтой байжээ гэж тэр бичжээ. Уралдааны гэх үг уг өгүүлбэрт байхгүй.

Ц.Дамдинсүрэнгийн ажлыг эх галигтайгаа харьцуулъя.

Эх галиг:

Боржикитай меркенну коун Тороколжин баян Борогчин гоа гэргийтү, Боролдай суйалп залауту, Тайир, Боро койар кулуут актасту бүлээ.

Ц.Дамдинсүрэн:

Боржигидай мэргэний гэргий нь Монголжин гуа, түүнээс төрсөн хөвүүн Торголжин баян. Торголжин байн, Борогчин гуа гэргийтэй, Боролдойсуялби гэдэг залуу зарцтай, дайр бор хоёр хүлэг морьтой билээ.

Ц.Дамдинсүрэнгийн буруу 1.

Ц.Дамдинсүрэн түүнээс, төрсөн, гэдэг, залуу, зарцтай, хүлэг, морьтой, билээ гэх эх галигт ороогүй найман үг нэмжээ. Ц.Дамдинсүрэн манай нандигнан хайрлах түүхэн эх сурвалж руу нулимсан байна. Ц.Дамдинсүрэн өөрийгөө эх сурвалжаас чухал нэгэнд тооцон байжээ.

Ц.Дамдинсүрэнгийн буруу 2.

Тэр эх галигтай ноцолдоогүй С.А.Козиныг хуулжээ. Эх галигт байхгүй “Боролдойсуялби гэдэг залуу зарцтай” гэх үгс “имел отрока-слугу, по имени Боролдай-Суялби” гэж С.А.Козины ажилд оржээ. Мөн эх галигт байхгүй “дайр бор хоёр хүлэг морьтой билээ” гэх үгс “да двух скаковых меринов- Дайир и Боро” С.А.Козины ажилд байна. Харийн хүн С.А.Козин эх галиг чадлынхаа хирээр сэрээжээ. Санаа амар Ц.Дамдинсүрэн С.А.Козинг хөрвүүлжээ.

Эх галиг:

Боржикитай меркенну коун Тороколжин баян Борогчин гоа гэргийтү, Боролдай суйалп залауту, Тайир, Боро койар кулуут актасту бүлээ.

Ш.Чоймаа:

Боржигидай мэргэний хөвүүн Торголжин баян, Борогчин гоо гэргийт, Боролдой Суялби залуут, дайр, бор хоёр хүлэг агтаст бүлгээ.

Ш.Чоймаа эх галигт “кулуут” гэж орсны өөрийн дураар “хүлэг” гэж засчээ. Хүлэг гэдэг нь Тариатын хадан бичээст 𐰚‏𐰈‏𐰠‏𐰏‏-хүлэг гэж оржээ. 𐰚‏𐰈-хү нь алдар нэр гэх утга, ‏𐰠‏𐰏-лэг нь өөрт бий гэх утга. Хүлэг агт гэвэл нэр алдартай агтыг (морийг), хүлэг эр гэвэл алдар цуутай нэгнийг хэлнэ. Морины нэрний араас заавал зүс нь орно. Ийм ёс Гол тигэн хадан бичээсэнд байна. Ийм учир Тайир, Боро нь агтны нэр биш кулуудын нэрс болно.

Судрын чуулган, Хуучин Тан төрийн бичиг, Алтан дэвтэр гэх эх сурвалжуудын агуулга таарч байна. Тэмүүжингийн дээдэс нойтон, хүйтэн газар амуй тариалдаг байсан үе нь үүгээр илэрч байна. Торголжин баян нь Бөртэчино-ын 11 дэх үе буюу 905 оны үеэр оршиж байжээ. Энэ нь Кидан төр хүчирхэг болж байх үе. Энэ үеийн Өтүгэн дэх баян нь хэдэн арван азрага адуу, хэдэн мянган иргэнтэй нэгэн нь байх учиртай.

СИЭ уг өгүүлбэрээс кол 𐰸‏𐰆‏𐰞 , колут 𐰸‏𐰆‏𐰞‏𐱃 гэх эх үгсээ сэрээж чадсандаа маш баяртай байна. Манай судалгаагаар Өтүгэн нь хүн хэлний төв нутаг гэдэг нь дахин, дахин батлагдсаар байна.

Битигч Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн
Сэтгэгдэлээ үлдээнэ үү...
Билрэв
2020-07-02 · 49.172.68.161
Гайхалтай, нүд нээгдэх болов.
Romanduarp
2022-07-10 · 46.138.244.247
Круглосуточная доставка <a href=https://gazgold24.ru/>закиси азота в баллонах</a> и шариках в МСК. Качественный веселящий газ для безудержного веселья. В наличии баллоны 2л, 3.5л , 5л , 10л. К 10 литровому баллону прилагаются итальянские шарики. Ваш gazgold24.ru